Зарим эмэгтэй зөвхөн эхнэртэй эрчүүдэд дурладаг. Тэдний хувьд “чөлөөтэй” эрчүүд сонирхолгүй байдаг. Үүний учрыг эрдэмтэд судалж,эмэгтэйчүүдийг хоёр бүлэгт хуваасан байна.
Нэгдүгээрт: Ямар нэгэн шалтгаанаар зөвхөн эхнэртэй эрчүүдтэй танилцаж, гэрлэхийг хүсдэг. Тэд холбоогоо аажмаар бэхжүүлж, улмаар амрагийн холбоо тогтооно. Тэвчээртэй хүлээсний эцэст жирийн нэг янаг, адал явдлыг удаан үргэлжлэх тогтвортой харилцаагаар сольж, гэр бул болохыг илүү эрмэлздэг.
Хоёрдугаарт: Мөн л эхнэртэй эрчүүдтэй холбогддог ч нөхөрт гарахыг нэг их яардаггүй. Тэдний ихэнх нь энэ хүслээ хүмүүст ил гаргаж ярьдаггүй. Тэгсэн хэрнээ нөхөр болоход тохирох залууг ямар нэг байдлаар амьдралдаа орүулахыг төдийлөн хүсдэггүй байна.
Шинээр гэрлэсэн гэр бүлийг судалж үзэхэд хүүхнүүд хүний нөхрийг татах олон янзын арга хэрэглэж, бэлгийн харилцаанд их анхаардаг байна. Ийм хүүхнүүдтэй суусан эр хүн тэдний хувьд анхных биш, харин гэрлэхийг санал болгосон эхний хүн нь байдаг.
Нэг, хоёрдугаар бүлгийн эмэгтэйчүүдэд адил тал бий. Тэд эхнэр, хүүхэдтэй эрчүүдийг ганц бие, гоонь эрчүүдээс дээгүүр тавьж, өндрөөр үнэлдэг. Ганц бие эрчүүд хөнгөмсөг бол эхнэртэй эрчүүд илүү буурь суурьтай, сонирхолтой, найдвартай санагддаг. Иймэрхүү хандлага залуу наснаас илэрдэг.
Энэ нь тэдний өссөн орчин, хүмүүжилтэй холбоотой. Голдуу ганц бие, өрх толгойлсон эхийн гар дээр өсөж, хүмүүжсэн байдаг. Зарим нь элэг бүтэн гэр бүлд өссөн ч уүр амьсгал нь хөндий хүйтэн, эцэгтэйгээ элэгсэг, дотно харилцаагүй байдаг байна.
Эхнэртэй эрчүүдийн ангуучид сэтгэл сүдлаачдын анхаарлыг татдаг. Энэ үзэгдлийг эрдэмтэд судалж, иймэрхүү хүүхнүүд өөртөө итгэлгүй байдгийг тогтоожээ, Тэдний гол зорилго амжилт олсон, нийгэмд өөрийн гэсэн тодорхой байр суурьтай, өөдрөг яваа эрчүүдтэй холбоо тогтоохыг хүснэ. Азгүй, бүтэлгүй эрчүүд сонирхлыг нь огт татдаггүй.
Нэгдүгээр бүлэгт хамаарах эмэгтэйчүүд гэр бүл зохиохыг эрмэлзэж, тэвчээр хатуужил гаргадаг. Эхнэртэй эртэй холбогдоно гэдэг таагүй зүйлс, бүр доромжлол амсана гэдгийг тэд сайн мэддэг. Амралтын болон баярын өдрүүдийг эхнэртэй эрчүүд гэр бүлтэйгээ өнгөрөөдөг тул зөвхөн ажил руу нь үтасдаж болно гэдгийг хэнээр ч хэлүүлэхгүй. Энэ бүхнийг тэвчсээр эхнэртэй нь “байлдан” хүлээсээр байдаг.
Ийм байдал үдаан үргэлжлэхээр эр хүн “Надад хайртай үнэнч, энэ хүүхэнтэй дахиж учрахгүй” гэж ойлгон гэрлэхээр шийддэг.
