Мухардал уу эхлэл үү?

Сайн байцгаана уу? Зөвлөгөө өгвөл маш их баярлах болно. Би одоо 25 настай, найз охинтой, үерхээд 2 жил орчим болж байна. бид хамт байр хөлсөлж амьдарч байгаа л даа. Найз охин маань уул нь их зөв сэтгэлтэй, ухаалаг л даа /миний бодол/ гэхдээ сүүлийн үеэс намайг гэрээс ч гаргахгүй, найз нөхөдтэй минь болж л өгвөл уулзуулахгүй, найз нөхөд уулзсан хойно ганц нэг пиво уугад орохоор учиргүй харааж загнаад… өөдөөс нь ганц хоёр үг хэлчихвэл бүр цохиж зодоод байдаг болчжээ. За энэ ч яахав засрах байлгүй дээ гэж бодох юм. Мөн өөрийнхөө хэдэн төгрөгийн цалинг 2, 3хан хонуулаад л үрээд дуусгачихна. Амьдралдаа нэмэр болох нь бага зэрэг, хэрэггүй зүйлд үрээд л дуусна. Тэгсэн мөртлөө намайг тийм ч алт, ийм ч монет авч өг гээд шаналгана. үгүй гэвэл бөөн хэрүүл, салах сарних дээрээ тулна. Авч өгөөгүй биш л дээ уг нь. Чадлынхаа хэрээр ганц хоёр ээмэг авч өгсөн л юм л даа. Одоо бүр ахиад байх шиг санагдаад байх юм. Үүнийг нь хэлэхээр ” би ганцхан амьдрах учраас хангалуун, сайхан амьдармаар байна” гээд урдаас ам таглачхина. Хөлсний байранд амьдарч байгаа, авдаг цалин маань ямар билээ гээд бодохоор жаахан ч гэсэн ухаармаар юмаа. Энэ эмэгтэй хүн бүрт байдаг  зан чанарууд уу? Эсвэл ганцхан манай хүнд байна уу? Та бүхэн мэдсэн, сонссон зүйл байвал хэлж өгч туслаарай…

секс.мн дээр ирсэн захидал

44 Comments

  1. emegtei says:

    ugaasaa l emegtei hunii hereglee gedeg chin hetsuu shdee. hunii ohiniig hun shig abaad ybchij chadahgui bol bolison chin deer shdee

  2. DAKA says:

    Де-ийн сүүлийн өгүүлбэр сайхан санагдав. Харьж хэрэгжүүлнээ. :):):)

  3. DAKA says:

    Ер нь бол эмэгтэй хүн болгонд байдаг зан. Эрэгтэй хүнд ч гэсэн байдаг л зан. Харин хамтдаа амьдралаа босгоё гэсэн хүний санаа бол огт биш шүү. Ер сайхан амьдарна гэдэг чинь олсон мөнгөө дэмий үрнэ гэсэн үг биш шүү дээ. Эхнэр бид хоёр бас нойлоос л эхэлж байлаа. Одоо ч нээх хагартлаа баяжсан юм алга. Яахав унах унаа идэх хоол орох оронтой, 2 сайхан үртэй. Аав ээжүүдийн ч зөндөө л тусласан л даа. Одоо л харин олсон хэдийгээ өөрсөддөө зарцуулах дайны болж ирж байна даа. Найз охин чинь уг нь 10 жилийн дараахаа харж чаддагсан бол арай өөрөөр сэтгэх байсан байх даа.

  4. yaanaa tanai nz ohin minii xajuud gaigvil yum bna sh de chamd engej xetsvv bdag bol manai nz zaluud bvr tam bdag bxda..hehe emegtei xvm bolgond todorxoi xemjeeni shunal bdin ma, yalan guya emegtei xvn bvr bie bienihe omsson zvvseng bainga xarj yawdin nz ohindoo sain tailbarlad vzeerei uurlaj zagnaxad ni chihee bogolchihgvi yu hehe zaza nzuda amjilt

  5. de says:

    хамгийн түрүүн түүнээс алдаа хайгаад яах вэ. эхлээд ма найз тэр пиво энэ тэрээ боли. ингэж байгаад хаягдвал гэж бодож байгаа. магадгүй чиний авч өгсөн хэдэн юмаар чимэж чамайг татдаг байж болох юма үүнд баярлах хэрэгтэй. ухаантай эмэгтэй бол алдах юм бол олддоггүй хорвоо болсон шүү найзаа. чи салаадал ухааран чиний аз жаргал пиво найзууд биш гэр бүлчин шүү. миний гишгэсэн мөрөөр битгий гишгээрэй гуйж байн шүү. ажлаа тараад эрт гэртээ очиж байгаарай: ээмэг авч өгөхийн оронд чих чинь хөөрхөн таалагддаг гээд хэлэлдээ. гайхамшиг болно андаа.

