Хадмуудтай танилцах зөвлөмж

Хэрэв бүсгүй чинь таныг аав ээжтэйгээ танилцуулна гэж  байгаа бол та түүнд сэтгэгдэл төрүүлж чаджээ гэсэн үг. Тиймээс энэ уулзалтыг  бусниулчихгүйг хичээгээрэй.  Сандарч тэвдэх нь хамгийн бүр хамгийн  энгийн  яриаг ч баллаж орхино гэдгийг сана.  Ялангуяа бүсгүйн аав чөлөөнд гарсан оффицер бол сандарч байгааг чинь анзаарахгүй өнгөрнө гэж  саналтгүй.  Ингээд хадмуудтайгаа уулзах анхны уулзалтанд чинь тус болж мэдэх доорх зөвлөгөөг бид танд зориулж байна.

1.  Бэлэгтэй оч. Архи бол ийм уулзалтанд хамгийн түгээмэл бэлэг. Эсвэл хадам ээждээ зориулж ямар нэгэн зөөлөн чихрийн цуглуулгатай очихоо бүү мартаарай.

2. Хаалга онгойлгож өг. Уулзалт аль нэг ресторан эсвэл гэрт болсон ч бай  эхэлж хаалга онгойлгож өгөхөө бүү мартаарай.  Хадам ээждээ сэтгэгдэл төрүүлж чадах эсэх нь хамгийн чухал.

Ирээдүйн хадмууддаа тасартлаа ууж байсан болон бэлгэвчээ мартчихсан инээдтэй  түүхээ ярихгүй  гэдэгт  чинь найдаж  байна.  Харин юунд зорьж тэмүүлдэг, ямар талбарт сонирхолтойгоо хэлж, охиных нь  ирээдүй найдвартай гарт байгаа гэдгийг  батал.

4.  Гар утсаа машиндаа үлдээ. Ийм уулзалтанд гар утсаа  машиндаа үлдээж, эсвэл  эмээд чухал ажил гараад  хэдийд ч залгаж гэдэг үүднээс  тул  дууг хаа.  Чухал уулзалтын үеэр утсаар ярих  хамгийн бүдүүлэгт тооцогддог.  Үүгээрээ та бүсгүйн аавыг  хүндлэхгүй байгагаа харуулах тул түүнд огтхон ч таалагдахгүй.

5.  Сэтгэгдэл төрүүлэхээр хувцасла. Таны хувцас уранхай, цоорхойгүй, үрчийгээгүй, толбогүй байх ёстойг сана. Ажилт хэргийн, эсвэл энгийн хувцас өмсөх талаар бодоод үзээрэй.

6.  Өөрийнхөөрөө бай. Алим модноосоо хол өнхөрдөггүйг сана.  Хэрэв бүсгүй чинь танд хайртай, бас танд үнэн сэтгэлээсээ хандаж байгаа л бол генийн талаасаа аав ээжид нь ч охины бодол нөлөөлнө гэдгийг бүү мартаарай.

Бэлтгэсэн Н. Энх
news.mn

1 Comment

  1. ****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ **** says:

    БҮСГҮЙ БОЛОН ЗАЛУУГИЙНХАА ААВ ЭЭЖТЭЙ НЬ АНХ УДААГАА УУЛЗАХ ГЭЖ БАЙГАА ХҮН САНДАРЧ ТЭВДЭХ БОЛОН САЙН ХҮН БОЛ ХАРАГДАХ ГЭЖ ЭЛДЭВ МАЯГ ҮЗҮҮЛЭХ ХЭРЭГГҮЙ ТЭГВЭЛ БУРУУТАНА ЗӨВХӨН ӨӨРИЙНХӨӨРӨӨ Л БАЙ..ХЭН ХҮНД ТӨРСӨН АНХНЫ СЭТГЭГДЭЛ ГЭЖ БАЙДАГ…ТЭР ХОНОГШИЖ ҮЛДСЭН СЭТГЭЛЭЭРЭЭ Л ААВ ЭЭЖ НЬ ХОЙШИД ЧАМАЙГ ҮНЭЛЭХ БОЛОХООР …..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.