Архинаас нь гаргаж чадсан хүмүүс байна уу?

Олон юм нуршаад яахав шууд асуудлаа бичье. Би 30 гарч яваа жирийн нэг бүсгүй, нөхөр маань 40 гарсан бас жирийн л нэг монгол залуу. Бид 2 ханьлаад 5 жил гаруй болж байна, бид 2 гадаадад танилцаж суусан юмаа. Яг тухайн танилцаж байх үед архи дарс бараг хэрэглэдэггүй байсан юмаа, хэрэглэдэггүй ч гэж дээ хэдэн сар завсарласан үе нь таарсан юм шиг байгаа юм. Бид энд 2 хөөрхөн хүүхэдтэй болсон, амьдрал сайхан болж л байна. Нэг том асуудал бол нөхөр маань маш их архинд донтсон, 1 уухаараа дор хаяж бүтэн сар гаруй үргэлжилдэг, ууж байх үедээ ажил төрөл бүх зүйл түүнд хамаагүй, ажлаа таслаад л уугаад байна. Харин уугаад зогсчвол 3-4 сар орчим огт амсалгүй явдаг, ерөнхийдөө ойролцоогоор улирал болгонд нэг сайн уудаг гэсэн үг. За тэр халамж хайрын тухайд бол мөрөөдөөд ч хэрэггүй, хамгийн гол нь архинаас гаргах хэрэгтэй байнаа, бусад асуудлыг бол тэвчиж болж байна. Салъя гэхээр хүүхдүүд маань аавгүйгээр байж чадахгүй надаас илүү аавыгаа гэдэг. Уг нь манай хүн уухгүй л бол хүүхдүүддээ хамгийн сайн аав нь, бас ажилд их махруу зүтгэдэг, уг хүн нь их сайн хүн байгаа юмаа. Бид гадаадад амьдарч байгаа болохоор арай гэж цуглуулж эхэлж байсан мөнгө маань нөхрийг ажилгүй үед, архидаж байх үед зарцуулагдаад дуусдаг. Би өөрөө part time-ээр ажилладаг болохоор ойр зуурын л хэрэгцээнийхээ мөнгө олдог. Тэгээд уухгүй үедээ бол илүү цагаар уйгагүй ажилладаг, хэдэн юм хураавал монголдоо очоод сайхан амьдрана гэж ярьдаг.

Тэгээд миний асуух зүйл бол та нар дунд архичин аав, ах, нөхөртэй хүмүүс тэднийгээ архинаас гаргаж чадсан хүмүүс байна уу? Хүүхдүүдээ өнчрүүлэлгүйгээр ямар арга хэмжэээ авах вэ? Аа тийм нэмж хэлэхэд нөхөр маань энд согтуу явж байгаад цагдаад баригдсан, тэгээд шоронд ороод гарсан, тэгсэн хэрнээ л хашрахгүй шоронгоос гарсан өдрөө л уусан. Эндхийн хуулийн дагуу албадан ажил хийж байгаа, архинаас гарахад тусладаг янз бүрийн программд хамрагдаж байгаа. Уг нь тэрэндээ овоо идэвхтэй яваад байсан чинь саяхан дахин ууж эхэлчлээ. Ийм л нэг асуудалтай хүн байна даа, хэрэгтэй гэсэн бүхнээ зөвлөөч!!!

cekc.mn дээр ирсэн захидал

53 Comments

  1. хох says:

    Архи их уувал хүний ой санамж муудаж тэнэгрэл үүсдэг.тэнэгрэл бол нилээн хүнд шатандаа орсныг илтгэнэ.харин хий юм харах.сэтгэц мэдрэлийн өөрчлөлтийг бол эмчлэх боломжтой.урт удаан эмчилгээний дүнд. Ийм ярилцлага өгсөн шархадны нэг эмчийн яриаг гэнэт саналаа.тэнэгрэхээс нь өмнө эмчлүүлээрээ.энэ өвчин шүү.

  2. Эрүүл амьдрахуй says:

    Архинаас гаргах тан зарна. Дэлхий дээр сая гаруй хүнийг архинд донтох өвчнөөс салгаж чадсан уламжлалт анагаах ухаан Аюурведийн тан юм. Биед ямар ч сөрөг нөлөөгүй, цэвэр ургамлын найрлагатай тул архинд донтохыг бүрмөсөн эмчлээд зогсохгүй биеэс архины токсиныг гадагшлуулж, архи болон бусад хорт бодисоос болж өөрчлөгдөж, гэмтэж, өвчилсөн эд, эрхтнийг эсийн түвшинд сэргээн дэмжиж, хорт хавдар, циррозын эсрэг үйлчилгээ үзүүлдэг нь “нэг сумаар хэд хэдэн туулай” ононо гэсэн үг. Утас: 99685551

  3. Ховс says:

    Тэр Дархан юм уу Эрдэнэтэд бдаг архинаас гаргадаг хүнийн мэддэг хүн бна уу

  4. 89172886 says:

    Хэдэн жил сар уусанч хамаагүй архинд хэр орсонч хамаагүй архинаас гаргана

  5. 89172886 says:

    Архинаас найдвартай гаргана. Дээрх утсаар холбогдоорой. 

  6. Х.Б says:

    манай эхнэр бас архи уудаг зүв зүгээр байж байгаад уугаад явчихдаг 1 уухаараа 6,7 хоног ууна жирэмсэн байхдаа хүртэл ууж байсан эмэгтэй хүнийг яаж эмчлэх вэ?

  7. sanaa ijil says:

    манай нөхөр бас их ууж байна сүүлийн үед ямар арга байна

  8. ggii says:

    Manai nohor arhi uugaad 6 jil bolj bn. anhnii huuhdee torohoos ehleel baga bagaar uusaar odoo bur arhichin bolson. 28 nas l hurch. Bid 3 huuhdtei. Sogtuu ireheeree ynz buriin ym yrial heruul guina. Bi ch heldgui. Odoo bur suuldee. Namaig arai zodohgui ch ym humaa tsohij nudeed agsam tawina. Bi bainga aidastai amidarch bn. Salii geheer salj ogohgui haa ywsan gazar ireed shiwshig bolgoh geed bhiin. Suuldee medrel muutain boluu gej bodoj bn

  9. Astrologer says:

    Архинаас гарахын тулд юуны түрүүнд ад, донгийн хорлол хөөх засал хийх хэрэгтэй. Үүний дараа бие, ялангуяа хордсон эрхтнүүдийг эмчлэн цэвэрлэ. Үүний дараагаар биед архины хор оруулахгүй дархлаа тогтоох эмчилгээ хийх хэрэгтэй байдаг. Бид энэхүү хосолсон эмчилгээг хийгээд эхний хүмүүс маш үр дүнтэй эмчлэгдэж байгаа. Эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөөгүй. Архи амхинаас бүрмөсөн, баттай гарах болно.
    Харилцах утас 99786426
    98657256

  10. ner says:

    arhinaas gargdag spiralig haanaas abh yum be dugaaraa uldechih

  11. niitlegchee ur dund huree u? ijil zovlontoi busgui bn says:

    sain bn u. bi bas adilkhan asuudaltai busgui bna. manai hun ankh taniltshad joohon uuh durtai um bn gej bodoj baisan getel odoo uuh ni ulam nemegdeed l baih um. gertee gantsaaraa l uuchih um. shono uuna. odoo bur uuh ni ihdeed onoodor uulaa gehed margaash ni shartaad nogoodor ni uuh jisheetei. iimerkhuu davtamjtai uudag bolloo suuliin ued. deerkh setgegdeluudiig unshlaa. 2 jiliin omno uma. niitelegchiin maani nohor arkhi uuhaa baisan bolov u. garsan bol yag yamar arga hereglesenee bichij tyslaash. ter Bolgar spiral taviulsan uu.

