Ер нь эрчүүд бид яагаад бүсгүйчүүдийг тэгтлээ их хайрлаж, хүндэлдэг юм бол оо? Үүнд 50 шалтгаан бий. Жич: Эдгээр шалтгаанууд нь зөвхөн эрчүүдэд зориулсан тул бүдүүлэг үг хэл, утга санаа агуулсан байх аваас бүсгүй танаас хүлцэл өчье.
1. Хүүхнүүд эхэндээ маш хөгжилтэй байж, сонирхол татах увидастай байдаг.
2. Тэдний бүх зүйл нь эрчүүд биднийхээс хамаагүй сайхан үнэртэй байдаг.
3. Тэдний ихэнх нь силикон шахуулсан бүсгүйнх шиг биш юмаа гэхэд урьдаа товойх юмтай байдаг.
4. Мөн хүүхнүүд үнэндээ тэр сайхан хөхөө харуулахаасаа нэг их дургүйцдэггүй.
5. Хөх гэснээс хөлийг нь бас мартаж болохгүй юм байна.
6. Эмэгтэйчүүд биднээс бага иддэг. Тиймээс эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй
7. Тэд амархан согтдог. Энэ нь мөнгөнд ч хэмнэлттэй, бас… Ер нь хоёр сумаар нэг туулай буудахтай ижил.
8. Найз бүсгүй тань дараа уухаар үлдээсэн шар айргийг чинь уугаад дуусгачихна гэж бараг л байхгүй.
9. Тал савтай шар айргийг тань уугаагүй бол хөргөгчинд байгаа шинийг нь ч гэсэн оролдохгүй гэдэгт итгэж болно.
10. Ням гараг бүр саунд явахдаа юу эсийг хийж байгааг тань тэд гадарлах ч үгүй. Зөвхөн эрчүүдтэй архи ууж, маазарсан л гэж бодно.
11. Бүсгүй хүн нойтон сормуустныг төрүүлэх шидтэн. Харин хүүхэд гэдэг чинь уйлж, өвдөхгүй л бол тэр чигээрээ гайхамшиг.
12. Хүүхдийг ээж нь биш юмаа гэхэд эмэгтэй хүн л гурван нас хүртэл нь өсгөдөг. Тийм ч учраас олон олон жаалууд 3 хүртлээ амьд байж чаддаг биз.
13. Түүний ачаар л та ар гэрийн аз жаргал, халуун дулаан уур амьсгалыг мэдэрч, өөрийн тань үйлдлийг алгасалгүй дуурайх дагуултай /хүүхэд томроод ирэхээрээ/ болно.
14. Ямар ч ганган нэхий, шуб байлаа гээд машинаас үнэтэй байна гэж байхгүй. Харин шуб бол тэдний ихэнхийн хувьд хамгийн том бэлэг байдаг. Энэ ч маш том давуу тал шүү.
15. Тэгээд ч бүсгүй хүнд ганган бөгөөд явж болдог л байвал заавал үнэтэй машин авч өгөх алба байхгүй. Төмөр хөлгийг хамгийн их сонирхдог, мэддэг хүмүүс чинь эрчүүд бид шүү дээ.
16. Биднийг хамгийн хэцүү асуудалтай тулгарахад эмэгтэйчүүд л зоригжуулж урам өгөн, шар гозойлгодог. Энэ ч сайн хэрэг шүү.
17. Тэд хумсаа будан, толины өмнө эргэлдэж байхдаа үнэхээр сул дорой боловч эгдүүтэй харагддаг.
18. Хотын нөхцөлд байгалийн гайхамшигт бүтээлийг харж, нүдээ баясгая гэвэл ядаад байх юм байхгүй. Хотынхоо гудамжаар алхах хүүхнүүдийг харахад л болно.
19. Ямар ч хүүхэн наанаа төмөр хадагтай царайлавч, дотроо дуртай л байдаг. Нас ахимаг байх тусмаа гээч…
20. Таны санах ч үгүй байгаа согтуудаа гаргасан сонин зан чинь тэдэнд маш сайхан сэтгэгдэл төрүүлсэн байх магадлал өндөр.
21. Тэдэнд шинээр гарсан машины талаар сонин хачинг ярихад амаа ангайж чагнана уу гэхээс, өөдөөс тань маргах нь юу л бол.
22. Тэд тамхи татдаг байлаа ч гэсэн танаас олонг хэрэглэхгүйгээс гадна, машинд тамхины иш овоолоод байхгүй.
