Мөнгөтэй залууг сонгох уу? Мөрөөдөлтэй залууг сонгох уу?

Мэдээж эмэгтэй хүн бүрийн мөрөөдөлд тансаг орд харш, сайхан цэцэрлэг, тав тухтай орчин, хүссэн зүйлээ хийх санхүүгийн эрх чөлөө байх нь мэдээж. Энэ хүслийг нь биелүүлэх хэн нэгэн байгаад итгэж хүлээдэг нь ч бас мэдээж. Гэхдээ мөнгөнөөс гадна эмэгтэй хүний хамгийн нандин хүсэл нь хайрлуулах хүсэл. Чамтай хамт мөрөөдлөө биелүүлэх хүсэлтэй чиний төлөө юу ч хийхэд бэлэн хүн мөнгөтэй залуугаас ч илүү хялбархан олдож мэднэ.

Сонголт 1. Мөнгөтэй залуу. Энд царай зүс хамаагүй, тэр зүгээр л мөнгөтэй. Чиний хүссэн зүйлийг чинь чамд санал болгож чадна. Хамт амьдарвал гадаанаа цэцэрлэгтэй сайхан байшинд сууж, хамгийн дуртай зүйлээ хийхэд цаг хугацаанаас өөр ямар ч хориг байхгүй болно. Мэдээж ийм залуучууд их мөнгө олдог учраас чадвартай, бодолтой, соёлтой байх магдлалтай.

Гэхдээ. Монголын мөнгөлөг залуучууд ээж аавын хөрөнгө, эсвэл хялбархан аргаар олсон мөнгөөр тоглож байх нь их байдаг болохоор дээр дурдсан магтаалыг хүртэж чадахгүй тал бий. Мөнгөөр бүхнийг шийдэж сурсан зан нь чамайг худалдаж авахад хүргээд зогсохгүй, чамаас огт хамааралгүйгээр бүгдийг шийдэж, зугаа цэнгэлд анхаарал хандуулсаар мөрөөдлийн гэр бүлээ үүсгэнэ гэсэн чин хүслийг чинь унтрааж мэднэ.

Сонголт 2. Мөрөөдөлтэй залуу. Чамайг хамт амьдрахыг гуйж, өөрийн мөрөөдлөө чиний мөрөөдөлтэй нийлүүлээд бидний мөрөөдөл болгоод, тэр мөрөөдлөө хамтдаа бүтээе гэж хэлэх авч түүнд одоохондоо юу ч байхгүй. (Юу ч байхгүй гэдэг мэдээж хэрэг хувцас ч байхгүй гэсэн үг биш шүү) Энэ залуутай амьдрахаар шийдвэл өөрөө түүнтэй хамт хүссэн бүхнээ биелүүлэхийн тулд зүтгэнэ. Мэдээж ийм амьдрал хөгжилтэй, хамтдаа, урагшаа гэсэн уриатай байна.

Гэхдээ. Хоосон мөрөөдөгчид хэт олон байдаг нь бас энэ сонголтын сул тал юм. Ирээдүйн талаар их сайхан зүйл ярих хэрнээ яг одоо амалсанаа мартсан мэт залхуурсан нөхөд Монголоор нэг байгаа нь харамсалтай. Тэр тусмаа танил тал, эцэг эхийн нөлөөгөөр өөдөлдөг манай нөхцөлд өнөөх залуусын маань мөрөөдөл зэрэглээ болох эрсдэл олон.

Мөнгөтэй залуучууд байнга + оноотой байхаас гадна сүүлийн үед “Моодонд” ороод байгаа. Харин бага наснаасаа сонсож, үзэж ирсэн үлгэр, кинонууд дээр баян тансаг амьдралыг хаяад, хамтдаа мөрөөдлөө биелүүлэх залууг сонгон амар сайхандаа жаргадаг нь бас нэгийг сургаад байх шиг. Харин та дараах сонголтын алийг нь илүүд үзэх вэ? Мөн яагаад гэдгээ бусадтайгаа хуваалцаарай.