  12. Итгэж бна says:

    С-ын бичсэн Оюунчимэг эмчийн утасыг өгөөч  гуйж бна . Та бүхэнд баярлаж бнаа.  Архинаас гарсан хүмүүс зөвөлгөө өгөөч олон эмэгтэйчүүд элэг бүтэн амьдрах болтугай

  13. Zzz says:

    Ижил зовж явлаа. Бас л аиерикад хоорхий хунд Ажил хийдэг гээд л бухнийг ооороо хийж зовж шаналан хулээдэг байлаа. Нэг одор залхсан салсан. 2 хуухэдтэ 31- тэй. Гануцаардаж байна. Гэхдээ архийг хулээн зовшоорч чадахгуй

  14. Ganaa says:

    тэр хун ööрöö л гараx сонирxол байxгуй бол юугаар ч аргалж болоxгуй байxаа

  15. санал says:

    Архи уудаг хүмүүс хараад байхад адилхан юм. Уг хүн нь өөрөө үнэхээр гарья гэсэн сэтгэлтэй бол лам бөө архинаас гарахад сэтгэл зүйн талаас дэмжлэг болдог юм шиг бна лээ.Түүнээс яг лам бөөгөөр яваад гардаг гэдэг худлаа.Манай нэг ах уудаг учраас янз бүрийн арга хэрэглэж үзэж бна. Саяхан хүнээс сонсохнээ архинд хулганы 7 гөлчгий хийж 7 хонуулаад уулгахаар гарсан гэж сонслоо. Нөхөр нь аймаар их уудаг эгч лам бөө гээд яваагүй газаргүй гэсэн тэгээд энэ талаар сонсоод хэрэгжүүлж үзсэн их амжилттай болсон гэсэн шүү.Хэрэг болж юуны магад гээд орууллаа. Энд нэг зүйл анхаарахад элэг муутай хүн уувал үхдэг гэсэн шүү тэгэхээр энэ аргыг хэрэглэж үзье гэвэл элэгний шинжилгээ өгсөн дээр гэдгийг анхаараарай. Хамгийн сүүлд хэлэхэд уудаг хүн маань өөрөө гарья гэсэн чинь сэтгэлтэй байх ёстой юм шиг санагдсан.

  16. UB man says:

    Нэгэнт орсон бол гарна гэдэг худлаа даа

  17. Э says:

    ээ мэдэхгүй юм даа. хүн хэрэндээ л хүний сайхныг нь олж суулаа ханиллаа гэдэг. би ч бас. гэхдээ тэр нь бас мэдэхгүй ээ. үнэхээр сайн сайхан хүн ядаж л хажуудахаа жаргаахгүй юмаа гэхэд зовоолгүй амьдрахаа мэдмээр юм. бид нар чинь тэгээд хажуудахынхаа муу талыг нь ч сайнаар хараад хайрлачихдаг юм шиг байгаан. за тэгээд тэр уулаа ч гэсэн агсам согтуу тавьдгүй, элдэв зангүй, аа бас тэгээд уугаагүй үедээ орчлонгийн хамгийн сайхан хүн болчихдог энэ тэр гээд бид өөрсдөө тэднийг өөгшүүлээд байдаг ч юмуу. энэ нийтлэл болоод комментуудыг уншсан чинь сэтгэл өвдөх шиг, бүр зүрх зүсэгдэх шиг л боллоо. надтай адилхан ийм олон хүн байх гэж дээ… хачирхалтай нь эмэгтэйчүүд бид нь тэдэндээ хайртай хаяхгүй, ханиа авармаар байна арга чарга юу байна гээд л горьдлого тасрахгүйгээр бичих юм. эрчүүд тийм хэнэггүй юмуу эсвэл тийм тэнэг юмуу, энийг бодвол уншиж л байгаа байхв эрүүл ухаантай хүн бол нэг нь ч гэсэн сэтгэгдэл бичиж үлдээмээр юм. гайхамшигтай юмаа энэ эрчүүд. та нар итгнх үү би одоо 23 настай, миний нөхөр 29тэй. дээрхийн л адил сайн сайхан хүн. бид – хүүхэдгүй л дээ. ханилаад хэдийнээ 3 жил болчихжээ… энд сал сарни гээд хүмүүс бичиж л дээ, салахгүй ээ бид нар чинь тийм сайхан сэтгэлтэй гэх нь ч хаашаа юм тийм тэнэг юм чинь… би нас залуу, за тэгээд хүүхэд шуухадгүй хэрнээ л салж чадахгүй байхад. чухам юу хэлэх гээд байгаагаа мэдэх ч юм алгаа. тэд өөрсдөө хичээхгүй байхад бид хий дэмий л шанална, сүүлд бодоход надад яваагүй газар ч алга өө. хаана сайн үздэг хардаг хүн энэ тэр байна гээд л харанхуй шөнө дөл хүйтэн нойтон хамаагүй явж өгнө шүү дээ. гэвч энэ бүх зөвхөн миний, чиний хичээл зүтгэлийн үр дүн нь чухам юу байна вэ??? гэж бодохоос л өр өвдмөөр…

  18. sara says:

    байна уу

  19. Харин яа вэ says:

    Надад бас бүх асуудал бна. Манай хүн бас байж байгаад ууна, уухдаа олон хоног, спираль тавиулсан, сална гэж айлгалаа. Өөрөө бас уухгүй байхсан гэж боддог гэвч нэг л өдөр …
    Би ч бас гутраад, одоо бүр сэтгэл зүрх өвдөөд өөрөөс минь өвчин салахаа болилоо. Одоо хэзээ уух бол гэж бодохоос л хамаг эд эс үхээд ,хоёр хүүхдээ бодоод л байж байна.
    Сэтгэл заслыг эмчилгээ хийлгэ гэж зөвлөх юм. Гэтэл бас янз янзын мэдээлэл зөндөө байх тул шийдэж чадалгүй өдий хүрлээ. Гэвч одоо эцсийн арга судалж байгаад аль нэг эмнэлэгт нь очихоор шийдсэнв Үр дүнгийн талаар та нарт хэлнээ. Гэхдээ архинд донтох өвчин нь яг л нэг шинжтэй харин хүвь хүн нь хэн мэ гэдгээс үр дүн гараад байх шиг. Спираль тавиулаад гарсан, эмчилгээ хийлгээд гарсан энэ тэнд бөө дээр очоод гарчмхлаа гэсэн хүмүүс байнаа.
    Сэлэнгэд нэг арга чарга хийдэг хүн байна очоод гарсан хүн байна. Манай аавын хамар хашааны хүн гараад бас нэг тийм асуудалтай хүмүүс очоод арга чарга хийлгээд 4 сар уугаагүй байнав Би бас харзнаад л байна. Энэ хүн тан уулгаж засал хийдэг гэсэн. Нэг найзын маань найз олон хоног уудаг. гайгүй ажил алба хашдаг хүн. Нэг эмнэлэгт хандсан байна . Тэнд нь өөр шиг нь хүмүүс асуудлаа яриад хамтдаа клуб маягаар хичээллээд үр дүнд хүрч байна гэж байна. 6 сар болж байна. Тэр нөхөр ярихдаа ажил албаасаа ичээд эмнэлэгт хандаж чадахгүй байдаг байсан, гэтэл над шиг надаас ч том эрхэм гишүүд хүртэл байна гэж ярьсан. Тэгээд би энэ эмнэлэгт бас хандах санаатай. Ер нь бидэнд үр дүн гарахгүй байлаа ч / агараасай гэж маш их хүсч байнаа/ бусад хүмүүст үр дүн гарч болно шүү дээ. Тиймээс би дээрхи мэдээллүүдийнхээ талаар үнэ өртөг хаяг байрлал, утас гөрмөсийг тодорхой болгоод та нарт мэдээлэл үлдээнээ.Ганц олдсон амьдралынхаа төлөө, үр хүүхдүүдийнхээ төлөө бүгдийг нь хийгээд үзээрэй. Хүн бүхэнд өөр өөр жор таарах юм шиг.

