Солонгос, Хятадын соёлын довтолгоонд манайхан өртөөд нилээн хэдэн жил боллоо. Анх ганц нэг кино үзчихдэг байсан юм аа. 3 дахь киноноос эхлээд л явцгүй болж ирсэн юм. Гэтэл улам лавширан тахин шүтэгчид нэмэгдээд байх юм. Харамсалтай юм аа. Тэгээд би бодож үзлээ. Бас хэсэг блогчдын хэлсэн зүйлийг хураангүйлаад бичихээр шийдлээ.
Монголчууд Солонгосчуудыг сайн мэддэг болсон байх. Ямар хүмүүс байдаг, ямар зан араншин, соёл шүтлэгтэй гээд л. Тэгээд доор сийрүүлэн бичвэл ийм байна.
1. Солонгосчууд нэр цээжлэх дургүй улс
Хэрэв та солонгосд очоод хэдэн хүнтэй найз болвол зөвхөн нэгнийх нь нэрийг нь цээжилсэн байхад л хангалттай юм шиг байгаа юм. Тэгээд нөгөө найзыг нь дуудах хэрэг гарвал тэрний найзаа гээд л болоо. Жишээ нь Үнжээ (энэ нэрийг гүй ээ мөн олон сонсож байнаа. Ямар хүн байдаг юм болоо нэг харах юмсааан). Үнжээгийн найзаа, Үнжээгийн найзын найзаа гэх мэт. Хэрэв энэ хүний гэрт нь зочилбол аав ээжийнх нь нэрийг мэдэх бүүр ч шаардлага байхгүй. Үнжээгийн ааваа, ээжээ, дүү, ахаа, эгчээ. Ганц хүний нэрийг мэддэг байхад танил бүх хүмүүсийг нь хэнээ гэхгүйгээр дуудчиж болж байгаам. Гэтэл бүүр хамгийн гайхалтай нь энэ Үнжээ гэгчийн аав ээж нь нэг нэгнийгээ Үнжээгийн ааваа, Үнжээгийн ээжээ гэж дууддагт байгаам. Одоо манайхаар бол өвгөөн, хөгшөөн, ханиа, хайраа гэхгүйгээр хүүхдийн ээжээ, ааваа гээд л дуудах нь байна шдээ. Хэрэв манайд хэн нэгнийг Балдан гуайн бага охины хуучин найз залуугын шинэ найз охион гэж дуудвал яах болоо? Аягүй бол зодоон болно шүү.
2. Солонгосчууд өөрөө өөртэйгөө их ярьдаг хүмүүс
Батаа (гэр бүлийн хүчирхийлэлд Үнжээ гэдэг кино үзэхээс өөр аргагүй болсон хүн) ахын хэлсэнээр хэрэв та Солонгосд очвол хэн нэгэн баян хүнийг ол. Тэгээд сайн дага. Ялангуяа ганцаараа байх мөчийг нь тэсэн ядан хүлээ. За ганцаараа тэр хүн нэг газар байгаа бол хаана ямар мөнгө, хадгаламжийн дэвтэр, үнэт цаас, хувьцааны бичиг, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гээд бүх зүйлээ нууснаа ярьна. Тэгээд мэдэж аваад, хайж олоод, барьцаа болгож тавиад зээл ав. Тэгээд л баяжлаа гэсэн үг.
3. Солонгосчууд ухаж ойлгохдоо муу хүмүүс
За бүхэл бүтэн улсын бүх хүмүүсийг ингэж хэлсэн нь болж байна уу гүй юу. Гэхдээ хийсэн кино болгон дээр нь энэ зүйл ажиглагдаж байна. Нэг хүн ярина, сонссон нэг нь “Тэр чинь тэгээд тэгнэ гэсэн үг үү?” гээл маанаг царайлаал заавал асууна. Жишээ нь “Би чамайг цаазаар авахаар яллаж байна” гэж нэг түшмэл хэлвэл ялтан этгээд “Би одоо тэгээд үхнэ гэсэн үг үү?” гээл маанаг царайгаа гаргаад л асууна гэх мэт.