26 Comments

  1. Erdenechimeg says:

    Сэкц хийхийн өмнө эрчүүдийн бэлэг эрхтэнийг сайн хөхөж өгөөт нүүрэн дээрээ тавиулах хэрэгтэй дараа ни бас сайн хөхөж өгөөд босгосний дараа сэксээ хий охидуудаа тэгвэл дор хаяж 5 минут үргэлжлэх болно тэгэхгүй бол эрчүүд маан хурдан тавиад байдаг юм. ал болох удаан тавиулах ни бүсгүйчүүд биднээс хамаардаг юм аа

  2. FFFF says:

    Утгагүй юм муусайн юмнууд ингээд дургүй хүргэчдийн .

  3. OrgiL says:

    shuude bish shude hehe

  4. OrgiL says:

    баян залуу гэж бгаад хаягдчаад хуучин залууруугаа ичих булчирхайгүй үхэн хатан гүйдэг бүсгүйчүүдийг ойлгодоггүй юм… ene ug nadaa ih taalagdlaa bi oyutan bhda anhni hair gj orilj yawj bsan ohindo hayagdaad hayagdsan shaltgana uurus ni uilan dugran bj asuuhad 10 jild neg angiin nz ni us.d surj bgad irsen bi terente uulzaj ehelsen gsnl ug helj bilee ter ih bayn ailiin huuhed gj sonsson harin bi bayn ailiin huuhed bishe egel jiriinl amidraltai aild eruul saruul humujilte hun bolj ussun. Ter uyes hoish shuude zuun temtsej bj odoo uurin gsn bair suuritai dutagdah zuilguil shan amidarj bn bs 13 hun ajiluulad 13 urh gert tus bolj bn gj bodhod nadaa shan bdiin…negen ajiliin udru taraad gerluge yawah zamda hunse awah sanaatai delguurt orood yuma awj duusaad bichuulj bhad nugu shan anhni hair min zogsoj bsanda delguurin kassandeer hehe ineedch hureh shig sonin sanagdsan harin ter namaig garsni daraa araas guin ireed utsa uguuch gehed ni yalsan met sanagdaj bj bilee hehe

  5. genji says:

    мөхгөтэй ч сэтгэлийн ташаал авч чадахгүй бол утга алга тийм биш гэж үү хайр байвал 1 банзан дээр ч амьдрал зохиож болно

  6. byambaa says:

    тийм шүү Монгол охид маани ухаалаг л байгаасайдаа ирээдүйдээ алдахгүйгээр сонголтоо хийхийг хүсий…бас хүн өөрөө сайн байжийж л сайн хүнтэй учирна зүгээр салтаагаа дэлгээд царайгаараа явна гэвэл нээх ч удахгүй болов уу ??? ер ни ухамсартай хүн бол жинхэнэ мөрөөдөлдөө хүрч чадах л хүнтэйгээ учирсан ни дээрдээ баян залуу гэж бгаад хаягдчаад хуучин залууруугаа ичих булчирхайгүй үхэн хатан гүйдэг бүсгүйчүүдийг ойлгодоггүй юм…

  7. Unen ug says:

    за мөнгөтэйгээ сонгон уу мөрөөдөлтэйгөө сонгон уу хувь хүний хэрэг байх.Үзэл бодлоо тулгах нь утгагүй хэрэг.бас монголчууд маш туйлшрамтгай болж дээ,дээрээс нь соёлгүй

  8. uhaalag baigaarai says:

    хэхэ, заавал сонгох ёстойм байх даа. аль нь ч байхгүй гэхдээ өөрт маань хайртай, сайн хүн сонгож болдгүймүү.

