Сайн байцгаана уу залуусаа. Би энэ сайтын байнгын уншигч болоод жил гаран болж байна. Тэгээд Өөрт тохиолдоод байгаа асуудалын талаар бас ярилцмаар санагдлаа. Зөвөлгөө өгч урам хайрлаарай. Би Одоо энэ жил 27 хүрч байна. 2009 оны эхээр буюу цагаан сарын дараахан нэг хүнтэй үерхэж эхлээд 4 сар орчмын дараа хүүхэдтэй болсон ч авхуулсан. Бид хүүхэдтэй болох талаар ярилцдаг байсан. Миний ажил надад маш их таалагддаг байсан. Боломжийн ч цалинтай.Хүүхдийн талаар бол эхлээд бид үерхэж бие биенээ мэддэг болсоны дараа болье гэж боддог энэнийгээ ч ярилцдаг байсан. Хүүхэд би тийм амархан олохгүй байх гэж боддог байсан ч нэг л өдөр тестээр үзсэн чинь 2 зураас гараад ирсэн.Эмнэлэгт очоод харуултал 8 нэдэлтэй болсон байна гэж байсан. Нэг ёсондоо хүүхэдтэй болох юмсан гэж бодож байсан ч өөрөө энэ бүхнийг хүлээж авах бас найз залуу бас энэнд учир дутагдалтай хандаад байгаа юм шиг санагдаж ийм шийдэлд хүрсэн. Эмэгтэй хүний сарын юм нь сар сардаа ирдэг байтал миний юм улиралд нэг ирдэг Одоо ч тийм байгаа. Анх сарын юм маан 21 тэйд ирж байсан. Энэ тухай хүмүүст хэлхээр их гайхдаг хүүхэдтэй болохгүй байх вийдээ гэдэг байсан. Эмнэлэгт үзүүлээд асуухаар зүгээр юм шиг л байдаг байсан. Анх хүүхэдтэй болчоод ээж бас найз залуудаа хэлтэл ээж миний охин яах бодолтой байна тэгээд хэлээрэй гэж байсан. Харин найз залуу болхоор хэлсэнээс хойш нэг л хүйтэн хөндий болчихсон. Би дуудаж байгаад нилээн их ярилцаад гаргах тухай ярьхад тэрэнд ач холбогдол өгөөгүй. Бас салаад явахад нь миний сэтгэл нэг л хэцүү болж үймрээд түүндээ би хайртай гэж мсж бичиж хэлэхэд тэр одоо 2-уулаа салъа гэсэн мсж ирсэн.
Хэд хоног бодож толгойгоо гашилгасаны эцэст би ээжтэйгээ явж авхуулсан. Эмэгтэй хүн хүүхэдтэй болхоороо их сэтгэлийн хэлбэлзэлтэй уурлаад л нэг бол бухимдаад л ойр ойрхон. Яагаад надад ингэж хандаж байгаа юм бэ гэж асуухад Намайг өөрөө өөрийнхөө буруутан нь юм шиг ярьж байсан. Хүүхэдтэй болсон гэж анх хэлэхэд өөрөө ярих ч үгүй таг алга болчоод Миний уурандаа энэ хүүхдийг чинь яах ёстой юм бэ гэж хэлсэн үгнээс л бүх юм болхоо байсан юм шиг ярьж буруутгаж энэ үгнээс болоод л хүүхдээ авхуулах шийдвэр гаргасан. Надад нэг хэсэг үнэхээр хэцүү байсан. Авхуулсанаас хойш нэг хэсэг түүний тухай л бодож нэг хэсэгтээ л шаналсан. Анхны хүүхдээ би авхуулахгүй гэж боддог байсан. Бид 2 салаад 2 сар гарангийн дараа нь би ажилынхантайгаа баяр болж пиводоод харих гээд явж байхдаа түүнрүү мсж бичсэн чинь өөр утаснаас эмэгтэй хүн залгаад хэн бэ чи юун хүн бэ юу гээд орой