  20. uruwdultei emegteid tuslaach says:

    Нийтлэгч С-д эрдэнэтийн наркологийн эмчийн утсийг өгөөч . Гуйя. Манай нөхөр бас л архи уудаг бид 3 хүүхэдтэй. нөхөр маани 34-тэй харин би 31-тэй бид залуу бна. Архинаас болж гэр бөлээ салгамааргүй бна. МАнай хүн архи л уухгуй бол алт шиг л хүн. Сард заалттай 10 удур уугаад бхийн. Хүүхдүүдийн хүмүүжилд ч муу юмаа. 2 хүүтэй болохоор аав шигээ болохвий гэхээс л айж бна

  21. ану says:

    нэмж хэлэхэд анагаах ухааны үндэслэлтэй зүйлийг л хэрэглээрэй би хэл ханах лам энэ тэрд огт итгэдэггүй хүмүүс гахайн сүү уулга гээд янз бүрийн юм хэлж л байсан Гэсэн ч би нөхөртээ янз бүрийн туршилт хийхээс эмээгээд хайрлаад байдаг юм Салаад явахаар иртэл чинь ууна гээд бүүр биеэ муудтал ууж байсан миний арга барагдсөөн Уугаад явахаар нь гутраад Уугаагүй үед нь мартчаад нээх архи уудгүй нөхөртэй хүн шиг сайхан болчдийн Тэгэж байтал хаяад л алга болно зовлон маань ч эхэлнэ

  22. ану says:

    сайн байцгаана уу надтай адил зовлон амсаж явдаг хүн бас байдаг л юм байна Би заримдаа үнэхээр яаж яваад ийм амьдралд орчихов до гэж боддог оо бид 3 хүүхэдтэй юугаар ч дутахгүй сайхан амьдралтай гэсэн ч надад хааяа сэтгэлийн амар амгалан гэдэг зүйл ямар их үгүйлэгддэг гээ нөхөр маань байнга уухгүй л дээ гэхдээ 1 уухаараа бүх л юм аа хаяад олон хоногоор ууна ажил амьдрал амьнаасаа илүү хайрладаг хань ижил үр хүүхэд нь юу ч болж байсан хамаагүй Уг нь өөрөө уухгүй байх гэж их хичээдэг юм үнэн сэтгэлээсээ шүү Гэсэн ч нэг л болж өгөхгүй юм аа Бид ярилцаад архины эмчилгээнд ч явж байсан Календар хөтөлж өөрт нь үзүүлж ч бсан нэмэр болоогүй ээ Эрүүл болохоороо би та арыгаа их зовоож бна да гээд шх шаналана Хүүхдүүдийн маань хүмүүжилд муугаар нөлөөлнө гээд би сална ч гэж үзэж байлаа мэдэхгүй юм да Одоо ч би бас л энэ зовлонгоо эдлээд ирэхгүй нөхрөө хүлээгээд сууж бна Эхэндээ хэрэлдэж уралцаад янз бүр л болдог бсан Одоо бол тэгэхээ больсоон хүүхдүүд маань томорч байна Хүүхдүүдийнхээ дэргэд архины хэрүүл хийхгүй гэсэндэ амаа хавчиж тэсдэг болсон нөхөр маань намайг юм дугарахгүй л бол юу ч дугарахгүй тэр маань ч уул нь бас л над шиг бодолтой хүн нөхөр маань ирэхгүйгээр хэд хоногоор алга болчихно эхлээд хаана хэнтэй байгаа бол гээд л янз бүрийн юм ургуулж бодоод хаа сайгүй явж хайгаад их зовдог байсан Сүүлдээ өөрийгөө их барьдаг болсон Өөрийгөө тэгэж хүчээр тайвшруулж барьж суух ямар хэцүү байдаг гэж бодно Одоо харин нөхрийгөө хаана явааг юу хийж хаагуур хонож явсныг мэдэхийг хүсч байсан ч үнэнээ хэлэхгүй юм чинь тэгээд ч би асуувал ууртай асууна хэрүүл үүсэх вий дахиад далимдуулаад уух шалтаг нь болчих вий гэж бодсоор байгаад би их дуугай нөхөртэйгээ санаа бодлоо хуваалцдаггүй хүн болж байгаагаа л мэдэрч байна да Яагаад байгаагаа өөрөө ч заримдаа ойлгохгүй юм Найз минь чамд бодлоо хэлэхэд монголд ирээд хэрэггүй бхаа Энд уруу татаж архи уулгах хүн мундахгүй улам л их ууна Манай хүн бас монголдоо нэр нөлөө бүхий хүн л дэ янз бүрийн шалтаг шалтгаан хүлээн авалт мундахгүй Би гэдэг хүн юугаар ч дутахгүй хамт ажилладаг эргэн тойрны маань хүмүүс надыг хараад сайхан амьдралтай халамжтай сайн ханьтай л гэж боддог гэсэн ч намайг дотроо ямар их зовлон үүрч явааг минь мэддэггүй юм да Ингээд бичсэн чинь сэтгэл онгойгоод сайхан болж байнаа Үргэлж л уучих вий за одоо ч уух цаг нь болж байгаа да гэсэн зовлонтой бодол тээж явах ямар хэцүү гэж бодно Согтуу ирэхээр нь оруулахгүй түлхээд гаргаж ч үзсэн нэмэргүй юм байна лээ Улам л ууна Хүүхдүүдээ сэтгэл санаагаар нь зовоох гээд байдгийн Заримдаа би бас намайг хэтэрхий даруу болохоор дээрэлхээд байдын болуу ч гэж бодож байлаа Гэсэн ч надад далимдуулаад ч юм уу барьцаад өөртэй нь адилхан яваад өгөх өчүүхэн ч бодол байхгү ээ Нөхөр маань намайг тэгэж бодоггүй гэдгийг ч би зүрх сэтгэлээрээ мэдэрдгийн Зүгэээр л тэр маань архины асуудалтай болчихоод байна Яамаар ч юм бэ дэ Би уг нь хүний сайнтай учирсан азтай эмэгтэй шүү гэсэн ч нэг л гутраад байх боллоо

