Би хуримаа хийгээд 3 жил болж байна. Эхэндээ бүх зүйл сайхан л байсан. Хуримаа хийсэн эхний жил хүү маань төрсөн болохоор би төрсөн ээжийнхээ дэргэд байхыг илүүд үзсэн. Манай нөхөрт хэцүү л байсан байх. Гэхдээ нөхөр маань хүү бид 2-г бодоод юу ч хэлээгүй. Хавар нь би сургуулиа төгсөөд хадмуудынхаа хажууд шинэ барьсан байшиндаа нүүж очсон юм. Би сургуулиа төгсөөд ажиллана, бас цаашид суралцана гэж бодож байсан. Гэтэл нөхөр маань АНУ руу явах виз хөөцөлдөөд бараг бүтнэ эхний жилдээ хүүгээ хараад гэртээ байж бай. Тэгээд очоод жилийн дараа намайг татаж авна гэж ярилцаад би гэртээ байх болсон. Ингээд л ажилгүй гэрийн авгай болсон юм. Гэтэл виз ч бүтээгүй. Бид 2-т хэрэгцээнээс илүү гарах мөнгөгүй болохоор би суралцаж чадаагүй. Тэглээ гээд би юу ч хэлэлгүй гэртээ суух болсон. Дөнгөж төгссөн намайг ажилд авах газар олдоогүй. Худалдагч ч болтугай хийе гэхэд ээж маань зөвшөөрөөгүй юм. Үүн дээр нэмж хэлэхэд миний дураараа зан маань бас нөлөөлсөн байх. Хэдэн сар гэртээ байж байгаад бас л өөрийн төрсөн гэр лүүгээ хүү нөхөр 2-оо дагуулаад хүрээд ирсэн. Ингэж ирэхэд миний хадам ээжийн зан нөлөөлсөн. Би уг нь хадам аав ээж 2-оо асрах ёстой ч тэгээгүй юм. Учир нь манай хадам ээж нөхрийг маань харахаараа өөр болж, бид 2-н хувийн амьдралд хэтэрхий их ороод байгаа юм шиг санагддаг байсан. Нэг удаа бүр намайг “Сэхээтэн хүний эхнэр шиг байгаарай” гэж загнасан. Тэр нь юун дээр вэ гэхээр нөхөр маань өглөө эрт ажилдаа явна гэхэд нь бид 2 сэрүүлэгээ сонсоогүй нам унтчихсан юм. Тэгээд би яараад ус буцалгаж байхуу чанаад нэг өндөг шарж өгсөн. Гэтэл манай хадам ээж хоол хийж цай чанаж өгсөнгүй гэж уурлаж байгаа нь тэр.
Ингээд л би зөрж өөрийн дураар нүүгээд дараа жил нь нэг байр хөлслөж амьдрах болсон. Энэ удаад ч нөхөр маань миний үгээр байж юу ч хэлээгүй. Би өөрийгөө бодоод нөхрөө гомдоож байгаагаа тэр үед үнэхээр ойлгоогүй байсан. Тэгтэл гэнэт нөхөр маань зайран болчихсон. Угаа барьж удмаа буулгахгүй бол болохгүй гээд. Бид 2-т мөнгө байхгүй болохоор юмаа бэлдэж чадалгүй их удсан. Энэ хооронд нөхөр маань их зовсон. Бараг 9 давхраас нисч үхэх шахсан. Аав ээж ах дүү нарынх нь ажил төрөл нь бүтэмжгүй байсан болохоор мөнгө төгрөгөөр нэг их тусалж чадаагүй. Миний