мсж бичээд байгаан энэ тэр гээд баахан загнуулсан. Ийм хурдан хүнтэй болчдог юм байхдаа гэж гайхаж байсан ч амралтаа авч амраад тэрнээс хойш холбоогүй болсон . Ингээд шинэ жил дөхөж манай ажил дээр аварга ажилтаны найр болж орой нь явж очоод байж байсан чинь утас дуугарч нөгөө залуу ярьдаг юм байна. Намайг санаад байна Би нөгөө эмэгтэйгээс салсан гээд л байн байн залгаад уулзая яръя гээд л нилээн хэд хоног залгасаны дараа би юу ч болсон уулзаад үзье гэж бодоод уулзсан. Тэгсэн чинь тэр хүүхэн нь нөхөртөй бас хүүхэдтэй юм гэнэ. Худлаа ярьдаг ааш муутай энэ тэр гээд л баахан юм ярьж байсан. Би ч нээх ач холбогдол өгөөгүй л дээ.тэрнээс хойш надруу яриад л байдаг байсан. Бид секс дээр сайн тохирдог. Ингээд хааяа уулзаж сэкс хийгээд л явдаг болсон. Одоо хүртэл в Гэтэл би тийм хүн биш амьдрал зохиох хүнтэй болмоор байна. Амьдрал зохиох тухай надтай юу ч ярихгүй Би ч яриа өдөхгүй дотроо л бодоод яваад л.
Гэтэл одоо болхоор жинхэнэ надад хайртай амьдрая сууя гэсэн хүнтэй болхыг маш их хүсч байна. Нэг удаа 2-уулаа залуу маань хүүхдээ гаргадаг байж гэж хэлж миний уурыг хүргэж байсан. Би бас тийм ч тэрэнд муу биш юм шиг байна. Тэрнийг манай гэрийнхэн мэднэ. Харин тэдний гэрийнхэн мэддэг битгий хэл би нэг ч гэрийнх нь хүнийг нь харж байгаагүй. танилцуулая гэж бодож байсан гэсэн гэхдээ одоо болхоор танилцуулах талаар юу ч ярьдаггүй. Нас ч яваад байх юм би ажил ажил гэсээр хайран залуу насаа өнгөрөөх гээд байгаа юм шиг санагдаж байна. Өөр залуутай болье гэхээр танилцаад сэтгэлд тэрэн шиг хүрэхгүй юм. Сэксийг зөвхөн тэрэнтэй л хиймээр санагдаад,хамт баймаар сангдаад байх юм яавал дээр вэ надад зөвлөөч. Тэр сайхан залуу бишээ сайн залуу гэж надад санагддаг байсан ч одоо би нэг л бүр больж эсвэл өөрийнхөө залуу болгож чадахгүй нэг л утгаггүй харицаатай болчоод яваад байна. Энэнийг нэг тийш нь шийдвэрлэхийн тулд яах хэрэгтэй вэ. Мэдэж байгаагаараа надад зөвлөөч. Уг нь ахиад бичих юм их л байна орхигдуулсан ч юм их байна Ханиа л олмоор байна Чин сэтгэлээсээ зөвөлөөрөй
секс.мн дээр ирсэн захидал
24 Comments
наад 27той эмэгтэй чин яг надтай адилхан явдал тохиолдож. ёстой хэцүү байдаг шуу. би одоо 24тэй найз охинтойгоо 2 жил уерхэж бна. бид 2 бие биендээ маш их хайртай бсан. бид 2 хуухэдийн талаар их ярилцдаг бсан. гэтэл найз охин маан жирэмсэн болцон бсан. ндд гэнэтийн бэлэг барих гд дуудаад бсан. тэгээд би яваад очсон чин миний гаранд юу бга вэ таагаарай гд л тэгэхээр н баруун гарийг н заасан чин тэст бсан. ндд харуулаад 2 зураас