  23. minii huvid arhinaas garna gedegt itgeltei bga says:

    сайн байцгаана уу сайхан сэтгэлт хүмүүс минь ээ би ч бас энэ зовлонгоор зовж байгаа хүн байна аа. миний хувьд дэндүү харамсалтай. одоо би 28 настай бид 2 танилцаад 6 жил болж байна хүүхэдгүй. учир нь гэвэл эрүүл бус хүүхэд төрвөл яанаа гэсэн айдастай болчихоод байга. харин манай хүн архинд ороод 4 жил орчим болж байна даа.Үнэхээр залхаж байна шүү. уг нь эмнэлэгт зөндөө л хэвтэж, эмчилгээ хийлгээд л эм уугаад л байсан боловч дахиад л хэдэн сарын дараа уугаад эхэлчих юм. нэг уухаараа бүүр хамаг юмаа мартаад хаяад 4-5 хоног уучихаад байгаамаа. уг нь өөрөө бол өөрчлөгдөнө л гээд байдаг юм даанч яагаад ч юм ямар ч шалтгаангүйгээр ганцаараа уучихаад байх юм. одоо тэгээд найз нөхөд ч гэж байхаа больсоон надаас өөр тоох хүн байхгүй ээ. гэхдээ би хайртдаа итгэж байгаа архинаас гарна. тэгээд л нэг уухгүй байх юм бол хэдэн ч сар хоног уухгүй байгаад л байдаг л даа. с эгчид баярлалаа би заавал тэр спиралийг олоод хайрыгаа архинаас гаргаж сайхан амьдарнаа. бид 2 2011 онд хүүхэдтэй болох тухай ярилцаж байгаа.

  24. tiim ee says:

    тийм ээ энэ архиний асуудал унэхээр хэтсүү байнa би одоо л тсохорч байна болдог бол салмаар байна гэвч 2 охин мин байна тэд аавгуй яах билээ 8 жил болж байна энэ олон жилуудэд овдож зовход ни шартаж хэвтэхэд ни сэтгэл санаагаар унаж зовлон зудгуур амсахад ни би л хамт байж халамжилж хайрлаж аргадаж уучилж бас 2 охиноо осгож хумуужуулж гэр орнийхоо тумэн асуудлийг шийдэж бас ажлаа хийж явсаар ирсэн 3-4 хоног ууыг тэгээд биэ ни муу 2-3 хоног хэвтэнэ тэгээд дахиад ууна би одоо залхаж байна ядарч байна одоо яах вэ архинаас яаж гаргах вэ

  25. МИнийхтэй ижил асуудал байна says:

    Бид гэрлээд нэг их удаагүй л байна. Хүүхэдтэй. МИний хань бол сайн залуу бас авьяастай, Харамсалтай нь аймаар ууна. Хэтэрхий их ууж байна гэж ярьж хэлж, захидал бичи, нэг өдөр орхиж яваж баахан л үзлээ. Тэгж байгаад л яаж ийгээд уучихаад байдаг юм. Дээр байсан календарь хөтөл гэсэн зөвлөгөө их зүгээр юм. Нэг тэгээд үзвэл санаа зовж магад. Бас бүр болохгүй бол тэр спираль ч гэсэн зүгээр л юм. Энэ сайтын зочид ямар сайхан сэтгэлээсээ зөвлөгөө өгдөг юм бэ, Баярлалаа. Жирийн уншигч надад ч тус боллоо. Би яг одоо гэхэд ажил дээрээ манай хүн битгий уусан байгаасай гэж бодож байна гээд боддоо. Эхэндээ надад ийм бодол огт байгаагүй. Ээжийг нь уурлаад манай хүнийг архи уулаа гээд загнаад байхаар нь ямар сүртэй юм бэ. Залуу хүнд хааяа нэг байх ш дээ гэж өмөөрдөг байсан чинь бас үгүй юмаа. Би ажил хийгээд харьж байхад нөхөр маань унтлагын өрөөндөө гутлаа ч тайлалгүй бүхлээрээ тасраад унтчихсан байх хэчнээн муухай байдаг гээч. Аймаар шантарч байгаа юм чинь. Би яах гэж ч ийм хүнтэй суув даа гэж бодхийн. Тэгсэн ч би хэзээ ч нөхрөөсөө сална гэж боддоггүй. САйн ч муу ч миний хань. Хамгийн гол нь би түүнийгээ миний төлөө бүхнийг хийх чин сэтгэлтэй гэдгийг нь мэднэ л дээ. Харин миний төлөө гээд архинаас гарах үгүйг нь сайн мэдэхгүй л байна. Нэг өдөр орхиж явсан гэсэн ш дээ. Тэгсэн чинь намайг орхиод явсан би хаягдсан гээд далимдуулаад ахиад шоудчихсан байгаам чинь. эмэгтэЙ хүний амьдрал ч ээдрээтэй юм аа…

  26. Erka says:

    сайн уу залуусаа. манай нөхөр бас архи их уунаа нэг уухараа 3-4 өдөр ууна. бас л ажил амьдралаа орхино доо. Сард бол заавал ууна. Түрүүний тэр польш спираль гэсэн хунээс асуумаар бна. Хаанаас энэ спиралийг олж абах бэ? Тус болооч

  27. zochin says:

    энэ спиралыг үнэн гэж бодож байна. учир нь нилээн уудаг 3 35 орчин насны найзууд гэр бүлээрээ зөвлөж хийлгээд. даанч хөөрхий нөгөө хоёр нь өнгөрсөн. үлдсэн ах одоо хүртэл огт архи амсахгүй, их сайхан амьдарч байгаа.

    гэхдээ энэ ч байж магад өөр хүн ч байж магад. яг арьсыг нь зүсээд суулгасан гэсэн бараг адилхан юм байна.

    танай гэр бүлд эрүүл энхийг хүсий

    бас манай хамаатны ах нилээн уудаг байсан залуугаасаа. одоо оогт уухай боличсон. амсах төдийд ухаан алдаад хаана ч хамаагүй уначихаад байдаг болчсон болохоор цагаа тулаад хүн аминдаа хайртай болохоороо уудаггүй л юм билээ. нэг тйим хүчтэй юм л хэрэглэж байж уухайй болих байхаа

  28. Нийтлэллийн эзэнд "С" -с says:

    Сайн уу найз аа? Чамайг энэ асуудлаас гарах гэж нэлээдгүй хичээл зүтгэл гаргаж байгааг харахад, надад чамайг дайчин эмэгтэй байх гэсэн сэтгэгдэл төрж байна. За тэгэхлээр найзаа: чи энэ спириалыг хаанаас авч болох вэ? гэхлээр Эрдэнэтийн норкалогийн эмнэлэгийн эмч Оюунчимэг гэж хүнээс уг спириалыг авч болно. Би өөрөө 4 жилийн өмнө 120000₮ худалдаж авч байсан. Одоо үнэ нь өссөн байна 250000₮ болсон гэнэ. Би бүүр хаа байсан Эрдэнэт зорьж очиж авч байсан юм шүү. Энэ спириалыг наанаа тавиулна гэдэг тийм ч хэцүү гэж бодохгүй байна. Мэдээж мас заслын эмч, эмнэлэгийн орчинд, спирт хэрэглэдэггүй тасалгаанд таьдаг юм байна лээ. Манай энд бол хамгийн түрүүнд амбульторт мэс заслын 1-р зэргийн өрөөнд таьдаг юм байна лээ. За хө нэг зүйлийг анхааруулж хэлэхэд гадуур буюу монголд солонгосын гэх спириалууд зөндөө байгаа. Би түүнийг найдвартай гэж бодохгүй байна. Чи Болгарт үйлдвэрлэсэнийг л худалдаж аваарай. Найдвартай нь дээр биздээ тиймээ. За тэгээд асуух юм байвал найздаа хариу үлдээнэ биздээ. Чамд амжилт хүсье. Гэр бүлийнхээ хүнд санаа тавьж, түүнийгээ аврах гэж бүхий л чадлаараа зүтгэж байгаа чамд туслахад бид үргэлж бэлэн гэдгийг хэлмээр байна. Энэ хичээл зүтгэл чинь САЙХАН бүхний эхлэл шүү. За дараа уулзъя. Чамайг хүндэтгэсэн С…

  29. ochir says:

    архинаас гаргах ганц сайн арга бол календарь хөтөл. эрэгтэй хүн хэзээ ч өөрийгөө архичин гэж хэлдэггүй юм. тэгэхээр архи уусан өдөр болгоныг тэмдэглээд бай, тэгэхдээ уусан шалтгаанаа өөрт чинь хэлнэ. тэр шалтгааныг нь хүртэл тэмдэглэж бай.тэгэхгүй бол худлаа тэмдэглэсэн байна гэж хэлдэг шүү. дор хаяж 6 сар юм уу 1 жил тэмдэглэ. тэгээд үзүүл. календариа хараад нэг юм боддог болно шүү.

  30. niitleliin ezen says:

    архиний спиралийн тухай зовлосон С-д маш их талархлаа. Нохор маани мгл-д байхдаа спирал тавиулсан гэсэн, гэхдээ тэр ни арай оор бололтой, ямарч байсан одоо болтол ухээгүй амид байхийг бодход. Чиний хэлээд байгаа спиралийг нээрээ хаанаас асуувал зугээр вэ? Тийм элбэг олддог уу? Тийм спирал оллоо гэхэд заавал эмнэлгт эмчээр тавиулна гэсэн уг юм бн. Бидний байгаа газар АНУ л даа, энд бух зуйлийг эмчийн зовшоорлоор хийдэг учраас энэ спиралийг тавиж огооч гэсний зоргоор тавих ни юу л бол гэж бодох юм, гэхдээ ямарч байсан хумуусээс асууж узнээ.
    Аа тэр архиний эмчилгээний тухайд бол тийм газрууд ни маш унэтэй бдаг, одууд модууд тиймэрхүү монготэй улсууд л ханддаг юм билээ, эсвэл даатгалтай улсууд, нохрийн хувид бол мгл-д бдаг шиг АА цуглаанд ни явж байгаа, унэгүй юм билээ, бас нэг оор хямд унэтэй программ байгаа тэнд ч явж бгаа, одоогоор тур завсарлаад ууж бн даа. Манай гэр булийн уур амисгал бол их сайхан, хун бур л биднийг ямар гоё гэр бул вэ гэдэг, миний зугээс нохортоо уурлах, углэх, дарамтлах, архи уухаас оор аргагуй байдалд хургэдэг зуйл байхгуй. Мэдээж ууж эхэлсэн уэд ни яачив, ямар шалтгаанаар гээд л асуух, уурлах уэ гардаг. Нохор маани зугэээр л донтох овчтэй болхоор хэний ч нолоогуй уумаар санагдсан уэдээ хэзээ ч хамаагуй ууна, уухгуй уэдээ хоргогчоор дуурэн архи дарс байсан ч тоохгуй ийм л хун. Ямарч байсан чадхаасаа чадахгуй хуртлээ тэмцэнэ дээ. Та бугдэд дахин баярлалаа

  31. ganaa says:

    нийтлэлийн эзэнд гэсэн нийтлэлийг сайн унш даа бусгуй мини энэ тухай би сонсож бсан хэргэлсэн хунийгч би мэднэ болдог юм шиг бна лээ

  32. Нийтлэллийн эзэнд says:

    Энэ их ноцтой мэдээлэл байна. Би ханьтайгаа суугаад 4 жил болж байна. Манай нөхөр ч гэсэн уухыг ч нэг үзүүлдэг байсаан. Бид тэр архины асуудлыг зогсоож чадсаан. Хүн сэтгэлээрээ гардаг гэж огт худлаа юм байна лээ шүү. Сэтгэл санааг архинаас хэдэн жилээр хол байлгаж байж архи гэдэг эдээ ундааг тоохоо больдийн байна лээ. За тэгэхлээр эрхэмсэг авхай минь би өөрийн хамгийн найдвартай зөвлөгөөг хүрье. Миний найз монголоос эсвэл байгаа газраасаа Болгарт үйлдвэрлэсэн архины спириал олж нөхөртөө тавиул. Хүмүүс архины спириал гэхээр шахаад гаргачихдаг гээд л худлаа цуураад байдаг юм. Тийм зүйл харин огт байхгүй шүү. Хүний арьсанд 10-15см орчим дээрээс нь доош хүртэл хутга шиг тусгай зориулалтын юмаа зоогоод тэр спириал гээд байгаа 10ш эмийг хийдэг юм байна лээ. Тэгээд түүнийгээ буцаагаад оёчихдог. Үүнийг шахаж гаргах боломж огт байхгүй. Харин энэ спириалаа тавиулахаас 7 хоногийн өмнө архины хордлого тайлах эмчилгээг заавал хийлгэхийг сануулъя. Ингээд үүгээр юм дуусахгүй ээ. Гэр бүлийн уур амьсгалыг маш сайхан байлгах хэрэгтэй. Тэр спириалыг тавиулаад хүн шууд гарчихдаг юм бишээ. Харшил гэж аймаар юм бий. Энэ нь юу гэхээр гэр бүлд байгаа бүх хүмүүс, ойр хавийнхан, ажил, ордог зоогийн газар гээд л хорих зүйлүүд их бий. Үнэртэй ус ч хориотой. Ер нь спиртний төрөлтэй, газтай ундаа зэрэг зүйлүүдийг эрс хориглодог юм шүү.Эхний хэдэн сар ч ёстой үнэхээр хэцүү шүү. Тэвчээр басхүү хувь хүний ухаан л мэднэ дээ. Эхний 2 жилд хүний уух бодол ер ариладаггүй юм байна лээ. Энэ спириалыг тавьдаг нь ашигтай. Чухамдаа байна ш дээ архи уувал энэ хүн үхнэ гэсэн аймаар зүйл байгаа юм. Пивоны үнэр аваад л нүүр ам нь хавдана. За уувал шууд л гүйлсэн булчирхай хавдаад хоолой боож шууд үхэх аюултай. Ямар ч хүн цагаа тулахаар үхэхээс айдаг юм байна лээ дээ. За ийм л байна. Тэгээд одоо манай хүн архи ууж байсан үеэ хамгийн аймаар эмгэнэлтэй үе гэж ярьдаг. Бид архины асуудалгүй гэр болж чадсан. Хэрэв чи үнэхээр асуух зүйл байвал мэйл хаягаа үлдээгээрэй. Чамайг хүндэтгэсэн С

