Би өнгөрсөнтэйгээ орооцолддоггүй харин манай нөхөр…

Би 32 настай. Нөхөртэйгээ суугаад 2 жил болж байна. Бид 2 урьд нь хоёул амьдралтай байсан. Сэтгэл гундуухан явцгааж байх үедээ танилцсан. Нөхөр маань хэдий дуугай, маш зөрүүд зантай, санал бодлоо барагтай л бол хуваалцдаггүй энэ нь хаяа намайг үнэхээр бухимдуулдаг ч эр хүн угаасаа тийм юм  байлгүй. Ойрд бид 2н дунд сонин асуудал үүсээд би бүр яахаа ч мэдэхгүй боллоо. Түүний хуучин эхнэр өвчтэй болчлоо гээд хөдөөнөөс ирлээ./ нөхрийн хэлснээр/  Би мэдээж эмэгтэй хүнийхээ хувьд өрөвдөөд нөхрийгөө явууллаа. Гэтэл тэр 3 хоног утсаа салгаад алга болчлоо. Энэ хооронд би элдвийг бодсон. Муу л юм бодлоо. Цагдаад тэмдэглүүллээ. Гэтэл 3 хоногийн дараа ирээд надад бараг юу ч тайлбарлаагүй. Тэр буцсаан би чам дээр хүрээд л ирлээ шүү дээ гэсэн. Энэ хооронд нь би тэр хүүхний нутаг руу утасдаж түүнийг зүгээр л семенарт ирсэнийг мэдсэн. Ажлынх нь тухай нөхрөөсөө урьд нь сонсож бсан юм л даа. Тэгээд тэр хүүхэн нөхөрт маань худлаа хэлж уулзаж дээ гэж бодоод олон юм ч ярьсангүй. Харин гэртээ ирсэн оройноос нь хойш нөгөө хүүхэн байнга шахуу залгаад намайг утас авахаар чи утсыг нь өгөөдөх гээд бараг загнадаг болсон. Мэдээж энэнээс болж миний дургүй хүрээд тэр хүүхэнтэй илэн далангүй ярилцлаа. Тэр их аархуу ярьж байсан. Бие чинь гайгүй юу үнэндээ бол чамайг хүнд өвдсөн гэж сонсоод би нөхрөө явуулсан юмаа. Бусад үед бол чадахгүй э гэтэл би ямар өвдсөн юмуу гэдэг бна. Манай нөхөр надад худлаа хэлсэн болж таарлаа. Тэрнээс болж нэлээд ширүүхэн юм боллоо.

Гэхдээ миний уур дорхноо гардаг балай зантай болохоор нэг л мэдэхэд эвлэрсэн. Би нөхрийгөө хэнийг хайрлаж байгаагүй хайраар хайрладаг. Тийм ч болохоор урьдны 2 алдааг нь болж бүтье гээд уучилж бсан.Сая 4 хоногийн өмнө тэрний утаснаас тэр хүүхэнтэйгээ бичилцсэн мсж.ийг олоод уншчлаа. Хурдан уулзах юмсан.Чам руугаа хурдан очмоор бна гээд л… Үнэн утгагүй. Нөхөртөө би чиний шийдвэрийг хүндэтгэнээ аль амьдарлаа сонгохоо шийд би ч хүн эртхэн амьдарлынхаа зорилгыг тодорхойлоод амьдармаар бн гэж хэлдэг ч тэр юу ч дуугарахгүй юм.Харин нэг удаа би яахаа ч мэдэхгүй юм гэсэн. Миний захиаг уншаад эхний сэтгэгдэл салах хэрэгтэй гэсэн бодол төрүүлж магадгүй ч би та бүхэнд хандсан учир нь тэр жирийн үедээ надад байнга амьдрах итгэл төрүүлж байдаг. Болгох бүтээхийн төлөө явдаг болохоор би бүр энэ асуудлыг яаж шийдэхээ мэдэхээ болилоо.Дээрээс нь би жирэмсэн. Дахиад л уучлаад түүнийг дахиад ингэхгүй гээд итгээд амьдарах уу. Би найзындаа 4 хоносон. Гэрээс гарахдаа тодорхой шийдээд надад хэлээрэй тэр болтол би ирэхгүй гэж хэлээд гарсан. Тэр над руу залгаагүй…

секс.мн дээр ирсэн захидал

33 Comments

  1. 555 says:

    хайран охин

  2. uchral says:

    Би зөвлөгчтэй санал нэг байга шүү.Одоо хүртэл ярихгүй байхийг бодоход шийдсэн юм бгаа биз.заваан 2-3 туулай хөөгчид хоосон хоцордогийнмоо.Эргээд ирэхэд яахаа өөрөө мэднэ биз.Хүүхдээ төрүүлээд өөртөө итгэлтэй бардам сайхан амьдраарай.Амжилт.