бсан. тэр уед би аав болох н гд баярлаж бсан. гэтэл манаи ээж бас найз охиний маан ээж хоорондоо ярилцаад авхуул гээд. манай дуу эгч 2 болхоор хуухэдээ гарга гээд найз охин бид 2ийн талд орцон. найз охиний эгч ах 2 н бас гаргачихаа. гээд бид 2ийг дэмжиж бсан. тэгээд 2 талийн ээжүүд авхуул гэж загнаад тэр уед бид 2 зугтмаар санагдаж маш хэцүү бсан. тэгээд авхуулсан. тэрнээс хойш найз охин маан надаас сэтгэлээ татаж авж байх шиг мэдрэгдээд. надаас салаад явчихсан. тэгээд 6 сарийн дараа эргэн ирж буцаад нийлсэн. ирлээ дээ гэж маш их баярлаж байлаа. ээж маан хуртэл сайн бдаг. ээж маан одоо гадаадад бдаг. удахгуй ирэх юм. чи найз охинтойгоо сууна биздэ хамт амидрана биздэ гээд ээж маан хэлдэг. гэтэл найз охин маан намайг ашиглаж бсан байна лээ. сая дээд сургуулиа бид 2 тогслоо. тогсонгуйтэй надаас зайгаа бариад бгаму! оор хунтэй мсж бичээд л надаас нууцаар утсаар яриад л намайг ашиглах гэж ирсэн бсан юм шиг санагдаж эхэлсэн. би бур гайхаад тэрнээс хойш ндд юм болгон дээр уурлаад л чамд ямар хамаатайн гээд л. ярилция гэхээр ярилцахгуй надруу муухай хараадл тэгээд надаас холдсондоо. ээж маан салсан гэдэгийг мэдээгүй бга. одоо утсаар ярих гэхээр олон дуудуулж байж ариа гэж аваад сул дуутай юм яридаг. тэгээдл завгуй бна. бну гэхээр бхгуй яаах гээд бгн. гдл. би тэрнийгээ хулээнэ ээ гэж шийдсэн. 2 жил 3 жил 4 жил 5 жил бсан ч хамаагуй ээ. хайр мин намайг уучилна аа. би итгэж бна. уучилтал н би хулээнээ. уридний сайхан цаг ирнэ ээ. тэр 27той эмэгтэйд зовлоход чи оорийнхоо зурх сэтгэлийг дагаарай. тэгэхгүй бол чи оройтлоо шдээ. би зугээрээ чи тэрэнтэйгээ ярилцаад 1 узээрэй. ндд унэхээр хайртай юу. хамт амидраад амидралийг хамтдаа зохиоё гдг ч юм уу. заза тур бака.
сайн уу юу гэмээр юм бэ би чамаас 3 насаар ахимаг, гэхдээ өдий хүртэл чиний хэлсэн амьдралаар амьдарч ирсэн. ганцаараа байхаар уйдна бас хүнд амархан дасна эргэээд харахаарөөрийн амьдралд өөрчлөгдсөн зүйл юу чбайхгүй тийм л үе чамд ирсэн ба йна. эрчүүд мундсан биш дээ. одоо амьдарлыг өөрөөр хараад бүх зүйлийг шинээр эхлэх хэрэгтэй дүү минь. ч өөрөө л өөрийнхөө төлөө зоригтой алхам хихйгүй бол эрчүүд тэгээд л заваараад явах сонирхол их. тэд ямагт хариуцлагаас зугтааж явдаг бололтой. одоо дахиж холбоо тогтоохоо болио утгагүй санагдажийн чиний бичсэн зүйлийг уншсан чинь. өнгөрсөнөрөө амьдрах ялангуяа иймэрхүү залуутай цаг өнгөрөөөх амьдралд их хортой шүү. за аммжилт хүсье
чи зүгээр л сексийн хамтрагч нь. өөр юу ч биш. амьдрал ярих дээрээ хүрвэл өөр эр хүн хай.
