Сайн байцгаана уу. Надад чин сэтгэлээсээ зөвлөгөө өгөөч. Би 25тай. Нэг хүүтэй . Бид 2 гэрлээд 3 жил болж байна. Бид 2 жаахан асуудлаас болж маргаад тэр бүр том асуудал болж хувирдаг. бүр салах барих дээрээ. Одоо сүүлдээ маргалдах болгонд миний хуучин найз залууг ярьж, намайг элдвээр хэлж доромжилдог боллоо. би нөхрийнхөө араар тавьж байгаагүй үнэнийг хэлэхэд. надад ерөөсөө итгэдэггүй юм шиг. элдвээр хэлэхээр нь уурандаа тэгсэн байх гэж боддог байсан. Энэ удаа бүр гомдоод байх юм. Ханиасаа тийм муухай доромжлолын үг сонсоод байж байх гэж бодохоор. Би ч сая тэсэлгүй урдаас нь хатуу үгнүүд хэлчихсэн. би уул нь сэтгэлд нь сэв суулгачихна гээд хэр барагтаа маргалдахаараа муухай үг хэлдэггүй. Гэтэл манай хүн ерөөсөө тоохгүй намайг гомдооно гэж бодохгүй хамаагүй хэлдэг боллоо. Намайг дуугай болчоод байхад амандаа үглээд л байна. Би бүр залхаад байна. Ингэж үгээр мэрж идэхээс нь. Урьд ярилцаад л хэн хэн нь буруугаа хүлээгээл эвлэрдэг байсан. Одоо бүр cалдаг ч юмуу гэж бодох юм. Яах ёстой вэ?
cekc.mn дээр ирсэн захидал
15 Comments
би юун тэнэг юм бээ xэрэлдээд бxдаа юадийн нөxөр чинь тэбчээргүүл бнда эр юм бж тэсээд гараxгүй би эрэгтэй үглээд үү зайлуулаа тэр залуу xөөрxий залуугаараа
Иймэрхүү нийтлэл уншихаар ерөөсөө утгагүй санагдах юм. Дандаа л өөрийгөө өмөөрсөн, нөгөөхөө буруушаасан байх юм. Хоорондоо наад захийн энгийн юмаа л ойглолцож чаддагүй чини л тэр шүүдээ. Эр эмийн хооронд илжиг бүү жороол гэдэг чини бас их учиртай үг юм шиг байгаан. гаднаас ни харахад ямар ч харагдаж байж болно. гэхдээ л эр эм хүмүүсийн хоорондын асуудал гэдэг бол шууд хараад дүгнээд хэлчихэж болдоггүй эд
чи өөрөө болдоггүй юм бгаа биз.
баярлалаа, сэтгэгдлээ үлдээсэн та бүхэндээ. Тэр саяхан ажил дээр маань ирээд надаас уйчлалт гуйгаад, элдвээр хэлэхгүй, хий дэмий хардахгүй, эв зүйгээр учраа олж байя гээд амлалт өгөөд их л ухаарсан байсан. Тэгээд би түүнийг уучилсан. Гэтэл манай найз сайн гуйлгаж, хэд хэдэн удаа гуйлгаж хашраах хэрэгтэй байсийн. намайг арай л түргэдчихлээ гэсэн.Би бодохдоо буруугаа хүлээгээд уучлалт гуйгаад ирж байгаа хүнийг чангалаад, гуйлгахдаа гол нь биш байхаа гэж бодож байна. Тэгж чангалах тусам эр хүн хаширдаг юмуу? эрчүүдээ
тэр бол илуу зан гэж бодож бна ухаантай хун бол тэгж урьдийн явдалиг сөхөж гэр булээ хэрүүл уруулаар дуургэээд гайтуулаад амидрахгуй шуу дэ мэдсээр бж суусан блгуй дэ чи суусан хойноол яриагуй бол гэхдээ нэгэнт босгосон эхлүүлсэн амидралаа тайван сайхан байлгахиг бодмоор юм да элдэв муухайгаар хэлдэг гэдэг чин унэхээр онцгуй бна шуу тэрийг ни засах хэрэгтэй ойлгуулж ухаалгаар сайн ярилцаарай бусгуй минэ.
elgemsvv zovoo ehneriihee nz ohiniihoo uridiin yvdliig medsen er hvn yaj iigeel hardah setgel tordiin . manai nz ohin neg nadaas omno neg zaluutai halit uulzdag bsan gesen tgd ter zaluutai yasan bol gj bodhoos l har hodlood bdag bsan . Bid 2 uerhsnii daraa nz ohin luu yum bicheed bdag bi uurlaad boon yum boliishte
сал
ном унш. толгойгоо цэнэглэ. нэг юм бодогдоx байx.
