Намайг зовоогоод л араасаа гүйлгээд байх сонирхолтой юмуу?

Би одоо 25 настай ажил хийдэг энгийн бүсгүй. Нэг залууд сайн болоод бараг 3 жил болж байна. Сүүлийн нэг жил хааяа хааяа уулздаг болоод байна. Хааяа гэдэг нь бараг сард нэг удаа. Би уулзахын тулд бараг гуйж байж, бөөн юм болж байж арай гэж л уулздаг. Хамт машин угаалгая, ажилын яриа байна, шинэ санаа оноо байна гэж бараг худлаа хэлдэг. Би энэ хүнд их сайн, сайн хайрлаж хүндэлж явдаг гэдгээ нэг бус удаа өөрт нь хэлсэн. Инээмсэглээд л юу ч хэлэхгүй өнгөрдөг. Эмэгтэй хүн уг нь түрүүлж хэлэх нь зохимжгүй гэж олон хүн хэлэх байхаа, гэхдээ би сүүлд нь харамсахгүйн тулд хэд хэдэн удаа зориг гарган хэлсэн. Даанч ерөөсөө намайг тоодоггүй. Намайг л ярихгүй бичихгүй бол надруу ярьдаггүй. Их ажилтай байдаг гэхдээ эхнэр гэр бүл зохиогоогүй ганц бие залуу. Надаас ердөө 2 ах 27-той залуу гэхэд дэндүү төлөвшчихсөн архи тамхи хүүхэн шүүхэн гэхгүй бараг дэндүү номын хүн. Намайг огт тоохгүй байна гэж бодоод бие сэтгэлээ татах гэхээр намайг таг болоод 7 хононгуут л чи яачив сайн уу гээд л хамаг тэвчиж байсан тэвчээрийг минь нураачихдаг. Гол нь би энэ хүний юунд нь ингэтлээ татагддагаа ч мэддэггүй, уулзаж л хамт л байвал яахаас ч буцахгүй тэнэг байдалд орчихдог. Тэгээд л дараагийн уулзалтыг хүлээж бүтэн сар уулзах шалтаг шалтгаан хайж суудаг.

Залуу хүн ингэж суух заримдаа утгагүй юм. Намайг тоохгүй хэрнээ хааяа уулзахдаа надтай унтдаг. Бараг үнсэхгүйгээр шүү. Өөрт нь сайн эмэгтэйгээр зөвхөн сексийн хэрэгцээгээ хангаад байх шиг байна аа даа тээ? Би ч мэддэг л дээ тэгээд нэг удаа намайг өөр хүн болзоонд урьсан бидний хооронд ямар ч тодорхой зүйл байдаггүй болхоор би уулзаж болох уу, ядаж чамд мэдэгдэх нь шудрага гэж бодлоо гэж хэлтэл өөрөө л мэд гэсэн хэрнээ маргаашнаас нь эхлээд нөгөө хүнтэйгээ уулзсан уу гээд асуугаад байсан. (Би тэр хүнтэй үүлзаагүйээ) Дараа нь өөрийг нь ингэж шахаанд оруулахгүй байх ёстой байсан цаг хугацаа чухал гэж хэлсэн. Энэ одоо ямар утгатай үг юм бэ? Надад огт сэтгэлгүй юм бол бүр тоохгүй нүүр өгөхгүй байхад л би уг нь тайвширнашд. Гэтэл хайрлаж сэтгэл гаргадаггүй хэрнээ намайг зовоогоод л араасаа гүйлгээд байх сонирхолтой юмүү хайшаан.

Нэг удаа яриандаа намайг их айхтар хүүхэн эрчүүдэд дурлахааргүй үргэлж ухаанаараа асуудлыг шийддэг гэж хэлж байсан. Би даргадаа энэ залуугийн талаар хэлсэн л дээ. Чамд уг нь муу биш гэхдээ бие даасан эмэгтэйчүүдээс айдаг эрчүүд байдаг тийм хүн юм шиг байна гэсэн. Би уулзахдаа бие бариад таалагдах гээд өөрөөрөө байж чадахаа байчихдаг. Тэр айхтар хүүхэн энэ тэр гэсэн нь миний л тэнэгтэж өөрөөрөө байж чадаагүйгээс болсон байх. Гэхдээ би цаашид ингэж хүлээж горьдож сард нэг удаа нүүр өгөхөд нь үнсүүлэх ч үгүй секс хийдэг хүүхэн баймааргүй байна. Тэгээд алга болхоор шийдсэн. Гэхдээ тодорхой эр хүн шиг байгаагүй гэдгийг нь өөрт нь хэлээд хайртай байсан гээд явах уу тас алга болох уу?

cekc.mn дээр ирсэн захидал

54 Comments

  1. Даруу залуу says:

    Илэн далангуй хэлээд ярилцаад үз дээ. Чи тэр залуудаа сайн , таалагддаг гэдгээ хэлчих. Хайртай гэж хэлэх хэрэггүй байх. Тэгээд Гэхдээ чи надад сайн бол 2улаа гэрлэх хүртэлээ үерхэлээ үргэлжлүүлэе. Тэгж чадахгүй чамайг нэг дүгээрт тавихгүй. Би ирээдүйгээ бодож 2улаа болихоор одоо шийдвэрээ гаргая гэж хэлээд үз. Амьдралд илэн далангуй байдаггүйгээс больж цаг хугацаа алддаг шүү. Залуу нас маш хурдан өнгөрч 30 нас хүрдэгийг чи өөрөө ойлгох хэрэгтэй. Насны ханиа олохын тулд заавал тодорхой хугацаанд харж дотнсож цаг хугацаа үрдэг. Цаг хугацааг товчилбол дараа нь харамсдаг шүү.

