Эсвэл энэ нийгэм өнгө мөнгө дээр тогтож байж хайрлуулдаг болсон юм уу?

Би одоо хөөрхөн 1 хүүтэй эхнэртэй 30 гарсан эр хүн. Бид 3-т дутаад байгаа зүйл байхгүй 2-лаа боломжийн цалинтай сайхан ажилтай хүмүүс. Удахгүй байшинд орох мөн машинаа шинэчлэх гээд бүх юм сайхан л явж байна. Асуудал юу вэ гэхээр эхнэрийн сэтгэл дутаад байна. Юм л болвол муухай зан гаргаж загнаж хараагаад л ойртох  гэхээр тэршааж зугтаагаад л. Нэг л бишээ. Зан аашийг дагуулж ч үзлээ хэлч үзлээ уурлач үзлээ гар хүрээд ч авлаа. Нэмэр алгаа. Сексийн тухайд бол би яг хийлдэг хиймэл хүүхэлдэйтэй унтаж байгаа юм шиг. Оршил энээ тэрээ лаа гав гэх мэт зөндөө зүйл хийж үзсээн.

Миний бодлоор нэг л үнэ мөнгө харсан хүн. Чиний арьс чин үрчгэр байна тос түрх. Муухай хувцастай байна. Үүнийг өмс гэх юм. Гаднаас нь арчлаад л байх юм. Би тэдний найзуудад сайхан харагдаж байвал болж байгаа нь тэр. Найзуудыг нь сайн мэднэ дандаа дажгүй хөрөнгө чинээтэй хүмүүс. Би бол байгаадаа сэтгэл хангалуун байдаг. Түүгээрээ жаргалтай байдаг. Гэхдээ хэний ч доор орхооргүй. Манай эхнэр илүү харж билүү долоогоод байна уу гэж бодогдох юм. Ийм ч юм авмаар байна тийм юм гоё гээд л.

Би хүүгээ төрөхөд таксинд суучаад баярласандаа би тэр үед уйлж байсан. Намайг хүүгээ өргөмөл хүү шиг ханддаг гэх юм. Нэг удаа тэсэхээ байгаад гар хүрсэн. Хүрсэн ч гэж дээ таван салаа өгсөн. Тэгсэн чин хүүгийнээ хажууд чи зодлоо гээд. Би зөв зүгээр байж байгаад л зодов гэж дээ. Би байн байн үглээд яншаад байдагүй. Хааяа нэг шууд хэлээд загнадаг. Эцэг хүн шиг зандарч болохгүй гэж үү?

Би эхнэрээ илж таалах гэхээр ундууцаад секс хийх гэхээр яршиг гээд үнсэх гэхээр ярвайгаад байдаг болсон. Хамгийн сүүлд би эхнэртэйгээ ярилцсаан. Юу гэж байна вэ гэхээр. Сонирхол байхгүй учраас секс хийх дургүй болсон гэдэг юм даа. Өөрөө нэг ч хүнийг энхрийлэе гэдэгүй мөн үнсдэгүй байж. Одоо бүр салвал сал гэж дуугардаг болсон. Хүн хүнээ хайрлаж байж жаргалаа олдог биз дээ. Эсвэл энэ нийгэм өнгө мөнгө дээр тогтож байж хайрлуулдаг болсон юм уу?

cekc.mn дээр ирсэн захидал

20 Comments

  1. bb says:

    бугдийг эхнэрийнхээ хэлсэнээр хийгээд уз болохгуй бол болисон дээр байх

  2. uka says:

    Бас угийн иймэрхүү эдийн сонирхолтой, юмаа гайхуулах, бусдаас илүү гэдгээ харуулж байх дуртай хүмүүс байдаг ш дээ. Танай эхнэр тийм л хүн байна даа. Найзууд их нөлөөтэй ш дээ. Хоорондоо их гайхуулдаг биз. Цаашдаа чамаас бүр ихийг нэхнэ дээ. Ийм хүмүүс сэтгэл зүрх халамж хайр гэдгийг мартчихдаг ш дээ. За би шууд хэлсэнд уучлаарай.

