Бодож үзъе гэх юм…

Надад туслаач би одоо яах вэ. Би 24 настай. Нэг охинтой 2 жил 7 сар үерхсэн тэр минь миний арван жилийн ангийн охин байсан л даа. Их сургуульд 3 курсдээ анх үерхэж эхэлсэн. Би саяхан гэрлэх санал тавьсан чинь бодож үзъе гэх юм. Уул нь би тийм хариулт ирнэ гэж хэзээ ч бодож байгаагүй намраас хамт амьдрана гэж хоорондоо тохиролцсон байсан юм лдаа. Энэ 2 жил 7 сарын хугацаанд ихэнхдээ бид 2 хол байж өнгөрөөсөн юм. Хамт байсан хугацаа гэвэл 3 сар хэртэй л байх. Би хотод тэр хөдөө байдаг байсан. Энэ хугацаанд нэг нэгнийдээ ирж очоод байнга л холбоотой байсан. Зүв зүгээр байсан харилцаа бөгж өгснөөс болоод бодож үзъе гэснээс болоод бараг юу ч биш болчихоод байна л даа. Би үгүй гэж хэлэх болуу гэж айж байна. Сонин юм би гайхаад байх юм. Бодож үзэх шалтгаан юу вэ гэхээр чиний өөрийн зан гэх юм. Ийм байдалтай байна даа. Тэгээд надад туслаад санаа оноогоо хэлээрэй найзуудаа…

cekc.mn дээр ирсэн захидал

14 Comments

  1. zPOST says:

    харин тийм. юунд нь тэгэж яраад байгааы юм бэ? Аргагүй шүүдээ тийм залуу хүүхэд

  2. haa baisiim bee amidral says:

    чи гэрбүл зохиох гэж юундаа тэгтлээ яараад байгаа юм бэ? найз охин чин бодож үзий гэх н зөв шд. одооны залуучууд бие биенээ сайн таниагүй байж суудаг тэгээд салдаг, хүүхэд өнчрүүлээд зүгээр.

  3. zoloo says:

    ойлгож ядаад байх юу байна аа, чи төсөөлж явдаг ирээдүйн хань нь биш л байхгүй юу даа.

  4. nasaa says:

    Найз залуу маань надад гэрлэх санал тавьж байсан ч би түүнд бас л бодож үзье гэсэн. Яагаад гэвэл тэр үргэлж миний амыг хардаг, өөртөө итгэлгүй, яг нэг юм ярьж байхад нь санаатай, санамсаргүйгээр үгүй тэгэхгүй, тэр чинь таалагдахгүй байна гэхээр чи тэгэж бодож байвал яахав гээд больчихдаг. Надад яг үнэндээ өөрийнхөө үзэл бодлыг бусдаар эвтэйхан хүлээн зөвшөөрүүлж чаддаг залуучууд таалагддаг. Тэр надад хайртайдаа миний үгийг шууд тусгаж авдаг байх л да. тэгэхдээ түүнтэй суувал эцэст нь бүх амьдрал, зовлон жаргал ганц миний нуруун дээр ирэх юмшиг санагддаг. Ийм УРАЙЛГАХАН залуу найз залуу байхад сайхан ч нөхөр болгоход арай л биш ээ. Түүнийг өөрийнхөө үзэл бодлыг хамгаалж чаддаг болтол, өөрөөр хэлбэл жинхэнэ эр хүн болтол нь би гэрлэнэ гэж хэлмээргүй байна, тэгэхдээ би хэзээ нэгэн цагт түүнтэй сууж, хүүхдийг нь төрүүлж, хамт амьдрахын хүсдэг. Найз бүсгүй чинь надтай адил бодолтой ч юм билүү.

  5. 111 says:

    чи итгэлийг нь алдаж байсан уу??
    тийм бол мэдээж …
    үгүй бол тэр тийм тэнэг хүүхэн биш бололтой, одооны охид чинь бараг танилцаал унтаал суугаал хүүхэдтэй болоол, салаал… 1 иймэрхүү болцийн бишүү??
    тийм хөнгөн охидын 1 юм шиг байна азаар. чамд амжилт хүсье!!!

