Хятадад хуримын ёслол үйлдэхэд ер нь л их үнэтэй байдаг байна. Орлогын хувьд ялгаатай учраас хот, тосгодод хуримын ёслол үйлдэх зардалд ялгаа байдаг гэнэ. Хотод хурим хийхэд илүү их мөнгө зарцуулдаг бол тосгонд арай хямд өртгөөр хуримаа хийдэг ажээ.
Шинээр гэр бүл бологсод хуримын ёслолыг зохион байгуулахад хангалттай мөнгө гарзаддаг байна. Хуримын ёслолын ажиллагаанд дунджаар 150 мянган юань буюу 22 мянга гаруй доллар зарцуулдаг ажээ. Зарим нэг нь үүнээс хэд дахин их мөнгө зарцуулдаг гэнэ.
ИТАР-ТАСС агентлагийн мэдээлснээр, шинээр гэр бүл бологсдын 90 хувь нь тансаг хурим хийхийг хүсдэг байна. 74 хувь нь даруухан ёслол үйлдэхийг хүсдэг бол үлдсэн хувь нь чадлынхаа хэмжээгээр л хийдэг ажээ.
Хуримын ёслолыг хуучны заншлаар үйлдэхээ больж, нэр хүнд бүхий загварын машин, үнэтэй зоогийн газар, шинээр гэр бүл бологсдод зориулж таван одтой зочид буудал гээд өөр олон зүйлд хэдэн мянгаар мөнгө зардаг болжээ. Өнөө үед гэрлэх нь их үнэтэй болсон гэж Шанхай хотын нэгэн оршин суугч хэлсэн байна. Бүр Шахай хотын банкууд хуримын зардал нэмэгдэж байгаатай холбогдуулан шинээр гэр бүл бологсдод зориулж тусгай зээл олгодог болжээ. Д.Жаргал
2 Comments
гоэ юмаа хэхэ
олон гэрлэж болку болхоор амар ч юмуу даа
HI all tseverehen undur uhantai tsarailag zalu bn tseverhen tsarailag busguite yariltsaj dotn sanal bodlo huwaltsi add me temka27@yahoo.com