  3. sole says:

    Сараагийн хэлсэн үнэн.эхнэр чин элдэв хүн амитантай болоогүй ээ.чи эр хүн байна даа биеэ сайхан авч явах хэрэгтэй ш дээ.эхнэр чин чамайг найзууд болоод тэднийхээ нөхрүүдтэй харицуулаад байдаг юм байна.тэгээд чамайг тэдэн шиг биш байгаад цухалдаад бүх юманд чин дургүйцээд байгаа юм.ер ни тэгээд эмэгтэй хүнд ийм 1 үе байдаг юм шиг байгаа юм.эхний хүүхэд гараад удаагүй,нөхөр ни ажилаа л сайн хийж байр машинтай болох гэсэн хүн,гэтэл эмэгтэй хүн нөхрөө анх танилцаж байсан үеийнх шигээ байхаа боличихоор хямрал маягийн юманд ордог байх.чи тэвчээртэй байвал энэ үе удаан үргэлжлэхгүй.одоо өөрийгөө сайхан авч яваад эхэл.

  4. (утлагат хиам чанамал хиам өргөст хэмх) says:

    хая тэр мууг сайн явхад садаа ихдээ хөгшөөн хүүгээ бодоод юм хий наад чинь ёстой мэддэг проблем байна шоуд гарч баахан зугаал гэхдээ усны гуталтайгаа шүү араас чин гонгиноно доо

  5. ОД says:

    хөгшөөн өөрөө секс гуйтал нь тэсээд яв. баруун гараараа л түр аргацаагаад тэгээд 1 сар 2 сар тэгэнгүүт эхнэр тан гайхаад энэ юу вэ гэхэд нь юу юу вэ гэж чи дургүй байхад яаж гээд л сайндаал 3 сар болох байлгүй дээ. тэгээд эхнэр тань бараг таныг хүчиндэх байлгүй тэр үед нь харин ярилцахгүй юү. мөн өөрөө хүүхэлдэй болоод

  6. life is game says:

    чи оороо ханиа жаахан гомдоосон байхаа. Эмэгтэй хун гомдохоороо жаахан иймэрхүү болдог ум. Буруугаа оороосоо хай. Оортоо жаахан арчаатай хунээр хэлүүлээд байлгуй хувцас хунараа солиод омчих.

  7. Leila says:

    Сайн байна уу? Танай эхнэр таньд хайргүй юм биш үү? Аль эсвэл секс хийхэд ташаал авч чадахгүй болоод тантай секс хийх дургүй болсон байх. Эсвэл таныг голдог байх.
    Хэрэв хайртай байсан бол таны гаднах байдал, өмссөн хувцас, секс бүх юмыг чинь голохгүй байсан байх

  8. hor says:

    найзууд ни маш их нөлөөлддэг бололтой эр ни эр бай эм ч бай найзуудийг 3-рт тавиж угийг ни дагахгуй байвал зугээр … тэгээд наргиж тсэнгэдэг найзууд ни нэг узэхийг санал болгождээ 1..2..3 узсэн бх ни нэг найзуудтайгаа уулзахаар явахаар ни тагнаад узэхэд гамгуйдээ эсвэл найзаараа . тэгээд саллаа гэхэд уридчилсан бэлтгэлээ хангасан дээр байр хуухэд мөнгө гээд алсийг харсан дээр бхаа удаан ургэлжилбэл хүнд хэлбэр луу орох байх шуу залуу мин наадах чин нилээн хуурсан асуудал бна.

  9. Galtai huuhen says:

    Бас өөрийгөө чи хичнээн сайн эцэг сайн хүн гэж нэрлэж байгаа ч гэсэн унэндээ эхнэртээ ямар анхаарал тавиж байгаагаа гадний хүний нүдээр харах гэж хичээгээрэй

  10. Galtai huuhen says:

    За наадах чини тайлбарлахад жаахан төвөгтэй бна би ч гэсэн 30тай эмэгтэй л дээ. Би саяханийг хүртэл яг л эхнэр шиг чини ааштай байлаа. Гэхдээ миний өөрийн хувьд гэвэл хайртайгаа мартсан, нөхөртөө анхаарал тавихаа болисон, өөрийгөө гаргуунд ни хаясан, сэкс хийх үнсэхэд ни хуртэл дургуй болчихсон бсан ер ни бол юунд ч юм сэтгэл ханахаа болисон бсан. Өөрийгөө ийм болсонийг ч анзаараагуй бсан чини гэнэт хүүхэн гарч ирсэнээр миний нүд нээгдээд амидралаа тэр чигээр ни өөрчлөлт хийсэн. Гэхдээ ингэж шийд гэж бга юм бишээ. Сэтгэлээсээ сайхан ярилцаад үзээд болохгүй бол тусдаа байж үзэхгүй юу. Үнэхээр хайртайгаа мэдрээд амидралаа авармаар байвал арай өөр зүйл хийх байх гэж найдаж байна. Харин надад өөр хүн байгаагуй илүү хүн ч харж яваагуй юм шүү. сайн ярилцаж байгаад шийдээрэй.