  2. Ninjin says:

    iim yvdal suuliin ued ymar ih tohioldood bnaa.nadad ch gesen tohioldson.gehdee dotno hartsaand orooguildee.tegsen mortloo sanaad bdag odoo ch gesen.ter ooroo tag bolson.bi ehleed gaihaad yu bolsoniig n hed heden udaa asuusan.ter ooroo shaltag heleed uulzahgui bsaar suuldee tag bolson.gehdee ter anhandaa nadad aimar hairtai ged baisan.yu bolsoniig n buu med.tegeed bi ch tag bolson.bayrtai geed l msg bicheed zurgiig n urchihsan.gehdee gadnaas n harahad zurh aimar ovddog shu.uildag.araas n hezee ch guihgui utasdahgui msg bichihgui ged oortoo am ogson.namaig gesen olon zaluuchuud bgaa.gehdee ymar ch hereg alga.ooroo jaahan ch gesen setgelgui bolhoor.ter zaluugaas bolj mash olon bolomj aldsan.haramsdag aimar haramsdag shu.ter zaluu hezee negen tsagt shiitgegdene

  3. tansaghan says:

    ÷è ººðºº òýíýã þìóó õààøàà þì, òýðíèé õàæóóä òýíýã áîë÷äîã ÷ ãýõ øèã. ÷àìàéã èéì áàéãààä áàéâàë åð íü õýí òîîäîã þì. ìîíãîë ýìýãòýé õ¿íèé áàðäàì, ýðõýìñýã îðøèõóé õààíà áàéíàà ÷àìä. õ¿íä ñàéí áàéæ áîëíî òýãýõ òóñàì õ¿÷òýé áàðäàì áàéãàà÷. ººð õ¿íòýé áîëçîîíä ÿâ. òýãâýë òýð áàëàéãàà áîäîõîî áàéíà. àðàé ººðººð àìüäðààä ¿çýý÷ íýã ë àìüäðàõ áàéæ þóí ÷ º÷¿¿õýí þìá äýý. çàëóó õ¿¿õýä áàéæ. àðàé ººðººð àìüäàð÷ ñýòãýõèéã õ¿ñüå àìæèëò

  4. tansaghan says:

    ÷è ººðºº òýíýã þìóó õààøàà þì, òýðíèé õàæóóä òýíýã áîë÷äîã ÷ ãýõ øèã. ÷àìàéã èéì áàéãààä áàéâàë åð íü õýí òîîäîã þì. ìîíãîë ýìýãòýé õ¿íèé áàðäàì, ýðõýìñýã îðøèõóé õààíà áàéíàà ÷àìä. õ¿íä ñàéí áàéæ áîëíî òýãýõ òóñàì õ¿÷òýé áàðäàì áàéãàà÷. ººð õ¿íòýé áîëçîîíä ÿâ. òýãâýë òýð áàëàéãàà áîäîõîî áàéíà. àðàé ººðººð àìüäðààä ¿çýý÷ íýã ë àìüäðàõ áàéæ þóí ÷ º÷¿¿õýí þìá äýý. çàëóó õ¿¿õýä áàéæ.

  5. khongorkhon says:

    шууд л болих хэрэгтэй тэр хүнд чи бол юу биш бүр хог новш хүртэл биш юм байна. эмэгтэй хүн өөртэй хайртай сайн хүнтэйгээ нийлвэл жаргах нь тэх дээ. чи хойноосоо эрчүүдийг гүйгэж байхын оронд өөрөө гүйж яах нь вэ цаанаасаа эрчүүд нь гүйдэг хорвоо шүү дээ.

  6. bujin says:

    чи тамхи татдагуу амнаас чин эвгүй унэр гардаг байхаа тэгээл унсдэггүй байх энэ талаар бодож узэж байвуу эвгүй ч гэсэн унэн уг шуу

  7. kkk says:

    кккк сони та татаагаад хаячих юмаа
    Бүүр элэг хөшчихлөө

  8. zaluu says:

    хөөе би тэр залуу нь бна аа. би чамд хайргүй ээ. зүгээр л ашиглаж бгаа гэдгээ үнэнээр нь хэлье. чи бол миний хувьд зүгээр л сэкс. түр зуурын зугаа. гэхдээ чи гэнэт чимээгүй битгий алга болоорой… би чинь гайхна шүү дээ..

  9. m says:

    Өөр чамайг шаах зөднөө залуучууд шаах хүүхнээ хүлээгээд байж байна. Тэнд очоод л сайхан шаасан нэгэнтэй нь л амьдралаа холбо.Гэхдээ шаалгахдаа амыг нь сайн ав. Чи намайг үргэлж шаах юмуу .Уйдаад өөр хүүхэн шах юмуу гэж шууд асуу.Хэрэв би байсан бол бол чамайг насан туршид чинь шаанаа. Өөр хүүхэн шаах ч үгүй

  10. aaaa says:

    тэр залуугийн буруу гэж ю бхав дээ чи л тэнэг хуухэн бн

  11. Сука says:

    Тэр Залуу-гийн хэлдэг яг үнэн. Тэр хүнээс больсон нь дээр дээ. Өөр хүнтэй уулзах хэрэгтэй. Хайрласнаас хайрлуулсан нь дээр байдаг юм. Тэгээд бас өөрөө хэлээд алга болох уу тас алга болох уу гэсэн байсан тас алга болсон нь л дээр дээ.

    За за сайн бодоорой. Энэ чинь амьдрал болохгүй гэдгийг л сайн санах хэрэгтэй.

    Амжилт хүсье.

