Ээж маань миний үерхэж байсан залуусын талаар сайн, муу зүйл огт хэлдэгггүй нь намайг буруу зөвийг өөрөө олж мэдэг гэсэндээ тэр байх. Үнэндээ би бүх зүйл болоод дууссаны дараа ээж дээрээ очдог юм. Яг ийм үед ээжийн үг орой руу ордог. Ингээд би ээжийнхээ хэлж байсан алт шиг үнэтэй зөвлөгөөг та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ. Миний ээж хэн бэ гэж үү? Тэр бол хоёр хүүхэд төрүүлж өсгөсөн, 39 настай сайхан эмэгтэй.
“Хэлэх зүйлээ хэлээд, хийх зүйлээ хийгээд яв” Энэ бол ээжийн маань ажилладаг байсан их сургуулийн уриа. Профессороос асуух зүйл байвал хурдан асуугаад гар гэсэн үг л дээ. Намайг юу болсныг тайлбарлах гэж ээрч муурч эхлэхэд ээж ингэж хэлдэг байсан юм.
“Үгэнд автах хэрэггүй. Найз залуу чинь хүүхэд шиг аашлаад байвал түүнийг дуурайж доош орох хэрэггүй. Амны гарз л болно.
“Найз залуу чинь тантай зөвхөн ажлын өдрүүдэд уулздаг, амралтын өдөр алга болчихдог бол гэр бүлтэй гэсэн үг.” гэж тэр хэлдэг байлаа. Миний үерхэж байсан нэг залуугын гэрт түүний зураг огт байдаггүй байсан юм. Түүнийг эхнэртэй байсан үгүйг би мэдэхгүй ч минийх биш гэдгийг би мэддэг байсан. Дараагийнх нь.
“Эрчүүд юу ч мэддэггүй бас юу ч асуудаггүй улс. Хэрэв тэднээс ямар нэгэн юм асуувал тэр сонсох ч үгүй. Тэдэнд зөн совин гэхээр зүйл бараг байдаггүй.
“ Өөрийн чинь төлөө бүхнээ зориулах хүнийг л та олох ёстой. Ямар ч зовлонг тантай хамт туулах тэр хүн. Намайг хуурсан нэг эртэй би дуугарахаа больсон юм. Тэр шударга ярилцъя гэсэн боловч би юу ч хэлээгүй. Түүнийг би буцаад ирээсэй гэж хүсч байсан ч тэр намайг буцааж авахын тулд юу ч хийгээгүй болохоор тэр надад тохирох хүн биш байсан.
“Муу эр хүн байснаас огт байгаагүй нь дээр.”
Харин таны ээж танд юу гэж зөвлөдөг байсан бэ?
Н. Энх
news.mn
2 Comments
эр сүвтэй болгон эр хүн биш, жинхэнэ жентельмен маш цөөхөн, харин эр сүвтэн бол тоймгүй олон, алиныг нь сонгох нь чиний хир ухаалаг байхаас л шалтгаална, эр хүнийг эмэгтэй хүн л удирдан чиглүүлж явдаг энийг л би охиндоо хэлнэ дээ, эр хүнийг мэддэггүй эмэгтэй хүн нүдээ боочихоод 100 зэс мөнгөнөөс 1 жинхэнэ мөнгийг олж авахтай адил нөхрөө бас тэгж л сохроор сонгож байгаа хэрэг шүүдээ
ЭХ ХҮН ҮРГЭЛЖ Л ҮРИЙНХЭЭ ТӨЛӨӨ СЭТГЭЛ ЗОВНИЖ БАЙДАГ ҮНЭН Ч ЮМ ИХ БАЙНА АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ АМЬДРАЛ САЙХАН ШҮҮ