  6. kiki says:

    та 2 гэрлэлтээ батлуулаагуй байгаан байна шдээ. тэгээд суух угуй ни тодорхойгуй залууг бол шатааж байхад буруутахгуй гэж бодож байгаа байж болно. хэрэв та 2 суухааргуй болоод 2 тийш болчвол найз охинд чини ашиггуй шдээ хэдэн жил биеээ ашиглуулчаад юу ч гуй салж байсанаас гантс нэг хатуу юм тсуглуулаы гэж бодсон байх. эсвэл чамайг сориж байгаа байх.унэхээр хайртай бол юмаа харамлахгуй авч огно гэж

  7. Haliun says:

    Эмэгтэй хүн бүр л ганган сайхан харагдахыг хичээдэг ш дээ. Танай хүн урьд нь ийм зан гаргаж байгаагүй одоо л ийм байгаа бол орчны нөлөө байна гэсэн үг. Найз нь ч юмуу нэг дотны хүн л энэ зүйл рүү уруу татаад байгаа юм бишүү. Чи найз охинтойгоо хамт сууж байгаад сайн ярилц. Ирээдүйд ямар төлөвлөгөөтэй байгаа, амьдралаа цааш нь хэрхэн авч явах гээд л. Ямар ч зорилгогүй, ирээдүйд итгэх итгэлгүй хүн л өнөөдөр гоёж гоодох зүйлийг боддог юм. Тиймээс урьдаа зорилго тавьж хоёулаа түүндээ хүрэхийн төлөө мөнгөө цуглуулах хэрэгтэй. Жнь: тооцоо гаргаад өнөөдрөөс эхлээд хэдэн төгрөг цуглуулбал 2,3 жилийн дараа байрны урьдчилгаа мөнгө цуглуулж болох эсэх гээд л. Бас нэг зүйл танай найз нөхөд жоохон болж бүтэхгүй нөхөд гэж харагдвал найз нөхөдтэй чинь уулзуулах дургүй байна. Чамд огт хамаагүй байж болох ч олон найз охин солидог найз /хэрвээ байдаг бол шүү дээ/чинь хүртэл чиний найз охины уурыг хүргэж болох юм. Яагаад гэвэл тэр найз чинь чамайг ямар нэг буруу зүйлд уруу татах вий гэж бодох болохоор. Эцэст нь хэлэхэд зөвхөн найз нартайгаа уулзаад байлгүй өдөр бүр уулздаг ч гэсэн найз охиндоо сюрприз барьж болзоонд урьж бай.

  8. busguichuud bur uur says:

    би найз залуугаа дандаа гадуур гараад оройтоод их уугаад байвал ууралдаг хэрүүл ч хийдэг харин хааяа намайг цуг дагуулж яваад хааяаа найз нөхөдтэйгээ яваад хамгийн гол нь их уухгүй тэгээл шөнө дундаас хэтрэхгүй ирвэл юу ч хэлдэггүй тэгхээр танай найз охин яг чамайг хэнтэй явахад юунд явахад дургүй байна, алинд нь дуртай байна гэдгийг чи сайн ажиглаарай. Алт мөнгөний хувьд харин сонин юмаа. Үнэхээр чамтай хамт амьдарч амьдралаа босгоно гэж бодож байгаа бол ухаантай хүн бол арай өөр хандах байсан байхаа, найз нөхөд нь иймэрхүү зүйлд их нөлөөлдөг юм. Нөхөрөөрөө тэжээлгээд найз нараасаа дутахгүй гэж гангалаад байна уу эсвэл чамайг ашиглаад байна уу гэдгийг сайн анзаараарай. Баян хүний хүүхэдтэй суугаад алт мөнгө авхуулж үнэтэй бэлэг авхуулж суух дуртай хүүхнүүд байдаг. Чи найзыгаа үнэхээр чамайг гэсэн сэтгэл байна уу гэдгийг шалгах хэрэгтэй хүүхэдтэй болж амьдрая гээд хэлээд үз эсвэл баян хүн олоод ав л даа намайг голоод байна уу гээд ч юмуу. Хүүхэдтэй болохгүй суух болоогүй, тэгнэ өөр залуу олох амархан гэх мэт чамайг үл тоосон зүйл хэлж байна уу үгүй ээ тийм биш чамтай байна гэхнүү сайн ажиглаарай.

  9. XoXo says:

    Намайг манай залуу ийм юм аваxуу, тэгэxүү ингэxүү гэxээр ни би шууд үгүйээ үгүй яxийн бээ.. Ийм иx мөнгө үрж яxын гээлл… Тоглосын… xаxаxа….
    Багаас ни засаж аваxгүй бол аюултайл этгээд бнадаа… Win Win situation gd bdag shdee… Teriig xeregleed vzexgviyu… Chi ooriinxoo mongiig oortoo vr. Bi xool Br interee daaya ch gedeg yumuu… Za neg iimerxvv jishee bnadaa… AMJILT

  10. emma says:

    Нэмээд илуу углэхэд миний дуу архи уумаар санагдвал гаднаас худалдаж аваад найз охиноороо сайхан салад даруулага хийлгээд 2лаа бие биенийхээ өөдөөс хараад ирээдүйн зорилгоо тодорхойлоод одооноос тэгвэл чамд тийм алт монет авах мөнгөө тэгж ингэж хэмнэж байгаад гаргах уу хэдэн жил гурийж байгаад орох орон ч юмуу өөрсөндөө хэрэгтэй юманд зориулах уу гээд ярилцаад сууж узээрэй.Юм юмний гол учирийг олж ухаантай амъдрах гол ундэс бол сайн ярилцах байдаг юм.Тэгээд сайхан амъдрал тэгшрээд ирвэл найз нъ чамдаа юун алт монет,цаашлаад сувд алмааз авч өгөх чадалтай ч болчих юм билуу гээд хэлээд уз.
    Манай нөхөр бид 2 хэдий амъдрал тэгширсэн ч гэсэн гэртээ сууж цаашидийн ажил төлөвлөгөөний тухай сайхан ярилцангаа уудаг гэх уу дээ. Хаяа ажлийн шугамаар гадуур уух идэх уе гарна тэр уед бол нэр хундээ бодоод амсах төдий л байдаг юм.
    За ямар ч байсан найз охиноо зөв удирдаж чиглуулэх ухаан өөрөөсөө эхлээд гаргаад уз дээ.Амжилт хусъе.

