Эм хүйсгүй дэлхий – хошин зохиомж

Улсын Их Хурлаас Монгол Улсын иргэн заавал эрэгтэй байх тухай хууль баталлаа. Манай улсыг “Эм хүйсгүй дэлхий” хэлэлцээрт нэгдэхгүй бол хандивлагчид зээл өгөхгүй гэж нээнтэглэсэн юм байж.

Гурав хоног эр хүн шиг жаргалтай амьтан байсангүй. Хундагаа элэгдтэл сархад хүртэж, хутгаа мохтол мах зооглов. Араас үглэж янших хүнгүй болно гэдэг амьдын жаргал байлаа….

Харин дөрөв дэх өглөө нэг л биш эхлэв. Нар хүртэл шартаад бүрзийчихсэн мандлаа. Эрчүүдийн ам ангаж, толгой ангалзаж, үхэхэд нэг хуруу дутуу амьтад өндийсөн боловч хэн ч тэдэнд бантан дөхүүлж өгсөнгүй.

Дэмий л хөршийнхөө хаалгыг нүдэж “Шартаж үхлээ.., ганц юм байна уу?” гэж уруу дорой царайлцгаав. Тэд хундаганы шавхруу ч олж долоосонгүй. Ядахдаа ханын цоргоноос ус дусдаггүй. Ундны усыг шахахаас эхлээд архийг лангуунаас худалдах гэхчилэн хамаг ажлыг өнөөх ад үзэгдсэн бүсгүйчүүд залгуулж байсан болж таарав. Жорлонгийн суултуурын ар дахь ус хураагуур л зовсон цагт зоригт эрсийн аминд оров.

Улсын Их Хурлын чуулганыг цагт нь нээсэнгүй. Ерөнхийлөгч хиртэй цамц, индүүгүй өмдтэй ирлээ. Ерөнхий сайд сахал үсэндээ баригдаж, хүрэм нь үрчийсэн харагдана. Их хурлын даргын чуулган нээж хэлэх үг байдаггүй. Хуучны сайхан цагт нарийн бичгийн дарга бүсгүй хэлэх үг, уух усыг нь жин тан бэлдчихдэг байсан санаанд орж, цээж нь урагдаж, ам нь хатав. Гүндалай Жаргалсайхантай маргасангүй. Авгай нар нь тэдэнд хэрүүлийн үг зааж өгч явуулдаг байсан юмсанж. Төрийн гурван өндөрлөг, эрхэм гишүүд дэмий л шартаж шаналан баахан сууцгаагаад тарлаа.

Үдийн хэрд толгой нь ангалзсан эрчүүд эмийн сан руу дайран орцгоолоо. Гэвч толгойны эмийг “анальгин” гэж мэддэг нэг ч эр тодорсонгүй. Эхнэрүүд нь “Май хөгшөөн, толгойны эмээ уу” гэдэг байснаас биш, нэрийг нь хэлж өгдөггүй байсан юмсанж. Эрчүүд тосон туулга ууж, ангаж цангасан дээрээ нэмж хагас өдрийн турш шингэнээр харваж, нүднээс гарч, хамчийж хорчийсон юмнууд болцгоов.

Мянгат малчин Галт гуай өлссөнөөс хий аргаж үхэв. Арга байж уу, хөөрхий. Галаа асааж, шөлөө буцалгаж, махаа чанаж идэж чадалгүй дөрөв хоночихсон юм чинь. “Далай” пүүсийн захирал Дэмчиг тайлан тэнцлээ мэдэхгүй мунгинав. Өдөржин ноцолдоод, аргаа барж, орой тийшээ дампуурлаа зарлахаас өөр бодогдох юмгүй боллоо.

Нийслэлийн 479 дүгээр цэцэрлэгийн нярай ангиар нэг өмхий самхай, шивтэр ханх тавив. Хүүхдүүдийн живхийг солилгүй бүтэн дөрөв хонуулчихаж байгаа юм чинь аргагүй шүү дээ. Цэцэрлэгийн сахиулаар ажиллаж байгаад асрагч болж дэвшсэн согтуу Балдангийн толгойд хүүхдийг хуурайлах тухай ядахдаа хүжийн галын чинээ ойлголт суугаагүй байж.

