Хүүхнүүд яагаад эрчүүдээс урвадаг вэ?…

Хүн болгонд янз бүрийн шалтгаан байдаг байх. Тухайлбал нэг нэгэндээ халамж анхаарал тавьдаггүй гэсэн нэг шалтгаан байхад харилцан бие биенээ ойлгодоггүйгээс үүссэн шалтгаан бас байх. Харин гурав дахь шалтгаан нь шинэ адал явдал, шинэ учралыг эрж хайдагтай холбоотой болов уу.

-Тэгвэл урвалтаас хэрхэн сэргийлэх вэ?
-Яаж ч сэргийлж чадахгүй байх!

-Яагаад?
-Яагаад гэвэл бид цаг агаарын гэнэтийн үзэгдлээс урьдчилан сэргийлж чаддаггүй шүү дээ. Түүнтэй л адил юм.

Харин бие биенээ хүндэлж, хайрлаж, нэг нэгэндээ итгэж, амьдралынхаа агшин бүрийг үнэ цэнэтэй байлгах хэрэгтэй. Ингэж чадвал бүх зүйл сайн сайхан байж хэн нь ч бусдад уруу татагдахгүй шүү дээ.

Урвалт гэдэг бол маш ээдрээтэй сэдэв…
Зарим хүмүүсийн дунд хайр сэтгэл хэдийн алга болж харин харилцан ойлголцлоор амьдарч эхэлдэг. Гэтэл энэ нь мэдрэмж биш юм. Тэгвэл энэ нь урвалт байж болох уу?

Хайр сэтгэл хэзээ ч үгүй болдоггүй. Хэрэв хайр сэтгэл үгүй бол амьдрал жинхэнэ утгаараа байж чадахгүй гэсэн үг юм. Ийм амьдралын эхлэл нь зүгээр л хоёр биендээ дассан, өнгөцхөн дурлал төдий зүйл байсан байх.

-Эхнэр нөхөр хоёрын хэн нэгэн нь урвасан бол энэ нь бие биенийхээ төлөө биш гэдэг нь ойлгомжтой зүйл. Худал хуурмаг зүйл байна гэдэг бол маш муу хэрэг. Иймээс харилцан нээлттэй байж өөрсдийн амьдралын юу нь болохгүй байгааг чин сэтгэлээсээ тунгаан ярилцах хэрэгтэй.

Яагаад хүүхнүүд эрчүүдээс урвадаг вэ?
Магадгүй энэ нь тэдний темпераменттэй холбоотой байж болох юм. Иймд анхнаасаа сонголтоо зөв хийх хэрэгтэй. Бодлоготой бас даруухан эмэгтэйчүүд маш итгэлтэй хүмүүс байдаг. Учир нь тэд урвалтаас болж гэр бүлийн аз жаргалаа үгүй хийхийг хүсдэггүй.

Эмэгтэйчүүдийн урвалт янз бүрийн шалтгаантай байж болно. Жишээ нь: Таалагдсан эр хүндээ өөрийгөө хэн болохыг харуулах гэж. Эсвэл өшөө авах зорилгоор.

-Чи л намайг ийм зүйл хийхэд хүргэсэн. Надад ямар хэцүү, бас таагүй байсныг чамд ч гэсэн мэдрүүлэх болно гэж л би үүнийг хийсэн… гэх мэт.

/Хань/

1 Comment

  1. boob says:

    инстинкт.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.