аав ээж бид 2-т сая төгрөг зээлүүлээд эхний ээлжинд авах юмаа авсан. Зайран удган болж байгаа хүмүүс эхний жилдээ үнэхээр их зовдог юм байна лээ. Нөгөө сахиусууд нь тоглоно. Архи их ууна. Тэгээд өөрийнх нь ах дүү нар нь тоохгүй болохоор тэд нартаа хэлж чадахгүй гомдоно. Харин тэр гомдсон гомдлоо надад гаргаж элдвээр хэлнэ. Хамгийн гол нь тэр гомдлоо надад гаргахдаа шинэ барьсан байшинд нь амьдарсангүй гэж байнга хэлнэ. Би үнэхээр тэссэн. Саяхан аргаа бараад хадам ээждээ хэлсэн чинь надад удам судраар минь битгий доромжил гэсэн. Би хүүг нь зовоож байна. Амьд мэнд дээр нь хүүгээ надаас салгаж авна гэсэн. Би уг нь зайран болоход нь хэрэглэсэн мөнгөний өрөө төлж чадаагүй, ах дүү нар нь тусалсангүй гэсэн чинь хүүхдүүдээ өмөөрөөд надад тэгж хэлсэн. Ямарч хүн эцсийн эцэст өөрийн мах цусаа бодохоос хүргэн бэрүүдийнх нь зөв байсан хүүхдүүдээ л боддог юм байна лээ. Одоо манай нөхөр байнга архи ууж худлаа үнэн нь мэдэгдэхгүй баахан юм ярьдаг болчихсон. Тэгээд ээж ах дүү нар нь манай нөхрийн үгэнд итгээд, намайг үзэхгүй байгаа. Бараг би л сайн хань байж чадалгүй нөхрөө ийм болголоо гэсэн.
Уг нь бол манай нөхөр өөрийнхөө удмыг буулгадаг зайран болохоос миний удам судар тэрэнтэй ямар ч холбоогүй ш дээ. Тэд нар даанч тэрийг ойлгохгүй юм. Нөгөө удмын тэнгэрүүд нь тэд нараа ирэхийг хүлээгээд хүлээгээд тэд нар нь гуйлгаж байж 2 удаа л ирсэн. Бүтэн жилийн туршид ш дээ. Одоо нөхөр маань надаас сална гэсэн. Надад үнэндээ тийм бодол алга. Би юу гэж хүүгээ өнчрүүлж, нөхрөө тийм болгочихоод орхих юм бэ. Засч авахыг л бодож байна. Тэр тэнгэрүүд хүртэл намайг сал гэсэн гээд бод доо. Би жинхэнэ заяаных нь хань биш болохоор манай нөхөр ингэж зовж байна гэсэн. Энэ тухай хадмууддаа хэлье гэхээр нөхөр маань эрүүл байхдаа яах юм бэ манайхан ойлгохгүй гэдэг байсан.Тэгээд л би нөхрийнхөө үгээр явсаар эцэст нь ийм байдалд хүргэчихлээ. Одоо тэд нар намайг бараг янхан хүүхэн гэж бодож байгаа. Яагаад гэвэл нөхөр маань согтуу энд тэнд явж байгаад зодоон хийхээрээ миний явалддаг залуучууд нийлж зодлоо гэж ах нартаа хэлдэг. Надад тийм юм юу ч байхгүй гэдгийг тэр тэнгэр сахиусууд нь мэдэж л баймаар. Ер нь бол улаач нь юу гэж бодно сахиусууд нь тэр үгээр нь болдог юм байна лээ.