  11. emma says:

    Энэ залуу энд найз охиноо муулж л байдаг туунийг нъ дэмжээд бугд тэрмүү охинд буруу өгж л байдаг.Яг унэндээ бол хэрээ хэрээнийхээ харийг гайхсан дур зураг юм бишуу.Орох оронгуй байж архи ууж оройтож орж ирдэг чиний буруу ойр зуурийн хэрэглээгээ нэн туруунд бодолцохгуй ээмэг нэхдэг тэр охиний буруу.Тэгээд дээр нъ нэмээд хэлхэд дээрх Болд гэдэг хун яг голийг нъ хэлчих шиг боллоо. Зугээр АТААРХАЛ байхаа нэг найз хуухэн нъ манай нөхөр надад ийм гоё ээмэг бөгж бэлгэлсэн гэж яс юман дээр тэр охин бас л нөхөрөө зовоож байж авахуулсан байж тэгээд энэ охин тэрнээс дор харагдахгуйг хичээж байгаа нъ энэ.Ядмагхан санаа богинохон бодолтонгуудийн хийдэг хэрээ галууг дуурайж хөлөө хөлдөөхийн улгэр л бна.

  12. bold says:

    Бодоод байх нээ энэ охин ч бас нээг их буруугүй дээрхи ихэнхи хүмүүс эсрэг байр суурь илэрхийлсэн байна л даа гэвч энэ бол бид бугд нийгмээрээ энэ охин шиг байгаа юм шүү дээ.Нэг нэгнийхээ дээр гарах гэсэн арчаагүй бодол бидэнд бүгдэд нь байгаа хажуу айл үнтэй машин авсан байна бид юугаараа дутсан адилхан авах хэрэгтэй хуруу хумсаа хуйхалдаг үүний тод жишээ харж байгаа биз дээ Улаанбаатараар дүүрэн жипүүд энэ бол наад захын жишээ хэдэн хүүхнүүд армид алба хааж байгаа юм шиг ижилхэн хувцаслана нүүрээ буддаг будаг нь ч нэг л пэрмийнх хүзүү нүүр 2-нь өөр өнгөтэй будахыг нь яана за манай эрчүүд Болд гэдэстэй болжээ одоо би гэдэс гүзээтэй болохгүй бол намайг хүмүүс тааруу амьдарч байна гэж бодно гээд гэдэстэй болох аянд гарна.Хүүхдүүдээ төлбөртэй сургуульд явуулна энэ их өртгийг нөхөх гэж бөөн л юм болно хөшигний цаана багахан дажин болно доо
    ингээд нийгэмд өнөөх авилга энэ тэр нөгөө стрэсс гэр бүлийн салалт биеэ үнлэлт хууран мэхлэлт энэ бүхнээ бид өөрсдөө л түрүүлж байгаа хүн болгон мэддэг хэрнээ мэдхийг хүсдэггүй нэг есондоо монгол цэвэр ичимтгий байдал ч юм уу даа энэ охинд буруу байхгүй нийгэм өөрөө ийм тусгал өдөр цаг тутамд өгөөд байна шүү дээ та минь ээ

  13. Enerel says:

    Ямар сонин юм бэ! Xүмүүсийн амидрал xуви тавилан хүслээр биш янз бүр байx юм даа. Би гоёж гангалаx дургүй.Их энгийн хүн л дээ. Гэтэл манай нөxөр анx надтай үерxэж эxлэxээсээ л намайг баярлуулаx гэж элдэв үнэтэй гоёл авч өгдөг байсан. Би бараг л өмсөж зүүдэггүй. Нэг мэдэхэд л мартаад гарсан байдаг. Xэрэглэдэггүй энэ олон гоё зүүлт бөгжнүүдийг яаана даа, нөxөр маани гомддог байx даа гэж боддог шд. Гэтэл тэнд тэгтлээ хүсээд бгаа оxинд олддоггүй.

  14. ReaL says:

    *****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ ****** -iin helsneer bol udur bolgon heleed bhleer nuguu hun ni zalhadaagui yum bh da. Heregtei ued ni setgeld ni uldehuits helj chadval unen ug bolno gej bodjiina

    etsesdee ene ohin shig hun bol bi mundag gej bodood ene zaluug hayaad yavah biz.

    Bi ehnerteigee hamt amidraad 7 jil bolj bna. bonus tsalin avsan uedee gert heregtei yum aaavaad huuhduuddee heregteig avaad uldesniig ni ehnertee ugdug uruu hussenee avna biz gej bodood orhidog odoog hurtel nadaas tiim yum iim yum avch ug gej bgaagui uuriinhuu tsalin minii ugsun tsalingaas heregtseenii yumaa avaad uldesniig ni tsugluulaad avaad bolood l bdag.

    Hund amidraliin zorilgo bval unuudriin gants 2 eemeg bugj bish ireeduinhee tuluu unuudriin gants 2 hund saihan haragdah ni tolgoi hoosnii shinj gej bodjiina

  15. ÅÑ¯Ñ says:

    Чи бид 2д одоохондоо иймээ тиймээ олон юмний хурэлцээ муу бнаа гэж наад даварцан охиндоо тайлбарлаж хэл

  16. cahirmaa says:

    хүн хүний сонирхол өөр юмдаа, би 24,25тай бхдаа унадаг дугуй найзаараа авхуулж байсан хэхэ инээдтэй ч юм шиг, гэхдээ маш үнэтэй сайн дугуй байсан юмдаг, эмэгтэй хүн эрэгтэй хүнийг ухаалаг байж удирдан чиглүүлэхээс, богино бодолтой хүүхнээр удирдуулсан эр хүн хол явахгүй ээ, юун ээмэг бөгж, жоохон юм үзэж гадагшаа дотогшоо явж галуу шувууны мах идээд ирэхээрээ ондоо болох байлгүйдээ, хөгийн юм хүсэх юм сорри, алтан загасны эмгэн байж болно гэхдээ эрдээ мөнгө олох арга ухааныг нь заачих хэмжээний ухаантай байх хэрэгтэйшд