23. Бүсгүйчүүд биднийг бодоход хамаагүй эмх замбараатай шүү дээ. Тэд минь байгаагүйсэн байсан бол бид чинь “өрөөсөн оймсны агуу асуудлаасаа” болж аль хэдийнэ галзуурчихсан байх биз.
24. Охидруу нэг тэнэг мессежирхүү юм биччихэд л чин сэтгэлийн үгтэй хариу авах нь баталгаатай
25. Тэд бүх найзуудынхаа болон хүүхдүүдийнхээ төрсөн өдрийг мартдаггүй. Тиймээс өөрийн чинь найз эхнэртэй чинь сайхан харьцаатай бол төрсөн өдрийг нь мартахаас айх зүйлгүй.
26. Мөн аливаа баяр ёслолын ил захидал дээр элдвийн юм бичихдээ гаргууд хүмүүс бол эмэгтэйчүүд шүү дээ.
27. Тэд хоол хийхдээ сайн. Тэр тусмаа үе үе хийдэг нь авууштай гэж яана.
28. Хуучирсан хувцсыг тань хаяхыг зөвлөж, сайхан хүрэм авахад тань туслан, сонголт хийх хүмүүс бол тэд.
29. Мөн тэд марзан зангиа зүүхээс тань сэргийлж, оронд нь хүн шиг юм зүүлгэчихэж дөнгөнө.
30. Хүүхнүүдийн ихэнх нь зангиаг тань аятайхан зангидаад өгчихөж чаддаг. Гэхдээ бүгд биш л дээ.
31. Эмэгтэйчүүд өөрт нь огт хамаагүй зүйлд хошуу дүрж, оролцох тун дуртай. Энэ үйлдлийг нь үзэгчийн байрнаас ажиглахад тун хөгжилтэй байдаг.
32. Аль нэг бүсгүйн ачаар та ядаж нэг удаа ч болов театр-луу шагайж үзсэн байх ёстой доо. Харин театр бол залхуутай ч гэсэн жинхэнэ урлаг юм шүү дээ, уг нь.
33. За бас тэдний аль нэгнийх нь ачаар найрал хөгжмийн тоглолт үзсэн л байх. Хамгийн гол нь эрчүүд нийлэхээрээ тиймэрхүү үзвэр үзнэ гэж түүхэнд байхгүй.
34. Хүүхнүүд овоолоостой үрчинхий хувцас хараад маш их уурлаж, сэтгэлээр унана л даа, гэхдээ л индүүдэх хүсэлдээ дийлдэх нь тодорхой.
35. Шинэхэн танил бүсгүй тань таны дэмждэг хөл бөмбөгийн багийн өрсөлдөгчийнх нь уйгагүй фонат байх нь юу л бол.
36. Ямар ч хүүхэн их бага хэмжээний саван, шампунь хэрэглэдэг. Түүгээр нь биеэ угаачихад бас гэмгүй.
37. Бүсгүй хүнд хамгийн уйтгайртай, чимхлүүр, маш яаралтай гээд эрчүүд бидний үзэж чаддаггүй бүхий л ажлыг даатгаж болно. Тэд бол итгэлтэй түншүүд. Мэдээж биеийн хүчний ажлаас бусдыг нь.
38. Баасан гарагийн үдэш, элдэв цэнгээний газраас гэр хүртэл тань хүргэж өгөх, хамгийн эрүүл агаад найдвартай жолооч бол эхнэр тань. Гэхдээ гэртээ очоод загнуулахгүй байхын баталгаа байхгүй.
39. Найз бүсгүйн тань найзууд дунд хонгор бүсгүйчүүд олон байдаг. Харин тэдний хөх нь арай том ч юмуу хөл нь арай урт байх магадлал өндөр…
40. Эмэгтэй хүнтэй шудрагаар нудрага зөрүүлэхэд ялах магадлал хэнд нь илүү вэ гэдгийг бодох хэрэгтэй. Мэдээж учир зүггүй таныг зодох гээд дайраад байвал зодолдох хэрэг гарна шүү дээ энэ чинь.
41. Тэд жолооны ард суухаас тань өмнө согтуу байгааг тань мэдээд болиулна. Энэ ч мөн их авууштай тал шүү.
42. Хүүхнүүд бэлхүүснээс доодох мэдээлэл агуулсан элдвийн сэтгүүл худалдаж авна гэж бараг байхгүй. Тиймээс бидэнтэй харьцуулахад, тэднийг хардах шаардлага нэгээр ч болов бага байгаа биз.