4. Арчаагүй хүмүүсээ хүндэлдэг хүмүүс
За юу гэх гээд байна вэ гэвэл кино болгон дээр нэг мэдрэл муутай (голдуу эрэгтэй хүн байна) хүн заавал байна. Тэр нь тэгээд нүүр амаа сонин сонин болгож харна, хэн нэгэнд байнга зодуулна(жишээ нь эхнэртээ), үглүүлнэ. Миний ойлгосноор бол уг дүрээр л киногоо чимэх гээд байгаа бололтой. Гэхдээ яаж сэтгэхээрээ дандаа доожоогүй, мэдрэл муутай, архичин голдуу хүмүүсээр киногоо чимдэг байнаа.
5. Солонгосчууд их яргачин хүмүүс
За Бороо ийн өгүүлсэн билээ. Юув гэхлээр, хэрэв хэн нэгэн хүн кинон дээр үхэж байгаа харагдвал хажууд нь байгаа хүн туслая гэж заяа нь бодохгүй. Ядаж түргэн дуудна гэсэн ойлголт ч байхгүй. Үхэх гээд тарчилж байгаа хүнийг нэрээр нь дуудаж сэгсэрнэ, цохино, алгадна, амьсгалж ядаж байхад нь чанга тэврэнэ. Ядаж өрөвдөөд тайван үхүүлчихнэ гэж байхгүй шүү. Тэгээд нээх манжаа, үхсэнийх нь дараа үүрч гүйгээд эмнэлэг дээр авчирна. Лаг HERO болох бөөн хүсэл дүүрэн хүмүүс юм шиг ээ.
6. Солонгосчууд ижил хүйстэн хүнийг дэмждэг
За энэ бол ижил хүйстэн хүмүүст тун сайхан мэдээ шүү. Энд хүн хавчиж гадуурхаад амьдрахад хэцүү байвал Солонгос явж тайван амьдар гэж зөвлөх байна. Учир юу гэвэл Солонгосын ямарч кинон дээр, бүүр хаа байсан хэдэн зуун жилийн өмнөх түүхэн кинон дээр хүртэл заавал нэг гомо залуугийн дүрийг байлгана. Орчин үеийн кино байтугай хаан маантай түүхэн кинон дээрээ хүртэл гомо залуугийн дүрийг байлганаа гэдэг чинь нэг юм хэлээд байнаа манайхаан.
Тэгээд эцэст нь хэлэхэд их хэрүүлч, өшөөч хүмүүс. Суваг солиол явж байх хооронд заавал нэг хэрүүл хийж байгаа үе юм уу хэн нэгэн “Би хэзээ ч өршөөхгүй” гээд хөмхийгөө зуугаад хэлж байгаа үетэй тааралдана.
Тэр Эхнэрийн Урхи гэдэг киног ам барьж байгаа жүжигчид яг галзуурч байгаа байхаа. Удахгүй мэдрэлийн тасагт хэвтэх байх шүү хөөрхийс.