  17. 00000000000000 says:

    эмэгтэй хүн бүр тийм бишээ. Би лав тийм биш, эмэгтэй хүн яахав гоё сайхан байхыг боддог л доо . Гэхдээ байгаа байдалдаа тааруулж зохицуулж байх хэрэгтэй. Тэгээд ч 24 25тай залуухан охин байж юун шуналтай юм.Амьдралд чинь эр эм 2 хүн хоёулаа зүтгэж байж сайхан сайханд хүрдгий.Нөхрөө дарамталдаг, тэр ч бүр тэгээд сурцан тэнэг хүүхнүүд байх юмаа. Энэ янзаараа байвал чи удахгүй сурна доо.Мангар амьтан шиг л хүссэнийг нь авч өгнө.Харин наад хүүхэн чинь засраад мөнгө үрэхээ болино гэдэг худлаа.Эмэгтэй хүнд энэ зан түр зуурын үзэгдэл бишээ. Залуудаа ямар байсан хөгширсөн ч хэвээрээ л байдаг шдээ ихэнх нь.Яахав амьдрал үзээд арай гайгүй болдог гэхээс.Түр зуурын үзэгдэл гээд байхдаа яахав дээ үрэлгэн, шуналтай занг тэгж хэлдэг хүнийг анх удаагаа сонслоо.

  18. nj says:

    зувуур хэлж ойлгуулах хэрýãòýé ¿éëãîõ áõà

  19. nj says:

    medee emegtei hun bolson hoino zarim neg ed zuild durlalgui yahav bi ch gsn haaya nuhruu tgdeg l yum. ghdee tsaanaa bas bolomj ene teree tungaaaj bodno ldoo.ghdee bi uchirgui tgj aimaar zodoj nudeed bdguiee

  20. Joker says:

    эдийн сонирхолоо гэж

  21. nasaa says:

    Õ¿íèéã áèòãèéí èíãýæ øóóä ìóóãààð áîä ë äî. ×è ç¿ãýýð ë ººðèéíõºº õýðýãöýýíèé ìºíãèéã àâ÷ ¿ëäýýä íàéç á¿ñã¿éäýý öàíãàà àâ÷ðààä ºã÷èõºæ áàé. Òýãýýä ýçýãòýé ìèíü ººðèéíõºº äóðààð çàðöóóë, õîîëîî àâíóó, ýýìãýý àâíóó ººðºº ìýä, õàðèí äàðààãèéí öàëèí áóóòàë íàéç íü ÷àìàéãàà ë õàðæ àìüäðûøäý ãýýë íýã ¿íñ÷èõýý÷. Òýãýýë áîëîî þì áèø ¿¿. Á¿õ ñàíõ¿¿ãýý áàðèàä èðýõëýýð òýðòýý òýðã¿é ÿíç á¿ðèéí ýýìýã áºãæèíä ìºí㺠õ¿ðýõã¿é áàéãààã, ÷àìàéã ººðººñ íü òýãòëýý õàðàìëààã¿é ãýäãèéã îéëãèéøäý

  22. zochin says:

    Би одоо 30 нас хүрч байна. Одоо л Сваровскийн ээмэг зүүж үзэж байна. Надад тэр шар алт эдэр угаасаа хөгшин харагдуулдаг санагддаг болхооор залуу насандаа хэдэн хөөрхөн мөнгөн цагирган ээмэг, дээр нь гэртээ дасгал хийгээд ноолиг биеэрээ л гоёдог байлаа.

    хар багаасаа юмар сонин эдийн шуналтай хүүхэд вэ. алт маниад гэнэ үү. Арван хуруундаа ижил буруу баахан алт маниадан бөгж зүүсэн муухай халтар бүдүүн хар авгайчууд байдаг даа. Ирээдүй нь тийм л харагдаж байна.

    миний хувьд ээж маань өвддөг байсан болохоор би түн ямар ч үед багахан хэмжээний бэлэн мөнгөний хуримтлалтай байх ёстрой гэдгийг хар багаасаа ойлгож өссөн. Тиймдээ ч болох хэмжээгээрээ мөнгөө ухаалгаар цуглуулдаг байсан.

    ханийнхаа анх суухаас өмнө авч өгсөн нэг нарийхан маниадан бөгж бол миний хамгийн үнэтэй эрдэнэ бөгөөд би хайр шингэсэн түүгээр нь бараг 6 жил гоёлоо.

    танай найзын шуналтай сэтгэхүйг мэдэж байна, тийм бүлэг охид бий, алтан ээмэг маниадан бөгж авахынсан гэхээс өөр ву ч мэдэхгүй.

    хүн гану амьдрахдаа хангалуун сайхан амьдрах хэрэгтэй ч биш ш дээ, сэтгэл амгалан, элэг бүтэн аз жаргалтай л амьдрах юм сан гэж эхлээд бодмоор юм. хангалуун амьдралаа залуу хүн өөрөө бий болгоод дараа нь эдлэх ёстойшд.

    өөрийнхөө цалинг нэмэр болгохгүй, дээр нь хүний байдал илт байхад ээмэг авахуулна гэнэ үү. харин хоёулаа мөнгөө хураагаад зээлээр байр авах бэлтгэлээ багаас нь ч гэсэн эхлэж байя, надад залуу нас гэсэн гоёл маань бас байгаа шүү дээ л гэмэр юм.

