Канадын Онтарио мужийн цагдаагийн хэлтэс ард түмнийг ДОХ-ын вирус тээгч зүүнээс болгоомжлохыг сануулж байна.
Тус мужийн цагдаагийн хэлтсээс албан байгууллага, сүм хийд, сургууль, эмнэлэг, нийгэмлэгийн албадуудад цахим сануулга илгээсэн ба шатахуун түгээх газарт гарсан явдлын улмаас сэрэмжтэй үйлчлүүлэхийг сануулжээ.
Цагдаагийн хэлтсийн төлөөлөгч Абрахам Сандс зарим мужад шатахуун түгээх газрын сувгуудад халдвартай тарианы зүү үлдээснийг тогтоожээ. Түүний хэлж буйгаар халдварт зүүг өөрөө өөртөө үйлчлэх шатахуун түгээх газруудын сувган хоолойнд хүн харахааргүй байрлуулсан гэнэ.
Сүүлийн үеийн мэдээллээр 20 мянган хүн амтай Симкой хотод 17 хүнд зүү ДОХ халдаасан байна. Түүнчлэн 12 хотод энэ төрлийн халдварууд газар аваад байгаа ба ямарваа сэжигтэй тохиолдолд цагдаагийнханд шуурхай мэдэгдэхийг хүсчээ. Харин сэжиглэгдсэн этгээд олдоогүй байна.