  12. Tyz says:

    Чи бид 2 яасан адилхан юм бэ миний дотрыг гаргаад бичихсэн байна, Одоо алга болон гэж бодож байгаа ш дээ, Өөр залуутай болно, Араас залгавал ёстой нэг асар том салаавч өгнө гээд л бодоод байна, Анх ёстой үхчихмээр санагдаж билээ, Хэдэн сар өдөр шөнгүй уйлсан даа, Одоо бол сард нэг удаа уулздаг болоод байна, Гэхдээ энэ сараас ёстой залгаж утасдахгүй шууд өөр залуутай болно л гэж бодож байгаа, Сэтгэлээ татнаа чи ч гэсэн тэгээрэй амжилт, Хамтдаа энэ бүхнийг давна шүү ок хөөрхөн охин минь

  13. Neg l bishee says:

    наадах чинь хүүхэнтэй юм байна
    тэгээд сэлгээнд нь чамаар зугаагаа гаргаж байна. Хүн дурлахаараа тийм юмыг харах чадваргүй болдог юм. бүх юм өнгөрсөний дараа хүүхэнтэй байсныг ойлгоно. Чи энэ сэтгэгдлүүдийг уншаад цаагуураа нөгөөхийг дотроо өмөөрч л байгаа. дурласан хүн тэгдэг юм. Сэтгэлээ барьж чаддаг байх хэрэгтэй. Тэртээ тэргүй цаадах чинь чам дээр ирэхгүй зүгээр л чамаар тоглож байгаа юм. Тэгэхээр зүгээр л сал. өөрийгөө тордож гоё гангал. тэгээд өөр сайхан залуутай бол. Цаадах чинь чамд хайргүй бүр боддог ч үгүй гэдэгт би төгс итгэлтэй байна. Тэрнээс сайхан залуу чамд олдоноо. чи харж л байгаарай

  14. Cute says:

    Хººðõºí á¿ñã¿é ìèíü. Áè ÷ áàñ ÷àì øèã ýìýãòýé õ¿í áàéíà. ßã ÷èíèé ÿðèàä áàéãàà çîâëîíã 3í æèë áèåýðýý àìññàí. Áè áàðàã ë ÿã ÷àì øèã áàéäàëä áàéñàí. Ìèíèé çàëóó áîëîõîîð ÿã íààä çàëóó øèã ÷èíü þì áàéíà. Àðàé íýã çàëóó þì áèø áèç äýý àéí ……
    Åð íü òýãýýä òóðøëàãàà õóâààëöàõàä äýìèé ë þì áèëýý. Äàâàðñàí, ººðèé㺺 îä ãýýä æèíã¿éäýýä áàéãàà áîë áàéäàã ë íýã çàëóó ãýäãèéã íü óëààí í¿¿ðýí äýýð íü øóóä õýëýýä áàÿðòàé ãýýä áàðäàì èíýýãýýä õàÿàä ÿâàõ õýðýãòýé. Äàðàà íü ººðºº ãóéãààä èðâýë òýð ë áèç èðýõã¿é áîë òýð ë áèç. Çàëóó íòðýýñ ººð àìüäðàëä õèéõ á¿òýýõ º÷íººí ç¿éë áàéõàä.
    Õ¿íýýñ àâàõàà ìýääýã ºã÷ ÷àääàãã¿é òèéì äîðîé ñýòãýõ¿éòýé, õ¿éòýí çàëóóñààð åð ÿàäàã þì.
    Áè õàéðòàé ãýæ 3í æèë ÿâñàí. Ãýõäýý óëàéì öàéì ã¿éæ íò𠺺ðèé㺺 äîîø íü õèéãýýã¿é ë äýý. Òýðíýýñ áîëæ îëîí ÷ ñàéõàí çàëóóã ººðººñºº ò¿ëõñýí. Îäîî ÷ ãýñýí òýðýíä õàéðòàé. Ãýõäýý ç¿ðõýý óõààíààðàà çàõèð÷ ñóðñàí. ×àìä àìæèëò õ¿ñüå …

  15. Emu says:

    Ккк сони агаа арай дэндэнэ ээ хүн сэтгэлээ нээж тусламж эрж бхад:( би бас чам шиг бдалтай 2 жил гаруй явсаан, яг тэвчээд хаяхаар гараад ирнэ, саналаа уулзий гээд л тэгээд л тэвчээр нурдаг бсан:( би ихэмсэг блаа гэлээ тэрний омно нурдаг бсийм:( эцэст ни би чимээгүй хаясан , зугээр л алга бсон…. Тэр сая намайг монголд очиход яг л хэвээрээ ганц бие бас удаан уулзсангуй саналаа гээд л… Би али хэдүйн намайг гэсэн хунийг олсон х глээ сэтгэл ямар их овдсон гээч 🙁 дээр хумуусийн хэлдгээр нээрээ оорийг чини аминаасаа илуу хайрлаж бгаа хун жаргаадгийг би мдэрч бга бхоор тэрнийг танихгуй хун шиг зорсон…. Сэтгэл унэхээр овдож бсан ч намайг гэсэн сайхан хунийг л тэр уэд бодож блаа… Ягаад энэ талаар нуршиж бна вэ гэвэл араасаа гуйлгээд л бас илүү юм хайсан эрчүүд яг л янзаараа бас муухай явдалтай бдгийг мэдэж аваасай л гэж! Унэхээр эрчүүд оорсдоо ухэн хатаж байж олсон бусгуйгээ илуу хайрладаг ни хуули …. Тийм бхоор чи зугээр л алга болох чини зов! Яхав нэг хэсэгтээ тэвчээр алдахаа шахдаг ч цаг хугцаа унэхээр эм шүү 🙂 амжилт , бас чамайг гэсэн сайхан , заяний чини эр хун гараад л ирнэ шуу 🙂

  16. Ganaa says:

    Chi uul ni gaigui uhaantai bas zub shiidber gargadag hun shig baihiin.Uuriigee bitgii doosh hiiged baigaach uuriigee uneldeg hundeldeg baigaach.Ter chamtai hartsahgui baihad chamd haramsah ym algaa chi helsen yrisan oilguulsan tegee l boloo sh dee.Tag alga bolno gesen chine zub bna aa.Horboogiin zaluu mundsan bish dee chamaig unen setgeleesee hairlah sain zaluu oldono oo.Chinii amidrald az jargal husii.