    эцэст нь байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж аз жаргалтай амьдрах хүн наадах чинь биш, одоо алт мөнгийн араас хэдхэн жил өнгрөхөд булган урт шуб авмаар байна, минжин саарал шуб авмаар байна, 8 жилийн дараа ганган магин авахгүй бол хангалуун сайхан амьдрахгүй байна. гэсэн юмнуудаас өөр юм чи бараг сонсохгүй болов уу.

    чи чадлаараа юмнууд авч өгсөн л юм байна, хайрлаад зүүх ухаангүй л охин юмдаа. өөрөө мэд

  23. sal says:

    САЛ

  24. khongorkhon says:

    амьдралаа бодохгүй байгаа хүүхэн байна даа. бас их зантай, үгүй яахав эмэгтэй хүнд жижиг сажиг авах юм байлгүй л яахав гэхдээ хэрэгцээгээ тохируулах хэрэгтэй шүү дээ.

  25. hecuu huuhen says:

    шуналийн луу байна аа. Оорийн орон гэргүй байж ямар санаа амар амитан бэ?? Ухаан муутэй бэрд байна аа. салллллллллллллллллллллл

  26. hmm says:

    bi lav iim bish. emegtei hun bur adilgui. ghde yahav gants adiltgay geed hicheevel uglej ynshdagda l joohon adilhan bj mgd ghde hemje hyzgaaraaraa oor.

  27. nara says:

    эмэгтэй хүн болгон ийм байхгүй ээ.

  28. bolor says:

    гэрээс гаргахгви нз ноходтой уулзуулахгви гдг чин чи нз охиноо хуурч бсан болхоор эмэгтэй хвн ийм зан гаргадаг болчихдох бх л даа эсүэл нз охинд чин хэн нэгэн хвн чиний тухай муу звил хэлсэн бх. харин унэт эдэллийн хув.д чи нз охин удахгви амидралаа холдээр ни тохтоод ирэхлээр хуссэнээр чин авч огноо гд сайхан уяраах хэрэгтэй гэхдээ чи энд бараг л нз охиноо уг суггуи муул аад биччихсэн бх ым даа

  29. xxx says:

    Залуу хун байж юун алтан ээмэг мээмэг вэ?!!!Залуу хун гэдэг чини залуу нас ,эрдэм чадалаараа л гоёоно шуу дээ.Баруунд бол залуучууд ни хийж бгаа ажилаасаа шалтгаалж мин.1000-с дээш тсалин авдаг.Уурийн гэсэн байрай,илуу гарсан мунгууруу амарч зугаалж ,юм узэж харж,тсуглуулдаг.Харин алтам ээмэг авч зуунэ гэж хэний ч санаанд орохгуй байх шуу.Монгол сэтгэлгээ гэж…

  30. hi says:

    чи уриднах нз охиноо гомдоосон биш үү наад охиноо сайхан гэж бодоод тэгээд одоо тарыг н таниж байгаа юм бн

  31. Жагаа says:

    хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж, олсон жаахан орлогоо хэрэгтэй зүйлд зарж чадахгүй байгаа хүнийг ухаалаг гэж дүгнэхэд бэрх л юм байна. Ээмэг бөгж, эд агуурс сонирхоод, авч өг гэж шаардаад байхыг бодоход наад бүсгүй чинь юм үзэж нүд тайлаагүй, дээрээс нь хүний гар харалгүй өөрийгөө аваад явчих чадалгүй, тулга тойрсон өчүүхэн бодолтой, амьдралын хамгийн чухал зүйлийг ухаарч амжаагүй л яваа юм байна.

    Чи наад бүсгүйгээ орхиод 2-3 сар тусдаа, уулзаж учрах боломжгүй хол газар амьдараад үзэхгүй юү дээ. Тэгвэл наадах чинь жаахан ч гэсэн ухаан сууж, мөнгөө юунд зарахаа гадарладаг болж магад

  32. uhaalag baigaarai says:

    юугээд хэлцэнийг нь юу гэж өөрийнхөөрөө орчуулаад ойлгоцын.

    эмэгтэй хүн эрчүүдээс өөр хэрэглээтэй, чи ойлгох болоогүй бол эмэгтэй хүний зарцуулалтанд битгий оролцоод байгаач.

    чамд сэтгэл хангалуун бус байхаар юмыг нь чи өөрөө хийгээд байдаг юм шиг байшд. чадал чансаагаа ихэсгэ, чамайг одооныхоосоо илүүд хүрэх хэмжээний хүн гэж их л горьддог юм байна даа наад хүүхэн чинь.

    ар гэр нь жаахан дэмжлэг багатай, эд юмсын сонирхол нь буураагүй үедээ залуу хүмүүс эр эмгүй бүгд л тэгж хачин юманд зарцуулах сонирхолоо дарж чадахгүй тэнэгддэг ш дээ, яадгийн, чи хүссэнээр нь байлгах гээд чадлынхаа максаар хичээ л дээ, аяндаа наад түр зуурын үзэгдэл чинь арилна аайн, тэвчээртэй байсан нь л хожно шүү.

  33. good man says:

    чи ямар хүслийг биелүүлэгч бэрд биш дээ.

  34. bbb says:

    наад охин чин чамтай ханилаж суух бодолгүй бга юм бн салах ч хугзаа ни бас ойртоод бга юм бн чамд биеэ унэгүй ашиглуулахгуй салсанч хэдэн гялгар шар юмта болоод салайы гэсэн хүн бн шуу

  35. Bilgee says:

    Ваахахаха ухаалаг, зөв сэтгэлтэй гэнгүүтээ баахан шүүмжилдэг байна шд. Бичсэн юм чинь эхнээсээ л нийцэхгүй байгаа болохоор тэр нь, энэ нь гэж хэлэхэд их хэцүү юм.