За тэгээд эцэст нь хэлэхэд бүсгүйчүүд, охидууд, зарим залуус, хайрт эхнэрүүд минь магадгүй нөхөр/эхнэр чинь ажлаа тараад ядраад ирсэн байх, ажил дээрээ асуудалтай байгаад түүнийгээ зохицуулах гээд их ч стресс-дсэн байх. Гэртээ ирээд нэг тайван амрах гэхэд нь битгий хэрүүлийн буг шингэсэн солонгос кино үзэх гэж суваг булаацалдаж зовоогооройдоо…
cekc.mn дээр ирсэн захидал
11 Comments
MANAIHAND BOL UZEH GANTS AYTAIHAN OLON ANGIT CH BHGUI,UURSDUU DOTOODDOO HIIJ CHADDAG YM YU CH BHGUI,HOT NI BARAG L MODGUI,ERCHUUD NI AJILGUICHUUDEER DUURSEN,EHNEREE DEERELHSEN,USNII BOHIRIIN ASUUDLAA SHIIDEEGUI,,….HAMGIIN GOL NI SOLONGOS BARAG L IHENH MONGOLIIN AIL URHIIG TEJEEJ BGAA GEHED BNO …..IIM L BNA …..OROI UDESH GARAHAD AIMSHIGTAI ORON….UZEN YDAAD L OLON ANGITAA UZEED BDAG KKKKK …………..MUU TALAAS NI BICHVEL ULS BOLGOND L MUU YM BGAAAAAAAA
Хахаха уншаад үхтэлээ инээлээ :)))… Ёстой үнэн. Гэхдээ ганцхан солонгос савангийн дуурь биш бүр орны савангийн дуурь тийм байдаг юм байна лээ. Би нэг барууны оронд байдаг. Энд дандаа өдөржин Америк савангийн дуурь гардаг юм. Бас л их төстэй шүү хэхэ :)). Үзэхээр беер стресст ормоор, тэгээд хараад байхад тэтгэвэрийнхэн их үздэг юм байна лээ хэхэ
Манай улс Эрээн хотод Консулын газраа нээгээд багагүй хугацаа өнгөрлөө. Гэвч өнгөрсөн хугацаанд Монгол иргэдийн эрх ноцтой зөрчигдсөн явдал хэдэн арваараа гарсан. Одоо ч гарсаар байна. Дунд сургуулийн сурагчдыг багш нар нь зодож дарамтлахаас эхлээд тэнд ажиллаж, амьдарч буй иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал олон гарсан.
Уг нь дээрх эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэх, эрх нь зөрчигдсөн тохиолдолд холбогдох арга хэмжээг шуурхай авах үүргийг Консулын газар хүлээх ёстой ч харамсалтай нь хүндээ хүрч ажиллаж чадахгүй байна гэхэд хатуу хэлсэн болохгүй. Үүний нотолгоо нь тус хотод Монгол охид Хятад иргэдэд барьцаалуулж мөнгө олох хэрэгсэл нь болсон явдал юм.
Энэ нь бүр сүүлдээ нарийн зохион байгуулалттай гэмт хэрэг болчихоод байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд тус хотын “Жин цао” гудамжинд байр түрээсэлж тэндээ охидын биеийг үнэлүүлдэг 38 настай Хуа Мин гэгч эмэгтэй манай улсын дөрвөн эмэгтэйн гадаад паспортыг өнгөрсөн гуравдугаар сараас хойш барьцаанд авч хүчээр биеийг нь үнэлүүлж байгаа талаар эх сурвалж мэдээлсэн юм. Иймэрхүү олон тохиолдол бий гэдгийг хохирогч болсон охид олонтаа баталсан байдаг. Охидын биеийг хүчээр үнэлүүлж буй хятадууд тэднийг байрныхаа харанхуй өрөөнд цоожилж биеийг нь үнэлүүлэхийн тулд зөвхөн оройн цагаар л гаргадаг аж.
Эх сурвалжийн мэдээлснээр 2000 оноос хойш өдгөөг хүртэл Монгол охидыг хятад эрчүүдэд биеийг нь үнэлүүлж дундаас нь мөнгө олж амьдардаг иргэд олон байдаг гэнэ. Энэ нь ашигтай бизнес тул сүүлийн үед сонирхох хүний тоо нь ч улам ч өсөх хандлагатай байгаа аж. Иймэрхүү зуучлагчид охидоос өдөрт дунджаар 200-500 орчим юанийн ашиг олдог гэнэ. Мөн охидыг байлгадаг байрандаа тусгай журам мөрддөг аж. Хэрэв Монгол охид эздийнхээ баталсан журмыг зөрчвөл торгууль оногдуулдаг байна. Тухайлбал, өглөөний 09.00 цагаас шөнийн 03.00 цаг хүртэл ажлын байрандаа байх ёстой. Хэрэв энэ журмыг зөрчвөл 200, гадуур зөвшөөрөлгүй гарвал 150 юань гэх мэтээр торгууль шийтгэл ихтэй. Ийм маягаар Монгол охидыг өрөнд оруулж паспортыг нь хураан авдаг аж. Хэрэв торгуулийн мөнгөө төлөхгүй бол хүү тооцдог санаа. Түүнчлэн тэд Улаанбаатараас охин олж ирсэн хүнд 800 юань өгдөг гэнэ. Ингэж охидын нэгийг нь нөгөөгөөр зуучлан авчруулах замаар биеэ үнэлэгчдийн тоог нэмэгдүүлдэг байна.