43. Эхнэр юмуу найз бүсгүй тань танд гомдсон бол өөрийг чинь гуйгаад очихоос нааш, байгаа газарлуу тань ч харахгүй. Тиймээс гомдоосныхоо дараа, гуйж очихоосоо өмнө их юм амжуулах боломж олддог.
44. Өдөр болгон ор хураах бол тэдний хувьд юу ч биш.
45. Аливаа өвчин эмгэгийг анагаахад ямар эм сайн болохыг тэд сайн мэднэ.
46. Эхнэр тань өвдсөн бол эмч дуудах, эмнэлэгрүү явахаасаа огт айдаггүй нэг давуу талтай.
47. Ихэнх эмэгтэйчүүд нөхрөөсөө удаан амьдардаг. Тиймээс та оршуулгандаа санаа зовох зүйлгүй гэсэн үг.
48. Эр хүний алдаж эндэж, хайртай бүсгүйгээ гомдоож уурлуулахыг алийг тэр гэхэв. Гэвч эмэгтэйчүүд ямар ч гэсэн уучилж л орхидог. Заримдаа бүр гайхмаар гээч.
49. Тэд төлөвлөгөө зохиож, жагсаалт гаргах дуртай.
50. Ер нь эмэгтэй хүн гэж байгаагүй бол хүн төрөлхтөн аль хэдийнээ сармагчин төрөлдөө орчихсон байгаа. Үүнтэй маргаад байх эр хүн бараг байхгүй дээ.
10 Comments
би лав эрчүүдэд таалагдахгүй юм бна. харамсалтай юм. тэр гэр цэвэрлэж, хоол хийх гэдэг чинь ёооооо толгойны өвчин. ингэж хэлээл хүмүүсийн зэвүүцсэн үг сонсдог юм. гэхдээ л үнэхээр хийхгүй бол хэзээ ч найз залуу бүр нөхөртэй болно гэж мөрөөдөөд ч хэрэггүй байх даа. гэхдээ л 20 хүрчихээд хийгээгүй юмыг хэзээ хийж сурах вэ дээ.
Bi emegtei nadtai bol ihenh n taarahku bn bi soccerin ulaa fan bs sport bol gaihamshig.brag hudla buh emegteichud im teneg bish blgu de.huuhdde l harim bugdig zoriulah bh
зөв зөв
Чөтгөр ав гэж хэхэ! инээдтэй үнэний ортой зүйл байна!
Эр хүний алдаж эндэж, хайртай бүсгүйгээ гомдоож уурлуулахыг алийг тэр гэхэв. Гэвч эмэгтэйчүүд ямар ч гэсэн уучилж л орхидог. Заримдаа бүр гайхмаар гээч.
uuchilsan dur uzuuleed araar n adilhan tawitsgaay
эмэгтэй хүн өрөвдөлтэй юм да даанч эрчүүд энийг уншаад инээх л байх. эмэгтэй хүн ямар их тэвчээр ухаанаар энэ бүхнийг зохицуулж байдгийг хэзээ ч ойлгохгүй. уг нь хүн болхоос эрэгтэйчүүдэд хэрэгтэй байхаар зориулсан зуйл биш л юм сан. эмэгтэй хүнийг ягаад ингэж их муухайгаар доромжилж байдаг юм.
hugjiltei yum bichij,bas ihenhi ni barag bugd unen!
. Ихэнх эмэгтэйчүүд нөхрөөсөө удаан амьдардаг. Тиймээс та оршуулгандаа санаа зовох зүйлгүй гэсэн үг.
хаха зэвүүн гар вэ
ккк одоо үеийн бүсгүйчүүдэд 50-иулаа тохирно гэж байхгүй юм байна. Тухайлбал,
– Би найз залуугийнхаа ямар зангиа зүүж байгааг нь анзаардаггүй, тэр өөрөө зохицуулчихдаг.
– Пивыг адилхан л ууна. Аваад тавьчихсан бол би бүүр их баярладаг.
– Би ор хураах дургүй, орой ирээд унтахаас хойш илүү ажил гэж боддог. харин найз маань чухал ажилтай үедээ өөрөө хураачихдаг, ажил бүтэхгүй гэж боддог бх..
– Эхнэрээ ажилд нь явуулаад хүүхдээ хараад гэртээ үлдэж байгаа 2 ч аавыг мэднэ 20 гаруй ба 40 орчим насны аавууд.
гээд бичээд байвал 60% нь тохирох байх даа.
Хөөрхөн л юм