ene huuhniig yamar azgui gar ni avch suuh yum boloo. Tegeed l nuguu zaluuruugaa guigeed l. 4 hun sar uyerheed untdag bas l evgui ohin bna daa. Gehdee chamd sain zaluu oldoh bha. Chinii hamgiin buruu yum chini odoo terentei cekc hiigeed bgaad l bna sh dee. Esvel terenteigee amidrah heregtei. Chi holboogoo tasalj chadahgui bol uur zaluugiin tuhai bodood ch hereggui. ok. Suuhgui l bol shuud taslaach dee. Esvel chi tiim cekct durtai huuhen uu
Баярллаа залуусаа үнэхээр их баярлалаа Сайхан зөвөлгөө өгсөн бас шүүмжилэл бүгд таалагдлаа Та бүгдийнхээ бичсэнийг уншаад зовлон нимгэрсэн юм шиг санагдаж байна. Би их бодлоо Үнэхээр алдаагаа хаана нь байгааг хаанаа болхоо байгаад байгаа талаар эргэцүүлэл хийлээ. Надад өөрт л байгаа юм байна. Би бас арай өөр байсан бол бүх зүйл ийм болохгүй байсан гэж бодлоо. Ямарч байсан та бүгддээ хайртай шүү баярлалааа Үнсье Нас хөгшин биш юм байна гэдэг л сайхан байна.
за эстөи ойлгомжтой өөртөө таарах хэн нэгнийг олтолоо чамайг ашиглаж бгаад тгд хаях хун бна.эртхэн салж өөрийгөө хайрлах хунээ олдоо бусгуй минь.
270настай юм байж хорвоогийн хаана н явсан юм бэ/ хуухдийн амь бурэлгэж сэксээс таашаал аваад байна гээд байдаг тэнэг хуухэн . чам шиг арчаагуй хуухнууд ямар их байгаа болоо гэж бодхоор уур хурч байна. тэгж их сэкс хиймээр байвал хуухэд олж хуухэд алаад байлгүй бэлгэвчтэй хийж сур, тэгээд эртнээс цусны шинжилгээ хийлгэ, магадгүй чи дох,тэмбүү,хэрпэсс,папилом,а,б,ц вирус өөр ю ю билээ дээ бүгдийг н халдааж авсан байх. тэнэг толгойгоо мэддэггүй хүүхэн
сайнуу. чи бид 2 бараг чацуу юм байна. Чинийх шиг асуудал яг надад бас тулгараад байгаа, би найз залуутайгаа 5 жил болооод саяхан салсан, би ч бас яахаа мэдэхгүй л байна
Би чамаас дүү юм байна. Гэхдээ би амьдрал зохиогоод 7 жил болж байна. Энэ хугацаанд амьдрал гэдэг 2 зүйл дээр тогтдог юм шиг санагддаг. Нэгдүгээрт хайр-халамж болон итгэлцэл. Хоёрдугаарт секс. Энэ 2 зүйл байнга холбоотой. Аль нэг нь давамгайлсан байвал амьдрал өөр тийшээ хазайдаг. Та 2 зөвхөн сексийн тал дээр нийцтэй бол амьдарч чадахгүй ээ. Нөгөө талд хайр халамж дутдаг. Та 2 насаараа орон дотроо амьдрахгүй биздээ
Hairan zaluu nas , Hairan tsag hugatsaa
чи ямар тэнэг хүүхэн бэ бурхан минь хэлэх үг алга~!
сайн уу би эрэгтэй хүн наадхы чинь мдж байна. сал өөр юу хэлхэв. итгэ
Бух зуй ойлгомжтой байна тэнэгээ гэхээс яахавдээ.
ингээдл manai huuhnuud genen setgeleese bolood jovj amidarc bganshde jaahn zorimog bmar yum.
Жинхэнэ гэр бүлтэй болий гэж бодоогүй л залуу байна ш дээ…чиний зорилго өөр…наадахын чинь бас зорилго хувийн төлөвлөлт өөр ш дээ…сал…сексийн хэрэгцээгээ зөвхөн наадхаараа хангахаа боль….САЙН ХҮН БАЙЖ л БАЙГАА
Сайн уу. Миний бодлоор хэрэв чи наад залуутайгаа яваад байвал бусад жинхэнэ заяаны чинь хань болох залуугаа үргээгээд байна гэсэн үг ш дээ. Нэг гайгүй залуу чамруу ойртох гэхээр л чиний талаар чамайг өөр залуутай уулздаг гэдгийг мэдвэл ёс суртахуунтай залуучууд чамаас шууд л зайгаа авна. Харин чамтай нэг хэсэг жаал хөгжилдөж байгаад салья гэсэн нь чамайг өөр залуутай байсан эсэхээс хамаарахгүйгээр чамруу хандрана ш дээ. Тиймээс Эмэгтэй хүн шийдэмгий хүчтэй байх хэрэгтэй. Өөрийн чинь гаргасан шийдвэр буруу зөв ч гэсэн эцэстээ чиний төлөө л байх болно. Эрэгтэй хүнээс хамааралгүй байж яагаад болохгүй гэж.