  9. zaya says:

    эмма гэж авгай энд нээх сайн хүн болох гээд ядсан гэсэн кккк, чам шиг матар авгайг мөнгөтэй залуу яг тоож харагдаач, тоогдоогүйдээ мөнгөгүй нэг муу юмтай сууснаараа нээх бахархаж гэнэ ккк
    угаасаа л бүгд яг ачир дээрээ мөнгөтэй залууд дуртай л биз дээ, өөрөө мөнгөтэй хүн л адилхан зиндаанийхаа мөнгөтэй хүнтэй нийлдэг бхгүй юу даа. энийг л хэлэх гэсэн юм. бөөн алдаатай бичдэг алдааны үүр авгай кккк

  10. emma says:

    Залруулага Жилийн орлого-г сарийн гээд андуурчихаж.Энд ингэж элий балай юм шиг тайлбар тавихаас ч дургуй хурчихлээ.

    Санаа сайн бол заяа сайн гэдэг.
    Санаа муут яван хатна саръсан багваахай наранд хатнаа гэж уу.

  11. Дарангуйлагч says:

    Emma чи битгий шаа даа. Гичий чинь

  12. emma says:

    Заяа гэх бусгуйд:Хумуусийн коммэнтийг уншаад учир утгийг нъ ухаж ойлгох оюун чинъ хурэхгүй бол атаарахаж амаа билуудэж явахаар мөрөөрөө уншаад өнгөрчихөж сур. Би чам шиг залуу насандаа салтаагаа дэлгэж эрийн дор хэвтчихээд мөнгөтэй залуу мөрөөдөж явсангуй.
    Миний залуу насний хувъд сурах боловсрох мэдэх мэргэжих зуйл асар их байсан. Тиймээ миний хурээлэл дунд баймгуй туйлийн ухаантай сэтгэл сайтай залууг азаар ч юмуу аварлаар ч юмуу бурхан надад бэлэглэсэн.Өөрийн ухаанаар бухнийг босгож бутээсэн хөдөлмөрч хэрсүү туунд минъ хун бухнээс өвөрмөц амъдарх ухаан байдаг юм.
    Сарийн 200\300сая-н орлого,тоглоом биш шуу унэн. 250сая-н хаус,унадаг машин иддэг хунсээ ярих шаардлагагуй гэж бодов.30гарсан ч би гунхсан сайхан бусгуй төрхөө алдаагуй яваа гэдэгээ залуу бусгуй чамд сануулъя.Эмэгтэй хунийг насаар нъ ялгаварладаг эртний будуулэг уе өнгөрөөд удаж бна.
    Мөнгөтэй залуу мөрөөдөж явдаг хуухнуудэд
    мөнгөтэй нъ ч мөрөөдөлтэй нъ ч алъ алъ нъ таарахгуй гэдэгийг хэлъе.

    За тэгээд хоосон толгойт жижэгхэн бодолт хуухэн минъ мөнгөтэй залуу насний багадаа олох гээд зутгээд байж дээ.Амжилт!!!!

  13. Smile says:

    Bi bol mongoteig ni songoh bsn. Daanch odoo mongold ooriin hvcheer mongoteig bolsn minii vy iin zaluus howor shde. Bvgd aaw Eej ah dvvgiin noloo bna. Ooriin hvcheer tasartsan bayan bolson hvn bsn l daa daa nadad daanch nadaas 10garui nasaar ah kkkk. Teheer yaj ter hvntei suuhaw Dee. Tegeed l moroodoltei zaluug songood moroodoldoo hvreh eshiig ni ajaad l suuj bna kkkk. Zarimdaa boddog l ym umnuhteigee bhdaa mun ch amar bj Dee gj. Ter amidral vzsen hvn bsn bolhoor namaig yaj erhlvvlehee meddeg ystoi l torgond booj tosond umbuuldag bsn bnalee. Hudalch hvnd Hollywood star shig l amidarch bsn bnalee. Odoo tehed yaj bna. Hvvhed gargaad hvvhdee asarsaar btal oortoo ch anhaaral tawij chadahgvi zvs tsarai gundaad neg l setgel gonsgor oortoo itgelgvi bna. Ene hvniig muruudulduu hvreh geseer btal bi engender bolood gologdood hayagdah blgvi. Mgl zaluuchuud owoo mongojood irvvl hvvhen ergvvleed ywchdag zanshiltai bolson