  36. *****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ ****** says:

    . Хайр бодлоос эхлэнэ. Бодлыг маань эзэмдэж байгаа зүйлс биднийг тодорхойлж байдаг.

    2. Хэн нэгнийг хайрлахын тулд эхлээд түүнийгээ хүндэлж сурах хэрэгтэй. Юуны өмнө өөрийгөө хүндэлж сур. Өөрийгөө хүндлэхийн тулд “Надад хүндлэхээр юм юу байна” гэж өөрөөсөө асуу.

    3. Хэрвээ та хайрыг авахыг хүсч байвал эхлээд өөрөө өгөх ёстой. Хичнээн их хайр өгнө, төдий чинээ ихийг авна.

    4. Хайрлана гэдэг нь өөрийнхөө нэгэн хэсгийг үнэ өртөг, болзолгүйгээр өгнө гэсэн үг.

    5. Сайн үйлийг зүгээр л бүтээ.

    6. Жинхэнэ хайраа олохын тулд жинхэнэ нөхрөө олох хэрэгтэй.

    7. Хайрлана гэдэг нь өөд өөдөөсөө харахыг биш нэгэн зүгт харахыг хэлнэ.

    8. Хэн нэгнийг үнэнээсээ хайрлахын тулд түүнийгээ яаж харагдаж байгаагийнх нь төлөө биш, байгаа хэвээр нь хайрлах хэрэгтэй.

    9. Нөхөрлөл бол хайрын үрийг соёолуулдаг хөрс юм.

    10. Харьцаандаа хайрыг бий болгохын тулд эхлээд нөхөрлөлийг бий болгох хэрэгтэй.

    11. Хүрэлцэх нь саадыг давж, харилцааг бэхжүүлдэг хайрын хамгийн хүчтэй илэрхийлэл юм.

    12. Хүрэлцэх нь хүмүүсийн биеийн ба сэтгэл санааны байдлыг өөрчилж хайрыг хүлээн авах чадварыг нь дээшлүүлдэг.

    13. Хүрэлцэх нь биеийг эмчилж, сэтгэлийг дулаацуулна.14. Гараа дэлгэх нь сэтгэл зүрхээ дэлгэж байна гэсэн үг.

    15. Та хэн нэгнийг хайрлаж байгаа бол түүнд эрх чөлөө олго. Хэрэв тэр буцаад ирвэл таных, ирэхгүй бол хэзээ ч таных байгаагүй гэсэн үг.

    16. Хайрлаж сурахыг хүсвэл эхлээд өршөөж, өнгөрсөн үеийн гомдол хорсол, уйтгар гунигаасаа ангижирч сур.

    17. Бид нээлттэй илэн далангүй харьцаж сурвал амьдрал маань өөрчлөгдөнө.

    18. Та хүмүүсийг хайрлаж, үнэлж байгаагаа тэдэнд мэдэгд.

    19. “ Би чамд хайртай” гэсэн 3 шидэт үгийг хэлэхээс хэзээ ч бүү ай.

    20. Хэн нэгнийг магтах боломжийг хэзээ ч бүү алд.

    21. Хайртай хүндээ хайрын үгээ заавал хэлж бай. Магадгүй та түүнийг сүүлийн удаа харж байж ч магад.

    22. Хайр жинхэнэ байхын тулд түүнд үнэнч байж, энэ нь бодол санаа, үйл ажилд нь хэрэгжиж байх хэрэгтэй.

    23. Үнэнч чанар бол хайрын жинхэнэ шалгуур юм.

    24. Жинхэнэ хайрын харьцаатай байхын тулд уг харьцаандаа үнэнч байх хэрэгтэй.

    25. Та хэн нэгэнд, ямар нэг зүйлд үнэнч л юм бол түүнийгээ орхих хувилбар хэзээ ч байх ёсгүй.

    26. Үнэнч чанар бол бат бөх харьцааг хэврэг харьцаанаас ялгаж өгдөг.

    27. Өдөр бүрийг дур хүсэлтэйгээр амьдрах хэрэгтэй.

    28. Жинхэнэ хайрын харьцаанд итгэл амин чухал.

    29. Бүрэн итгэлээ өгөхгүйгээр хэн нэгнийг хайрлах боломжгүй.

    30. Хайртай хүнтэйгээ харьцаа холбоогоо хэзээ ч таслахгүй юм шигээр амьдар.

  37. *****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ ****** says:

    Доорхи үгсийг эмэгтэй хүн бүр сонсохыг хүсдэг. Эмэгтэй хүн чихээрээ дурладаг гэдэг нь хоосон үг биш ээ. Эрчүүд эмэгтэй хүнд тэр бүр хэлээд байдаггүй болохоор ингэж их үнэтэй болсон байх. Зарим бүсгүй зөвхөн ийм үгийг л сонсох гэж нөхөрт гардаг нь нууц биш юм. Тэгвэл ямар үг бүсгүйчүүдэд ийм их үнэтэй, хүндтэй байдаг вэ?

    1. “Би чамд хайртай”
    Өдөрт гурван удаа. Хооллох үед, өмнө, хойно. Энэ үгийг заавал хэлэх ёстой бөгөөд тайлбар шаардлагагүй биз. Мөн дээр нь энэ үгийг хайртдаа ажилдаа явахын өмнө, ажлаас ирээд хэлэх хэрэгтэй. Ямар нэгэн учир шалтгаангүй хэлж заншаарай. Залуу таныг хайртай хүн тань “ямар нялуун юм бэ” хэмээн бодно гэж айлтгүй. Энэ үг тэдэнд үргэлж таалагддаг юм шүү.