тийм шдээ, эр хүн болгоныг яг нэгэн хэвэнд цутгасан юм шиг адилханаар бодож болохгүй ээ, миний бодлоор та 2 ярилцаад үзэх л хэрэгтэй байх, үнэхээр л хайртай, хамт амьдрана гээд шийдээд л суусан юм бол салалтын тухай тоглоом шиг амархан хэлж болохгүй.
Нохороо засаад авсан ни дээр байлгуйдээ. Засагдахгуй бол салахгуй ю
Элгэмсүү чиний буруу эр хун болгон тийм биш. Би эхнэрийнхээ урдний амидралийг мэднэ. Онгорсон амидрал онгорсон л амидрал. Намайг сайн халамжилдаг. Миний эхнэр ч анх л надаас сэкс ямар байдагийг надаас л мэдэрсэн. Ямар ч л бсан эхнэрээ хуурахгуй оор хунээр солихгуйгээ оороо оортоо тангаргалаж явдаг эр хун бна би.
Сал сал.
ГЭНЭН БАЙНА ..ЧИ ХАНЬТАЙ БОЛСОН БОЛ ХЭЗЭЭ Ч ӨНГӨРСНӨӨ БИТГИЙ ДУРСАЖ БАЙ ТЭР ТУСМАА ИЙМ ХАЧИН ЗҮЙЛИЙГ ЭР ХҮН МЭДСЭН ТОХИОЛДОЛД ХЭЗЭЭ Ч УУЧИЛДАГГҮЙ ӨРШӨӨДӨГГҮЙ ТЭР ЭР СЭТГЭЛИЙН СААТАЛГҮЙ Л БОЛ >>>>ХЭЗЭЭ Ч ЭХНЭРЭЭ ГЭР БҮЛЭЭ ӨӨР ХҮНТЭЙ ХУВААХЫГ ТЭР ХҮСДЭГГҮЙ ТЭГЭЭД Л ГҮЙЦЭЭ ДУУСАА..ХАРИН БҮСГҮЙ ХҮН УУЧИЛДАГ АМЬДРАЛАА БОДООД …ЭМ ХҮН МАРТАЖ ЧАДДАГ ЭР ХҮН ХЭЗЭЭ Ч ҮГҮЙ ЧИНИЙ 100% АЛДАА……ЭРГЭЭД САЙХАН АМЬДАРНАА ГЭСЭН ОЙЛГОЛТ БАЙХГҮЙ ЭНЭ ХОРВОО ХЭН НЭГНЭЭ ХУУРДАГ ОРЧЛОН БИШ ШҮҮ ДЭЭ
яг манай нөхөр шиг юм байна. нэг тэнэгтхээрээ дуусахгүй шүү дээ. би ч бас 25тай гэхдээ хамт амьдраад 7 жил болчиж . бас нэг хүүтэй. сүүлийн үед аймар хартай болсон. худлаа юм зохиогоод л алж өгнө шүү дээ. би бүр танидаг эрэгтэй хүн таарвал хараагүй юм шиг л явдаг болсон . ганц үг солиод зогсох юм бол орой бөөн хэрүүл . эрчүүл нэг балайрхаараа бүр өөрийгөө удирдах чадваргүй болчихдог юм байна найзаа. чи уучлаад л буулт хийгээд л бвал чамайг улам л буруутай гэж бодоод л зовоох арга нь бүр л хэцүү болдог юм. аль эсвэл өөрөө цаанаа нэг юмтай болцон хүн өөрөөс чинь харин ч нэг өө хайх шиг болно шүү дээ. хийгээд өгсөн хоол голно. араас мөрдөж мөшгиж хардаж сэрдээд л . чи тэгхээр наад хүнээ яг яах санаатай байгааг нь асуу. энэ хэвээрээ удаад бвал чамд хэцүү байх болно. би бүр орой ажилаа тараад гэртээ орохдоо халштрдаг болсон одоо юу гэх бол яах бол гээл
хэрэлдэлгүй хэлэлцээд өнгөрвөл болох биш үү? суугаад удаагүй байж юун салах вэ,бас хүүхэдтэй гэж байгаа.
хүүхдийн хажууд битгий есөн шидийн хараал хэлээд хэрэлдээд бай!
ядаж хүүхдийнхээ хажууд хэлээ хазаад өнгөрцгөөж байя гээд нөхөртэйгөө тохиролц,
зөрчиж хэрүүл өдсөн нэгийгээ торгож бай.
торгууль нь юу ч байж болно,
гэхдээ мэдээж хэрүүл уруулгүй сайхан уур амьсгал бүрдсэн үед энэ тохиролцоогоо хийгээрэй дээ.
их үр дүнтэй шүү.