  14. Амьдралаа гэж ... says:

    Сонин юм шүү, энэ амьдрал. 3 жил үерхэж, амьдралаа холбоно гэж бодож байсан найз охин мань өөр хүнтэй гэр бүл болно гэдгийг нь сонсоход тэнгэр хөмрөх шиг болсон доо. Нөгөө хүн нь хувьдаа уурхайтай айхтар баян хүн гэж л сонссон, гэхдээ өөрөөс 10 ах хүн шүү дээ.Тэр үед 18-19-тэй л хүүхдүүд байж дээ. Тэр үеийг би хэзээ ч мартахгүй, учир нь тэр залуугаас нь дутахгүй чадалтай баян болно гэж өөртөө зорилго тавьж түүнийгээ буцааж авна гэж шийдсэн юм. Тэр үеэс хойш 7-жил өнгөрчээ, зорилгынхоо төлөө зүтгэж, мэрийсээр зорьсондоо хүрсэндээ :).
    Өнгөрсөн 2-р сард санаандгүй нөгөө хүүхэнтэйгээ таарлаа, уулзаагүй удсан байсан болохоор хамтдаа нэг газар сууж буу халваа, тэгсэн чинь одоо 5-н настай хүүтэй, аав ээж дээрээ амьдарч байгаа гэж байна. Нөхөр нь хаяад явсан гэж байна лээ, хэхэ. Одоо ажилчгүй, мэргэжилчгүй нэгэн болчихсон явж байдаг. Хамгийн гол нь би тэрнийг буцааж авна гэсэн хүсэл маань энэ 7-н жилийн дотор байхгүй болж би юунаас болж анхнаасаа ийм зорилготой болсноо ч мартчихаж (би таарчихаад танихгүй болтлоо мартчихсан байсан юм). Эргээд уулзья гэсэн жижүүрийн үг хэлээл салахын түүс болсон.
    Одоо жинхэнэ амьдалынхаа ханьтайгаа таарч, тэрэнтэйгээ хамт амьдарч байна даа. Хүн хүний амьдрал өөр ч мөнгөнд аз жаргал байдаггүй гэдгийг л сайн ойлгоорой, бүсгүйчүүдээ.

  15. Mongolia says:

    мөнгөтэйч бай мөнгөгүйч бай бүгдэл мөрөөдөлтэй шүү дээ xарин юу мөрөөдөж байгагаараал ялгараx байxдаа.Мөнгөтэй залууг сонгож байгаа эмэгтэйчүүд зүгээр тэр мөнгөний эзэн залууг сонгох биш,мөнгийг нь л сонгож байна гэсэн үгүү тэгxээр? xэн байx нь xамаагүй гэжүү? Тэгxээр зүгээр л xоосон цаастай сууж байна гэсэн үг.Xарин xий соосон мөрөдөөд дээшээ тааз ширтээд агаарийн буудлага xийгээд байдаг залуус бол бас дэмийлдээ,Мөнгөийг мөрөөдөөд сууx биш,xөдөлмөрлөx xэрэгтэйдээ

  16. Tamir says:

    хаха ёстой гоё сонирхолтой юмруу орчиж

    Бүсгүйчүүдээ би бол мөрөөдөлтэй залуу. тэгэхдээ би мөнгөтэйд нь жагсах боловуу мөнгөгүйд нь жагсах боловуу гэдэгээ мэдэхгүй бнааа надад туслаач Би хувийн жижиг компани ажлуулдаг 20 хүн цалинжуулдаг гэхдээ цэвэр ашиг сард 2 саяас 3 сая байдаг тэгэхээр би мөнгөтэйд нь жагсаж хүрэлцэх боловуу? би 25 настай найз бүсгүйгүй. Миний бодлоор сайхан хүүхнүүд бүр илүү баячуудтай явдаг юм шиг харагддаг харин над мэтийн залуусд аль эгнээнд нь жагсаж байгаагаа мэдэхэд нь тусална уу?