Аймшигт өдөр дуусч шөнийн түнэр харанхуй монгол нутгийг нөмөрлөө. Эрхэм гишүүн Хүрэлсүхийн зүүдэнд Ахмадын чөлөөт холбооны Баасан эгч орж ирэв. Зүгээр ч нэг орж ирсэнгүй. Томоос том гуулин данхтай зэлгээн цай барин ирж, хөөрхий гишүүний ам руу нь цутгав. Ангаж цангахын туйлд хүрсэн Хүрэлсүх гишүүн “Баасан эгч минь ээ!” хэмээн байдгаараа орилон босч ирээд, зүүдэлснээ мэдэн гутарч, “Муу Баасан эгчийгээ яах гэж тэгж үзэн ядаж байв даа…” гээд үсээ үгтээн эхэр татууллаа. Тэрээр авдрынхаа мухарт нуусан Намсрай бурханыг сэмхэн гаргаад “Баасан эгчийг, гуулин данхтай цайтай нь ирүүлж хайрла!” хэмээн наминчилж, арвантаа сөхрөн мөргөж байлаа.

Тав дахь өдрийн өглөөний тав гучид жорлонгийн суултуурын арын савны нөөц ус дуусав.

Их хурлын эрхэм гишүүд ээлжит бус чуулгандаа бараг л мөлхөж ирцгээлээ. Гал цогтой шингэн дуу нь цааш орсон Гүндалай гишүүн “Монгол Улсын иргэн эмэгтэй байж болох тухай хууль баталъя!..” гэж гонгинох аядаад, налмайтал уналаа. Усгүй хатаж зүүд зэрэглээ шиг сүүмийсэн Жаргалсайхан гишүүн “Дэмжиж байна, баталъя!” гэж царгисан хоолойгоор чарлахчаан болоод, Гүндалайтай зэрэгцэн, мөн л тэрийн ойчив.

Гишүүд байдаг хүчээ шавхан товчлуур руугаа зүтгэхийг оролдсон боловч хөдлөх тэнхэл хэнд нь ч үгүй болсон байлаа.

Үнэхээр эмэгтэй хүнгүй бол ямар байх байсан бэ? Та ч гэсэн хошин, эсвэл сургамжтай зохиомж бидэнд илгээгээрэй.

23 Comments

  1. Ankhaa says:

    za araichdee jildee bol gandan buurahgui amidarchih blguidee

  2. zaluu says:

    ГАР ГЭЖ ГАНГАН ХҮҮХЭН БАЙХАД ТА ХЭДЭЭР НЭГ ХЭСЭГТЭЭ ДУТАХГҮЙ ЭЭЭ

  3. hhhhhhhhh says:

    ер нь энэ сайтийг эмэгтэйчүүд их уншдаг юм шиг байнаа

  4. А says:

    Эмэгтэйчүүд яахав гал зуух хавиараа байж байг ээ. Углуулаад хөөрхийс байж байг ээ…
    Амьддаа бие биедээ угла, хүмүүсээ
    Алив сайхан биеэ бусдаас бүү харамла!
    Чамд хандтай сайхан охидуудыг
    Чанга эрхтэнээр битгий зовоо хүү минь

  5. tsaxx says:

    эсрэгээр эрчүүдгүй бол эмэгтэйчүүд илүү хурдан мяарах байхдаа эмэгтэй хүн газар ухаад ус гаргаж байна гэж би лав төсөөлөхгүй нь ээ

  6. tsaxx says:

    эсрэгээр эрчүүдгүй бол эмэгтэйчүүд илүү хурдан мяарах байхдаа

  7. well well well says:

    хаха эрсүүд алгуйуээр амидарч чадкулдээ

  8. TABNAG says:

    эр ни хаа сайгуй л эрчүүдийг муулсан угуйсгэсэн байх юм. er ni bol buh amidral erchuudiin huchind l yvj bgaan sh de. erchuudgui baih geed bgaam uu. erchuudddee ataarhaad bgaam uu. tegvel nuhruu eregtei huuhduudee, aavaa uvuuguu huuguul yvuulal daaa. za da barag chadahgui biz de uursbuu huugduhuur bgaaz

  9. i'm yours ganaa says:

    Hey Hey, эрчүүдээ тэгэхээр ийм бн.