Би чинь хуримаа хийж, хүүхэд төрүүлсөн эх хүн. Яаж ч бодсон би тэгж явахгүй ш дээ. Гэрээс бараг гарахгүй. 2, 3 сар болж байж найзуудтайгаа уулзана. Тэд нар бүгд нөхөр хүүхэдтэй. Нөхөр маань бүгдийг танина. Аан тийм би нөхөртэйгээ танилцахаас өмнө нэг залуутай уулздаг байсныг нөхөр маань мэднэ. Гэтэл хаа хамаагүй танихгүй нэрүүд хэлээд тэрэндээ бүүр итгэчихсэн хэнд ч хамаагүй ярина. Би одоо яах ёстой вэ? Салмааргүй байна. Гэхдээ л надад ямар ч итгэл алга. Намайг яаж доромжилж байсан нь бодогдоод байна. Би нөхөртөө үнэхээр хайртай…
cekc.mn дээр ирсэн захидал
37 Comments
hi sain bodoj tungaah heregtei tanai nohor chine buruu ongod barisan bna aa udam zalguulah huu toruulj ogson huniig huugeesee sal gej heleh ongod bdaggui yum hania hairlaj huugee onchruulehgui gj bodoj bgaa bol nohriinhoo ongoduudad suu orgood gui ur udmaa awarch hairla eleg buten bailgaj odooch gd gui uneheer zow udmiinh ni ongod bwal ulaachaa bazaad awna ongod sahius tenger gdeg chine zow yum bdood hun chanartai l yawj bwal ur udmaa sain awch yawdag yum ongod tenger sahius gdeg chine yarij helj chadahgui l bolhoos hun shuu dee chi unen setgeleesee gui chi zow bodoj guij chadwal chamd tusalna
Наадах чинь үхсэн сүнс биедээ оруулсан л нөхөр байна архи уух тамхи татах, тэр байтугай хүүхэн нэхдэг онгод байдаг. Үхсэн хүний сүнс ороод нөхрийг чинь эзлээд өөрийнхөө архи уух хүсэлийг биелүүлэж танайхнаар тоглож зовоож наадаж байга амьтан хаяад хүүхдээ аваад сал. Өнчирхөөч заваан юм болно шүү.
Тийрэнтэй нөхөтссөн бөө нар тумэн олонд ихээхэн гай тарьж байгаа л даа.
сайн уу бусгуй мини, чамайг би маш сайн ойлгож бнаа надаа бас яг ийм юм тоxойлдоод би одоо салаад жил болж бн.бид 2, 7н жил гаран xамт амидарсан тгд бас xоорxон оxинтой , юнаас болж салсан гэвэл яг чам шиг,,, манай xун зайран болсон тэр саxиусаа аваxгуй бол болоxгуй гд урд ни xэзээ ч тоодоггуй бсан xамаатнууд ни ав гд аваxуулсан дараа ни бид 2н амидрал буx xумуус орж эxэлсэн тгд xун болгон манай ноxорт долигнож эxэлсэн тэгсэн тэр xуний ааш авир шал оор болж биэ-ээ тоож оxин бид 2г тооxоо болиод миний xамаатнууд, гд гуйx болсон би маш иxээр гомдсон урд ни xэзээ ч тэр xунд xамаатан ээж аав гж бдаггуй 1xан би л xажууд ни бдаг бсан, гэтэл xун урдаx амидралаа мартдаг юм бнлэээ тэгээд дараа бууж ирдэг саxиус ни намайг манай улаачаас сал чи xундэлж чадаxгуй бн яагаад гэвэл орой удэш найз ноxодтэйгээ уулзаад гадуур яваад бн улаач xуний эxнэр ийм бx ёсгуй гсн тгд би 1 сар гаран тэвчсэн дараа ни би уурласан би урд ни xэнээр ч амидралаа заалгаж бгаагуй гэтэл одоо буx xумуус миний амидралд оролтсоод бур суулдээ xууxдээ чи уйлуулж бн загнаж бн улаач xуний эxнэр ийм ааштай бж болоxгуй гд л…………….. ёооооё би унэxээр тэр xумууст гомдож бн уг ни мартаж бсан чини чиний юмиг уншаад ……….
тэгээд намайг сал гд ,би салаxгуй гж иx бодож бсан . тэгээд би салаxаас оор замгуй болсон би иx уйлж шаналдаг бсан оxинтойгоо гэртээ уйлаад л сууж бдаг бсан ……..чи салсан ни дээр шуу эрxтэн зурx сэтгэлээ шарxлаxаас омно сал……… дараа иx юм болнооо одоо чиний энэ бдал зугээр эxлэл шуу
1т: өндөг шарж өгч бгаа ни иx юм.
2т: Нөxөр чини галзуурч бган бнадаа.