  17. ЭЛГЭМСҮҮ says:

    МӨНГӨ БОЛ ЗҮГЭЭР Л ХЭРЭГЦЭЭ ЮМ ТҮҮНЭЭС АМЬДРАЛЫН НЭН ТЭРГҮҮНИЙ ЧУХАЛ ШААРДЛАГА БИШ НЭГ Л ӨДӨР ИТГЭЛТ БАЯН ШИГ БОЛВОЛ ЯАНА..ХАМАГ БАЙДГАА ХУЛГАНАД ИДҮҮЛДЭГ ШИГ..МӨНГИЙГ ШҮТЭЖ АМЬДРАХ ЁСГҮЙ .МӨНГӨ ХҮНИЙГ НЭГ ТАЛААРАА ИХ МУУХАЙ ЭВДДЭГ МӨНГӨНИЙ БООЛ БОЛЖ ДАРЛУУЛАХ БИШ МӨНГИЙГ ДАГУУЛЖ АМЬДРАХ ХЭРЭГТЭЙ МӨНГӨТЭЙ ЗАЛУУГААС ИЛҮҮ СЭТГЭЛТЭЙ МӨРӨӨДӨЛТЭЙ ЗАЛУУ ХАВЬГҮЙ ИЛҮҮ БИЗ ДЭЭ ..

  18. zaya says:

    Би л лав мөнгөтэй залууг сонгоно.
    Хөгширсөн хүнд мөнгөтэй залуу таардаггүймаа ккк харин ч ядарсан мөнгөгүй ухаангүй залуу таардаг юм ш дээ, дээрх эмма гэнэ үү? хөгширчөөд мөнгөтэй залууг сонгосон гэнэ ээ бас кккк
    Мөнгөтэй хүн гэдэг чинь цаанаа мааш их хөдөлмөрч, толгой нь ажилладаг ухаантай
    хүн бдаг байхгүй юу даа. Наад мөнгөгүй мөртлөө мөрөөдлөө хамтдаа бүтээе гээд бгаа залуус чинь бна аа, яг үнэндээ бол сул дорой хүүхнүүдээр дэмжүүлдэг гарууд бдаг бхгүй юу даа ккк за, миний хэлэх л хамгийн үнэн шүү…

  19. MyView says:

    Энэ сэдэв их сонирхолтой юмаа. Би ер нь 25тай ч хүнтэй суугаагуй, энэ тал дээр бэлэн биш гэж боддог, яарахгүй байгаа. Гэхдэ найз залуу бол бий, харин дээрхи сэдвийг уншаад найз залуугаа дүгнэлээ лдээ, тэр маань харин мөнгөтэй бас мөрөөдөлтэй сайхан залуу. Түүний мөрөөдөл хэтэрхий том гэхдээ бодит байдалд ойр учир түүнийг мөрөөдлөө биелүүлж чадна гэдэгт итгэдэг. Тэр бид 2 хол байдаг болохоор сайхан үерхэж явдаг, түүнд маш олон охидууд сайн араас нь гуйдэг, гэхдээ би хэзээ ч хардаж байгаагүй таалАгддаг охин бвал найзлаж болноо заавал намайг хүлээх хэрэггүй гэдэг. Тэр маань болохоор надад их сайн хүлээнээ гэдэг. Тэгэхлээр би түүнд тийм ч их хайртай биш юм шиг байгаан. Учир нь би 30 хүртэлээ амидрал зохиох хүсэлгүй тэгээд түүнийг дэмий удаан хол байж хүлээлгэмээргүй. Тиймээс дээрхи сэдэвт бичсэнчлэн заавал мөнгөтэй бна уу, мөрөөдөлтэй бна уу сонин биш юм шиг ээ. Мэдээж хүн болгонд мөрөөдөл бий. Мөнгө бол хэрэгцээ учир мэдээж мөнгөөр аз жаргал худалдаж авч чадахгүй. Тэгж бодохлоор миний сонгох залуу миний сэтгэлийг бүрэн дүүрэн эзэмшиж чадах тийм хүн байх ёстой юм шиг. Би өөрөө бие даасан бүсгүй учир тиймэрхүү эрчүүд миний хүндэтгэлийг хүлээнэ шүү дээ. Заавал мөнгө үү, мөрөөдөл үү гэхгүй хүн бүрийн хүндэтгэл хүлээж чаддаг эрчүүд бол The Best !!! Тиймээс найз залуу маань намайг 30 хүртэл хүлээж чадвал миний хүндэтгэлийг улам бүр бэхжүүлж чадах болно. Гэхдээ цаг хугацаа бүхнийг харуулнаа гэж…