  6. WARWAR says:

    САНАА ЗОВОЛТГУЙ ЭЭ ООРООС НИ ТУЛГААД АСУУ ДУУ ХУУ АМТАЙ БИЗ ДЭЭ ТГД ХУНУУСЭЭС АСУУГААД БАЙЖ ГЭНЭ ИЛЭН ДАЛАНГУЙ БАЙЖ СУР ААН

  7. darjaa says:

    Гэрлэнэ гэдэг чинь байнга хамт байж зовлон жаргалаа хуваалцана гэсэн л үг шүү дээ. Чамайг зовоход тэр яаж хандахыг огт мэдэхгүй байж сууж яах гэж байгаан. Чи ч өөрөө тийм үед яах бол. Суухаасаа өмнө залуучууд жаахан амьдрал үзмээр байгаа юм хамтдаа.

  8. Vogue says:

    зоvshooroh bailgudee,sanaa zovolgui huleej l bai,sanaa zovloo ged yuch oorchlogdkui

  9. anu says:

    нэг талаас эмэгтэй хүн жоохон тулгамдаад тэгэж хэлсэн байх,эсвэл үнэхээр бодох зуйл байгаа болоод тэгэж байан даа.насний амидрал учираас кинон дээрхи шиг шууд л бөгжийг чини аваад за гэхгүй ш дээ.

  10. @@***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ **** says:

    ЧИ ТҮҮНИЙГ ЯАГААД ЯАРУУЛААД БАЙГАА ЮМ …ТҮҮНИЙ ЭРХИЙГ БИТГИЙ ЗӨРЧ Л ДӨӨ ТЭР ОХИН АМЬДРАЛЫН ЧУХАЛ СОНГОЛТЫГ БОДОХГҮЙ ЯАХ ЮМ…

  11. бүгдийг мэдэгч says:

    1. чи бараг түүнтэй цаг хугацааг өнгөрөөдөггүй
    2. чамайг хотод юу хийж явааг тэр хүн мэдэхгүй
    3. эр хүнийг танихад 4 жил багадана гэж үг байдгын…чиний яг ямар хүн болохыг минь тэр сайн мэдээгүй байна.
    4. манай найз охин жилд 3сар уулзсан үлдсэн хугацаанд нь мсж р харилцсан тийм хүнтэйгээ суусан одоо жинхэнэ тарыг нь таниад хэцүүдэж байна яаж салах вэ гэдгээ ярьж суудаг болсон.
    5.өшөө илүү хугацаа хэрэгтэй дээ..чамд.

  12. бүгдийг мэдэгч says:

    юу гэж тийм амархан байхав дээ
    1. чи бараг түүнтэй цаг хугацааг өнгөрөөдөггүй
    2. чамайг хөдөө юу хийж явааг тэр хүн мэдэхгүй
    3. эр хүнийг танихад 4 жил багадана гэж үг байдгын…чиний яг ямар хүн болохыг минь тэр сайн мэдээгүй байна.
    4. манай найз охин жилд 3сар уулзсан үлдсэн хугацаанд нь мсж р харилцсан тийм хүнтэйгээ суусан одоо жинхэнэ тарыг нь таниад хэцүүдэж байна яаж салах вэ гэдгээ ярьж суудаг болсон.
    5.өшөө илүү хугацаа хэрэгтэй дээ..чамд.

  13. oogii says:

    Юу ч хэлэлгүйгээр толгой дохих байх гэж чи бодож байсан уу?
    Эмэгтэй хүн шууд зөвшөөрсөн хариулт өгөхгүй байнаа гэдэг чинь цаанаа чамд, чиний ааш араншинд нэг л сэтгэл дундуур явдгийн л шинж.
    Яг энэ бичсэнээс чинь харахад чи жоохон түрэмгийдүү, өөрийнхөөрөө юм шиг бна. Цаад охинийхоо юу хүсч, юу бодож байгааг харгалзаж үзэлгүй л бөгжөө өгч дэ.

  14. help says:

    Ямар нэг эргэлзэх зүйл гарч дээ мэдээж учиргүй хайртай сайхан хосууд юу ч бодох сөхөөгүй л гэрлэх байсан байх ингэж хэлдэг нь чамд итгэх итгэл нь багассан байна.эсвэл чамд хайргүй болсон ч байх талтай, чиний зан яг ямархуу юм дээ гэдэг л сонин байна. ямар ч эмэгтэй хүн ийм чухал шийдвэр дээр хайнга хандахыг хүсэхгүй насан туршийн нь амьдрал учраас нөхрийн хэцүү ааш аягнаас болж зовохыг хүсэхгүй шүү дээ.
    Айлын охиныг авч суугаад зовоох вий дээ ааш зандаа сайн анхаар дутагдлаа мэдэж байвал засахыг боддоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.