naadah cbine chamd gej helehed zugeer chamar zugagaa gargaj bnaa. chi oort dohiroh hunee oltoloo yahav uulzaj /sex-n tald deer / yavj bai l da. setgelee baga bagaar holduul . genet salchihar herev sain bol yamardag yuma.
hani boloh tal der naadah chine ugaasaa biye daagaagui, hariutslaga huleeh huselgui hun bn.
amjilt husye chamd sain amidralin tolo temtsegltei, hani boloh hun oldono. bas togs hun gej bhgui uchras bitgii ih ondor shaardalga tavi.
Busgui mini, hatuu ch gesen minii ugiig huleej avaarai. Er ni emegtei eregtei hunii haritsaa herhen urnuh ni emegteigees ni ih hamaardag. Emegtei ni her shiidemgii baihaas ih zuil shaltgaalna. Chi zaluuda sain, hamt amidarhiig husdeg hirnee teriigee hel yria, uil hudluluuruu hangalttai oilguulj chadahgui, zaluugiinhaa uur buhimdal ergelzeeg turuuleed bna. Iim tohioldold ihenhi eregtei hun yahaa medehgui hetsuu bdald ordog. Saihan zalaad yvah heregtei. Bi l huvidaa zaluud chini buruu ugch chadahgui, chi uur zaluutai uchirsan ch, sul doroi, yum yridaggui heveere baih yum bol ene buh baidal chini ergeed davtagdana. Hentei uchirhaas bish, uuruus chini shaltgaalaad bgaag oilgoh heregtei. Tsoglog avhaaljtai sergelen baij zaluugaa uuriin bolgoj avaad unur utgun ailiin ezegtei bolooroi. Amjilt!
Why are girls so stupid?
Наад залуу чинь эхнэр гэр бүлтэй хүн байна ш дээ 27той мөртлөө иймхэн хүн ялгаж танихгүй амьдарё байгаад чяинь харамсаж байна.
чи яг бүтэн овог нэр төрсөн он сараар нь хөөвөл гэрлэсэн гэсэн баталгаа иргэний бүртгэлээс дороо гараад ирнэ охин минь.
хамгийн эхний шинж тэмдэг нь ар гарийнхэнтэйгаа танилцуулахгүй байх, гэртээ аваачихгүй байх.а
Энэ бол ойлгомжтой чамайг хадам жжэ болон авгайтайгаа яажшуухан танилцуулах билээ хэхэ
дараагийнхан нь эхнэр нь л эр хүний утсыг шалгаж ямар дугаараас хэн мэссэж бичээп байгааг мэддийшдээ, зам зуурын айлын хүүхэн хар оройгоор гар утсыг нь нээж шүэж залгана гэдэг бол хөөрхий чи л итгэхээр үлгэр байна.
эхнэх нь жирэмсэн бололтой тэгээд янхан авах мөнгөө хэмнээд цэвэрхэн өөртөө арчаатай, бас ямар ч үнэ төлөхгүй бас ганцаардсан хүн хайж байсан чинь чи урхинд нь орчиж л дээ. эхнэртэйгээ дор хаяад 6-8 сар унтахгүй болохоор түр зуур үнэгүй хүн хэрэглэж байна чамайг.
чамайг гуйж байгаад хөхүүлчихнэ хэхэ, өөр юу хэрэгтэй юм. чамаас өөр бас нэг цэвэрхэн охин тэрэнд бас байгаа -лантай нь ээлжлээд л унтаад жирэмсэн болгонгуут нь зугтаад л.