  20. emma says:

    Эмэгтэй хун болж төрсөндөө бид баярлаж бас бахархаж явах хгтэй.Сонголтийг бид гартаа авч эрхээ ухаалаг эдэлж, эр нөхөрөө зөв залахад эмэгтэй хуний зөвхөн гоо узэмж төдийгүй оюуний чадвах ихээхэн уурэгтэй байдаг.
    Дээрх хоер сонголтийн алъ алъ нъ салаа замийн уулзвар шиг ур дун нъ яг адилхан нэг цэгт огтлолцдог.

    Эрт гэрлэсэн хумуусийн хувъд (мөрөөдөлтэй оюуний чадалтай залууг) сонгоход алдах зуйл огтхон байхгуй.

    Миний хувъд санхуугийн тал дээр биеэ даасан хун чанар сайтай,хувъ хуний хөгжил өндөртэй (мөнгөтэй)залууг ямар ч эргэлзээгүй сонгосон юм лдаа.Учир нъ би оройтож гэрлэсэн.
    Тэглээ гээд амъдрал сарнай цэцэг шиг сайхан өнгөтэй болохгуй.
    Тэнд хэн нэгэн машин байртай болох гэж зутгэж байхад энд хэн нэгэн хувийн аралтай болох гэж зутгэж байх жишээтэй.Хуний хусэл мөрөөдөлд хязгаар гэж байхгуй.Мөнгөтэй эрчүүл болчимгуй алхам хийвэл бургэд тэнгэрээс унахдаа асар хучтэй унадаг шиг маш том хохирол амсдаг.Тийм ч учираас нөгөө л эхнэр хуний нарийн ухаан мяндсан арга ямар ч эр хунд зайлшгуй хэрэг болдог.

    Монголийн өнөөгийн нийгэмд дээр бичсэн жирийн бусгуй шиг бодолтой сэтгэлтэй эмэгтэйчүүд улам ихсэж олон болох болтугай.

  21. guy says:

    сексийн хамтрагч болох хүн байвал guy.nemo@yahoo.com холбогдоорой.

  22. Hun says:

    Сарнайг ийм тэнэг юм бичнэ гэж ёстой бодсонгүй. Сайхан залуу насан дээрээ мөнгөтэй залуу уургалчаад хамаг мөнгийг нь үрчээд ямар ч мөнгөгүй хөгшин болхын байна л даа хаха.

  23. Sarnai says:

    За, яг ачир дээрээ бол хүүхнүүд бүгд л мөнгөтэй залуу руу гүйдэг ш дээ…..мөнгөтэй бөгөөд мөрөөдөлтэй залууг мөрөөддөг цаг нь аль хэдийн болсон.
    ямар ч мөнгөгүй байгаад мөрөөдөөд яах юм…..Мөнгө амьдралын тулгуур болсон энэ үед….Мөнгөгүй мөрөөдөлтэй залуутай суучихад мөрөөдлөө биелүүлэх гээд хамтдаа зүтгээд мөрөөдлөө биелүүлсэнийхээ дараа өөрийгөө нэг сайн хараарай, хамаг сайхан залуу насаа ажилласаар бгаад дуусгаснаа ухаарах болно.

  24. Sarnai says:

    За, яг ачир дээрээ бол хүүхнүүд бүгд л мөнгөтэй залуу руу гүйдэг шд ээ…..мөнгөтэй бөгөөд мөрөөдөлтэй залууг мөрөөддөг цаг нь аль хэндийн болсон.
    ямар ч мөнгөгүй байгаад мөрөөдөөд яах юм…..Мөнгө амьдралын тулгуур болсон энэ үед….

