Гомдсон гомдлоо надаар тоглож тайлах гээд байна уу?

Манай нэг найз бүсгүй байдаг юм. Тэр нэг хүнтэй суух гэж байтал тэр нь гадаад руу ажиллахаар явах болчихсон. Явсан хойгуур нь тэр найз хүүхэн маань өөр залуутай үерхэж бараг суух дээрээ тулсан. Тэгсэн хуучин найз залуу нь ирээд тэр найз маань тэрэнтэйгээ суучихсан. Харин сүүлд нь үерхэж байсан залуу нь надтай зовлонгоо хуваалцдаг байсан юм одоо харин надад чамд хайртай гээд байх юм. Найз хүүхэн маань энэ залуугаасаа салаад бараг 3-н жил болж байна. Би ч гэсэн энэ залууд хайртай болчихсон юм шиг. Гэхдээ би хайртай гэж хэлээгүй л дээ. Энэ залуу надтай сууя гээд байх юм. Сууя гэхээр найз хуухний минь экс найз залуу. (найз бүсгүй маан мэдээгүй байгаа бид 2-г уулздаг гэдгийг) Суухгүй гэхээр тэр залуугаас салж чадахгүй ч юм шиг. Би яах вэ хүмүүсээ надад зөвлөөч. Би зүгээр л тэр хүнээс холдчихуу. Заримдаа би энэ залууг найзад маань гомдсон гомдлоо надаар тоглож тайлах гээд байна уу гэж боддог би их муухай юм бодож байна уу.

cekc.mn дээр ирсэн захидал

13 Comments

  1. saraa says:

    ЭНЭ ЧИНЬ ХАЙР БИШ, ТЭР ЗАЛУУ ЧАМД ХАЙРГҮЙ, НАЙЗ ХҮҮХЭНД ЧИНЬ ГОМДООД ЧАМААР ГОМДОЛОО ТАЙЛЖ БАЙГАА ЮМ, ЯГ ЦАГАА ТУЛВАЛ ЧАМТАЙ СУУХГҮЙ ЭЭ

  2. hey says:

    хэхэ chi arai manai nz ohin yum bish bizdee unendee nziinhaa booljson booljsiig doloohdoo ichihgui bna u? utgagui yum manai nz ohin anh sal ontsgui zaluu gej dunduur yum yrichaad odoo 3n jiliin daraa uuruu araas n guigeed bgaanmuu ymarch bsan uulzsaniig n bi medsen yer n chamaas ushuuguu awjaagaa ch yum biluu nz ohintoi chini oirtoh hamgiin shan shaltag bol chamtai niileh !!!!!! hun mundsan bish nziin nz uuruu ichihgui gewel yahawdee uruwdultei l yum

  3. Captian Kutuzov says:

    Монголийн амьдрал Солонгос драма болчихсон юм бна дөө.
    Бурхан минь энэ хэдэн тэнэг хүүхдүүдийг өршөөж ,нэг нэгнийх нь шээсийг багахан шиг л уулгаж хайрла…………

  4. zoloo says:

    за да хэрэггүй л байх да муу муухайгаа мэдэлцсээр байж сууна гдг ч дэ …

  5. subeedeee@yahoo says:

    хуучин муухай дурсамжийн гэрч болчоод одоо тэр дурсамжийг сэргээхгүй амидарна гэж худлаа амидрал дээр чиний бодсон шиг л өшөө абалт юмуу эсвэл ядаж л хэрүүлийн уед гардаг чи тэгээд тэнд тэгж явсан гээд л эхлэх нэг сэжим болно доо суугаад бариад байх дэмий биз дээ эсвэл тэр холбооний гинж болсон найз хуухнээсээ бурэн тусдаа амидраад бухнийг мартах ни дээр байх тэгээд чи тэгж шийдсэн ч танай цаад нохор тэгж чадах ууу ккк аягүй л бол дурлалийн өшөө авалт байх даа би ч гэсэн тэгж бодож бнааа

  6. ОД says:

    ЮУН ХУРДАН ГЭРЛЭДЭГ ЮМ. ХЭХЭ. ХУРДАН ГЭРЛЭВЭЛ ХУРДАН САЛНА Л БИЗ ӨӨР ЯАДАГ ЮМ. ИРЭЭДҮЙД ТЭР ЗАЛУУ ЧИНЬ ТЭР НАЙЗРУУ ЧИНЬ ГҮЙНЭ ДЭЭ ТЭГЭЭД НАЙЗ ЧИНЬ Ч БАС ТЭГЭЭД ТЭР НӨХӨР НЬ ЧАМ ДЭЭР ТЭГЭЭД АЙМААР УТГАТАЙ АМЬДРАЛ ААН…

  7. Hi says:

    Chi ooroo med, chi l shiidne shuudee…
    Gehdee minii zugees zovlohod>> Ehleed neg asuuh asuult baina…Iim urt udaan hugatsaa ongorhod naiz busgui chin ta 2 iig uulzdagiig yagaad medeeguiyen?

    Yamar neg zuil zarimdaa chinii bodoj baigaagaas shal ooroor ergedeg…
    Udaan uulzaad,ter zaluu chamd uneheer hairtai bolson baij bolno(Iimerhuu kino hurtel baidag).

    Chi ueneheer yaahaa medehgui zovlomj avahiig husej baigaa bol oshoo delgerengui bicheh heregtei,(Bi chinii hajuud baisan bish nariin shiriiniig ni medehguu)ali esvel oor dotnii,ger buliin hundee hand eej ch yum uu,ted chamd bidnees iluu zovloh bailgui.

    Bas chi ooroo gerlehed odoogiin baidal chin belen ugui eseh,ireeduidee aldaa gargahguin tuld tolovlogoo mash sain gargah heregtei…
    Bodoh heregteii!!!
    Teed Gerelheer bolj shiidveree gargaval naiz busgui dee unengee hel…Hunii naiz yum bain bas ooroo gerelchihsen chamaig buruutgaad baihgui oilgono gej naidaj baina.

    Amjilt…Everything’s gonna be alright

  8. cool says:

    буу суу чи алдана шуу.чамд хайртай байсийн бол ю гэж анхнасаа чамд хайртай гэхгүй найз бусгуйд чин хайртай гээд гуйж байхийн.тэгээд ч чамд зөндөө сонголт гарч ирнэ

  9. Цэцэг says:

    Ийм тохиолдлууд байдагшд.

  10. jeki says:

    суугаад найзаасаа холд холбоогоо тасла

  11. legend says:

    Хаха тэнэг юм аа хаха ёоёо хорвоогийн эрчүүд мундсан биш эсвэл мундаад байна уу арга яваад байна уу тэгвэл суу даа. заза суу суу ямар дүүтэй чинь эгчтэй чинь найзлаж байсан биш. эвгүй л юмдаа гэхдээ яахав. цаад хар юм чинь хэр эр юм байгаа юм. сүүлд олон юм яриад амьдрал чинь нохойн замруу орчихгүй бол суу даа. бодолтой л байж үзээрэй өөрийн толгойтой байгаарай даа

  12. uranzurag says:

    ёстой л цаг хугацаа харуулах асуудал бн.
    жаахан жаахан хөнгөхөн сорилт тавиад үзвэл
    зүгээр байхаа.
    чамтай уулзсаар байгаад дасаад хайрласан байхыг үгүйсгэх аргагүйл дээ.
    сориод үзээ.

  13. Зөвлөх үйлчилгээ says:

    Ёстой бүтэхгүй харилцаа байна. Эртхэнээс холдвол дээр дэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.