  11. urgamal says:

    Хамт байхаас дургүй чинь хүрээд байгаа бол явж болно шүү гээд хэлээд үзэхгүй юу.Тэгээд явдаг юм бол харин хойноос нь очиж болохгүй шүү. Нэг хүүхэдтэй, тэгээд гайгүй амьдралтай юм бол тэр явтлаа хаашаа ч юм.
    Байгаадаа сэтгэл хангалуун байж сураагүй л юм бна.
    Хүүхэдтэй хүнийг шууд хүлээгээд авчих явалддаг эр хүн л гэж одоо цагт бараг байхгүйээ, авгай чинь зүгээр л даварч бна.

  12. Man says:

    Өөр хүнтэй болсон юм бишүү. Чамайг тээр шаагаад байна гэдэг ну-а-даа ядарч үхтлээ балбуулж ирчихээд дахиад чамтай гэхээр яаж бие нь гүйцэх вэ. Үүнийг нь сэм тагнах л хэрэгтэй болж дээ.

  13. Би ч бас says:

    Эхнэр чинь л өөр хүнтэй болсон байгаа биздээ. Тэрнээс биш өөр яадаг юм. Чамаар бусад юмаа хангуулаад, өөр хүмүүсээр сексээ хангуулаад, энэмуугийн хүүхдийг нь гаргачихсан байхад энэ хаа холддог юм энээ тэрээ бодчихсон явж байгаа байлгүй. Өөр хүнтэй хачин нялуун дотно эрхлээд лаг байгаа даа цаадах чинь.

  14. jeki says:

    эхнэр но? той болжээ гэж eр н баараггүй үнэн байж магадгүй шүү

  15. XXXMAN says:

    Би эхнэрээ ингээд байгаа ш д. Шалтгаан нь эхнэрийн гоо үзэсгэлэнг би таалахгүй. надад залуу бүсгүй бодогдох болсонд байгаан. Гэхдээ би сахилаггүйтээгүй л дээ. Зүгээр л сонирхолгүй болоод байна

  16. SARAA says:

    өөр хүнтэй ч болоогүй байхаа. заримдаа нэг хэсэг тийм сексд сонирхолгүй арай өөрөөр ганцаараа бүх юмаа зохицуулаад амьдарч чадмаар чи үүрэг роль байхгүй юм шиг санагддаг үе байдаг.Тэгээд дараа нь тэр үедээ салаагүй нь зөв байсан байна гэж бодогддог юм шүү. Чи тэр болгонд нь уурлаж бухимдалгүй зүгээр ажиглаад л байхад аяндаа гайгүй болно.

  17. HaNsoME says:

    араар чини тавиж байна

  18. gah gah gah says:

    авгай чинь сексийн таашаалаа ондоо хүнээс авдаг болждээ…

  19. niki says:

    сайн бнуу?захидлийг чин уншаад ийм сэтгэдэл төрлөө…та амидралийн төлөө тууштай зүтгэж бга чин сайн бнаа..гэхдээ өөртөө анхаарал тавиад арчлаад гое цэвэрч бх хэрэгтэй…эмэгтэй хүмүүс чин нз залуу нөхрөөрөө хүмүүст гайхулах бас дуртай бдийншдээ..тэгхээр жоохн хичээгээд үзээрэй амжилт

  20. darjaa says:

    за хөгшөөн асуудалтай л болсон юм шиг байна да …сэтгэл нь хувирсан хүүхнийг барьж хорих гээд яахав дээ…өнөөдрийн амьдралд хүрэх гэж чи нойр хоолгүй зүтгэж ажилласан л байж таараа…энэ хооронд эхнэр чинь өөрийгөө ХАЙР аар дутсан гэж бодоод СЭТГЭЛЭЭ гээжээ гэж би бодож байна…Алсыг харж тэмүүлж, уужуу ханддаг нь ЭР ХҮНий зан, эмэгтэйчүүд эсэргээрээ…Дургуйд хүчгүй ДЭМИЙ биз дээ одоо

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.