  3. dawartsan xar nowshig shuud xoogood yawuulach e.. chi ter xvniig xairlaad l bdag ter xvn chamaig gomdoogool bdag bvr jiremsen bxad ni shvv naad teneg zaluuda xeleeche e emegtei xvn jiremsen vedee aimar emzeg boldiin gej xvvxde awxulad naad zalugasa salaache chamtai xamt bga bj ter xuuchin exnerlvvge msj bichseer ain zail chamas saihan ni oldono geed yawuulache
    xvn gantsxan l amidrana shvv dee chamd oor sain xvmvvs zondool oldish de oldodgvi erdene oltsin shig l bxin ma? nadiig manai nz zaluu tegej doromjlox yum bol bi shuud zailuulna a?

  4. Bilegee says:

    sony чи ичээч энд нийтлэл бичиж байгаа зовсон эмэгтэй бүрт л ахтайгаа унт ахнтайгаа уулз гэж бх юм чам шиг xөгшин илжигнээс залуухан янзага дээр биздээ!

  5. sony says:

    шууд салаад ахтайгаа суучих. би л лав хуучин эхнэр энэ тэр гэж чамайг зовоохгүй. гэхдээ чи намайг хаана ч байхгүйгээр сайхан халамжлана шүү хө аан.

  6. зөвлөгч says:

    сайн уу! Хүнээс үнэхээр зөвөлгөө авч бусдын үгийг сонсохыг хүссэн бол ихэнх хүмүүс юу гэж зөвлөсөн байна тунгааж сайн уншаарай.Олны үг ортой гэдэг шүү дээ. Ийм хүн хань болно гэдэгт чи итгэж байна гэж үү! Хүнд хүн илүүддэггүй юмаа чамайг уйлж байхад чинь нулимсыг чинь арчаад өгөх хүн үр чинь байна. Тийм болохоор хүүхдээ заавал төрүүлэх хэрэгтэй шүү. Харин нөхрийнхөө /Нөхөр ч гэж дээ/тухай би чамайг салаасай гэж хэлнэ. Даанч миний биш чиний амьдрал юмдаа. Энэ эрэгтэйд чамайг гэх юу ч байхгүй байна шдэ айхгүй ч гэсэн аягүй гэгчээр яагаад гэр бүлээ орхиод олон хоногоор яваад яагаад орж ирэхдээ эхнэр минь харчихвий гээд шалиг үгнүүдээ устгаж болохгүй гэж… Тэгчээл нээх гавъяатай амьтан дуугардагггүй. Тэр чинь даруу дуугай зантайдаа биш чамтай ярихаас дургүйдээ л тэр байхгүй юу. САЙХАН МОНГОЛ БҮСГҮЙЧҮҮД МИНЬ ХАТУУЖИЛ ТЭВЧЭЭР, УУЧ УХААН, СЭТГЭЛ ЗҮРХЭЭ ЗӨВ ЗҮЙЛ ДЭЭРЭЭ ГАРГА Л ДААА.Амьдрах итгэл ингэж төрүүлдэг юм уу үгүй харин наад хүүхэд чинь чамд жинхэнэ амьдрах итгэл гэж юу байдгыг мэдрүүлнэ дээ. Чамд үнэнч байж чамайг байгаагаар чинь үнэн сэтгэлээсээ хайрлах хүн ганцхан үр чинь шүү. Эцэст нь би чамд юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр 2 жил амьдрахдаа чамд ингэж хандаж байгаа хүн 10 жилийн дараа чамайг үхүүлэх юм байна. ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ХАЙРТАЙ ӨӨРИЙНХӨӨ ТӨЛӨӨ АМЬДРААЧ ЯАГААД БОЛОХГҮЙ ГЭЖ…Би энд сэтгэгдэл бичиж байгаа хүмүүсийг чин сэтгэлээсээ бичиж байгаа гэдэгт итгэдэг. Тэгэх ч ёстой шүү. Магадгүй таны бичиж байгаа зүйлс амьдралд дөнгөж хөл тавьж байгаа эсвэл алдаа, оноогоо ухаарах ч сөхөөгүй гутарсан хэн нэгэнд зөвөлгөө болж байгаа шүү.

