Хосууд нэг зүйл дээр байнга маргалддаг нь маргаанд ялагч байдаггүй бас, уг маргааныг огт шийддэггүйтэй холбоотой аж. Хэрэв та маргаан юунаас болж байгаа цаад шалтгааныг олж чадвал ийм зүйл дахин давтагдахгүй болно.
Өдөр тутмын ажил
Хэрэв та гэрт үргэлж хог шүүрддэг, шал угаадаг, цас арилгадаг, хоол хийдэг нэгний тухай гомдоллох гэж байгаа бол түр хүлээ. Хэний ч буруу байхгүй үед ажлаа хуваарилж авах нь хамгийн шударга гэрээ болно. Хэн хэн нь гомдоллохгүй бол маргаан гарахгүй шүү дээ.
Өнгөрөөх
Нэг нэгнээ ойлгохыг хичээх нь харилцааны түлхүүр гэдгийг сана. Эхнэр нөхрийнхөө ар гэрийг маргааны сэдэв болгох нь хэн хэнийг нь гомдоож мэдэх тул дайралцахаас зайлсхий.
Цаг
Тэр үргэлж оройтож ирнэ. Та ч бас найзуудтайгаа байнга уулздаг. Бие биентэйгээ хамт байгаагүй цаг олон хосуудын дунд маргааны сэдэв болох нь бий. “Чи надад хайртай гэж үү?” “Би чамд хамаатай юм уу?” Хэрэв та нөхрөө орой болтол ажилтай байдагт нь сэтгэл дундуур байгаа бол өөрт чинь цаашид санаа тавих эсэхийг л асуу.
Өнгөрөөх
Маш завгүй хэрнээ бат бөх, жаргалтай гэр бүл маш олон байдаг. Гэрлэлт бол үргэлж хамт байхын нэр биш гэж тэд хэлдэг. Хэрэв та хамтдаа байхдаа юу хийхээ мэддэг бол нэгнийгээ оройтож ирэхийг хүлээж, хамтдаа сууж хооллох тухай ч бас бодох нь зүйтэй. Хамтдаа байх эсэх нь чухал биш харин хамт байхдаа ямар байх нь чухал.
Мөнгө
Хэрэв гэр бүлийн хоёрын нэг нь мөнгө олдог нөгөө нь үрдэг бол маргаан төгсгөлгүй мэт санагдана.
Өнгөрөөх
Нэгнийхээ бодлыг хүндэтгэ. Магадгүй та хоёр буйдантай болох нэг л хүсэлтэй боловч нэг нэгнийнхээ санааг ойлгохгүй байж болно шүү дээ. Нэг нь мөнгөө цуглуулж байгаад хямдралтай үнээр авах санаатай байхад нөгөө нь өнөөдөр ч хамаагүй буйдантай болохыг хүсч байдаг.
Хүүхэд
Гэр бүлийн маргааны сэдэв нь заримдаа хүүхдийн аав ээжийнхээ зан чанарыг дуурайсантай холбоотой байдаг. Хүүхдийн хоолоо ялгах эсвэл машин зөвшөөрөлгүй авч явах гэх мэт үйлдлийн бурууг эцэг эхчүүд нэг нэгэндээ тохдог.
Өнгөрөөх
Хүүхэд та хоёрын сайн талыг өвлөөгүйг буруутгах аргагүй. Гэхдээ хүүхдэд аав ээжийнх нь зан чанарын аль аль нь байдаг гэдгийг мартаж болохгүй. Дараагийн удаа маргалдахдаа хүүхдээ буруутгах хэрэггүй.
Секс
Гэр бүлд бэлгийн харьцааны таарал зохицол юу юунаас чухал байдаг. Та илүү ихийг хүсч байхад нөгөөд чинь хангалттай санагдана. Эсвэл эсрэгээрээ. Сексээс илүү ихийг хүсдэг нэг нь ийм нөхцөлд өөрийгөө шоовдор мэт үздэг бол секс чухал биш гэж үздэг нэгэнд дарамт болдог байна.
Өнгөрөөх
Зохицол. Бие биендээ юу хэрэгтэй байгааг мэдэр. Энэ бүхэн зөвхөн сексээс болж байгаа хэрэг биш тул нэг нэгэндээ хэрэгтэй зүйлийг өгөхийн тулд илэн далангүй бай.
Гэр бүл
Энэ бол сонирхлын зөрчил. Үнэндээ та хоёрын аль алинд нөгөөгийнх нь гэр бүлийн хачин заншил таалагдахгүй.
Юуны түрүүнд өөрийн гэрлэлтээ гэр бүлээсээ дээгүүр тавьж байгаадаа өөрийгөө буруутгах хэрэггүй. Өөрийн гэр бүлийг хайрлаж хүндэлдэг шигээ түүнийхийг ч бас байгаагаар нь хүндэл. Энэ бол таны хайртай хүнийхээ төлөө хийж чадах ганц зүйл. Энэ бол гэрлэлт.
О. Халиун
news.mn