  17. Zuwulguu says:

    Надтай адилхан л юм. Тэр маань бас заримдаа ийм зан гаргадаг. Тэглээ гээд би түүнийг над руу ярисангүй уулзсангүй үнссэнгүй гэж гомдолдоггүй түүнийгээ хараад л мэдрээд л хамт байхад сайхан байдаг гэм нь би их хартай тэрнээсээ болоод л түүнийгээ заримдаа буруугаар бодоод гомдоочихдогоос биш би л хувьдаа нээх сүртэй боддоггүй ээ. Чи тэрэндээ тийм л сайн юм бол ингэж гомдоллох хэрэг байна уу доо өөрийн бодол өөртөө зөв асуудлыг өөрийнхөөрөө шийд. эр нь заавал гуйж яриж үнсэх ёстой гэж юу байна оо өөрөө эхлээд үзээч, Гэхдээ чамд үнэхээр хэцүү байгаа бол түүнтэйгээ сайхан ярилц тэгээд хамгийн гол нь тэгэж хэллээ гээд тэр хүн чинь хэлсэн амандаа гээд чамаас холдвол яана яарах хэрэг байна уу. Одоо тэгээд нөгөө залуу чинь 27-той юм бол бас гэр бүлийн асуудал бодож л байгаа ш дээ,Тэгээд гэр бүлгүй бас номын залуу юм бол чамайг бас бодож л явдаг байлгүй дээ Чиний зарим зүйл болдоггүй байж мэднэ шүү, Дутагдлаа олж хар тэгээд засч залруул. Ухаантай бүсгүй юм чинь ухаалгаар асуудлыг шийд энд бичиж суухаар толгойгоо ажилуул. Тэгээд ч ер нь сард нэг уулзах юу нь тийм бага гэж, цаадах чинь чамайг бас айхтар хүүхэн гэж хэлсийн бол чи бас их айхтар хүүхэн байж мэднэ шүү тэгээд дэмий юм бодоод түүнийгээ залхаагаад байгаан байгаа биз кк би лав тэгэж боджиийно

  18. m says:

    Чи битгий өөрөө гүйж очиж шаалгуулаад байгаач. Цаадахад чинь харин амар байгаа юм бишүү. Нэг хүүхэн өөрөө гүйж ирж шаалгуулчихаад л.Дураа хүрэхээр чам руу залгаж дуудаж авчирч шаачихаад л яваад байх санаатай хөгийн эр байна даа наадах чинь

  19. Zaluu says:

    Би өөрөө ганц бие залуу л даа. Надад яг чам шиг харилцаатай хүүхэн байдаг. Би түүнтэй хамт байхыг хүсдэггүй, гадуур хамт зугаалахыг хүсдэггүй, тогтмол утасаар яриад мессеж бичээд байхыг бас хүсддэггүй гэхдээ залгахгүй хэд хонохоор нь энэ яачихваа гээд хараад байдаг юм. Би хэзээ ч түрүүлж залгадаггүй ч намайг байнга хүлээгээд байдаггыг нь мэддэг. Иймэрхүү харилцаатай олон хүмүүс байдаг юм шигээ. Чи араас нь гүйх тусмаа улам л үнэ цэнээ алдана.

    Чамд ганц л сонголт байна. Зүгээр л өөр залуутай уулздаг бол. Хэрэв чамд тийм хүн олдохгүй бол чи хэзээ ч түүнээс сэтгэлээ татаж авч чадахгүй. Бусад залуучуудыг битгий түүнтэйгээ харицуул. Зүгээр л чамайг гэх нэгэнтэй уулзаад үз. Яаваандаа ямар зөв сонголт хийснээ чи мэдрэх болно. Тэр залуутай хамт байхыг тухайд бол тэр бүтэхгүй чи хэдий хүүхэдтэй болоод одоо л амидрал жигдрэнэ гэж бодох боловч тэр аль хэдийн юу ч хийсэн чамайг уучилна гэж мэдэж байгаа болхоор ирээдүйн амьдрал чинь түүнийг хүлээсэн аргадсан амьдрал гэхээсээ илүүтэйгээр ганцаардлын там болж хувирна даа.

    Тэр залууг учиргүй буруутгаад хэрэггүй ээ. Түүний сэтгэлд чиний эзлэх байр суурь л алга байна.Тэр зүгээр л сексийн хэрэгцээгээ хангаж байна. Ингэж үнэ цэнээ алдахад бас чиний буруу их байгаа гэдгийг ухаараарай даа.

    Ирээдүйн амьдралд чинь Амжилт хүсье

  20. Bund says:

    Ийм найз хүүхэнтэй болох юмсан. Үнсэж, өдөөж энэ тэр залхуутай цаг үрсэн ажил хийх ч шаардлагагүй, хэрэгцээгээ хүссэнээрээ зовлонгүй хангаад байж чаддаг тэр азтай залууд атаархаж байна шүү!

  21. Зөвлөх үйлчилгээ says:

    Наад залуугаа ГОМО гэж бодож үзсэн үү. Чамд ГОМО гээд хэлчихэж чадахгүй байгаа биз дэ.