Консултай холбоотой гомдлыг төрийн захиргаа удирдлагын газар шийдвэрлэнэ
Манай улсын иргэдийн эрх ашиг Эрээн хотод зөрчигддөг асуудлуудад хэр анхаарч ажиллаж буй талаар ГХЯ-ны холбогдох албаны эх сурвалжаас зарим зүйлийг тодрууллаа.
Эрээнд дөрвөн охин барьцаалагдаад байгаа мэдээлэл хэвлэлээр гарсан. Энэ талаар яаманд ямар нэгэн мэдээлэл ирсэн үү?
-Одоохондоо тийм мэдээлэл ирээгүй байна.
-Эрээн хотын консул байгуулагдсан цагаасаа эхлээд өнөөг хүртэл ажлаа хангалттай хийж чадахгүй байгааг иргэд шүүмжилдэг. Тус консулын газартай холбоотой гомдол хэр их ирдэг вэ?
-Иргэд зарим асуудалд жаахан өрөөсгөл хандаад байдаг л даа. Тухайн Консулын газар гомдлоо хэлэхэд л шууд шийдээд өгчихдөг юм шиг боддог. Харамсалтай нь тэгэх боломж байхгүй. Өргөдөл, гомдлоо гаргасных нь дараа асуудалтай нь танилцана, албан бичгээр боловсруулна гээд хугацаа жаахан шаардлагатай байдаг. Гомдол ирдэг. Гэхдээ үүнийг төрийн захиргаа удирдлагын газар шийдвэрлэдэг.
-Эрх нь зөрчигдөж хохирсон иргэдээс та нар яагаад Консулын газар хандаагүй юм бэ гэхээр тэдний дийлэнх нь хүлээж авдаггүй гэсэн хариулт өгдөг. Консулын газарт ажиллаж буй албан хаагчид албаны журмаар явж буй хүмүүсийг хүлээн авах ёстой гэсэн сэтгэхүйгээр асуудалд хандаад байх шиг харагддаг?
-Хэрэв тийм зүйл тохиолдвол холбогдох газруудад мэдэгдэх хэрэгтэй. Тухайлбал, Төрийн захиргаа удирдлагын газарт хандаж болно.
С.Батхуяг консулаа боломжтой бүхнийг хиймээр байна
Зургаан сарын өмнө Эрээн хотод суух консулаар С.Батхуяг томилогдсон. Тиймээс эрхэм консул танд иргэдийн эрх ашгийг хамгаалахад чинь зориулж иргэдийн дэвшүүлсэн саналыг нь хүргэе. Тэд эхний ээлжинд Эрээнд оршин сууж байгаа иргэдийг бүртгэлжүүлэх шаардлагатай байгааг хэлж байсан. Мөн эрх нь зөрчигдсөн хүмүүсийн аюулгүй байдлыг хангахын тулд тэднийг түр байрлуулах байр хэрэгтэй байдаг. Гэтэл Консулын хажууд тийм зориулалттай зочид буудал баригдсан ч өнөөдрийг хүртэл ажиллахгүй байгаад сэтгэл дундуур байсан. Тиймээс түүнийг яаралтай ажилд оруулах шаардлагатайг онцолж байсан билээ. Түүнчлэн хүн худалдаалах болон бусад төрлийн гэмт хэрэг өсч байгаатай холбоотойгоор Эрээн хотын Цагдаагийн газартай манай улсын цагдаагийн байгууллагын хийсэн гэрээ, санамж бичиг байгуулах хэрэгтэй байна гэсэн хүсэлт ч цөөнгүй гардаг юм билээ.
