Эргээд дарамтлаад байх юм даа /2/

Сайн байцгаана уу. Эргээд дарамтлаад байх юм даа-г бичээд дахин хариу захидал илгээе гэж бодлоо. Ийм асуудалтай хүмүүс ч мэр сэр байдаг, бүр үүнээс ч хэцүү амьдрал байдаг юм байна гэж жаахан өргөн хүрээгээр бодоод эхлэхээр миний асуудал юу ч биш ч юм шиг. Уг нь би сэтгэлгээ сэтгэл сайтай, дайчин, эрэмгий ээждээ хайртай бас хажууд нь түшиг болоод явахыг хүсдэг. Цаашид би хурдан гадаадад магистраа төгсөөд, ажлаа сайн хийж, тод томруунаар гялалзнаа. Одоохондоо хүүхэд маань сар гарантай, захиалгын байр ашиглалтанд ороход 1 сар орчим л үлдээд байгаа юм.

Ийм их сэтгэгдэл бичнэ гэж бодсонгүй. Надтай адил асуудалтай хүмүүс хамгийн ихээр ойлгож зөвлөгөө өгсөнд баярлалаа. Найзууддаа хэлж ярилцаж болдоггүй асуудлаа бичээд зөвлөгөө, санаа оноог уншаад сэтгэл арай онгойх шиг боллоо.

Тэгээд хамгийн зөв арга бол би өөрөө стрессдэхгүй, холхон амьдарч, ухаантай бас сэтгэлийн их тэнхээтэй байх хэрэгтэй юм байна даа. Үнэхээр ээжийг өөрчилнө гэж байдаггүй юм гэдгийг мэдлээ. Аав маань нас барсан болохоор ээж ийм хахир яхир зангаасаа болж ганцаараа амьдарна гэхээр сэтгэл их л зовиурлах юмдаа. ТЭСНЭЭ БИ.

Энэ сайтад дандаа орж үздэг ч өөрөө анх удаа нийтлэл бичээд хүмүүсийн сэтгэгдэлийг уншаад үзэхээр нэг зүйлийг мэдэрлээ. Зарим л ийм зовлонг үзээгүй, эсвэл нийтлэлээ хагас дутуу, сайн ойлгож уншаагүй нэгэн нь хараал хэлж муу үгс чулууддаг юм шиг. Гүйцэд ойлгоогүй мэдэхгүй асуудалдаа хуруу, хошуу дүрэхгүй байх нь дээр бишүү хүмүүсээ. Гэхдээ хараалгууллаа гээд гомдохгүй ээ.

Жич: GANAA, UHAALAG BAIGAARAI, SARUUL, BALDAN, JO, HONGORZUL, ZOCHIN нарт их баярлалаа. Тодорхой бичээгүй байхад хүртэл өөрсөд дээрээ мэдэрсэн мэдэрдэг хүмүүс үнэхээр ойлгож харьцдаг юм байнаа. МӨн бусад сэтгэгдэл бичсэн хүмүүст ч баярлалаа.

cekc.mn дээр ирсэн захидал

11 Comments

  1. Mongolia says:

    Тэнэг xүүxэн минь дээ чи Өөрөө заxиаа бичсэн, би бичээгүй,Чи өөрөө санал сэтгэгдэлээ бичээрэй гэсэн, xүмүүс бичсэн, чамд таалагдсангүй,Гүйцэд уншаагүй тэнэг амьтад гэнүү? гүйцэд уншиxаар,Урт заxиа,Уxаантай зүйл бичсэн билүү? Өөрийнxөө бяцxан тарxиндаа бодсон зүйлээ зөв гэж бодож байвал битгий онлайнаар Тэнэг бүдүүлэгээ гайxуул.

  2. bi says:

    Yrianaas ni harval yah argagui eej ni tusalj demjdeg bololtoi.zahialgiin bair hurtel avj baij deerees ni eejiigee shulaad emegtei hun shig l bhiin….bi lav yaj eejiigee oir blgah ve l gej bodjiin..nas ni ahiad orj garj bhad amar hajuudaa blgamaar bna chadaltaisan bol

  3. bi says:

    Bi uuruu holhon amidarch stressdehgui bh heregtein bna.zahialgiin bair maani ashiglaltand orohod neg sar uldlee.eej maani ene hahir zangaasaa bolj gantsaaraa amidrah bolj bgaa ni hetsuu l ym. Bi tesnee ch geh shig. ….Ih muuhai huiten ugs bnadaa……eejiigee ungursnii daraa ene 2 zahidlaa ergeed neg unshaarai. ..Evgui l sanagdah bh. Eej maani hagas solio uvchtei ch geh shig….tursun eh chine chamai aluurchin bsan ch tsag deeree chamaig l genedee….hachin hachin huvia bodson humuus bhiimaa…..