3т; Салчиxгүй юу дөө… Манай нз оxин ч гэсэн удган интэр боллоо гд, тгд онгодууд ни сал гэсэн гд нөxрөөсөө салсандаа xөөрxий…
Xүн өөртөөл итгэж амидраx xэрэгтэйдээ xө, эцэст ни xэлэxэд.
boo,lal,katolik,shar… geed l ene shashing yaana daa. ta nar uneheer burhan baidag gedegt itgedeg uu? hunii suns uheed haashaa yvdagiig medeh uu? yu gedeg uchirtai. buddagiin shashind bol hun uheed daraa dahin turdug gene tgvel ene delhii deerhi humuus jil ireh tusam l ihsej bdg tgvl yu gsn ug ve? hunii suns dahin torhdoo olon boldog gsn ug uu? suns n zailsan bna gj bs yridag tgvl hunii bienees suns n yvaad ughuur ygd ter bie amid bdg yum be? hunii biynees suns n garaa l bol uhne shuu dee ta nar har uhaanaar bodood uzeechdee. uhsen hund zadlan shinjilgee hiihed ted uvdultiig medrehgui, ygd mederdegguig oilgoj bnuu? ygd gevel suns bhgui uchiraas…. heree gdg shuvuu biii. ta nar heree gdg ene shuvuund durtai yu? ulger domog er n l humuus hereeg muu amitan muu zuil daguuuldag gedeg sht, tgvl ygaaad ter har heree boogiin ilch, hel hurgegch n boldog yum be? boo gd bgaa ene buhen chne uneheer l burhan yum bol ygd burhaniig hel hurgegch n baliar muu eriin har heree bdg yum be? bi end zuvhun bidnii jinhene burhadiin talaar l heleh gsn yum, Christ Jesus ene bol bidnii jinhene burhan. aa gehdee christiin shashin maani bas dotroo maash olon buruu ursgaltai bdg. jinhene burhanaa tanihiig husvel mongoldoh burhanii sum dr zaaval ochooroi. bi uneniig uchriig medehgui bgaa busad humuust l ene sain medeeg duulgah gsn yum. burhanii sum dr zaaval neg ochood uzeerei tendees ta bugd bugdiig medeh bolno. 15 dugaar horoolold bdg yum. ta naraas bi guij bn zaaval ochooroi. AMEN
humuus yuj oilgohgui medehgui yum bj l tm bololtoi iim bololtoi geed l ih medetsgeeh umaa.ter dolgoon gsn hun unen helsen baij magad l yumda.
Сайн л бодох хэрэгтэй дээ (өөрөө)
БӨӨ МӨХӨЛ ӨӨР ЮУЧ БИШ
Монгол орон оуний хоосролд ороод байна даа.
энэ боонууд худлаа бугд мэдрэлийн гажигтай хумуус шуу болгоомжтой байгаарай ард тумэн мини. энэ дээр дархад гээд уугаа суртчилаад байнаа. тэр боо бол буур галзуу нэгэн дээрэмчин шуу. Зугээр монгоноос хунийг алж ч чадна даа тэр тэнэг.
boo tiim sain yum bol ygd humuusiig haraagaad bdg yum be. er n suuliin ued ygd delhii deer iim olon uzej hardag esvel shaman boo ene ter buugaad bgaag medej bga hun bnu? ygd gevel delhiin suirel irj bga uchraas chutgur huuramch id shidee uzuulj ariun sunsnuudiig oortoo uruu tataj hamtdaa tam ruu yvah gd l iim yum hiigeed bgn. burhanaas oor hench jinhene gaihamshig id shidiig uzuulj chadahgui. uhe gj bsn huniig boo emchilsen l gene ene bugd chne ta nariin nudiig huurch bgn. hunii suns bol munh harin delhiin amidral uduihgui muhnu…. chutguriin huuramch id shidees hol bj jinhene zamaa olooroi.
нээрээ бөө болох ёсгүй хүнийг бөө болгочихлоор тэр нь архинд ордог гэнэ лээ. тэгээд л буруу замаар будаа тээгээд эхэлнэ дээ. онгод тэнгэр гэдэг нь сүнс юмуу даа би тэгж сонссон. сүнсэндээ захирагддаг гэнэ лээ. тэгээд бөө биш хүн бөө болчихлоор зам зуурийн тэнэмэл сүнстэй холбогдоод буруу тийшээ яваад байдаг гэнэ лээ. би тэгж уншиж байсан юм байна. чи нөхрөө аваад бөөгийн холбоо гэж байдаг гэсэн тэндээс мэддэг чаддаг хүн эсвэл тэргүүнтэй нь уулз. тэгээд нөхрөө бөө болох болохгүйг нь асуу. ингэж яваад нөхөр чинь үхвэл яана.
