Хайрын парад үхлийн парад болов…

Герман Дуйсбург хотноо уламжлал болгон зохиогддог Хайрын жагсаалын үеэр шахцалдаан үүссэний улмаас 19 дарагдаж амиа алдсан хэрэг гарлаа. Нийтдээ энэ шахцалдааны улмаас нийтдээ 340 хүн их бага хэмжээгээр гэмтсэн болохыг хотын цагдаагийн алба мэдэгдээд байна. Амь үрэгдсэн хүмүүсийн дотор Австрали, Нидерланд, Хятадын иргэд байгааг тогтоогоод байна.
Хайрын жагсаал нь 1989 оноос хойш зохиогдож байга бөгөөд хөгжмийн дэлхийн хамгийн том их наадмуудын тоонд багтдаг. Анхлан Берлин хотноо явагдсан их наадмыг жил дараалан Германы хэд хэдэн хотыг дамжуулан зохион байгуулсаар ирсэн бөгөөд Дуйсбург хотноо анх удаа явуулсан нь ийнхүү эмгэнэлтэй төгсгөлд хүргэжээ.
Энэ удаагийн их наадамд оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс нийт 1,4 сая залуус хүрэлцэн ирсэн байжээ. Их наадмын зохион байгуулахаар тусгайлан сонгосон талбайд хүрэхийн тулд үзэгчид давчууд хонгилоор дамжин гарцгаах ёстой байсан бөгөөд ид ачааллын үед хэт их шахцалдаан үүсэхэд хүмүүс үймэн сандралдаж нэг нэгнээ дарж, гишгэлэсэн байна. Үүнээс хойш Хайрын жагсаалыг ахин зохион байгуулахгүй гэдгээ жагсаалыг зохион байгуулагчид албан ёсоор мэдэгдсэн байна.

6 Comments

  1. зочин says:

    бүр хийх байх юмаа олж ядаад энэ гадаадынхан гээд байгаа хүмүүс тэнэг болж гүйцэж байгаа юм байна да зайлуул……………

  2. call says:

    ёстой аймаар юмаа. xайртай хунтэйгээ оччоод ингээд алдчихвал яасан хэтсүү вэ? харамсалтай бна

  3. beegii says:

    ene jiriin busgui neeree tasarhai ymaa, yaaval oor shig chin nz busgui olj avhav, esvel yaj nz busguigee oor shig chin bolgohov..?

    ooriin tani bichsen setgegdluudiig zondoo unshsan, uneheer l argagui Hatan setgelgeetei, Mongol uujuu uhaantai, ooriin gertee ulsiinhaa terguuniig humuujuulj suugaa busgui ym daa, .. uul n oortoi chin haaya zugeer saihan yariltsaj bmaar l bhin, mail haygaa bicheed uldeechihvel ih l bayrlah bh,

    hundetgen yosolson, jiriin Mongol seheeten zaluu

  4. жирийн бүсгүй says:

    Хүн үхсэн байна. Амь насаа алдсан байна. Хүний амь гэдэг зүгээр олддог зүйл биш. Тэр хүн хятад байна уу, орос байна уу хамаагүй, хэрэв чи ХҮН юм бол чамд харамсах сэтгэл төрөх ёстой. Өөрийгөө Монгол гэж омогшиж байгаа хүн дээд зэргийн хүнлэг сэтгэлтэй уужим ухаантай байж бусдын гарал үүслийг ялгаварлан гадуурхах үг хэлэх байтугай бодохгүй байвал Монгол хүн байх эрх олдоно. Залуу хүүхэд богино бодож болчимгүй үг хэлсэн байх. Монгол цустай байх, монгол зиндаанд байх хоёр өөр шүү. Чи өөрийгөө монгол хүн гэж бодож байгаа бол хаана ч явсан үгээ цэгнэж, ухаанаа гайхуулж бай. Бүдүүлэг үг, үйлдэл бүхэн Монгол хүний нэрийг гутааж байгааг олон оронд амьдран сууж буй нутаг нэгтэнүүд маань мэдэж байгаа биз. Хаана ч явсан би монгол хүн гэдэгээ бодож, аль болох нэрээ сэвтээхгүйг хичээх нь монгол хүний үүрэг. Хятад хэчнээн олон ч монгол хүн үзэн ядалтаар биш ухаанаараа тэдэнд уусалгүй өдий хүрсэн. Амиа алдсан тэр хүний ард гэр бүл, ээж аав нь байгаа. Монгол хүн амны билгээр гэдэг. Би хүүдээ монгол хүн дээд язгууртай учир хэлсэн үг бүр нь биелдэг. Тиймээс муу үг хэлдэггүй, муу зүйлийн тухай боддоггүй, үргэлж сайн сайхныг бодож мөрөөдөж тэмүүлж амьдардаг юм гэж сургадаг. Айлын хүүхдийн муу үгийг уншаад сэтгэл өвдчихлөө байна.

  5. ksk says:

    Tunnel eer garah uyed, hajuu taliin hamgaalaltiin shaardlaga hangaagui shataar heseg ahlah surguuliin nasnii huuhduud garch bgaad, unahad, humuus sandraldaj ehelsen, uunees uuden emkh zambaraagui, sandarsan uye ehelj, tegeed 1iigee gishgej alsan gsen shdee. Hitad uhsen bol hohino, haha. Busad ni harin huurhii, maani badmi hum.

  6. Уншигч says:

    Тээглэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.