  4. selma says:

    цэвэршилт явагдахаар эмэгтэй хун хэсэг тиймэрхүү болдог гэж

  5. guy says:

    Sex hiih girl bwal add hiigeerei guy.nemo@yahoo.com 20toi

  6. busgui says:

    huurhii eej min bas neg heseg iimerhuu bsan shu, hamt bhaar ailgaj gomdood l, uheed ugii ene ter geed l, eldev ynziin yum sedej heruul hiih geed l… odoo harin ih taivan bolson… emegtei hunii tsevershiltiin yed ingedeg bha,… bas emegtei hun nas n yvahaar setgel n hiymaraad bas gantsaardah, yumand itgelgui boloh ye bdag yum shig bgaamaa… minii duu eejiigee hairlaj bgaarai, ayndaa l eej n gaigui bolood irne… uuriiguu ch sonin bgaaga meddeg yum bnlee eejuud…

  7. Sanaa says:

    Нээрээ нэг зүйлийг хэлэхэд намайг бас дөнгөж сургууль төгсөөд ирсэний дараахнаас гэхээр бараг л 24-25 насны үед юмуу даа ээжийн дарамт маш их болсон. Учиргүй уурлаад л, хөөж туугаад хамт байхад их л хэцүү байдаг байсан. Гэтэл тэгсгээд зүгээр болчихдог юм байна лээ. Ихдээ л 2 жил үргэлжилсэн байх. Тэгээд эргээд л их сайн ээж болсон дог. Би гайхаад байдаг юм. Энэ нэг тийм зурвас үе байдаг юм шигээ. Манай найз хүүхэнд бас яг тийм үе тэр насанд нь тохиолдож байсан. Ээж нь маш тайван сайн хүн тэгсэн чинь бүр дарамтлаад хөөж туугаад байна гээд бүр үзэн ядсан байсан. Нилээд удаан бас л 1 жил гаран үргэлжилсэн байх.

  8. Emegtei says:

    чи арай л нас бага байна аа. 30 гараад доч дохоод ирэхийн цагт амидрал чини улам жигдрээд буур сайхан болноо. Чи зов л яваа эмэгтэй байна шуудээ. Энэ насан дээр чини жинхэнэ сурч боловсроод авдаг нас. Миний дуу сэтгэлээр оодрог ээжийнхээ угийг дургуй байсан ч онгороож уучлаарай ээжээ би танидаа хайртай шуу гэж хэлж бай. Хун жаахан уманд баярладаг ум. ээж чини их сэтгэл санааний хямралтай байгаа ум байна. одий насандаа ханиа алдана гэдэг хэцүү бас эмэгтэй хуний насний онцлог байх нас шуу.
    чи их зов яваа эмэгтэй гэдгийг дахин аниа ни хэлий. Эгч ни чамаас 10 эгч ум байна. Бас гадаадад магистраа хамгаалаад эндээ амидардаг. одооноос л амидрал тогтож муу ээжийигээ баярлуулж байна.
    за миний дуу ээжийгээ хайрлаж яваарай.

  9. uhaalag baigaarai says:

    зүгээр зүгээр, муу ээж чинь чамайг сайн явбал чамаар сэмхэн бахархаж магтаж л эхлэнэ ш дээ, одоохондоо хүүхэд нь санаанд нь хүртэл сайн явж чадахгүй байх шиг санагдаад байгаа ч байж мэднэ, гэхдээ дотроо бол зарим зүйл дээр чинь баярлаж л байгаа байлгүй дээ.

    гадаадад боловсрол эзэмшээд, үр хүүхэдтэй болоод юм юм амжуулж яваам бол сайн талаас нь өөрийгөө сурталдах талаар ажиллагаа хийгээрэй.

    ээжид чинь дотны найз нөхөд ховор бололтой. эмэгтэй хүн чинь нийгэмшихгүй бол ойрын хэдийгээ л хэмлэх нь ойлгомжтой ш дээ.

  10. hi says:

    танай ээж чинь ид цэвэршилтийн үе дээрээ явж бга хүн юм бн чи ээжийгээ ингэж хаяж болохгүй ээ энэ чинь нэг ёсны сэтгэцийн синдромд оруулдаг хямралийн үе энэ үедээ ойр дотныхондоо илүү их ааш гаргадаг бусад хумуустэй бол зугээр юм шиг байгаад бдаг юм. энэ үед н хамгийн гол н өөрт н сайн ойгуулж ярилтцаж халамж анхаарал өгч байх хэрэгтэй. эмчид узуулж зөвөлгөө ав ээж чинь бас ажилын их ачаалал аавийн чинь нас барсан гээд хэцүү асуудлууд нолоолсон л байх энэ үед н чи хол байх ёстой юм бна гэээд орхиж болохгуй улам даамжирна хүндрээд шар хаданд амчлуулсэн хүмүүс зондоо байдаг юм шуу хэдий чамайг загинаж ингэж байгаа ч ээж л бол ээж охиныхоо төлөө сэтгэл нь үнэхээр шанлаж зовж байдаг юм чи ч бас хөгширөөд ийм юм тохиолдохуй байх гарц байхгуй болхоор аль болох болох талаас нь яриж өөдөөс н хэрэлдэж зөрөх хэрэггүй шүү. хадам төрсүн ээж ч ялгаагүй хэцүү ааш гаргаад байвал уурлаж гомдох биш тэр хунд бас өөрийн мэдэлгүй тэгэж аашлах хямралийн үе гэж ойлгож болно. асуудлуудаа битгий их хүндрүүлж өөрсдийгөө өмөөрцгөөж бай залуусаа

  11. saara says:

    Òýãýýä ÷èíèéõýýð ýýæèéãýý ìóóëæ áàéãàà ÷èíü çºâ þì áèç äý. ªºðèé㺺 ºìººðñºí õýâýýðýý, áàñ èõ ºðºâ÷õºí õ¿í áàéõíýý. ̺í òýíýãòâýý

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.