    2. “Чи минь ямар сайхан юм бэ”

    Хэрвээ та №1 үгийг хэлдэг бол №2 үг үнэн юм. Тэгвэл юуг нь нуух вэ? Үнэн сэтгэлээ нээх нь харилцан ойлголцлыг амар хялбар болгодог гэдэг. Эмэгтэй хүн ямар учраас хоолны дэглэм сахиж, хөмсгөө зулгаан, хиймэл давхраа хийлгэж, уруулаа шивүүлэн тэр ч бүү хэл мэс засал хийлгэдэг гэж бодож байна? Эцсийн зорилго нь эдгээр үгийг сонсох гэж л тэр шүү дээ. Та энэ үгийг хэлснээр хоосрохгүй. Тиймээс хайртай хүндээ байнга хэлж байгаарай.
    3. “Хоол их сайхан амттай болжээ.
    Ээж маань ч ийм амттай хоол хийдэггүй…” Энэ үгээрээ та эхнэрээ, хайртай бүсгүйгээ хоол хийх дур сонирхолтой болгож урам өгнө. Хэрвээ та эхнэрийнхээ гурван цаг хийсэн хоолыг нь аравхан хоромын дотор идчихээд идэвх зүтгэлийг нь зохих ёсоор үнэлээгүй бол цаашдаа гурилтай шөл, бантан л хүртэх эрсдэлтэй гэдгийг анхаараарай.
    4. “Чи минь бүхнээс илүү”
    Энэ үг эмэгтэй хүнийг эр нөхөр, найз залуудаа илүү дотно болгодог. Хэрвээ тэр таны хувьд бүхнээс илүү хүн гэдгээ мэдэрвэл цаашдаа таныг улам сайн халамжилж, анхаарах болно.
    5. “Чи минь их сайн ээж болох байх аа”, эсвэл “Чи бол энэ хорвоогийн хамгийн сайн ээж”
    Эмэгтэй хүн бүр ээж болохыг, тэр тусмаа сайн ээж болохыг хүсдэг. Хайртай хүн нь тэднийг эх хүнийх нь хувьд үнэлэхэд их дуртай байдаг бөгөөд маш чухал хүчин зүйл юм.
    6. “Чи минь их ухаантай шүү”
    Эмэгтэй хүн ч эрчүүдийн нэгэн адил оюуны чадавхийг нь үнэлэхэд дуртай байдаг. Хоёр их сургууль төгсч, гурван хэл сурч, жолооны эрх аван, диссертаци хамгаалсан нь зүгээр нэг хэрэг гэж үү? Тиймээс үгээ битгий харамла.
    7. “Чиний зөв байжээ”
    Эмэгтэй хүний зөв байсан ч эрчүүд үүнийг нь хүлээн зөвшөөрөлгүй бүхнийг өөрийнхөөрөө хийдэг. Энэ шалтгаанаар тэдэнд зөв байсныг нь хэлэхэд ихэд тааламжтай хүлээж авдаг. Тэд эрэгтэй хүн буруу гэдгийг бус, харин тэдний зөв байсныг л хүлээн зөвшөөрүүлэхийг хүсдэг. Ингэж хүлээн зөвшөөрөх нь анх харагдаж байгаа шигээ тийм ч хэцүү зүйл биш шүү.
    8. “Чи миний эрдэнэ.
    Чамтай минь адилхан хүнийг би хаанаас ч олохгүй” Эмэгтэй хүн өөрийгөө хайртай хүндээ цорын ганц юугаар ч орлуулашгүй, цор ганц, дахин давтагдашгүй, амин чухал “эрдэнэ” гэдгээ мэдрэхэд сайхан байдаг.
    9. “Чамгүйгээр би яаж амьдарч байсан юм бэ”
    Тэгвэл цаашдаа ч гэсэн таны амьдрал түүнгүйгээр утгагүй санагдана. Та түүнд үнэн сэтгэлээсээ хайртай, усгүй бол хүн удаан амьдрахгүй шиг түүнгүйгээр амьдарч чадахгүй гэсэн сэтгэгдэл төрүүлнэ.
    10. “Би өнөөдөр найзынхаа эхнэртэй тааралдлаа. Унжийж, навсайгаад нэг л биш санагдлаа. Хажууд нь чи минь лусын дагина л гэсэн үг”
    Өөрийг нь бусад эмэгтэйтэй зүйрлүүлж магтахад таатай санагдана. Энэ нь эмэгтэй хүний энгийн нэг өрсөлдөөн юм.
    Та түүнийг нь чадварлагаар ашиглаж болно шүү. Харин №11, №2, №13, №14 болон №15 үгийг өөрөө бодож олоорой. Бүх зүйлийг бэлэнчлэх гэлгүй идэвхтэй байхыг зөвлөе.
    Эдгээр үгийг хайртдаа харамгүй хэлж заншвал хайрын харилцаанд ямар сайхан уур амьсгал орохыг та төсөөлж ч чадахгүй. Тиймээс цаг алдалгүй одооноос эхлээрэй. Хэрэв хайртай бүсгүй тань танаас дээрх үгсийг сонсвол эр нөхрөө, хайртай залуугаа ямар их халамжтай, хайртай юм бэ гэж бодох болно.
    Өөрийг нь бүхнээс илүү хайрлаж, халамжилдаг хүн байхад өөр бусдаас тайтгарал хайх шаардлага гарахгүй. Эрчүүдэд нэмж зөвлөхөд энэ материалыг сайн уншиж өөрийн болгоод найз нөхөддөө ч хэлж өгөөрэй. Тэд ч гэсэн хайртай хүнээ баярлуулах хэрэгтэй шүү дээ.
    Мөн цаасан дээр бичиж тэмдэглээд эхнэрийнхээ нүдэнд өртөхгүй газар байрлуул. Амжилт хүсье