  7. зөвлөгч says:

    сайн уу! Хүнээс үнэхээр зөвөлгөө авч бусдын үгийг сонсохыг хүссэн бол ихэнх хүмүүс юу гэж зөвлөсөн байна тунгааж сайн уншаарай.Олны үг ортой гэдэг шүү дээ. Ийм хүн хань болно гэдэгт чи итгэж байна гэж үү! Хүнд хүн илүүддэггүй юмаа чамайг уйлж байхад чинь нулимсыг чинь арчаад өгөх хүн үр чинь байна. Тийм болохоор хүүхдээ заавал төрүүлэх хэрэгтэй шүү. Харин нөхрийнхөө /Нөхөр ч гэж дээ/тухай би чамайг салаасай гэж хэлнэ. Даанч миний биш чиний амьдрал юмдаа. Энэ эрэгтэйд чамайг гэх юу ч байхгүй байна шдэ айхгүй ч гэсэн аягүй гэгчээр яагаад гэр бүлээ орхиод олон хоногоор яваад яагаад орж ирэхдээ эхнэр минь харчихвий гээд шалиг үгнүүдээ устгаж болохгүй гэж… Тэгчээл нээх гавъяатай амьтан дуугардагггүй. Тэр чинь даруу дуугай зантайдаа биш чамтай ярихаас дургүйдээ л тэр байхгүй юу. САЙХАН МОНГОЛ БҮСГҮЙЧҮҮД МИНЬ ХАТУУЖИЛ ТЭВЧЭЭР, УУЧ УХААН, СЭТГЭЛ ЗҮРХЭЭ ЗӨВ ЗҮЙЛ ДЭЭРЭЭ ГАРГА Л ДААА.Амьдрах итгэл ингэж төрүүлдэг юм уу үгүй харин наад хүүхэд чинь чамд жинхэнэ амьдрах итгэл гэж юу байдгыг мэдрүүлнэ дээ. Чамд үнэнч байж чамайг байгаагаар чинь үнэн сэтгэлээсээ хайрлах хүн ганцхан үр чинь шүү. Эцэст нь би чамд юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр 2 жил амьдрахдаа чамд ингэж хандаж байгаа хүн 10 жилийн дараа чамайг үхүүлэх юм байна. ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ХАЙРТАЙ ӨӨРИЙНХӨӨ ТӨЛӨӨ АМЬДРААЧ ЯАГААД БОЛОХГҮЙ ГЭЖ…Би энд сэтгэгдэл бичиж байгаа хүмүүсийг чин сэтгэлээсээ бичиж байгаа гэдэгт итгэдэг. Тэгэх ч ёстой шүү. Магадгүй таны бичиж байгаа зүйлс амьдралд дөнгөж хөл тавьж байгаа алдаа, оноогоо ухаарах ч сөхөөгүй гутарсан хэн нэгэнд зөвөлгөө болж байгаа шүү.

  8. heltsiin darga says:

    ээ хөөрхий дөө. Чамд хайргүй юм бн штээ. Хүүхэнүүд ийм мангар шт. Тэгээд жирэмсэн. Яаана да.. За надад ямар хамаа бх вэ. Ухаантай бгарай.

  9. jey says:

    уоо ингээд зарим бичлэгийг уншихаар сэтгэл санаа сонин болчих юмаа унших хэтсүү уншихгуй байы гэхээр уншимаар санагдаад хэтсүү ч юм бээ дээ за тэгээд энэ эрчүүд гэж унэн баритсгуй хумуус оорийн гэх тусам тсаашаа яваад, тоохгуй болхоор ухчих гээд л араас гуйгээд байхийн яанаа яамаар ч юм дэээ тиймээ

  10. genden says:

    эрэгтэй хүмүүс балиартаж яваад эцэс сүүлд нь эхнэрийхээ өвөрт эргэж ирдэг л байхгүй юу.тэгээд орхичихгүй юу да,харин хүүхдээ гаргаарай.эргээд уйлаад ирнэ дэ нөхөр чинь чам дээр

  11. Smile says:

    Chi ih sain ohin ym, hairtai bol hvvhdiig ni bitgii awhuulaarai. Hairtai hvniihee hvvhdiig gargah saihan shde. Neg hvvhdiig yaj iigeed l osgono. Nuhur chini umnuh hvndee hairtai ym shig bna. Tawiad ywuulaa udahgvi butsaad Cham deer ireh bh uu.

  12. monda says:

    мэдэхгүй би ийм асуудалд зөвөлгөө өггч чадахгүй юм байна.