Хоёрдүгаар бүлгийн эмэгтэйчүүд хоёр шалтгаанаар гэрлэхийг хүсдэггүй.
Нэгдүгээрт: Сэтгэл санааны дотно холбоо тогтоохоос айна. Ийм айдас бага насанд үүсдэг, голдүү огцом, ширүүн, ууртай, түргэн зантай эцэгтэй эмэгтэйчүүдэд илэрдэг. Эцэгтэйгээ төстэй зантай эртэй хамт амьдарч эхлэх үед байнгын түгшүүр, айдсыг мэдэрдэг тул нэг, хоёр жилийн дараа харилцаагаа таслахаас өөр аргагүйд хүрдэг байна.
Хоёрдугаарт: Сэтгэл санааны хувьд амархан ядардаг хүүхнүүд эр хүнтэй байнга хамт амьдарч, халамжлан анхаарч, хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг дэндүү их ачаалал гэж ойлгодог. Тэд ойр дотнын хүмүүс болон хамаатан садан. ажлын газрынхандаа яагаад нөхөргүй явдгаа ямар нэгэн байдлаар тайлбарлах хэрэгтэй гэж боддог, Тиймээс “Би эхнэртэй хүнд хайртай. Гэр бүл сүйтгэж, хүүхэд өнчрөөхгүйн тулд нуүц амраг болно” гэж шийдсэн гэдэг. Хүмүүс түүнийг эхнэртэй эрд дурласан азгүй хүүхэн гэж үздэг тал бий. Ганц бие эмэгтэйчүүд нөхөртэй эмэгтэйчүүдийг бодвол сэтгэлзүйн хувьд эмзэг, тэсвэр хатуужил сүл байдаг.
Сүүлийн үед 15 түүнээс дээш жил хамт амьдарсан гэр бүл салж, сарних нь ихэсчээ. Нөхөртөө хаягдсан 40-өөд насны эмэгтэйчүүд үүнийг эмгэнэлт явдал мэт хүлээн авдаг. Сэтгэл санаагаар унаж, энэ байдлаасаа удаан хугацаагаар гарч чаддаггүй.
Нөхөртэй бүсгүйчүүдэд өгсөн сэтгэл судлаачдын зөвлөмж
Олон жип хамт амьдарсан ч гэсэн нөхрөө удаан хугацаагаар хэзээ ч бүү ганцааранг нь орхи.
Амралтаа нөхөртэйгээ аль болох хамт өнгөрүүл. Манай гэр бүл бат бөх. Нөхөр маань надад үнэнч гэж битгий тайвшир. Хичнээн гэрсэг байлаа ч шинэ эмэгтэйг сонирхох нь эр хүний байгалиас заяасан шинж гэдгийг бүү март.
Та нас хэвийсэн гээд нөхрөө бэлгийн хүвьд ханамж авах шаардлагагүй гэж бүү бодоорой. Бэлгийн харилцааг бараг сонирхохоо больсон бол өөрөө санаачилга гарга.
Хэрэв нөхөр тань залүү хүүхэнтэй харилцаатай болсон бол үхаалаг бай. Хэрүүл шүүгиан түүнийг танаас үлам холдүулна. Нүуц амрагийг нь доромжлох биш, харин жирийн нэг эмэгтэйн төлөө гэр бүлээ орхих нь утгагүй гэдгийг ойлгуул.
Тиймэрхүү бүсгүйчүүд ердөө л эхнэртэй эрийн ангууч, түүний бэлгийн амьдралд завсарлага байдаггүй гэдгийг ойлгуүлж өгвөл “ухаангүй” дурласан эр ч ухаарна.