  38. monda says:

    чамд хань болохгүй л охин байна да.ямарч байсан хүүхэдтэй болхоосоо өмнө сайн судлаарай да.эгч нь ч бас анх нөхөртөигөө байр хөлсөлж дараа нь эсгий гэрт амьдарч байгаад байртай болж байсан. нөхөртөө эрхлээд наддаа ганц гиялалзах ээмэг авч өгөөч гэж хэлдэг л байсан гэхдээ үнэхээр амьдарлын боломж нь байхгүй байгааг би ч өөрөө мэдэж байгаа болхоор дуугардаггүй. надад ээмэг авч өгч болохуйц мөнгөөр ашиггүй зүйлд үрсэн тохиолдолд ханьдаа гиялтайх ганц ээмэг авч өгөхгүй байж гэж л гомдолдог .тэрнээс биш ээмэг авч өгсөнгүй гэж зодоон цохион болж байсан удаагүй. бидний дунд хэрүүл маргаан гарахгүй биш гардаг.гэхдээ ийм шалихгүй зүйлд маргалдах нь цаашид амьдралд өчнөөн бэрх асуудлууд гарч ирнэ тэр үэд эннээс илүү хэрүүл гарвал та 2 үнэхээр хэцүү л юм байна

  39. эмэгтэй says:

    Би өөрийн цалингаа хэрхэн хүргэдэг тухайгаа бичье. Зарим талаараа танай хүнтэй адил байж магадгүй, адилхан эмэгтэй хүмүүс учраас

    Миний хувьд би ч гэсэн хамгийн сайхныг нь авч, чанартай сайтайг нь хэрэглэхийг эрмэлздэг. Сарын цалингаа 3 хуваагаад. Нэг хэсгийг нь дуртай юмандаа мөнгө харамлалгүй зарж, нөгөө хэсгийг нь ирээдүйдээ хөрөнгө оруулалт болгохоор хураагаад, үлдсэн хэсэг нь дараагийн цалин хүртэл амьжиргаандаа зарцуулдаг, тэр нь ч хангалттай хүрдэг.

    Гэхдээ би хэнд ч гай болохгүйгээр өөрөө мөнгөө олоод, аятайхан зарцуулаад явдаг. Хэн ч миний өмнө хариуцлага хүлээх албатай биш биз дээ. Хүнээс харж явахаар өөрөө олоод, тэрийгээ үрдэг.

    Танай хүний хувьд: Жаахан эд мөнгөний шуналтай нэгэн бололтой. Их мөнгө олохын төлөө чармайгаад байж дээ.

    Тэр орой үдэш гаргадаггүн хувьд бол: Манай ангийн нэг залуу бас эхнэр нь 6 цагаас хойш гаргадаггүй гэсэн. Тэгээд л өдөржин эхнэрээ хараад л, гэр гэх гяндандаа хоригддог. Миний хувьд тэр хүн харамсалтай л санагддаг.

  40. Маргааш өнөөдрөөс илүү жаргалтай байх ёстой says:

    хэхэ Монголиа яг зөв хэлсэн байна, үнэхээр ийм зантай хүн бол хамт амьдрана гэж бүтэхгүй ээ, Монголиагийн хэлсэн аргаар хийгээд үзвэл яасын хөө

  41. SS says:

    Odooni ohid gedeg deer buh ohidiig hamruulj heleegui shuu. Uuchlaarai.

  42. *****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ ****** says:

    НАЙЗ ОХИН ЧИН ИХ ДАВРУУ Л БАЙНА ДАА ..ҮНЭХЭЭР ЗАСАРДАГГҮЙ БОЛ ХОЙШДОО ХАМТ БАЙХАД ХЭЦҮҮ Л ЮМ БАЙНА..ХЭСЭГТЭЭ ТУСДАА БАЙГААД ҮЗЭХГҮЙ ЮУ ДАА ..ТОЛГОЙДОО ЮМ БОДОГ Л ДЭЭ ..АМЬДРАЛЫН ҮНЭ ЦЭНЭ ЯМАР БАЙДАГ ЯМАР ИХ ҮНЭТЭЙ БАЙДАГ ГЭДГИЙГ….АМЬДРАЛД БҮХ ЗҮЙЛИЙГ НЭГ МӨР ГҮЙЦЭЛДҮҮЛНЭ ГЭСЭН ОЙЛГОЛТ БАЙДАГГҮЙ ЮМ

  43. Mongolia says:

    Xөнжилийнxөө xэрээр xөлөө жийж сур гэдэг байxаа.Бүx цалингаараа тэр xүсээд байгаа алтан ээмэг бөгжийг нь авч өгөөд xуруунд нь углаа чиxэнд нь зоогоод өг тэгээд идэж ууx xоолнь мөнггүй турж үxэxийг нь xараад сууж бай уxаантай xүн бол ойлгоод ээмэг бөгжөө ломбарданд тавиаад xоолний юм аваад ойлгоно.Тэгэж чадахгуй бол амбаардаад xөөгөөд гарга өөр амьдрал ойлгодог xүнтэй суу наадаx чинь өөрийгөө мянгаатай сууцан байна гэж бодоод байx шиг байна.

  44. SS says:

    Naad ohin chn ed baylagt durtai, ireeduig hardaggui onoodriig bolgoj baival boloo gej boddog ohin baina. odoonii ohid ugaasaa neg iimerhuu l biz de. Ymar ch mongo zartsuulah tal deer medleggui erhiin balai gej oilgoloo.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.