ямар замбараагүй биччихсэн юм бэ,
ямар ч утга авцалдаагүй,уншиж ойлгоход их төвөгтэй юм,найруулгын алдаа гэж бас найгүй…
Мундаг юмаа.
Нэг хэсэг нь дэлхийд байхгүй мундаг ид шидтэнгүүд болоод. Нөгөө хэсэг нь амьдралынхаа бүх л асуудлуудыг тэд нараар аргалуулаад л.
Юун тэр доохтор, борпээссөр, эрдэмтэн мэргэд, эмч домч вэ.
Эмнэлэг, сургууль ч гэж байх хэрэг алга.
Ай яа яа.
Нэг бол дэлхий тэр чигээрээ мулгуу тэнэг бид суут ухаантнууд. Эсвэл бид өөрсдөө галзуу.
Өөрөөр байж болохгүй биз дээ.
емма д хэлхэд хүмүүсийн шүрээд байдаг америкийн нэгдсэн улс чинь бурханд итгэдэг юм бна лээ, мөнгөн дээр нь бид бурханд итгэдэг гэж бичсэн байна лээ тэгэхээр бас хөгжөөгүй гэсэн үг үү? Хүн ер нь шашин шүтэх, эс шүтэх эрхтэй гэж үндсэн хууль дээр байдаг.
Шударга бөгөөд хатуу үнэнийг хэлж өгөxөөс дө…
Чи мэдрэлийн согогтой шизофреник өвчин туссан хүнтэй амьдралаа холбосон байна. Бөөгийн тэнгэр гэж огт өөр зүйл байдаг.
Оюуний хоосорол талруугаа хэлбийсэн нийгмийн бас л нэг гажуудал ш дээ.Сусэг бишрэл шашин шутлэгт хэт автсан улс орон хэзээ ч өөдлөн дэвшдэггүй.
Наад нөхөр чинь юун бөө вэ архины цагаан солио тусчихсан хүн байна шдээ. Монголд ер нь жинхэнэ бөө байдаг юм уу, дандаа луйварчид. Яг УИХ шиг…
naad xun chin boo bish bainaa oor yum ene terend xorlogdoj togluulaj yawaa xun bishuu? boo xun tiim baidaggui. yamar ch ongod tenger uuriin xunee exner xuuxdees n salgadaggui. Chi darxad@yahoo.com deer boo baidag yum ter xunees zowlogoo awaarai.
би унаган хотын залуу. юун бөө энэ тэр бэ. чи хөдөөнийх юм уу.хотод байдаг бол ажилд оруулж туслая.
zavaarsiin um be yasan. bushuuhan huuhdee avaad yav.naad nohor chin ter hadmuud chin gej shal sejgiin umnuud baidag um bna.
юн олон юм бодийн зүгээр салаач үгүй бол удахгүй бууралтан ш дэ
Айл гэрийн амьдрал үймүүлсэн тийм тэнэг юм гэж юу бсийн.элийрсэн балайрсаний чини тэнгэр…
Нэмж хэлэхэд сургуульд сурч боловсрол эзэмш, тэр бөө хүүтэи байх дуртай хүмүүс бусад зүйлийг нь болгох биз. Тэгээд тийм дэмий юманд битгий итгэж цаг зав, санаа сэтгэлээ үр.
Юун бөө энэ тэр вэ? Монголд одоо бараг айк бүр 1 бөөтэй болчихсон юм бишүү, шал тэнэг юм. Тийм юманд итгээд нэг хэсэг ни байдгаа бариж гүйгээд, итгүүлсэн нь бизнэс хийгээд дуусаж байгаа юм бишүү.
Монголчууд бид бөөгүй хэдэн зуун амидраад болоод л ирсэн биздээ, би энийг бизнэс л гэж боддог.