гэрт нь эхнэр хадам нь.
чи нүдээ нээ л дээ, удахгүй наад азлуу чинь нэг найздаа чамайг зааж үгч хэрэглүүлнэ дээ. жирэмсэн болгосон ч яах ч гүй ээжтэйгээ 2лаа яваад л авхуулчдын. чи ор сураггүй алга болоол авахуулаад дуусахаар дахиж очоод уучлаач гэнгүүт наадах чинь буцаал сэксдээд эхэлнэ гэж хэлж байгаа хэхэ.
нүдээ нээ чамайг бузар эрийн үнэгүй дэвсгэр бол гэж ээж чинь үнсэж өсгөөгүйн шүү. бас дуракаа бэлгэвч гэдэг нэртэй юм хайж олоож яаж хэрэглэдийн сур
тэр чини дураараа чамайг хаяж хаяж зугаалж бгаад ирэгэд чи хулээгээд авчихаж болохгуй л санагдаад бх юм. Уг н чиний бичсэн зуйлэс харахад чи их унэнч сайн эмэгтэй шиг санагдлаа. этсэст ни нэг юм хэлэхэд наад харилтсаагаа хурдан дуусга / уучлаарай/ тэгээд сиан хани зам дээр гэдэг шиг ууруу битгий тэгтлээ хай залуу бгаа юм чини ажилаа сайн хийгээд явж бай. нэг мэдэхэд хорвоогийн хамгийн сайхан ханитаогаа учирнаа за ю. тэгээд уриднийхаа амидралийг нэг хараарай инээд чини хурнэдээ. амжилт!!!!!!
Эрчүүлийн хувид хүүхэд эхнэр гэхээр бөөн хариуцлага үүрэх юум шиг санагдддаг.тэхээр түүнээс асуу эцэг болох ,амидрал зохиоход сэтгэл санаа, биэ сэтгэл чин бэлэн уу гэж хэрвээ хариулаж чадахгүй эргэлзээд бвал бэлэн биш гэсэн үг, тхээр амидрахад эхлээд хаана амидрах уу, хүүхдээ яаж өсгөх үү гээд асуудал 1000 гарч ирнэ, чи эхлээд тэр талаар мэдлэгтэй байх хэрэгтэй учиргүй оройтоод байх нас биш яарах яаруулах хэрэггүй,эхлээд орон гэр , хадам садамийн асуудлууд, дараа ни хүүхэд гэж төлөвлө ,юучгүй байж амидрах тухай бодол эсрэгээр там руу аваачна.
Наад залуу чинь чамд яагаад ч хань болж чадахгүй, өөрийнхөө хүүхдээс нүүр буруулж тараа таниулсан нь багадаад байна уу? салаад хэр удсан гэж өөр хүнтэй болсон юм? тэрнээсээ бас ямар ч хурдан салчихсан юм бэ? наадах чинь угаасаа явцгүй залуу байна, чамтай зүгээр л сексийн төлөө уулздаг юм биш үү?
үнэхээр хайртай дуртай, сууж барих бодол байсан л юм бол анхны хүүхдээ авахуулъя гэж хэлэх нь битгий хэл бодож ч зүрхлэхгүй байсан юм. нилээн мөс муутай залуу байна,чамд хань болохгүй ээ.
амьдрал агуу, 27 нас гэдэг харин ч залуу байна. Европт 30 гарч байж гэрлэх талаар боддог юм.
Амьдрал секс дээр тогтдоггүй юм, секс бол ердөө хэдхэн хормын л таашаал. Харин сайн хань, сайхан гэр бүл, хөөрхөн хүүхэд бол насан туршдаа авч болох бодит таашаал юм. Наад хуурамч залуутайгаа битгий суу, үгэнд нь бүү итгэ, нулимсанд нь бүү хуурт гэж хэлмээр байна.
За даа, наад залуу чинь цагийн дайсан юм шиг л санагдаад байна даа. Чамд хайртай гэхэд эргэлзэж л байна.