  33. czxcz says:

    уулн монголд архинаас гаргадаг гээд олон хун бдийшд манай нохор зуу тавиулаад зугээр болсон шд

  34. boloroo says:

    negent bosgoson amdral chin yum xoino salaad yaxaw dee. boloxoos boloxgui xurtel yawax xeregtei shutee. yunaas bolood yagaad bgaag n medej uchiriig n oloxoo bod. darxad@yahoo.com deer aimaar sain boo xun baidag yum ter xund ch xandaj uz

  35. uranzurag says:

    сэтгэл зүйн эмчилгээ эмийн эмчилгээг хавсарч
    хийнэ.
    өөрийн чинь амьдарч байгаа улсад тийм эмчилгээ
    хийдэг газарууд байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
    бүлгээрээ ба ганзаарчилсан гэж явагддаг.

  36. darjaa says:

    Нөхөр чинь гарах хүсэлтэй байгаа бол тэмц, дэмж, хүсэлгүй бол хэцүү л дээ.

  37. zul says:

    нээрээ тэр айлгаад уз гэдэг дажгуй санаа бн шуу

  38. Ailgaad yz says:

    Нөхөртэйгөө хамт ууж архичин болж байгаа юм шиг айлгаж үзсэн үү?
    Уувал цуг ууя гээд зүгээр л дэлгүүрээс архи аваад хуваагаад уу. Жаахан уусан болоод худлаа согтоод агсам тавьж үз. Аль болох муухай харагдахаар агсам тавь, эсвэл эвгүй зан байдал үзүүл, нөхөр чинь архинаас жигшихээр харагдахаар юм үзүүл. Олон удаа хийхгүйгээр сайн бодоод нэг л удаа зүрхэнд нь ортол жүжиглээд үз.
    Танай хүн өмнөх гэр бүлийн амьдралдаа гутраад тэр нь бодогдоод хааяа мартах гээд ч юм уу, уудаг байж магадгүй. Дотоод сэтгэл зүйгээр нь нь засч чадвал архи сонирхохоо болих магадлалтай. Сэтгэлийн тэнхээ гэж юм нь гүйцэд боловсроогүй болохоор л тэсвэр алдсан үедээ тайвширтлаа архиддаг байж магадгүй юм биш үү?
    Харин тэр архины эмчилгээ гэж юм байдаггүй байх оо. Шал худлаа.

  39. niitleliin ezen says:

    Санаа оноогоо харамгуй хэлж зовлосон та нартаа унэхээр их баярлалаа. Би зарим зуйлийг нэмж хэлэх хэрэгтэй юм шиг бн. Зарим хумуус намайг юн хурдан хуухэдтэй болдог юм бэ гэсэн бн, хуухдууд руу мини битгий хазайгаачээ, миний хуухдууд бурханаас ирсэн бэлэг, би нохортэй нохоргуй хуухдуудээ аваад явж чадна, гол ни хуухдууд мини элэг бутэн осоосэй л гэж хусч бн. Аа тийм бас манай нохор нилээд залуугаасаа архинд орсон, 80 хэдэн онд оросруу сургуулд яваад архинд ороод ирсэн юм билээ, бас тэндээ эхнэр хуухэдтэй болоод нэг их удаагуй салсан. Одоо турууч эхнэрийн 2 хуухдууд ни буур том болсон хуухдууд бий. Хумуус намайг ийм хунтэй ягаад ийм хурдан суусан юм бол гэж гайхаж магадгуй юм. Миний хани чин уг хун ни маш сайн хун, хун чанартай, зоолон, даруухан, маш толгойтой, ондор царайлаг, агсан согтуу тавидаггуй. Миний хувид гэвэл би урид ни хунтэй сууж байгаагуй, эрөнхийдөө бол нохор болох хунээ нууцхан харж хайж бсан тухайн уэд. Тэгээд яахав хуний нутагт ганцаараа удаан байх хэцүү ш дээ али ч талаас ни бодсон. Эрөнхийдөө бид 2-ийн тохироо ни бурдсэн уэ ни таарсан байсан гэвэл илуу тохиромжтой юмс шиг бн. Бид энэ 2 хуухдуудээ хусч хулээн байж гаргасан.

    Аа тийм монголруу явуулж эмчилгээ хийлгэы гэхээр бид буцаж ирж чадахгуй болчих гээд бн, тэхээр эндээ л ямар нэгэн арга хэмжээ авна даа. Нохорын хувид миний бодлоор гуниж гутрах шаналаад байгаа юм унэндээ алга, харин хунд ажил хийдэг учраас ядрах ни ойлгомжтой. Монгол хадмууд маани боломжийн амидралтай, том хуухдууд ни багаасаа эмээ овоо дээрээ оссон болхоор тэндийгээ санаж угуйлэх зуйл байдаггуй, би л харин чи хуухдуудруугээ утсаар яри, монго явуул энэ тэр гэж албийн хучээр л хэлж явуулахгуй бол манай нохор их амгалан хун л дэ.
    Аа тий би бас салах талаар бодож узсэн. Тэгээд саллаа би яаж ийгээд хуухдуудээ аваад явж чадна гэсэн бурэн итгэлтэй боловч хуухдууд маани аавгуй осно, саллаа гээд би жаргахгуй ш дээ. тэрнээс гадна нохор маани сэтгэлийн хат, тэнхээ муутай л даа, аягуй бол амиа хорлож мэднэ, магадлал ондортэй, тийм болхоор бас болгоомжлоод бдаг юмаа, хуний нутагт нэгийгээ орхиод салаад яахав гэж бодох юм. Уучлаарай хэтэрхий нуршуу урт болж байх шиг бн.
    Эцэст ни би сэтгэгдэл улдээсen Arhichingiin ex ehner ni гэж хунд хэлхэд та намайг хэн нэгэнтэй андуурсан юм шиг бн, уучлаарай би тэр будуун Нараа чин биш, надад хуний нохорийг булааж явах ухамсар,сэтгэхүй, хумуужил али ни алга. Харин та оороо жинхэнэ хэцүү хунд гар шиг бн, будуун Нараад нохроо булаалгасан бол та оороосоо л болсон байх. Би тани шиг хунтэй хэрэлдэж амаар бузарлаад яахав тийм биз дээ манайхаан?
    Та нартаа дахин баярлалаа

  40. Arhichingiin Ex ehner ni says:

    чамай бараг таних ум шиг байна аа. Чи 3 хуухэдтэй бугд оор хуний хуухэд. Бага наад архичингийн чини хуухэд бусадийг ни эхнэртэй хунээс олсон. Наад архичин чини монголд миний нохор байсан шуу. Чи наадхаасаа сал хэзээч засрахгуй шуу. чи яахаараа дандаа хуний амидрал хулгайлах гэж зутгэж байдаг болохоор бурхан шийтгээд миний архичин нохороор чамд шийтгэл хулээлгэсэн байна даа. чи оороо их солиотой хуухэн шуудээ. чамаас бух зуйл болж байгаа ум. чи наад архичинтойгоо бараг 5 жил байгаа унэн шуу. Насний хувод чи 40 гарсан тарган Нараа гэж нэртэй. Архичин нохороо нэрийг хэлэхээ болий. Тэр одоо 50 дохож байгаа шуудээ.
    Та 2 бутэхгүй ээ. чи нээрээ сэxгүй нэг хонож чадахгуй банзал шуу. Нараа.

