- Нэг сав суулганаас хамтдаа хооллох, хамт идэж уу
- Хамтдаа тоглох, ажиллах
- Тээврийн хэрэгслээр хамт зорчих
- Угаалгын өрөө, жорлонг хамтран ашиглах
- Найтаах ба ханиахад
- Тэврэх, үнсэхэд
- Гар барихад
- Хорхой шавьж, амьтанд хазуулахад
- Халдвартай хүнийг асарч сувилахад
- Хөлсөөр болон нулимсаар
- БЭЛГЭВЧИЙГ байнга зөв хэрэглэсэн нөхцөлд
БЗХӨ/ХДХВ-ын халдвар хэрхэн дамждаг вэ?
- Халдвартай хүнтэй бэлгэвчгүй бэлгийн харьцаанд орж, шулуун гэдэс болон үтрээгээр хурьцал үйлдэхэд (гол зам)
- Шинжилгээ хийгээгүй, халдвартай цус, цусан бүтээгдхүүнийг сэлбэхэд (ХДХВ, тэмбүү, Б, Ц хэлбэрийн элэгний үрэвсэл)
- Халдвартай цусны үлдэгдэл бүхий бохирдсон зүү тариурыг шууд дамжуулан хэрэглэхэд (мансууруулах бодис судсаар хэрэглэгчдийн ХДХВ-ийн халдвар авдаг гол зам)
- Эмнэлгийн багаж хэрэгслийг ариутгалгүйгээр хэрэглэхэд
- Халдвартай эхээс түүний хүүхдэд төрөхийн өмнө болон төрөх явцад болон төрсний дараа хөхний сүүгээр (ХДХВ)
- Хамгаалалтгүйгээр тохиолдлын бэлгийн хавьталд орох нь БЗХӨ-ний ХАЛДВАР авах гол үндэс болдог.
БЗХӨ/ХДХВ-ын халдвар авснаа хэрхэн мэдэх вэ?
Ихэнх БЗХӨ-ний үед ямар нэгэн шинж тэмдэг тод илэрдэггүй. Түүнчлэн шинж илэрчихээд буцаад алга болдог тал ч бий. Зарим БЗХӨ-ний үед дараах шинж тэмдгүүд илэрч болно.
- бэлэг эрхтэн, хошного, үтрээнээс идээ, хэвийн бус ялгадас гарах
- шээх эсвэл хурьцал үйлдэхэд хорсож хөндүүрлэх
- бэлэг эрхтэн, үтрээ, хошного болон аман дотор яр шарх, үү, эсвэл цэврүү гарах, улайх, хавагнах цавины булчирхай цочих
- бэлэг эрхтэний орчим загатнах
- хэвлийн доод хэсгээр өвдөх
Дээрх шинж тэмдгүүдийн аль нэг нь илэрсэн эсвэл хамгаалалтгүй бэлгийн хаpьцаанд орсон бол БЗХӨ авсан байх магадлалтай тул эмчид очих шаардлагатай.
Ихэнх БЗХӨ-үүдийг цаг алдалгүй шуурхай эмчид хандвал хялбархан бөгөөд түргэн эмчлэх боломжтой. Ямар БЗХӨ болохыг зөвхөн эмчийн үзлэг, шинжилгээгээр оношлох бөгөөд тэдгээрийн эмчилгээ нь өөр өөр байдаг тул ӨӨРСДӨӨ ДУР МЭДЭН ЭМЧИЛЖ БОЛОХГҮЙ.
БЗХӨ-ийг төгс эмчлүүлээгүйгээс шээсний сүв нарийсах, умайн гадуур жирэмслэх, үр зулбах, амьгүй болон халдвартай хүүхэд төрөх, үргүй болох, ХДХВ-ын халдвар авах эрсдэлийг ихэсгэх зэрэг олон сөрөг үр дагавартай.
Иймд эмчид аль болох эрт хандаж, шинжилгээ, эмчилгээ бүрэн хийлгэх хэрэгтэй. Ялангуяа жирэмсэн үедээ эмчийн хяналтанд заавал орсон байх шаардлагатай.
БЗХӨ/ХДХВ-өөс хэрхэн сэргийлэх вэ?
- Амьдралын ханиа сонготлоо бэлгийн харьцаанд орохыг тэвчих
- Хүсээгүй үедээ өөртөө итгэлтэйгээр ҮГҮЙ гэж эвтэйхэн хэлж сурах
- Хамгаалалтгүйгээр тохиолдлын бэлгийн харьцаанд орохыг цээрлэх
- Хосууд бие биедээ үнэнч байх
- Бэлгэвчийг байнга зөв хэрэглэж занших
- Шаардлагатай үед баталгаатай цус, цусан бүтээгдхүүн, ариутгасан зүү, тариур, багаж хэрэгсэл хэрэглэх эдгээрийг амьдралдаа хэвшүүлбэл БЗХӨ-өөс сэргийлэх бүрэн боломжтой
Бэлгэвчийг хэрхэн зөв хэрэглэх вэ?
4 Comments
or hunjiluur damjdag ymuu bi neg sain nztai l da say shinjilgee uguhud tsusnaas ni tenbuu ilersen ene ni or hunjiliin daavuugaar damjihuu bid 2 hamt olon udaa untaj bsan nzuud l ym chn
ХДХВ/ДОХ-ын халдвартай амьдарч байгаа иргэдийн гэр бүлд тулгамдсан асуудлуудаар зөвлөгөө өгөх болон аливаа ялгаварлан гадуурхалтын эсрэг хамтран ажиллах зорилгоор шинээр үүсгэн байгуулагдаж буй ТББ ын талаар мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар хандана уу.
aura_ngo99@yahoo.com
дээр нъ нэмээд хэлхэд;Аман сэксээр бух төрлийн БЗХӨ халдварлана.
Халдвар тээгч амнаас амруу бусдад унсэлцэх хэлбэрээр өвчин тараана.Унсэлцэх замаар зөвхөн элэгний Б.С вируснээс гадна helpes Candida,Yeast,Fungи,Вирус БЗХӨ-авах боломжтой.Заг тэмбүү терхомназ,мөөгөнцөр, зэрэг нъ амний арак уусгэж хоолой залгиурийн хорт хавдар уусгэнэ. Амаар халдвар авсан тохиолдолд эмчлэгдэх боломж тун бага.Биеийн ерөнхий дархлааг суларуулах хэлбэрээр илэрэх боловч ихэнх тохиолдолд далд нууцлагдмал байдалаар хундрэх аюултай.
тэнэгтээч.. ор хөнжлийн даавуунаас хүртэл халдвар авах боломжтой, байнний өрөө жорлонгийн суултуураар бол бүр боломжтой. ямар хоцрогсон мэдээлэл тавьдаг юм бэ?аман сэкс хийгээд дараа н үнсэлцвэл халдвар авдийм байгаа биз дэ эхийн сүүгээр вирус халдана ..ийм тэнэг хоцрогдсон мэдээлэл тавихаар хүн болгон халдвар авах нь мэдээж ш дэ