  22. puujee says:

    би үнсэлцэх дургүй. яагаад гэвэл мэдэхгүй бна. зүгээр л тэгж сураагүй юм. үнсэлцэхгүй унтаад 10 жил болж бна. ингээд сурчихаар ийм л байгаад сурчихдаг юм. ийм над шиг хүмүүс байдаг байлгүй дээ.

  23. majuu says:

    цаанаа авгай хүүхэдтэй залуучууд ийм байдаг юм. авгай хүүхэдтэй гэдгийг н хүмүүс мэддэггүй юмаа. сайн судал тэгэхээр нэг юм гараад ирдэг юм. би яг чам шиг гэнэдсэн юмаа.

  24. Ani says:

    Xайртай xүнтэйгээ үнсэлцэж, үнгэлцэж Сексддэг юум даа Бүсгүй минь; xарин Янxан авсан Xүн ооогт үнсэлцдэггүй гэж дуулсын байна. Тийм болxоор Чи тэрний xувьд Xэн биш юум байна. Эртxэн замаа бодсон чинь дээрээ гэж……….

  25. Hun says:

    Надад бас нэг эмэгтэй байдаг юм. Гэхдээ Миний араас гүйгээд байдаггүйл дээ. Ер нь нээх залгахгүй хааяа нэг уулзхаараа зөвхөн секс хийдэг бол чи түүнд таалагдаагүй юм байна даа. Эхнээсээ таалагдаагүй юм чинь цаашдаа таалагдана гэж худлаа зүгээр орхи

  26. cakmotop says:

    Өөрийнхөө араас гүйлгүүлээчээ. одооны охидууд яахлаараа өөрсдөө гүйж үнэ цэнээ алддаг байна аа. Би ойлгохгүй юм.

  27. Bilegee says:

    Lovesong алаад хаясан ха xа

  28. Bilegee says:

    sony заваан юм сэжиг xүрчихлээ байна, үнэрлээд байхдаа ч яахав дээ өвгөнтэй унтаж байгаа биш дээ заваан юмаа

  29. emegtei says:

    Сайн уу хэзээ нэгэн цагт суусан ч харамсалтай харицаатай юм байна. Одоо жаахан ихэмсэг бай. Тоож дотроо шаналсан ч улам гангалаад анхаарлийг ни тат. Эрэгтэй хун чини тоохгуй цаашаа гэдийх тусам өөрсдөө ирдэг хүмүүс. Яг өөр шиг ни л хариц. Тэгээд 1,2 сар хараад үздээ. Чи өөрийгөө хэр бардам унэлж чадаж бгаагаар чини цаад хүн чини чамайг үнэлнэ шуу. Хичнээн хэцүүг ни мэднэ л дээ гэхдээ жаахан тэсвэр гаргаарай за. Амжилт

  30. Bilegee says:

    найз минь 2лаа чацуу юм байна,Тэгээд алга болхоор шийдсэн. Гэхдээ тодорхой эр хүн шиг байгаагүй гэдгийг нь өөрт нь хэлээд хайртай байсан гээд явах уу тас алга болох уу? энэ их зөв байна даа тэгээд алга болохоор чамайг гэдэг бол газрын гаваас ч xайгаад ирнэ , сайн биш бол тэр чигтээ алга болно туунд бодох xугацаа оглоо гэж бодоод орхи ,

  31. sony says:

    чи чинь харин амар амьтан юм гээч. наад залуугаасаа болиод ахтайгаа явалд аан. ах нь тэр залуугаас чинь хавьгүй дээр. ядаж л сексдэж байхдаа хоёр гурав үнэрлэнэ аан.

  32. jeki says:

    хүлээ өөрөө утасдаг тэр номын хүн чини үнэгүй юу манд нугасгүй гар бна өө[харамч]

  33. Zochin says:

    Зөв л шийдсэн байгаа юм байна. Алга бол, алга бол. Үнэхээр чамд сайн бол өөрөө араас ирнэ. Өөрийгөө завгүй байлга, ажил ч юмуу сургууль ч юмуу өөр юманд анхаарлаа хандуулж завгүй бай.

  34. ImO says:

    тэр өөрөө чамд санаагаа хэлсэн л юм байна шуу дээ. Чамайг жаахан голоод өөр илүү хүүхэн гарч ирэхийг хүлээж байгаа юм байна.
    Лам олдохгүй бол буцахдаа зална гээд чамайг хүлээж бай гээд хэлсэн юм бишүү

  35. Lovesong says:

    Даварцан залууг сайн хашрааж, дургуйг чини хургэсэн уед дунд хуруу угух зоригтой бай! Амжилт!

  36. TANGO says:

    надад хэлэх уг байхгуй бугд хэлсэн байна. эмэгтэй эрэгтэй бугд л хэтцүү бухэнрүү тэмүүлдэг. миний хувид намайг гэхгүй хун байсан ч оорийгоо хуурах сэтгэлээ татаж авахгуй байх тохиолдол байсан. гэлээ гээд оорийгоо зовоох хэрэг байхгуй гээд орхиж чадсан. хэдийгээр ардаа найзгуй эхнэргүй байсан ч эрчүүд хайргуй хумуусдээ ийм л ханддаг. тийм болохоор хэрэв чи бусад зарим эмэгтэйчүүд шиг энэ бол хэрэгцээ хааяадаа хунтэй уулзаж байя гэж бодож чадахгуй хайр энэ тэртээ хутгаад байвал эртхэн сэтгэлээ татаж авсан дээр л гэж хэлэх байна. оортоо итгэлтэй жаахан бардам байхад эр ч бай эмэгтэй ч бай хунд зугээр санагддаг. ирэх хайр дурлалд ни амжилт.