Эх сурвалж: Ням гариг сэтгүүл
9 Comments
Huurhii hunii nuhur goridoj uuriiguu doromjluulj bgaaga medehgui yavdag huuhnuud uurin une zenee bodmoor yum. er ni ert oroi tsagt uurt ni yum buzaj irdeg taltaig bainga sanaj amidrah heregtei. Uuruu ert oroi tsagt yag adil hunii ehner zovooson shigee zovlon buur iluu ih uzne shuu. Iimd huuhnuudee hunii nuhurtuu yavah ogt herggui.Nugel buu huraa. Erchuud haa saigui bn sh dee gehdee single sh de.
элгэмсүү гэж хагас галзуу авгай бнаа яршигтай шизотой ум бна лээ наадах чин бичсэн зуйлээсн тодорхой бга биз дээ
ЭНЭ ЭЛГЭМСҮҮ гэгч юу бичээд бган болдоо хийх умаа олж удсан хун 1 бнаа умар их завтай хун вэ нуршуу урт гэж тэр сэтгэгдэл зовлогоонудн бараг ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ гэж нэрийнээ уншаал залхамаар юн сэтгэгдэлийнэ унших сонин сонин ум бичихийма
Эрэгтэй, эмэгтэй хоёр дуулиан шуугиантай салах болбол ёс зүй гэх ухагдахуун гээгдэж, хэн хэнийх нь амнаас чихэнд чимэггүй үг урсдаг “жамтай”.
Та хоёрын харилцаа ямар ч ирээдүйгүй болж, хамаг хүч, тамирыг тань барсан мэт санагдаж байвал энэ тухайгаа дурлалт хархүүдээ уламжлах нь зүйтэй. Түүнтэй хэрхэн ёс зүйн өндөр түвшинд харилцах вэ? Энэ маш амархан. Та хүмүүжилтэй эмэгтэйн баримталбал зохих доорх 15 зарчмыг мөрдлөг болгоорой.
1.Зэмлэлээр бүү эхэл. Таны үүрэг бол ердийнхөө хэрүүлийг үүсгэх бус. Жүжгийн тайзаа ширүүн үзэгдэл рүү оруулахгүйн тулд хүчээ хуримтлуулан “чи” гэх төлөөний үгийг хэсэг хугацаанд мартагнах нь чухал. “Чи надад тохирохгүй” гэх дорд үзсэн, түрэмгийлэлтэй өгүүлбэр хэлэхээ азнаж,”бид хоёр хэн хэндээ тохирохгүй юм байна” гэж зөөлрүүлэх хэрэгтэй.
2.Харилцаагаа салгах тухай хэлэхийнхээ өмнө түүнийг үнэлж, сайн талыг нь хэлэх хэрэгтэй. Гэхдээ бялдуучилж, хэтэрхий их магтаал урсгах хэрэггүй. “Бид хоёрт ирээдүй алга даа. Тиймээс салсан нь дээр байх” гэж аятайхан хэлээрэй.
3.Түүнд байдлыг тайлбарлахдаа “Чамд би тохирохгүй гэж бодогдмоор гайхалтай сайхан байлаа, чи” гэж хэлж болох юм. Учир нь нэгдүгээрт, энэ нь үнэнээсээ бус сонсогдоно. Тэр тусмаа хархүү чинь бид бие биедээ яг тохирох хос, чи өөрөөс нь харин ч илүү гарахаар хүн гэдгийг нотлохыг оролдох болно. Ийм тайлбар таныг гол зорилгоос чинь хол аваачиж магадгүй.
4.Эцэслэх ярианы талбар бол ор дэвсгэр биш юм шүү.Хамгийн гол нь экс амраг чинь таныг “өөр хүн” болсныг ухаарах ёстой шүү дээ. Буруу ойлголт төрүүлбэл голоосоо зэвүүцсэн эр хүн юу ч хийж мэднэ.
5.Утсаар чухал зүйлээ ярих хэрэггүй. Өмнө нь хамгийн дотно явсан хүнтэйгээ учраа олох тухай яригдаж байна. Та түүнтэй биечлэн уулзахаас зайлсхийж, үл хүндэтгэсэн байдал үзүүлэхгүй байх ёстой. Хэрвээ утсаар яривал та ийм байдалд хүссэн хүсээгүй орох болно.