  13. Салсан нь дээр
    Чиний энэ сайхан залуу насаа наад муу дуугай тэнэгтэйгээ өнгөрүүлэх хэрэггүй ээ
    Чи наад хүүхдээ гаргахаар шиидсэн бол гаргасан дээр
    Шр хүүхэд бол аз жаргал гэхдээ тэрнээсэ салаа

  14. uranzurag says:

    тэлээ хурга шиг тийм заваан юмнуудыг битгий
    өөгшүүлээ. тэр хуучин эхнэр нь ч гэсэн яасан дүүрцэн толгойт вэ.
    дундаасаа хүүхэдгүй бол хүүхдийн асуудал бодохынч хэрэггүй. тэр ямар шийд гаргах нь вэ жаахан харж л байхаас.
    дэмий хүн шиг санагдлаа.

  15. kkk says:

    þìàà ÿðüäã¿é äóóãàé áîë èõ ë õýö¿¿ þì áàéíà äàà. ìàíàéõ íºõºð áîë èëýí äàëàíã¿é íóóõ þì áàéäã¿é, øèéäýìãèé áëõîîð íàäàä ¸ñòîé àìàð áàéäàã. ÿàìààð ÷ þìáý äý.

  16. saldaa! says:

    дараа ни тэртээ тэргүй хаыдах юн бна !

    наад хуухэд ни хэрэг байна уу даа……….

  17. Gorgon says:

    сал гэх гэхээр та жирэмсэн юм бн шдээ яалтай билээ… эр ни дуугуй битуу хун их хэтсүү бдаг ым шиг санагдсааан

  18. busch says:

    нэг муу хөдөөний халтайсан бүдүүлэг хүүхнээс нөхөрөө салгаж ав. Жинхэнэ эмэгтэй хүн гэж юу байдгийг харуул тэр мууд.

  19. Darjaa says:

    Харзнасан нь дээр байхаа…чи тэрэнтэй тэрэнгүй хүүхдээ гаргаад өсгөчиж чадах л байх…хань болох хүн хэрэгтэй болохоос зүгээр нэр сүүдэр төдий хүн хэрэггүй биз дээ…цаадахтайгаа нийлсэн ч буцаад чамайг гээд л бодоод дуугай болчих байх даа…сонин л залуу байна

  20. hey says:

    Дуугай эрчүүд эр н их аюултай ККК би эр хун л дээ, дуугуй хумуус шоудхад хуртэл тувэг болоод байдийн.

  21. Dermee says:

    Дэмий юм дэмий л байдаг юм даа танай нөхөр сонин л хүн юм. Өдий насанд сайн муу хэнтэй яахуу гэдгээ мэдмээр л юм даа. Эргэж буцсан амьдрал шиг новшийн юм байдаггүй гэдгийг ухаарах байлгүй дээ жаахан харжил байхгуй. Тэгээд шударга ярилцсан нь л дээр дээ. чи яах гээд байгаа амьдрахгуй бол миний амьдралыг битгий үр гээд ам нээтэл нь нухацтай ярилцсан нь дээр байхаа.

  22. sainuu says:

    чамайг үнэхээр хэцүү байдалд оруулсан байна. ядаж байхад хүүхэдтэй. амьдралдаа сонсож байсан хамгийн ядаргаатай асуудал байнадаа. надад ямар арга санаа алга. тэр эр арай дэндүүүү

  23. uhaalag baigaarai says:

    яахав чи өөрөө хайрлаад амьдрах дуртай, тэвчээртэй, өөрийнхөө амьдралыг аваад явах чадалтай хүн бол тэсээд л хэвтээд бай л даа. цаадах нь харин бүтэхгүй хүндээ хайраа өгчөөд шийдэмгий байж чадахгүй хоёрын хооронд сүүлд учирсануудаа зовоосон эргүү нь дуусахгүй л нөхөр байна. чи өөрөө тийм амьдралыг даван туулаад явья гэвэл чиний л сонголт ш дээ, заавал бүх хүүхэн хайрлуулаад, жаргаалгуулаад байх заяатай биш дээ. тэр байтугай л өвчин зовлонтой, архичин, амьдралаа боддоггүй хүнд хайраа өгчөөд зовж яваа хүмүүсийн дэргэд наадах чинь арай гайгүй л зовлон л доо. хүний зовлон барагдах биш дээ. зовж байна л гэж бодвол зовлон. хайртай хүнийхээ хажууд ихэнх амьдралаа өнгөрөөх хувьтай байж гээд баясаад явж байвал чамаас холдоход хэцүү л байх байх, тэгээд л чамд хоргодоод л.

  24. XoXo says:

    Энэ xүмүүс одоо мэссэж интэрээ устгаж бxад ядаг бнаа..