  37. Lovesong says:

    Угуй яхав дээ, эмэгтэй хун хааяа нэг хайртай хунтэйгээ уулзах, унтах сэтгэл турулгуй л яхав. сард 1 удаа, унсэлтсэхгүйгээр сэкс хийнэ. ямар ч утга алга. чи зугээр л гэнэт алга бол, мэдээж тэр чиний араас сураг тавиад залгадаг ч юмуу мэссэж энэ тэр бичих байх. тэр уед ни уулз. харин уулзахдаа аягуй гоё нуур нудээ будаад, нугуу хувцсаа умсууд очих хэрэгтэй. тэгээд очингуутаа:

    – чамд хэлэх юм бна!! чи одоо намайг юу гэж бодоод бгаа юм бэ, би чини дуртай уедээ уулзаж зугаагч чини хангагч биш!! чи мини сэтгэлийг огт хундлэхгүй, намайг эмэгтэй хун гэж узэхгүй бхад надада чамтай уулзаад байх шаардлага алга! гэж хэлээрэй, тэгээд ю гэхийг ни сонс. ярилтсаад учраа олбол тэр л биз. тэгэж ырилтснаас хойш нэг хэсэг битий унтаарай 2-3 сар гурий. араасаа гуйлгэ.

    Гол ни чи уурийгуу унэ цэнэтэй гэдгээ, хэн ч намайг доромжлох эрхгүй гэдгээ ууруу сайн ухаар. хэл амаа олсний дараа унтаж хэвтхээр болоод чамайг унсэхгүй тэнэгтээд бвал:
    – чи намайг сэтгэлээ гаргаж унсэж таалахгуй бол, надад чамтай унтах сонирхол алга, сорри гэж хэлээд хувтсаа умсууд явахийг оролдоорой. яваандаа болноо, жаахан зэвүүн бай! чамайг яаж доромжилж бснийг сана!

  38. ZAAVAL UNSH says:

    BUSGUI MINI TER CHAMD DURGUI EE. HAIRGUI. BAS HEZEECH BUTEHGUI. TERNII HUVID CHI BOL ZUGEER L SEX. TIIM UCHRAAS ERTHEN HOLDSON DEER. CHI CHINI EMEGTEI HUN, UNE TSENETEI BH HEREGTEI. BI ER HUNII HUVID ZUVLUJ BNA SHUU. ENE ZALUU BUR ADGIIN AMITAN. UURTUU SAIN BUSGUIG ASHIGLADAD ZALUU BOL UNEHEER GAMSHIG AMITAN. UNEHEER MUU ZALUU BNA SHUU NZAA. CHAMD DAHIAD HAIR IRNE. ITGELTEI BNA. CHI ZALUU BNA. SETGELDEE TAARSAN HUNIIG HAIGAAD L BAIJ BAI. DAHIAD HELEY. NAAD ZALUU CHINI UNEHEER ARCHAAGUI AMITAN BNA.

  39. zochin says:

    хөндлөнгийн хүний нүдээр харахад тэрэнд чи нээх таалагддаггүй чамайг зүгээр л нөөцөнд авсан юм шиг санагдлаа хааяа уулзаж физилогийнхоо хэрэгцээг хангадаг эрэгтэй хүн анчин зантай байгаалаасаа тэмцэж байж хойноос нь хөөцөлдөх дуртай харин зүгээр олсон юм тэдэнд амтгүй тийм учраас одоо нээх хойноос нь битгий гүй тайван хүлээцтэй байж эмэгтэй хүний бардам зангаа харуул харьцаа чин гүнзгийрээд суувал суухаар л цаг өнгөрсөн байна ш дээ та 2т тэгээд чимээгүй уулзахгүй алга бол яадын эрэгтэй хүмүүс тэгдэг биз дээ эцэст нь хэлэхэд нэг нь л хайрлаад нөгөөх нь хайргүй бол энэ жинхэнэ хайр бишээ

  40. xex says:

    хэ хэ хэ hmm-тэй санал нэг бна. өөрөө бичээд тэрнээсээ дүгнэлт хийгээд уурлаад бх юм аа. гэхдээ санаа нь их зөв юм. би өөрөө эрэгтэй. би хайргүй хүүхэн лүүгээ хэзээ ч түрүүлж утасддаггүй, хэрэв тэр утасдах юм бол окэй уулзаад л сэкс хийдэг. гэхдээ үнсэлцэнэ ээ. яахав хэн хэнд маань гоё бдаг болохоор. харин би хайртай хүүхэндээ бол өдөр болгон залгаж хаана юу хийж бгааг нь хэнтэй бгааг нь мэдэхийг хичээдэг. бас миний талаар юу гэж боддогийг нь мэдэхийг хичээдэг. өөр залуустай уулзсан бвал галзуурах дөхдөг. Харин хайргүй хүүхэн хэн нэгэнтэй уулзсан байвал сонин болгож асууна сонирхоно. гэхдээ галзуурахгүй уурлахгүй. зүгээр л энгийн байдлаар сонсоод инээмсэглэнэ. яг л танихгүй хүний талаар сонсож бгаа юм шиг. яагаад гэвэл би хайргүй болохоор миний зүрх сэтгэлд хүрэхгүй. Үнсэлцэхгүй бна гэдэг бол хайргүйн бүүр том баталгаа гэж бодож бна. хайртай бол гишгэсэн газарыг нь ч үнсэхэд бэлэн болдог юм даа. за эрчүүд ямар байдагыг цаг гарган бичлээ. одоо чиний сонголтоо хийх үлдлээ…

  41. Jeezy says:

    Зарим эрчүүд эмэгтэйчүүдийн хараанд анхааралд буюу өөрийнхөө араас сайн хүнээ гүйлгэх дуртай байдаг юмаа тэр хшн чинь чамд ямарч сэтгэлгүй зүгээр хэрэгцээгээ хангаж хайрлуулж бардамнах зорилготой байна зүгээр л хэн 1н гүйгээд байхаар тэгдиймоо би өөрөө эрэгтэй сайн мэднэ тэгээд наад нөхдүүд чинь сайн биш байж бас харданадэмий дээ дэмий хүний хэрэгцээ тоглоом болж байхаар ямар 1н аргаар март да

  42. kk says:

    хуухэнтэй л юм бээшд.юунд н гайхаад бгаам.чамд хайргуй оор бусгуйд хайртай.тэгээд хааяа нэг уулзаж зугаагаа гаргамаар санагддаг.