6.Чухал асуудлыг явуут шийдэж болохгүй. Хэрвээ та салах тухайгаа түүнд шивнэх төдийд дуулгасан бол энэ талаар дахин ярих явдал гарна. Үүнээс болж цаад эр хүн чинь салалтад биеэ бэлтгэх ч үгүй. Харин ч та нууц амрагаа зовоож, тарчлаадаг хүүхнүүдийн тоог нэгээр нэмнэ. Хэрвээ явуут шийдмээр байвал та хоёрын өмнөх явдал танд ямар ч үнэ цэнэгүй мэт сэтгэгдэл төрүүлдэг гэсэн үг.
7.Хамтдаа өнгөрүүлсэн сайхан дурсамжаа удаан хадгалж, дурсах шаардлагагүй. Залуу чинь чухам үүгээрээ таныг уургалах гээд амдаж байгаа. Тиймээс шийдвэрээсээ бүү буцаарай. Уурганд нь орох шалтаг гаргахгүй байхыг хичээ.
8.Хоолойныхоо өнгө аялгыг сайтар хяна. Зулгуйдан, итгэл муутай шулганах, шор үгээр егөөдөх, тэр тусмаа цурхиран уйлах нь ийм нөхцөлд ердөө тохирохгүй. Үг чинь хатуу, итгэлтэй байх тусмаа та тэр эрчээрээ шийдэх болно.
9.Хойшлуулах хэрэггүй. Цаадах чинь хэдэн долоо хоног хүлээж болохгүй юм уу гэж магад. Энэ нь юунд хүргэхийг бодоорой. Харилцаагаа засах гэсэн оролдлого нь юуг өөрчлөх юм бэ? Хий дэмий удаашруулж, ирээдүйд хууртах хэрэггүй. Хэзээ нэгэн цагт салах л учраас.
10.Битгий тодотгож тайлбарла. Салах тухай сонсоо л бол эрчүүд “яагаад” гэж асуудаг. Хариуд нь учир шалтгааныг нь тайлбарлавал тэр таныг зүгээр орхихгүй. Харин ч “Дахин тийм зүйл хийхгүй” хэмээн ам гарч, цаад учир начрыг олох гэж зүтгэх вий. Тов тодорхой цөөн үгээр ярь. “Бидний бодож байснаар харилцаа минь болсонгүй” гэхэд л хангалттай.
11.“Чи өөр хүнд дурласан юм уу?” гэх асуултад бэлэн бай. Энэ тохиолдолд шууд хариултаас зайлсхий. Зөвхөн гуравдагч хүн гэж байхгүй, харин бидний харилцаа л төгсгөлдөө ирж гэдгийг тайлбарлах хэрэгтэй. Салалт гэдэг амьдралд учрах хүнд зүйлийн нэг. Тиймээс түүнийг улам шаналалтай болгох хэрэггүй шүү дээ. Цаад хүн чинь цаг нь ирээд л бидэн хоёр саллаа гэж бодог. Харин тэрбээр юу ч гэж тайлбарласан өөрийнхөөрөө зогсч, өөр хүнд хайртай болсон гэх үгийг амнаас чинь сонсохыг хүсээд байвал яая гэхэв, хэлэхээс дээ. Түүнд л хэцүү юм болно. Гэвч шийдэмгий “Тийм, би өөр хүнд сэтгэлтэй болсон” гээрэй.
12.Дээрх ярианаас хойш дахин ярилцах сэдэв үүсэхээс ямагт зайлсхий. Цаад хүн чинь тэр “ичгүүргүй” эр юу хийдэг, юугаараа таныг татсаныг болон яаж яваад та хоёр танилцсаныг мэдэх гэж мэрийх л байх. Тэр үүнийг мэдэх ёстой байж болох л доо. Гэвч хэлэх хэрэг байна уу? Та түүнд ямар гэмээ илчилж байгаа биш. Таны залуу нас нэг л мэдэхэд харвасан сум шиг одно. Тэр цагт танд нууц амраг бус зовлон жаргалаа хуваалцах хань хэрэгтэй байсныг ухаарна. Тиймээс эрт орой хэзээ нэгэн цагт таслах л байсан харилцаа гэж бод.