олон хүн янз бүр л байдаг байлгүй дээ. Монголчууд ч гэсэн дутахааргүй л зэрлэг дээ. Эхнэр хүүхдээ тамалдаг эрчүүд мөн ч их дээ
янз янздаа. зарим хун хун долигоносн бяр дутуугаа дээрэлхсэн хумуус яг маноголчууд шиг хэхэ.
Амидрал дээр бол
7. Хуний мууд их дуртай
8. аймар ховч, 1нд юм хэлхэд бугд мэдсэн байдаг. Жишээ н надад 1 со залуу эхнэрээ жирэмсэн болсон гэж хэлээд нуутс шуу гэж бгаам, эрдүү маргааш н 1 1ээрээ тэрний эхнэр жирэмсэн чи мэдсэн уу? гэхдээ чи хунд битгий хэлээрэй нуутс шуу гэж бгаамдаа ККК.
9. уурт н хэрэгтэй хунд долигноно, хэрэггүй бол шаал тоохгуй
10. бугд жужигчид ялангуяа охидууд н
за тэгээд бичээд байвал их юм бна дооо
СО ТВ ЭСВЭЛ БҮТЭЛГҮЙ ХАЙР ДУРЛАЛ ЯРГА ЗАНДАРСАН ЗОДОЛДСОН ДОРОМЖИЛСОН ГУТААСАН БҮСГҮЙЧҮҮДИЙГ ….ИЙМ Л БАЛИАР ХҮМҮҮС ДЭЭ ТВ-ГЭЭ АСААГААД ХАР ДАА
Bid bol tenger yzguurtai huh chonotoi uursdiiguu zuireldeg tengerleg hyiimorilog humuus. iim uchuuhen ger buliin bugs toirson heruuul hiigeed us honzon sanaad yvdag humuus bishee. hytad solongoschuud chini gazar maltaj ami zuudag bisaa jooom harh shig amitad algiin chinee gazar deeree archaagui olon yum hoorondoo tegdeg l baih. iim zuileer ur huuhduudiinhee tolgoig bitgii ugaagaachee humuusee uhamsartai bail daa.
хахаха,их зөв сэдэв хөндсөн байна. Үнэхээр олон ангит кино гаргамаар байгаа бол ядаж америк, европ сериал үзүүлж баймаар юм. Жишээ нь Мэжик Тв-ээр бүтэн сайн өдөр бүр гардаг байсан Яахаас ч буцахгүй эзэгтэй нар, одоо гарч буй Сайн эхнэр зэрэг хамаагүй дээр кинонуудыг гаргаж баймаар юм. Бас Лост гээд алдартай цуврал киног би эх хэл дээрээ үзмээр байх юм.. Тэнэг солонгос сериалаас нээрээ үнэндээ залхаж байна шүү.
yu bicheed baigaa yum be yug sanuulah gesen utga uchirtai yum.hvnd heregtei yum bihceech yu ch oisongvi…
наад сэдэвийг чин бүүр ток шоу болгож яримаар бгаан,одоо хуви хүний амидралийн тайван амидрах цаг хугацааний 40% хэрүүл маргалдах сэдэвийн эхлэл яах аргагүй энэ тэнэг солонгос цувралууд ,хүүхдүүдийнхээ ирээдүйн хүмүүжилд санаа тавидаг бол гэр бүлийнхээ халуун уур амисгалийг дээдэлдэг бол монгол зан заншил үүх түүхээ боддог бол энэ солонгос кино нэртэй хэрүүл , өвчин , тэнэг гэрийн авгайн тулга тойрсон хов живийг узэн яадаж бвал үүнийг дэмжиж эсэргүүцэх ажил бодитоор явуулах хэрэгтэй бна шүү монголчуудаа