  43. hmm says:

    ямар даварчихсан залуу вэ, чи өөртөө зүгээр нэг өдөр л сайн хэл, яаж ч байсан би хатуу байна, би өөрөө өөртөө хайртай байна, намайг гэхгүй намайг хөсөр хаяад дорд үзэж байгаа нэг муу тэнэг залууг би царайчлахгүй гэж хатуу тангараг тавиад түүндээ тууштай бай л даа

    Эвий эвий чи нээрээ ёстой хөөрхий, тэрний хувьд чи зүгээр л юу ч биш хэн ч биш, зугаа гаргахад л зориулсан хямдхан хүүхэн шдээ, чамд ямар ч хэцүү асуудал тохиолдоод чи яаж ч зовоод уйлж суусан тэр мушийгаад л өнгөрнө, яагаад гэвэл чи тэрний сэтгэлд хэн ч биш, зүгээр л нэг зугаа гаргах бэлэн хүүхэн байна шдээ. Даргын чинь хэлсэн эрчүүд тэр чадалтай лаг хүүхнүүдээс айдаг гэж шал худлаа шдээ

    Эрчүүл л бол эрчүүд. чи бод л доо, дэлхийд алдартай нэг супермодел захын монголын нэг гуйлгачинд бага зэрэг ханд өгвөл өнөө гуйлгачин чинь өөрийгөө голохгүй л гүйнэ за юу, эрэгтэй хүн хэзээ ч өөрийгөө голж эмэгтэй хүнийг лаг гэж айнгуутаа халдаж зүрхлэхгүй сууна гэж байхгүй, гоё л хүүхэн байвал албан тушаал ар гэр юу байна уу хамаагүй гүйнэ, тэр боловсролтой, өндөр орлоготой лаг хүүхнүүдээс эрчүүд айгаад халддаггүй гэдэг чинь жинхэнэ хэнд ч тоогддоггүй, царай муутай, гэхдээ боловсролтой дарга хүүхнүүдийн гаргасан цуу үг байхгүй юу. Эрчүүдийн тархийг доод эрхтэн нь жолоодож байдаг болохоороо тэр нэг л шаая гэж бодсон хүүхэнээ ерөнхийлөгч байна уу, дарга байна уу, профессор байан уу хамаагүй, царай алдаад үхтэл гүйнэ.

    чамд 2 арга байна

    1. Чи өөрийг чинь гэдэггүй, чамд хайргүй залууг бардамаар зам дээр хаяад дараа дараагийн адал явдал, дараагийн сонирхолтой учиралаа үзэхээр явах. Чамайг байгаа чигээр чинь хайрлах залуу гарч ирнэ гэж итгээд цаашаа явах.

    2. Эсвэл түүнийгээ тэнэг залуу гэдгийг нь мартаад, би хайртай л гэж амандаа үглээд, нүдээ аниад, чихээ дараад үлгэрт итгээд тэр надад хайртай гээд насаараа зовж тэрний хажууд амьдрах. Тэгэхийн тулд тарган бол тур, царай муутай бол мэс засалд ор, бор бол арьсаа хуулуул, майга бол ясаа хадуулж тэргэнцэр дээр бүтэн жил болж хөлөө тэгшлүүл, том хөх хийлгүүлж биеэ хэрчүүл, хавиргаа хадуул. Хамаг мөнгөөрөө гадаадын хамгийн үнэтэй брэндийн хувцас хунар захиж авчруул. Тэгсэн цагт тэр залуу заавал чинийх болно.

    Харин чамайг бусдын сүүдрээс ч харамлаж өгсөсөн, байгаагаараа чи хамгийн сайн сайхан нь харагддаг, чамайг хараад хайр нь хүрч, ямар ч айлын ямар ч сайхан залуу чамд гологдмоор санадаг эцэг эхээ бодоорой, наад бие хааг чинь эцэг эх чинь чамд өгсөн. Чамайг байгаагаар чинь найз нөхөд чинь хайрладаг, хамгийн сайн залуу ч чамд гологдоно гэж тэд нар итгэдэг гэдгийг сайн бодоорой.

    Эрчүүд чинь яг үнэндээ тулахад эмэгтэйчүүд биднээс тийм мэс хүргэж хэрчүүлсэн бие, хиймэл хөх, гадны гялгар хувцас, будаг шунх түрхсэн тэр төрхийг л хүсэж байдаг юм шүү дээ. Бодохоос ч дургүй хүрчихлээ, энэ тэнэг охидууд хэзээ нэг ухаан орох юм бол доо

  44. suren says:

    Эрэгтэй хумуус эр ни араасаа гуйгэд суйд болоод байгаа хуухэнд их дургуй байдиймуу гэж бодсон шуу, угийн байгалаас заясан тэмтсгэч чанар ни гэхиймүү оорт ни олдоход хэтсүү байгаа жм руу тэмүүлдийм бишуу ,миний дуу. Одоо тоохгуй байж, тсуг амидраад хайрланаа гэж мороодвол улгэр л болно, харин зугээр гэрийн ни тсэвэрлэж хоолийг ни хийж огоод хаашаа ч жвсан, хэзээ ч ирсэн жу ч гэж хэлснийг ни зовшоороод оорийгоо золиослоод байнаа гэвэл дахиад уулз, угуй ээ би ч бас амидрах хунээр хайрлуулах эрхтэй гэвээл элдэв жм бодолгуй шууд боли, алга болдогсонуу, хэлээд болидогсонуу тэр бол чиний шийдэх жм.
    эр ни жадийн алга болоод муу жм сайн хунээ хайрлаад аваад жвдаг байж гэж хаамсуулаад сайхан хайр байдийм олдсонийг чи алдлаа гээд ойлгуул.

