30-ААД НАСНЫ ЭМЭГТЭЙЧҮҮД ӨӨРТӨӨ ИЛҮҮ ИТГЭЛТЭЙ

Бүсгүйчүүд 18-19 настайгаасаа илүү 27-33 насандаа өөртөө илүү итгэлтэй болдог болохыг Британийн социологичд саяхан явуулсан судалгаагаараа тогтоосон байна. Санал асуулгад оролцогсдын олонх нь бүсгүйчүүдийн дур булаам гоо үзэсгэлэнгийн оргил үе энэ насанд тохиодог гэжээ.

Британийн мэргэжилтнүүд 4000 хүнийн дунд санал асуулга явуулж, бүсгүйчүүд 33 нас хүрэхдээ дур булаам гоо үзэсгэлэн нь ид цэцэглэдэг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Санал асуулгад оролцогсдын 70 хувь нь эмэгтэйчүүдийн өөртөө итгэлтэй байдал нь дур булаам болгодог гэсэн бол 67 хувь нь гадаад үзэмж болон галбир, 47 хувь нь хэв маягийн мэдрэмж нь бүсгүйчүүдийг дур булаам болгодог тухай «Telegraph» сонинд бичсэн байна.

Дээрх санал асуулгад оролцогсдын бараг гуравны хоёр хувь нь нас ахих тусам гоо үзэсгэлэнтэй болдог гэдэгтэй санал нэг байгаагаа нотолжээ. Бараг тал хувь нь өсвөр насанд тохиолддог элдэв асуудлаас цагийн явцад ангижирч, илүү гоо үзэсгэлэнтэй болдог гэсэн байна.

5 Comments

  1. AGAA says:

    30 гарсан бүсгүйчүүдээ магтанаа магтана.Элдэв зүйлд xугараад,нураад байxгүй, Эмэгчин барын дүрийг олсон байдаг гэсэн шүү.

  2. life says:

    Эмэгтэй хуний амъдралийн уечлэл
    10нас соёлох уе,өсөх
    20нас цэцэглэх үе,сурах
    30нас боловсрох уе,гэрлэх
    40нас ур жимсээ өгөх,ухаан тэгшрэх
    50нас наргих уе,сэтгэл тайвшрах
    60нас амрах уе,алжаах
    70нас цэвэрших,ариусах
    80нас гэгээрэх, наминчлах
    90нас мөнхрөх,төгс гэгээрэх
    саналаа нэмээрэй хуухнуудээ

  3. zochin says:

    унэн шу

  4. . says:

    үнэн

  5. Цэцэг says:

    Ер нь ортой дог шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.