  25. Emegtei Borhon says:

    чамд хайргуй ум байна даа. чамтай яахавдээ тур хэрүүлээс болоод салсан еудээ таарсан байна. Тэр нохор чини анхнийхаа эхнэрт хайртай ни тодорхой байна даа. чи л оороо тэр хунд сайн бололтой. чи алийн болгон ингэж доромжлуулах бэ??. хуухэд гарах уэд буур дордоно доо. за оороо шийддээ. ийм амидрал цаашид ургэлжлэхэд хэцүүдээ.

  26. hehe says:

    иймэрхүү тохиолдолд цаад хүүхнүүдээс нь өөрсдөө айлын охидоор зэрэг зэрэг тоголсон эрчүүд л буруутай.

  27. ulemj says:

    би ийм юмыг мэднэ.чи салах хэрэгтэй.гэхдээ чи тэр залуудаа хайртай бол их л зовж байж сална даа.чиний хайр тэрийг уучилсаар л байна тгээл 1 өдөр тэвчээрийн чин хязгаар дуусна.

  28. naad zaluu chin chamd hani bolohgui ee manai nuhur nadaas salaad uur huuhentei suusan bolov ch odoo ergeed nad deer udur bolgon shahuu irdeg aldaa hiisnee gaihdag um ter huuhen ni huuhedtei bolood batluulaad boogoor uchnuun um hiilgesen ch hesen ter zasrahgui bainga nad deer irdeg ter huuhen mash ih zovj shanaldag um shig bn lee odoo yaya gehev dee uuruu hunii amidral ursen hun terniihee shang hangalttai edeldeg um bn lee bi odoo ter huuhniig uruvddug ch gesen nadad hiisen gemee amsaj bgaa bolohoor shanaldaggui erchuud gedeg chin ehnertei l iluu ih hairtai bdag um bn lee tegeed ch chi huuchin ehneriig ni guitsehgui zarim talaaraa gologddog bh чамтай бхад унэхээр сайхан сэтгэл дуурэн бдаг бол эр хун хуучин эхнэр луугээ хэзээ ч гуйхгуй шуу дээ чи амидралаа урэхийг хусээгүй бол салах хэрэгтэй анхнаасаа чамайг хайрлаагуй хун хэзээ ч чамайг хайрлахгуй ээ

  29. zulaa says:

    дуугай эрчүүд дотроо өөр эмэгтэйг бодож байдаг. өөр хүн бодож байгаа юм чини дуу нъ гардаггүй юм бна лээ.

  30. bolor says:

    тийм дуугай гарууд угаасаа бүтэхгүйээ яг амидрал дээр шал худлаа суулаа гхд чи л хамаг амидралаа авч явах үүрэгтэй болно жоохон асуудалийг ч өөрийн хар толгойгоороо шийдэх гж бүхнийг гээд бодоод үз дээ нөгөө хар юм ни нээх ухаантай амитаний царай гаргаад л ямар ч үүрэг оройлгүй аймшигтай эмэгтэй хүн яах гж нөхөрт гардгийг сайн бодоод үз дээ

  31. cakmotop says:

    САЛ

  32. bi bol bi says:

    эрчүүд ер нь анхны амьдрал, анхны эхнэр, анхны хүүхдээ санагалзаад, тэмүүлээд байдаг улс. хамт байхдаа сайхныг нь анзаараагүй эхнэр нь салаад явчихаар өмнөхөөсөө сайхан болсон мэт харагдаад эргэж буцаад байдаг зантай. ер нь салсан эхнэр нь нүүр өгчихвөл эргээд суухаасаа буцахгүй улс шүү дээ. миний бодлоор өмнөх эхнэр нь өөр хүнтэй сууж байж л танай нөхөр чам дээр бүрмөсөн ирэх байх.

  33. hor says:

    2 -н дунд салбагнасан нөхөр байна даа,тэгээд өмнах эхнэртэйгээ албан ёосний гэрлэлт байсиймуу ,хүүхэд байдаг уу? гэх мэт угуй бол шууд л хайртай юм бол, тэмтсэх л хэрэгтэй болждээ , хэн ни илуу ирээдүйтэй ,хөдөө байдаг уу хотод байдагуу , хүүхнүүд залуу атаархмаар амидраад ирэхээр араас ни заваарч чаргууцалдахийн тгээд сайн сайн ойлгуул , хэрвээ тэр хүүхэн руугээ дахин дахин гүйгээд байвал мэссэждээд л хачин байвал,.. шийдвэр гаргаж чадахгүй дурактай юу хийхэв дээ айн? хүүхдийнхээ тэтгэмжийг л авах улдэх ни дээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.