Хосуудын зохицон амьдарч чадаж байгаа гол учир нь

Xосуудын зохицон амьдрах түвшинг тодруулахад од гаригсийн үндсэн байршилд дүгнэлт хийх хэрэгтэй.  Матрын ордонд төрсөн эмэгтэй, загасны ордонд төрсөн эрэгтэйн зурхай дахь нарны байршлыг авч үзвэл эдгээр хосуудын амьдралын зарчим болон зан ааш нэлээд ялгаатай байдаг. Гэхдээ зарим тал дээр бие биенийгээ нөхөж байдаг.

Шороон матар нь мөрөөдөмтгий, төгс төгөлдөр харьцаа руу тэмүүлэгч загасыг тогтворжуулна. Тэдний хооронд сэтгэл хөдлөл болон мэдрэмжийн зөрчил тун амархан үүсдэг боловч удаан үргэлжилдэггүй. Гол төлөв ахуйн асуудал дээр үзэл бодол, зан зуршлын ялгаа, зөрчил илүүтэй харагддаг.

Загасны ордны эмэгтэй дэг журамд дуртай, нямбай, хуучинсаг үзэлтэй байх нь бий.

Матрын ордны эмэгтэй эсрэгээр эмх цэгцгүй, замбараагүй боловч хурц тод, утга төгөлдөр, баялаг амьдралд дуртай байдаг. Үүнээс болж гэр бүлийн аахар шаахар зөрчил, маргаан тасардаггүй. Гэхдээ ямар ч хэрүүл, зөрчил гарсан, тийм удаан үргэлжилж, хурц шинжтэй болдоггүй.

Эмзэг загас эрэгтэй галыг унтрааж, чимээгүйхэн зайлсхийх чадвартай. Гэтэл хэрүүл шуугианд дуртай матар эмэгтэй байдлыг бүр дэвэргэчихдэг тул салж сарнихдаа тулах нь хүртэл бий.

Үр хүүхэд. Ийм хосуудын зохицол тийм сайн биш ч гэсэн сайн үр удам үлдэх чадвартайг зурхай дахь сарны байршил харуулдаг. Тэд салж сарнисан байлаа ч үр хүүхдүүдийнхээ хүмүүжилд нэгэн, нэгдсэн хандлагаар ханддаг нь авууштай.

/Хань/

4 Comments

  1. хаха says:

    энэ хоёр ордноос бусад нь хос биш юмуу хаашаа юм

  2. Saraa says:

    Èíýýäòýé þì. áè ìàòðûí îðä ìèíèé íàéç çàëóó çàãàñíûîðä. Áèä íàðûí çóðõàé áàéíà. Åð íü áîë çºâ õýëñýí áàéíà. Áèä õî¸ð õààÿà ìóóääàã ÷ óäààí ¿ðãýëæèëäýãã¿é òèéì ÷ õóðö áàéäàãã¿é áèå áèåäýý àìàðõàí áóóëò õèéäýã ãýõ ¿¿ äýý

  3. T says:

    битгий солиор зурхай бол дэмирэл

  4. sos says:

    юу вээ энэ чини 2хон л орднийх юм бна шдэ
    охин загас 2-ийнх ни бхгуймуу

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.