  25. A Gitler says:

    zov xeljee jiriin busgui

  26. жирийн бүсгүй says:

    Миний амьдралд яг ийм сонголт хийх шаардлага гарч ирж байсан. Би мөрөөдөлтэй залууг сонгосон. Мөнгөтэй залуу сайн залуу байсан. Гэвч яг л дээр хэлж буйтай нэгэн адил надаас хамааралгүйгээр бүх шийдвэрийг тэр гаргаж байсан. Амьдралыг, гэр бүлийг биш хувийн эрх чөлөө, зугаа цэнгэлийг илүүд үзэж байсан нь миний үзэл бодолтой зөрчилдөж байсан юм байна гэж хожим нь бодогдож байсан. Мөрөөдөлтэй залууг сонгоод би алдаагүй. Яагаад гэвэл мөрөөдөл нь хоосон биш, түүнийхээ төлөө зүтгэх чин эрмэлзлэлтэй, мөрөөдөлдөө хүрэх үед дэргэдээ намайг байлгахыг чин сэтгэлээсээ хүсч байсан нь бүх хүний эсэргүүцлийг сөрөн байж тэр хүнийг сонгоход хүргэсэн байх гэж бодогддог юм. Надад юу ч байхгүй, зөвхөн хайр л байна. Гэхдээ энэ хайр хэзээ ч унтрахгүй, бусдыг атаархтал чамайг хайрлах болно. Сайн сайхны төлөө би чамтай хамт тэмцэж чадна, замдаа шантарч буцахгүй гэж хэлж байсан юм. Энэ үгэнд итгэснээрээ би амьдралдаа хамгийн зөв алхамаа хийсэн гэж боддог.
    Эр хүн санасандаа эмээлт морь харайсандаа гэж үг байдаг. Эр хүн худлаа амлаж биш ирээдүйгээ хэрхэн төсөөлж буйгаа ярьж байдаг. Мэдээж мөрөөдөлдөө хүрэхэд сайн ар тал сэтгэл санааны дэмжлэг хэрэгтэй байдаг. Түүний мөрөөдөл биелэнэ гэдэгт эхнэр нь хамт итгэж байх хэрэгтэй гэж би боддог. Том мөрөөдөл хэзээ ч нэг л өдөр биелэнэ гэж байхгүй. Аажмаар хүнд хэцүү бүрийг даван туулж байж биелдэг. Биелэсний дараа харахад бахархмаар, гайхалтай санагддаг юм шүү. Зарим залуусыг дэргэдэх нь дандаа худлаа ярьж байдаг гэх нь байдаг. Хэрэв нөхрийнхөө ярьж буйг, мөрөөдөж буйг худлаа гээд байвал хэзээ ч бүтэхгүй. Гэрт амьдардаг залуу яагаад сайхан байранд ороод сайхан амьдарна гэж мөрөөдөж болохгүй гэж. Өчүүхэн амжилтыг нь ч гэсэн магтаж, чи чадна шүү, би чамд итгэж байна гэдэгээ ойлгуулж байх хэрэгтэй. Эр хүнд өөртөө итгэх итгэл хамгийн чухал. Дэргэд нь хань нь чадна гэж итгээд байхад гутраад архи уугаад явдаггүй юм аа. Хажуудах нь хүртэл чи юугаа чаддаг юм гээд байвал амьдралд өнгөгүй, гэрэлгүй, утгагүй болж орхино шүү дээ. Ингээд л нөгөө эмэгтэй хүнээс бүх зүйл шалтгаална гэдэг үгээ л хэлчих гээд байна даа. Эр хүний дотор эмээл хазаартай морь багтаж байхад эм хүний дотор эр хүн эмээл хазаартай морьтойгоо багтана гэдэг юм шүү дээ. Уран бэрийн ухаан байвал мөрөөдөлтэй залууг мөнгөтэй болгож болдог юм шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.