Нийтлэл бичсэн бүсгүйд хэлэхэд болохгүй байгаа бол нөхөртэйгээ сайн ярилцаад үзээ. Нөхөр чин дүрдээ хэт итгээд жүжиглээд байгаа юм шиг санагдлаа.
Тэгээд болохгүй бол өөрийн болон хүүхдийнхээ амар амгалан амидралиг бодсон нь дээр биздээ.Тэр бөө хүүтэй байх дуртай хүмүүс бусад асуудл Хүн эр ни сэтгэл санаа өөдрөг байхад их юм бүтээж, болгож чаддаг юм билээ. Ц
чиний бичсэнийг уншихад нэг замбраагуй зохион байгуулалтгуй нохор бололтой.
Наад нохор чини засрахад хэцүү болсон бололтой. энэ байдалд чиний зан араншин нолоолсон байх гэж бодож байна аа. Уун боо бэ бугд худлаа хэхэ. салахаас нээх айхааргуй болсон байна даа. Нохороо амид гээр ни ээжн аав ни хулээлгэж огдоо дуу мини.
танай нохор мэдрэлийн оорчлолтонд орсон байна.
Танай хун эрүүл хун биш шуу болгоомжтой байгаарай!!!.
Хууээ Монголшуудээ сэрээчдээ боо бугд худлаа арайчдээ. ийм уманд итгээд оуний чини чадал хэр байгаа ни тодорхой байна даа. Дэлхийн хэмжээнд харалдаа яанааа энэ Монгол орон мини.
Уучлаарай сайн ойлгосонгүй. Тийм юм бдаг байх даа. Эсвэл нөхөр тань хэрээс хэтрүүлж зохиогоод бна уу? Ёстой ойлгодоггүй ээ.
чамд л гэж хэлэхэд чи унэхээр муу эхнэр бн одо хуртэл нохороо мэддгүй ойлгодоггуй бух ум чамас шалтгалана гэдгиг мэддгүй зугэр хумус буруга чихээд бн шууд илт бн чи болоүсрөлгүй учрас хумустэй харитсж чадхгуй хогшин хумусиг чамд тийм уг хэлтэл н байдалд оруулж бн чи их эрх дурара даүарсан бн хуни хани болно гэдэг чн их тэүчэр ухаан хэргтэй байдгийн чу оороосоо алдага ол, шийдэхэд хэтсүү биш асудал бн нохроо хундэл зайран хунийг сайн хундэл, энэ хумус ю ч мэдэхгүй бж боог их муулсан бн тэгжбөлдөггүй ума, та нар мэдхгүй бол ядаж буу муул, чи хариутслагатай ухантай бай, сонин хухэн бн чи
сал……….ухсэндээ хайртай байдийн.эрэгтэй хумуус угаасаа л тийм пизда шиг байдийн…чи сайхан амидрана аа…би итгэж байна…зугээр л салчку юдоо амжилт найзаа….чи чаднаа
за даа тэгээд ингэж ч бөө, удган гээд санаандаа орсноо яриад, архи уугаад байж хэн ч чадна ш тэ. монголд асар их бөөнүүд гарч ирж байгаа. гэхдээ тэдний 90 хувь нь огт худлаа гарууд ш тэ. хүн бүрт зөн совин, бодол орж ирдэг. тэрийгээ л онгод шүтээн минь тэгж хэлж байна гээд солиороод гэр бүлээ үймүүлээд байна гэдэг бол ухаангүй хүний л хийх ажил. Би бөөгийн шашныг дэмждэг, учир зүйг нь олох гэж хичээдэг нэгэн. Яагаад гэвэл энэ бол хэн нэгэн хүний хийчихсэн зүйл биш, эрт дээр үеийн өвөг дээдсийн маань шүтэж ирсэн хамгийн эртний шашин. Хамгийн гол нь монголчууд минь ямар нэг шашин юмыг шүтэхдээ ухаантай байгаачээ л гэж хэлье даа.