  41. itgel_believe says:

    Buh zuil tanias shaltgaalna. Ta ih uglej yanshih bas heruul shugian huuhduudiinhe hajuud hiiged hereggui shuu. Ene ni huuhduuded urgelj muugaar l nuluulnu. Manai aaw ch gsn uudag bsan gehde busad humuus shig darámttai bish. Harin eej min teriig ni uzej chadku urgel heruul taidag bsnas bolj ulam nemegdsen ym shig nadad sanagddag. Yur ni bol nuhurteiguu sain yarilts yun setgel ni gonsgor bga bolood arhi uugad bga uchriig ni oloh heregtei de. Harin manai eej tegeguie huuhduudiinhe hajuud heruul tarij buh zuild aawiig l buruutgadag bsan. Setgeliinh ni gund huraldsan zowlong ni sonsoj hamtda zowlon jargaalaa huwaaltsahiin orond!!! Enend bas gutardag ym shig sanagddag erchuud gj bid nar shig uilj setgelee neej chaddagui ym shig bgan. Teriigee uur zuileer tailah ter ni arhi tamhi ged l. Ih hereglej bn gdg bur hetsuu l bga gsn ug dee. Minii bodloor salalt tiim sain hariu bish. Zowoh tsagt nuhuriin chanar tanigdana gdg de. Za yuu ch gsn amjilt!!!

  42. burte says:

    нөхрөө өөрчлөх гэж хэт их улайрах нь сайн бищв үглэж янщих тусам улам ууна. бүхнийг сайн эргэцүүл. өөрөө өөрчлөгд. бүх зүйл ухаалаг эхнэрээс щалтгаална. танай нөхөр архинаас гарнаа.

  43. Bilegee says:

    хэцүү юм тиймээ зовж зовж олсон мөнгөө сарын дотор архи уугаад үрчихдэг тэр gah gah gah ын хэлсэн-г л xэрэгжүүлж үзмээр санагдлаа янз бүрийн дом арга ч тустай байдаг талтай.

  44. cleopatra says:

    Архинаас гарсан хүн Монголд байнаа.Гэхдээ:
    1\ Тэр хүн чин сэтгэлээсээ хүсэх ёстой.
    2\ Жагаагийн хэлснээр сэтгэл зүйн болон эмийн эмчилгээг хавсран хэрэглэдэг. Тэгэхээр сэтгэл заслын эмчтэй тэр орныхоо хэлээр төгс ойлголцдог байх ёстой.
    3\ Нөхөр чинь донтолтын 2-р шатанд байгаан байна. Тэгэхээр мөрдөгчийн зөвлөснөөр уух лимит тогтоох боломж байхгүй. Наад хзн чиньв уухгүйг хичээж тэсч тэсч байгаад дэлбэ уудаг нөхөр байна.Огт уухаа болихоос тааруулж уух чадамжгүй гэсэн үг.
    4\ Монголд байдаг архинаас гаргадаг хүн, бөө бариач домноочдод найдах хэрэг огт байхгүй. нөхрийг чинь өөрийнх нь чин хүсэл, тэвчээр, эмч сэтгэл зүйчийн туслалцаа, тасралтгүй эмчилгээ л архинаас гаргаж чадна.
    Энд байдаг наркологч эмч нар 2 жилтийн Миннесота аргаар эмчилдэг.Үр дүн их сайн юм билээ.
    5\ Нөхөр чинь 3-4 сар тэвчдэгийг бодоход өөрөө уухгүй байх гэж хичээдэг юм байна.Тэгэхээр яаралтай эрчимтэй эмчилгээ, сэтгэл заслын эмчидгээ эхлүүл.
    6\ Дээр 1 хүний бичсэнээр гадаадад хүнд хөдөлмөр эрхэлдэг.Хуримтлал үүсгэж чадахгүй байгаа. Монголд очоод амьдрах баталгаатай болох гэсэн бодол нь бүтдү байгаа зэрэг шалтгаануудаар уудаг байх.Архинаас гарч чадна гэдэгт нь итгэж буйгаа илэрхийлж сэтгэлийн дэм өгөх хэрэгтэй.
    Оролдоод итгээд үз дээ.40 гарсан хүн 2 жоохон хүүхэдтэй байгаа нь богино насалдаг монголчуудын хувьд амьдрал нь хэтэрхий оройтсон, дотроо үүнд түгшиж явдаг байж магадгүй. юун ч эрт 2 хүүхэд гаргасан юм дээ.
    За амжилт хүсье.

  45. Жагаа says:

    Хамгийн гол нь нөхөр чинь өөрөө архинаас гарах чин хүсэлтэй байх юм бол архинаас гаргах эмчилгээнүүд үр дүнтэй байдаг. Харин нөхөр чинь өөрөө архинаас гарах хүсэлгүй бол ямар ч эмчилгээ тус болохгүй.

    Архины эсрэг аливаа эмчилгээ нь сэтгэцийн болоод эмийн гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Сэтгэцийн эмчилгээнд нь тухайн хүний архи хэтрүүлэн хэрэглэж буй шалтгаануудыг тодорхойлж /тухайлбал сэтгэл гутрал, стресс гэх мэт/ уг шалтгаануудыг нь үгүй хийхийг хичээдэг. Харин эмийн эмчилгээнд Benzodiazepine гээд хэд хэдэн эмийг өргөн хэрэглэдэг. эмийг хэрэглэхдээ тухайн хүний нас, эрүүл мэндийн байдал, архинд хэр гүн орсон зэргийг харгалзаж үзэх хэрэгтэй

