Найз залуугаа хэр хүүхэмсэг гэдгийг мэд

Эрчүүдийг  ноён нуруутай, гүндүүгүй гэж дүгнэх нь түгээмэл байдаг бол эмэгтэйчүүдийн талаарх дүгнэлт нь  огт эсрэгээрээ байдаг.  Тухайлбал эрчүүдийн амнаас  “хүүхнүүд шиг шалчигнах”, “ хүүхнүүд шиг  хов жив хөөцөлдөх”, “ хүүхнүүд шиг гонгинох”  гэсэн хэллэгүүдийг  бид цөөнгүй удаа сонсдог. Үнэн хэрэгтээ эрчүүд өөрсдөө ч  эмэгтэйчүүдийн дүгнэдэг шиг ноён нуруутай, шударга гүндүүгүй гэдэгтээ эргэлздэг. Эрчүүд бараг бүгдээрээ хүүхэмсэг гэхэд хилсдэхгүй. Гэхдээ хүүхэмсэг эрчүүд дотроо ийн хуваагддаг аж. Магадгүй та хэн нэгнийг хүүхэмсэг биш гэдэгт итгэхийг хүсэхгүй байгаа биз дээ.

1.Дон Жуан

Хүүхэмсэг эрчүүдийн хамгийн түгээмэл хэв шинжүүдийн нэг нь Дон Жуан юм. Дон жуан маягийн эрчүүд  хамаг л ухаан бодлоо нэг эмэгтэйг нөгөөгөөр нь солиход зориулдаг гэхэд болно. Хэрэв таны эр нөхөр яг ийм Дон Жуан бол та түүнийг хүмүүжүүлэх гэж оролдох байтугай бодсоны ч хэрэггүй. Тэрүүнд орвол өөрийгөө тайвшруулж, биеэ барьж хүлээцтэй байж чаддаг болохыг хичээх хэрэгтэй. Дон Жуан эрчүүд нийтэч, ганган, сагсуу бус атлаа ямар ч тохиолдолд мөнгөтэй явдаг. Дон Жуан эхэндээ маш тачаангуй секс эр мэт санагдах боловч мөдхөн тантай ойртох сонирхолгүй болно.

2.Дэндүү хүүхэмсэг эрчүүд

Дэндүү хүүхэмсэг эрчүүд тохиолдсон эм хүн болгонтой шарваганаж, амьдралын утга учир ярих гээд байдаг. Дон Жуантай бол өвөр зөрүүлээд өнгөрөх тийм хүүхнүүд л эдний толгойг эргүүлж ёс журам яривал амжилт олно. Хүүхэмсэг эрчүүд голдуу сэтгэл шаналгаатай, хэт уярамтгай уран бүтээлчид байдаг. Тэдний харц дальдрамтгай, мөр нь унжуу, өөртөө итгэлгүй байдаг. Дэндүү хүүхэмсэг эрчүүд нэг бол хэт цоглог эсвэл дорой царайтай нэгэн болон хувирдаг. Тэд хэзээ ч дундчуудын дайтай амьдрахыг хүсдэггүй.

3.Эгчмэд авгайчуулаар тэжээлгэдэг эрчүүд

Өөрөөсөө олон эгч авгайчуулын дур хүслийг хангаж, тэднээр тэжээлгэдэг эрчүүд энэ ангилалд хамаарагдана. Тэд бүсгүйчүүдтэй унтахаас гадна олны нүдэн дээр цуг явж үзэгдэн найз хүүхнүүдийг нь атаа жөтөөг хөдөлгөдөг муу зантай улс. Тэд ямагт ганган хээнцэр хувцаслан үсээ гоёор засуулна. Ганц бие эмэгтэйчүүд олон байдаг тул ус алдах үед дуудлагаар ирсэн слесарь ч ийм эрчүүдийн дүрд хувирч мэднэ. Ийм эрчүүд хоорондоо танил бүсгүйчүүдийн дунд тэлээлж явдаг. Тэд халаасандаа мөнгөгүй ч өөдрөг үзэлтэй дүтнэж цэгнэмтгий, бас дээр нь чалчаа. Ийм эрчүүдийн үйлчилгээ идэвх зүтгэл нь төлөх мөнгө, шан харамжаас ихээхэн хамаардаг. Нарийн ярьвал ийм эрчүүд унжиж улаан хоолойгоороо бизнес хийж байгаа хэрэг!

4.Нарцисс

Нэгэн хан хүү усны мандал дээр туссан өөрийнхөө дүрсэд дурлачихаад олон сайхан хүүхнүүдийг үл тоомсорлон, өнөөх усныхаа захад суусаар нас барсан тухай эртний грек домог бий. Тэр ханхүүг Нарцисс гэдэг байж гэнэ. Нарцисс эрчүүд хүүхнүүдийг цуглуулж, тэднээр өөрийгөө шагшуулж, магтуулж суух дуртай. Худлаа магтаалд ч баясна. Иймэрхүү эрчүүд эм хүнийг санагдуулдаг. Тэд хов ярьдаг, биеэ чагнадаг, юм угааж цэвэрлэх дуртай. Тэдний хамгийн сайн найз нь толь, хамгийн байх дуртай газар нь угаалгын өрөө юм. Хамгийн харамсалтай нь нарцисс эрчүүд өөрсдөө ихэвчлэн царай, бие хаа муутай байдаг. Гэхдээ тэд царай муутайгаа хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Нарцисс эрчүүд секст үнэхээр маруухан. Тиймээс өөрийгөө энхрийлэх дуртай ийм эрчүүдийн хойноос хүүхнүүд нэг их гүйгээд байх шаардлагагүй

/Хань/

3 Comments

  1. eva says:

    нжхх

  2. hen ch bish says:

    би лав сайхан хуухэн таарвал угуй гэж хэлж чадахгуй

  3. ыуыу says:

    за тэр яаxавдээ, тэгээд тэр буxнийг орxиод зулгэн дээр гэрээ бариад зугээр л амидараx гэж оролдолдоо. амидрал гэдэг уурийн жамаараа ургэлжлдгээрээ ургэлжилнэ. эр, эм xумуус биологин талаасаа уур уур уурэгтэй учир байгал ээжээс тэр бурд ни тааруулаад уур уур инстинкт (програм) суулгаж өгсөн бна. тэрийг тийм ийм гэж шуумжлэx гээд яаxав, байгаагаар ни ойлгоод, зоxицуулаад л явбал барав. эм xуйстэний биологийн зорилго ни нөхөн уржиxуйтэй иx xолбоотой талдаа бол эр xуйстнийx ни туxайн зуйлийн амидраx чадварийг тодорxойлоx чиг уурэгтэй байx жишээтэй. Тийм учраас эрчүүд xоорондоо өрсөлдөж тэмцэлдэж, али сайн чанартай гэнийг шалгаруулаx уурэгтэй юм, энэ утгаараа эр xуйсийн уxэл урэгдэл ч өндөр байx ёстой. буx зан чанар ч энэ чиглэлд байx ёстой. эм xуйсийн нөгөө талөөр энэ буx өрсөлдөөн тэмцлийн утга учир юм шуу дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.