Гэрлэлтийн алдаа

Нууж хаах зүйлгүй болох
Үргэлж үнэн ярьдаг хүн гэж байдаггүй.  Энэ бол хосуудын байнга гаргадаг алдаа. Нөхөртөө үс нь бууралтаж эхэлснийг хэлэх  хэрэг байна уу? Тэр тэртэй тэргүй үүнийгээ  анзаарч байгаа.  Харин түүнд хөгширч  буйг нь сануулаад ирж буй хар үүлнээс зугатааж чадахгүй. Түүнийг өөрөө анзаарахыг нь хүлээ.  

Та ч бас нөхрөөсөө алхаа гишгээ, болон хоол хийх чадварыг чинь өөлсөн үг сонсохыг хүсэхгүй байгаа биз дээ.

Хил хязгаарыг зөрчих
Хосуудын гаргадаг нийтлэг алдаа. Хэрэв шийдвэр гаргахдаа эргэлзэж байгаа л бол нөгөөгөөсөө асууж бай.  Нэг нэгнийгээ галзууруулж мэдэх зүйл хийхгүй байх. Гэр бүлийн хоёр нэг нэгнийгээ юу баярлуулдаг, юуг үзэн яддаг вэ гэдгийг сайн мэддэг. Гэр бүл  гэдэг бол энэ.

Тулган шаардалт
Хэрэв чи тэгэхгүй бол, ингэхгүй бол… Тулган шаардалт юуг ч өөрчлөхгүй. Харин буулт хийх, уучлал, өршөөл, амлалтын өдрүүдийг хослуул.

Эхнэр, нөхрөө бусадтай харьцуулах
Нэгэнт сонгосон хүнээ өөр хэн нэгэнтэй харьцуулж, үгүйсгэж, гутаах нь яагаад ч эрүүл харьцааг бий болгож чадахгүй.  Тиймээс урьд нь үерхэж байсан найз залуу чинь  суперман ч бай, эсвэл топ модель ч бай үүнийг  өөртөө, түүнд ч сануулах хэрэггүй.

Бие биенээсээ өө эрэх, шүүмжлэх
Гэрлэсэн хосуудын гаргадаг нийтлэг алдаа. Шүүмжлэх бидний хамгийн дуртай зүйлсийн нэг.  Харин уучилж, өршөөх нь хамгийн хэрэгтэй чадвар. Бие биенээсээ өө эрж, шүүмжлэхийн оронд ойлгож, хүлээж авахыг хичээх нь чухал.

Гэрлэлтээ тэмцэл болгох
Амьдралд үргэлж тэмцэлд өрнөдөг гэдэг.  Спорт, бизнесст тэмцэл байж болох ч гэр бүлд огт хэрэггүй. Та эхнэр эсвэл нөхрийнхөө өстөн дайсан болохыг хүсэхгүй биз дээ. Гэр бүлд маргах зүйл бишгүй гардаг. Хэн нь гэрийн ажлаа хийх вэ?  Хэн нь мөнгө олох вэ? Хэн нь үр хүүхдээ харж хандах вэ гээд л. Нэг нэгэндээ энэ хариуцлагыг үүрүүлэх гээд л зүтгээд байдаг.  Гэвч та түрүүлж бууж өгөөд, энэ тэмцлийг дуусгаж яагаад болохгүй гэж.

news.mn

2 Comments

  1. è says:

    çóðãàí äýýðõ ýð õ¿¿õíèéõýý ñàëòààã ¿íýðëýýä ÿã øààõ ãýæ áàéãàà þì áàéõäàà

  2. Darjaa says:

    За гэрлэлтийн алдаа гэж гарчиг нь сонин юм…Ер нь бүгдийн мэддэг юм нийтэлжээ гэж бодож бйана

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.