Өмнөд Солонгост гадаадын иргэнтэй гэр болох явдал маш түгээмэл бөгөөд ялангуяа солонгос эрчүүд залуухан гадаад бүсгүйтэй гэр бүл болохыг илүүд үзэх хандлага хүчтэй байдаг аж. Гэр бүл зуучлалын агентлагууд гурав хоногын дотор л мөрөөдлийн бүсгүйг нь олж, гэрлүүлнэ гэж солонгос эрчүүдэд амладаг байна. Тэд голдуу Вьетнам, Хятад, Монгол зэрэг орны бүсгүйчүүдийг тэдэнд зуучилж өгдөг аж. Зуучлагчид бүсгүйчүүдийн 18-25 насны гэрлээгүй, онгон, үнэнч, дуулгавартай байхыг хариуцдаг. Харин солонгос эрчүүдэд ямар ч шаардлага тавьдаггүй аж. Сингапурын нэгэн нэртэй зуучлагч агентлаг бүр бүсгүйчүүдийн онгон эсэхийг эмчийн үзлэгээр давхар шалгадаг гэнэ. 1990 оноос хойш гэр бүл зуучлал Азид аж үйлдвэрийн адилаар маш эрчимтэй хөгжиж байгаа бизнес болоод байна. Гэвч өнгөрсөн сард Сөүл хотод гарсан вьетнам бүсгүйн аллага улс дамжсан зуучлагчдын бизнесийг дахин харахад хүргэсэн байна.
Энэ хэрэг өнгөрсөн долоон сард болсон юм. Солонгос эртэй зуучлалаар гэр бүл болсон 20 настай вьетнам бүсгүй гэрлэснээсээ хойш найм хоногын дараа 47 настай нөхрийнхөө гарт амиа алджээ. Бүсгүйг зэрлэгээр зодож, хутгалсан байжээ. Түүний нөхөр өмнө нь таван жил эмчийн хяналтанд байсан шизофрени өвчтэй этгээд байсан гэнэ. Тэрээр цагдаа нарт өөрийгөө хий юм хардаг, тэр нь эхнэрээ ал гэж ятгасан гэж мэдүүлсэн байна. Зуучлалын агентлагт хандахдаа эрчүүд бүсгүйд санаанд оромгүй олон шалгуур тавьдаг ч нөхөр болох хүний тухай сүйт бүсгүй ганц ч асуулт асуух эрхгүй байдаг аж. Нөхрийнхөө гарт амиа алдсан вьетнам бүсгүйн аавдаа хэлүүлсэн сүүлчийн үг нь “ Би жаргалтай амьдрах болно” гэсэн үг байжээ.
О. Халиун
news.mn
7 Comments
янхануудад том зовломж бна даа. монгогуй ч гэсэн мгл залуу чинэ хажууд чинэ байна
угаасаа архичин арчаагүй хөлсний байранд амидардаг арбайт хийдэг голдуу 40 -иөөс дээш насний солонгос эрчүүд гадаад эхнэр хайдаг.тэдэнд хөлсний байрнаас өөр гэр орон байхгуй хураасан мөнгө байхгүй болохоороо л тэгдэг.солонгос хүүхэнтэй сууна гэхэд гэр орон ,хуримийн зардал 60 сая вон дор хаяж шаардагдана.бүгд биш л дээ.гэхдээ 80 хувитай байх.
энд дандаа бүсгүйчүүдээ гэсэн байх юмаа. ил байхгүй ч эрчүүд маань ийм байдлаар баян хүүхэн харж амьдарч байна ш дээ
тийм шүү бүсгүйчүүдээ ухаандаа жаахан юм хийж үзээрэй кккккк
сүүлийн залуу үнэн хэлжээ. нэгэнт л мөнгийг амьдралынхаа утга учир болгосон улс янз бүрийн зовлонг үзэж л байхаас. нэгэнт өөрөө толгойгоо ажиллуулж мөнгө олж чадахгүй байгаа улс мөнгөгүй гэдэг ганцхан зовлонгийн оронд өөр санаанд нь ч орохгүй олон зовлонг биеэр эдлэхэд яах вэ дээ тийм ээ бүсгүйчүүд минь.
хэлээд бичээд анхааруулаад уншуулаад байхад ойлгодоггүй заавал өөрийн биeэн дээрээ турших гээд байдаг хүмүүс байсан байдаг байсаар ч байх болно
зөндөө л гарсан мэдээ байна ш дээ