Захидлын эзэнд хэлэхэд салсан нь дээр боловуу гэж бодож байна. хүний оюун ухаанд юу ч орж ирж болно. түүндээ үнэмшээд амьдраад байгаа хүнийг засч авна гэдэг бараг боломжгүй дээ
yaanaa, manai mongolchuud neeree oyunii hoosrol gej uvchin tusch bgain bna daa. Hetsuu ch yumaa daaa. Ene hadam eej, aav geed, ar gerees ni amidrald oroltsood bdag asuudliig yer ni ER HUN l shiideh heregtei shdee. Ta boli, bi tusdaa amidraltai, bid uursduu shiidej chadna geed eejdee helchihed yaachaad bgain yer ni. Iim asuudluud ih bdag murtlee, ehneree eejteige alaltsuulaal bhiin, manai erchuud, buur oilgohguin. Jaahan hatuu, zarchimch, shiidver gargahdaa tuushtai bmaar yum. Yer ni tegeed haraad bhad, ene NUHRUUD bas ih setgel sanaanii tevcheergui, shiidver gargah shadvargui, biye daasan bus, hov jiv ih huutseldsen, zavtai humuus bna shuu, zaluusaa. Anhaarch avaarai.
Чи их ойлгомжгүй юм бичих юм. Уншаад салсан нь дээр гэж бодлоо.
сексийн хамтрагч болох хүн байвал guy.nemo@yahoo.com холбогдоорой.
харзнаж л бай даа…нөхөр чинь бөөгийнхөө зан үйлдээ дадаад зүгшрээд ирэхээр амьдрал чинь гайгүй болох байх…эрүүл саруулдаа салий барий гээд байдаггүй л юм шиг байна ш дээ…сайхан ярилц л даа..хүн хэлээрээ мал хөлөөрөө шүү дээ дүү минь
Юун бааxан Бөө нтр болоод явчиxав даа… Галзуу xүний өдрийн тэмдэглэл юуму xаашайн… энэ 1д бичсэн Xүн ч гсн бас Бөөтэй төрөл юуму ккккккк
у уншчиxваа. юу ч ойлгосонгуй.
Сал, манай дүүд ч бас ийм юм тохиолдож байсан. Манайх тэр хүүхнийхээс арай илүү амьжиргаатай, дүү маань айлын ганц хүү болохоор хөрөнгөнд маань болж л түр торгоож байгаа. Тэгэхдээ тэр хүүхэн шуналаасаа болж тогтож байгаа ч тэр улаачынхаа үгээс өөр юу ч сосдоггүй болохоор нэг л өдөр манайхаас хамаг гайгүй юмыг маань боож аваад арилаад өгөх юм байна лээ. Тэр улаач нь манайд орж ирээд учир зүггүй бөөлөөд, үнэн ч юм уу худлаа юм уу мэдэхгүй, манай хамаг шкав савыг онгичоод гайгүй юмнуудыг нь гаргаад, тэрийг нь манай бэр гуй тор гаргаж ирээд торлоод гарч байсан. Би ч эхлээд тэр бөөд нь бас шашин гэдэг утгаар нь итгэдэг байснаа тэрнээс нь хойш бүүр зэвүү хүрээд байдаг болсон. Тэр хүүхэн нь одоо манай дүүгээс байнга мөнгө нэхнэ, бараг хамт амьдрахгүй мөртлөө үргэлж бид нарын тухай худлаа хов зөөж хооронд нь муудалцуулна. Үнэхээр бөө байдаг л байх, хоёрын хооронд нэгэнд суугаад төрдөө гэр бүл гэж бүртгүүлээд, үр хүүхэдтэй болчихсон хүмүүсийг сал гээд байдаг нь тэнэг ш дэ. Үгэнд нь ороод сал, чамд л сайн. Үнэхээр тэр сахиус нь сал гээд салахгүй байгаад байвал үр хүүхдэд нь уршиг нь илэрдэг юм байна лээ шүү. Тэд нар чинь сайн юмаа сураагүй байж муу юмаа түрүүлээд сурчихдаг юм байна лээ. Манай дүү хүүхэдтэй болохыг их хүсдэг, тэгээд тэр хүүхэн нь жирэмсэн болоод удалгүй зулбачихдгийн. Албаар зулбуулдаг ч юм уу хэн мэдхэв.