    Нэг гайгүй юм хум биччихдэг хүн байвал

    ‘Эрчүүдгүй дэлхийн эвдрэл’

    ч юмуу тээ өгүүллэг бичээд энд тавиач. Энд эрэгтэй хүний хол ч ухаан, бяр хүч чадал заа тэгээд эмэгтэйчүүдийг боож хаадаг бүхнийг тусгаад алаад өгмөөр байна.
    санал нийлж байвал дэмжээрээ

  10. è says:

    àíõèëóóí çààð ¿íýðòñýí õ¿¿õíèé àë îëäîõã¿é áîë ºìõèé ¿íýðòñýí õîøíîãî ðóó øààõ áîëæ áàéíà óó

  11. z says:

    Áîîâ íü áîñîõîîðîî øààõ í¿õ õàéãààä äàâõèíà äàà.Ãàðíààñ íü ººð õ¿¿õíèé àë îðëîõ þìã¿é áîëîõ áàéëã¿é.

  12. ÅÑ¯Ñ says:

    юу вэ . арай ч дээ. энэ нийтлэлийг бичсэн хуний эргэн тойрнийхон л ийм арчаагуй эрчүүд бдийм блгуй. Эрчүүд арай ч ийм биш Ойлгож ав. Манараа мин . Өөрөө гэр орноо цэвэрлээд . хувцас хунараа угаад яваа эрчүүд зөндөө бий. Юм бодооч.Манараа мин

  13. Bachka says:

    Энэ oguuleld erchuudiig arai l doosh n hiijee. Jorlongiin us uuna ch geh shig!xaax Gehdee amdarliin 50% n bhgui bolvol utgaggui shdee(Gehdee l urjihgui bsaar hogshirch uhtsgeene ^^ bas nileen gomo boltsgooh bh).

  14. Dalai says:

    Лам хүн яж сексгүйгээр амидраад бдийМ! Бүгд л үхчихгүй ни лавдаг сда нараа! Доодхоо биш дээдхээрэ сэтгэж бгаач, юм л бол эмэгчингүйгээр бид үхнэ нтр туй май!

  15. cakmotop says:

    Бас нэг юм хэлэхэд эрчүүд хэнтэйгээ явалдах билээ. нэг өдөр бүх эмэгтэйчүүд алга болвол хэнийгээ шаах вэ? бүгд алгаа шаах уу? эсвэл ГОМО болох уу?
    Намайг бүдүүлэг гэж хэлэх бүх эрчүүдийг: БИТГИЙ ХУЦ гэж хэлэе. Та нар надаас илүү хараадаг байж новширохгүй шүү. Та нарын аманд ПИЗДА, НАХУ, Ал, Алний үс, гээд… байнга урсдаг биз дэ. Тэгж их доромжлоод байгаа зүйл байдаг бүсгүй хүн алга болох юм бол та нарт бие биенийхээ өмхий бөгсийг л долооно ш дээ. шааж байна гэж бодож байна уу? тэгвэл эмэгтэй хүнгүй газар 15 хоноод үз дээ…

  16. Unshigch says:

    He he eleg hushih duhluu haaya ch gsn neg hoshin yum tavij bval zugeer yum bna. Za tegeed bichih avyastai nuhduud sanaag ni ulguj avaad bicheed bgaarai. Bi yamar chadah bish unshih gel hulegel bjiiya.

  17. kitty says:

    муухан эмэгтэй хүнээс илүү өөрийгөө аваад явчихдаг эрчүүд олон л байгаа шд.Сексийн тал дээрээ л дутагдаж барих асуудал нь юу юм гэхээс

  18. Zochin says:

    энэ эмэгтэй xуни талар биш усни талар юм бишуу.Ус байxгуй бол тэгээд л ам,драл суйрнэ ш д.

  19. AGAA says:

    Аа тэгвэл баларана баларана. Битгий л эмэгтэйчүүд минь тэгж үзээрэй гуйж байна.Жорлонгийн ус ч олдоxгүй…бид чинь баларана шүү. Нн-д

  20. Hn says:

    Boldog bol neeree 7 honog bailgaj uzeh yumsan daa. Buh ohid emegteichuudiig neg gazar tsugluulaad hehe

  21. Darjaa says:

    Тэр бас танай хайрд хайртай гэсэээн

  22. coolz says:

    би хайрдаа хайртай

  23. bi bol bi says:

    Эмэгтэй хнгуй бол бүгд гомо болоод цаашид үржиж чадалгүй үхээд дуусна биз дээ,кэкэкэ..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.