13.Дипломат ёсыг баримталж, тэвчээртэй бай. Түүний дайрсан үг, давшилтад цохигдохгүй, чихнийхээ хажуугаар өнгөрөөж, хэлсэн буруутсан бүрийг нь хүлээн зөвшөөрөхийг хичээ. Таны арга бол цаад хүн чинь таныг үнэхээр үнэн, зөв шийдвэр гаргажээ гэж бодогдохуйц байх ёстой.
14.Түүний зан авирыг сайн тооц. Тэр сэтгэл зүрхээрээ дарамтлалыг хүлээн авах тэнхээтэй байж болох. Эсвэл бүр ч эсрэгээрээ улам хүчтэй болж магад. Тиймээс арганд нь бүү ороорой. Хэрвээ дахиад л өөрөөсөө “гарах” гээд байвал яваад өгсөн нь дээр.
15.Түүнд дахиж уулзах горьдлого үлдээх хэрэггүй. “Дараа утастая” гэх, эсвэл бүр муугаар “Найзууд хэвээр явья” гэж бүү хэл. Ямар нэгэн аргаар та хоёрын харилцаа төгссөн, дахиж уулзах хэрэг байхгүй гэдгийг ойлгуулаарай. Та нууц амрагаасаа салах гэж л ийм арга хэрэглээд байгаа биз дээ. Хэрвээ тийм тэнэглэл хийхгүй байваас та болон тэр нүүр нүүрээ харалцахгүй их л удах болно. Хэрвээ нууц амрагтайгаа аль эртнээс зөөлөн харилцаа үгүй болсон бол ингэж “маяглах” ямар хэрэг байна гэж бодож болох.
Эцэст нь хэлэхэд, бүсгүй та өөрийгөө хүндэлдэг, хүмүүжил сайтай хүн бол энэ аргыг туршаад үзэхэд буруудах юун.
ойлгомж муутай тааруухан орчуулга байна
эхнэртэй хүн цэвэр байдаг гэдэг чини буруу ойлголт. судалгаанаас үзэхэд эхнэртэй эрчүүд тэмбүү өвчин их туссан байдаг. учир н хосууд бие биедээ итгэдэг учир цусны шинжилгээ огт өгдөггүй бна. тэмбүү биенд зовиургүй учир хүмүүс огт мэдэхгүй хүндрээсэн байдаг.
тэмбүүг цусаар халдварт дээр үнэгүй өгнө.
Эхнэртэй эр хүн ийм хүүхнүүдэд сэтгэлээсээ хандахгүй ш дээ…зүгээр тохиолдол, зугаа л мэт үзнэ…эхнэртэй залуус СИНГЛ-үүдийг бодвол явдал бага, цэвэр ш дээ…тийм болохоор л хүүхнүүд ойртох дуртай байдаг байхаа…гэхдээ эрчүүд нь сэтгэлээрээ биш биеээрээ л харьцана ш дээ…ер нь анхны сонголтдоо үнэнч байгаал…улам гоё, үргэлж шинэ байлгаж л байвал болоо биш үү…
өөрийн толгойгоор амъдрах чадваргүй учир боломжийн амъдралтай хүний толгойг эргүүлэх н тэдний амъдралын гол зорилго бдаг.
өөр чаддаг юм тэдэнд байхгүй юм чини аргагүй бизээ.
ИЙМ ГУРВАЛЖИНД НЭГ Л ОРЧИХВОЛ СЭТГЭЛИЙН ГҮН ШАНАЛГАА ГЭЭД Л ОЙЛГОЧИХ..ДЭЭШЭЭ ТЭНГЭР ДООШОО ГАЗАР ХАТУУ…..ЗАРИМ БҮСГҮЙЧҮҮДЭД МААНЬ ҮҮНИЙГ СОНИРХОХ ГЭНЬ БАЙДАГ ЮМАА