  46. Mordogch says:

    Архи ууж буй шалтгаан нь хувь хүнээс болон орчноос хамааралтай байдаг. Уг хүн нь өөрөө гаръя гэж бодож байвч орчин нь бүрэлдэхгүй бол боломжгүй. Тэгээд чиг энэ нь өвчин тул эмчилгээний тохирсон аргыг сонгож байж үр дүнд хүрнэ. Гадаадад ажил хийж мөнгө олох гэж хичээж буй боловч үр дүн нь төдий харагдахгүй, ирээдүйдээ итгэлтэй биш байгаа болохоор тэр сэтгэхүйн эмзэглэл нь архи уух нөхцөл бүрдүүлж байгаа юм байна. Тухайн байгаа газраа архины эсрэг хөтөлбөрт хамрагдаж байгаа боловч хэр зэрэг ойлгож, хүлээж авч байгаа юм бол доо. Хувь хүний өгөгдлөөс олон зүйл шалтгаалдаг боловч дараахийг туршаад үзвэл яах бол.
    1. Биелэгдэх боломжтой зорилго тавих 3 сарын дотор тэдий хэмжээний хуримтлал үүсгэнэ. Үүгээрээ шинэ машин авна ч гэдэг юм уу.
    2. Монголд очихоороо сайхан амьдарна биш одоо хоеулаа сайхан амьдарнаа гэсэн зорилт тавиад дээрхитэй ижил зорилго тавиад үзвэл яах бол.
    3. Албан ёсоор улиралд уух архины хэмжээ, төсвийг нь хүлээн зөвшөөрөх. Огт уулгахгүй биш, төдөн төгрөгөнд ууна. Илүү бол лимит хэтрэнэ.
    Бүүр огт уудаггүй болох биш ухаантай уудаг болох гэдэг санааг гол нь эхний ээлжинд толгойд нь суулгах хэрэгтэй юм даа.
    Мэдээж шууд амжилтад хүрэхгүй, гэхдээ нэг жилийн дотор бол үр дүн гарна даа. Винж дринкинг буюу нэг уухаараа тасралтгүй савдаг энэ хандлага нь ихэнхидээ сэтгэл зүйн дарамтаас үүддэг. Түүнээс бүүр донтсон хүн бол биш байна. Зөвлөгөө, тусламж хэрэгтэй бол mordogch@yahoo.com мэйл бичээрэй. Амжилт хүсье.

  47. khongorkhon says:

    хамаатны нэг эгчийн туршлага нөхөр нь эх энхийн цагааг тагтаа шиг л байсан 30 нас хүрээд архинд орсон үхэн үхтлээ засраагүй өвгөнтийн архичин болоод сүүдээ насан эцэлсэн дээ. эгч маань 10 жил салахгүй бүтээнэ архинаас нь гаргана гээд, сүүлдээ гуравдах хүүхдийг төрүүлсөн 40 хүрчихсэн өөрийнх нь нялх амьтан гараад ирвэл гарах байх гэж найдсан тэгтэл 2 жил уухгүй байж байгаад дараа нь үргэлжлүүлэн ууж эхлэсэн, монголд тийм сургалт энэ тэр байдаг биш үсрээд эмнэлэгт хэдэн хоног байлгадаг байсан. тэгээд арван хэдэн жил гэр бүлээ аврах гэж хичээсэн боловч бүтээгүй, үр дүн том болсон 2 хүүхэд нь ямар ч хараа хяналтгүй болж, аавын муухай ааш зодуураас халширсан, мөн хичээлтэй явахаа больж сургуулиасаа гарч гудамжинд байхаас наагуур юм болсон. одоо эгч минь нэг томоос том аавын цээж хэрэг төвөгт орооцолддог хүүхэдтэй, дунд нь 18-тай байж гэр бүл зохиогоод бас л нэг асуудалтай хүн болсон, 7 настай жоохон бандитайл үлдсэн дээ. тэр хүн өөрийнхөө амьдралд гутарсан уу үгүй ямарч байсан амиа югүйтгэсэн эгчээс салаад.

  48. Friend says:

    Юм л бол сал гэхийн энэ хүмүүс одоо. Эзэн нь өөрөө салах тухайн ер бодоогүй байхад. Асуусан зүйлд нь хариулж мэдэхгүй бол дугай л байл даа. Гэр бүл салах чинь тийм сайхан юмуу. Эцсээ хүртэл гэр бүлээ авч үлдэхийн төлөө тэмцэх хэрэгтэй ш дээ. Ямарч асуудалгүй гэр бүл гэж угаасаа хаана ч байхгүй.

  49. ssss says:

    uak чи харин өөрөө мэдхгүй архичин нөхөртэй болно до хүний зовлонгоор тохуурхсан хүн оороо яс махандаа шингэтэл амсдагым за. архиний хувьд ингэж уудаг хүн хэцүү дэ байнга уудаг болохгүй ч улиралдаа нэг ийм давтамжаараа л байгаад бдаг юм чи салсан нь дээр байх үнэхээр ийм хүн архинаас гархад хэтсүү наад улсынха цагдаа архинаас гаргах эмлэг хүчирхийллийн төвөөр дамжуулаад албадан эмчилгээ энэ тэрд яваад үз монголд янз янзийн арга байж л бдаг юм гарах н гараад гарахгүй бол хий дэмий цаг мөнгө үрсэн юм болно. хуули чангатай газар засаж авах гээд үз дээ болохгүй бол насны залуу дээрээ эртхэн амьдралаа бод до. хүүхдэд ийм амьдрал үнэхээр хүнд тусдаг юм шүү

  50. uak says:

    архичиний 2р шатандаа орцон байндаа. одоо угаасаа найдбаргуй ээ. анханаасаа сайн мэдэж суухад ядийн бээ . хохино яджийтал архичин нөхртиэн байж юн хурдан хуухэдтэй болдийн. ухамсар дорой монгол эрчүүд хайрийн сиахан нэг бусгуйн амидралаар ингээд тоглоод дуусаж байнадаа хөөрхий, бурхэг юмаа энэ эрчүүд

  51. egch says:

    íýãýíò ë àðõèíä îðñîí áîë õýçýý ÷ àðõèíààñ ãàðíà ãýæ áàéäàãã¿é þì. ÷è ë ººðèé㺺 áîëîîä õ¿¿õä¿¿äýý òàòàæ àâñàí äýýð äýý . èíãýæ áàéãààä áîë÷èõ áîëîâ óó ãýæ ãîðüäîîä íàñàà ýëýýñýýð 20 æèë áîëæ áàéíà äàà . îäîî íºõºð ìààíü àðõàã àðõè÷èí áîëñîí . çàðèì àðõè÷èä ãýð îðíûõíîî òàéâàí áàéëãàÿ ãýýä ãýðýýñýý ÿâäàã ãýñýí , õàðèí ìàíàé íºõºð áîë ýñðýãýýðýý áèä á¿ãäèéã ººðèéíõºº òºëºº ÿàæ ¿éë÷ë¿¿ëäýã ãýæ ñàíàíà . õ¿¿õä¿¿ä ìààíü óóð óöààðòàé áîëæ ,÷è ¿åèéõíýýñýý îâîðæèæ ¿ð÷èéñýí àâãàé áîëñîí õîéíîî ë õàðàìñàíà äàà . òéèì áîëîõîîð áè ÷àìàéã ñàë ë ãýæ õýëíý ººð ÿìàð ÷ àðãà áàéõã¿é ø¿¿

  52. gah gah gah says:

    уг нь эрдэнэтэд билүү дарханд архинаас гаргадаг хүн байдаг байсаншд. манай төрсөн ах бараг гудамжны архичин болсон байхад аав тэр хүнд дагуулж очоод хэлийг нь хануулж байсан. 2 салаа сэрээ шиг юмаар хатгадын гэсэн. тэгээд одоо уугаагүй 5 жил болж байна. бас хүргэнийг гадаадад уугаад байхад нь энд авчирч хануулаад бас уухаа болисон. сонсоход худлаа юм шиг боловч би нүдээрээ харсан болохоор баттай хэлж чадна…

  53. аө says:

    монголд авчраад багакхангай явуулчих.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.