  45. Mongolia says:

    Араас xачиг шиг наалдчаад салдаггүй xүүxнүүдэд эрчүүд дургуй байдаг юм.Одоо тэрнийг зүгээр орxиоод үз, чамд сайн байвал аяндаа араас чинь гүйгээд ирнэ.

  46. Жагаа says:

    энэ залуу чамтай яаж харьцана, чи түүнтэй яг тэгэж л харьцах хэрэгтэй.Залуу чамайг тоохгүй байгаа бол чи ч гэсэн түүнийг бүү тоо. Залуу чамд хайр, халуун дотно сэтгэлээр хандахгүй байгаа бол чи ч гэсэн түүнд энгэрээ нээж, өвөрт нь орох хэрэггүй. Эрчүүдийн хойноос гүйх тусмаа эмэгтэй хүн үнэ хүндээ алдаж, хүссэнээрээ хайрлуулж чаддаггүй юм

  47. ireland says:

    irelandluu helnii college-d burtgej bna,jiliin tolbor 2000 euro, lavlah narlagm@yahoo.com

  48. ... says:

    надад бас ийм найз байдаг. сайн ч юм шиг гүй ч юм шиг. уулзахаараа бид 2 сэксддэг. гэхдээ бид 2 үнсэлцдэггүй. би үнсэлцмээр байна. хайрлуулмаар байна. бид 2 уулзаагүй их удлсан л даа. тэр надруу яриад 2 лаа уулзья гэж их гуйсан л даа. би уулзана гэчээд очдоггүй байсан. тэгж тэгж саяхан уулзсан. би яагаад ч юм болихоор шийдээд байж байтал саяхан надруу өдөржингөө залгаад тэгээд уулзаваа. би ч нэлээн гуйлгуулж байж уулзсан. яахав сайхан л байлаа. даан ч тэр их ааштай ч юмуу дандаа л дээрэнгүй харицдаг. тэр нь надад таалагддаггүй. би түүнийг хайрлаагүй биш хайрласаан. эхлээд уулзахад яриан дундуураа чи намайг урдных шигээ хайрлавал би ч гэсэн хайрлана ухааны юм ярьж байсан. дараа нь хэд хэд уулзлаа. тэгсэн бараг урдынхаасаа дор болсон юмуу гэмээр ааштай болсон байна лээ. би их ч гомдсон л доо. тэгээд бид 2 муудалцаад салсан. гэсэн ч би дотроо хайрлаад санаад байгаа. яах вэ. яах гэж дахиж уулзаваа. би уг нь мартсан байсан ш дээ. одоо харин гомдсон ч гэсэн мартаж чадахгүй байна. би санаад байна. утсаа чагнаад л сууж байна. гэхдээ би дахиж хэзээ ч залгахгүй ээ. тэр надаас уучлалт гуйсан цагт…

  49. ireland says:

    лавлах narlagm@yahoo.com

  50. ireland says:

    irelandluu helnii collegge-d burtgej bna,jiliin tolbor 2000 euro.

  51. hakushinka says:

    тас алга болохгуй, зугээр хэлэхгүй юу.Тэгээл энэ байдал утгагуй байна гээл.одоо болий гээл.

  52. ****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ **** says:

    БҮСГҮЙ ХҮН ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛДЭГ ЭРХЭМ БАЙСНААРАА БУСДЫН БҮГДИЙН ӨМНӨ БАРДАМ ИХЭМСЭГ БАЙДАГ ЭНЭ НЬ ТЭР БҮСГҮЙГ УЛАМ Л ЧИМЭЖ ҮЗЭСГЭЛЭНТЭЙ БОЛГОЖ ӨГДӨГ ..БАРАГ Л ТЭР НЭГЭН СЭТГЭЛГҮЙ ТИЙМХЭН ЗАЛУУГ ГУЙГААД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ????? ГУЙСАН ЧИГ Л ИЙМХЭН БОДОЛТОЙ ЭРИЙГ ТООДОГГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУ ??????? ЧАМАЙГ ХҮНДЛЭХГҮЙ БАЙНА Ш ДЭЭ БҮСГҮЙ ХҮН ХЭДИЙ ДАСДАГ Ч ЭНЭ ХҮН ЧАМД ТОХИРОХ ЗАЯАНЫ ХҮН БИШ ИЙМ БАЙДАГГҮЙ ЮМ..ЧИ ТҮҮНД ХАЙРТАЙ САЙН БАЙХ СОНИН БИШ ТЭР ЧАМАЙГ ДЭЭДЭЛДЭГ ХАЙРЛАДАГ БАЙХ Л БҮХНЭЭС ЧУХАЛ ЧИ ДАСАА Л БИЗ ДЭЭ..СЭТГЭЛЭЭ ТАТАЖ АВАХ ЧАДВАР БАЙГАА БИЗ ДЭЭ

  53. Edy says:

    Зүгээр л боль. Үнсэхгүй унтдаг аа ??? боль боль

  54. ****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ **** says:

    ЧИ БИТГИЙ ИНГЭЖ ӨӨРИЙН ҮНЭ ЦЭНЭЭ АЛД Л ДАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.