Сэтгэл судлаачдын үзэж буйгаар хүмүүс гурван ангилалд багтдаг байна.
Эхний ангилал нь:
Матриархат буюу (эхийн эрхт ёсон) хадгалагдан үлдсэн улс оронд (голдуу Дорныхон) гэр бүлийн болон үндэсний уламжлалт зан харьцааг чандлан дагадаг. Тэдний тогтсон хэвшил, сэтгэлзүйн онцлогоор бол эх нь ямагт эхнэрээс илүү, тэргүүн байдаг. Эхийн үг бол хууль (эхээрээ андгайлах үг ч үүнээс улбаатай). Өөр орчин, сэтгэлгээний онцлогтой бүсгүйд ийм харьцааг хүлээн авах нь хэцүү байдаг. Ийм гэр бүлд эхийн үгээс зөрөх, нөхрөө эхээс нь харамлах зэрэг асуудал байж болшгүй зүйл. Харин зан уламжлалыг нь дуугүй даган мөрдвөл сайн эхнэрийн нэр авч, хайрлуулж хүндлэгдэнэ.
Хоёр дахь ангилал нь:
Эх хүн бол найз эмэгтэйгээс хавьгүй илүү ойр дотны хүн. Эрчүүд найз эмэгтэйдээ хэлээгүй нууцыг эхдээ л хэлдэг. Эмэгтэй хүн эр хүнээс ихийг хүсдэг. Гол нь ар гэрээ бүрэн авч явж чадах материаллаг талын асуудал юм. Мэдээж эр хүн бүр энэ шалгуурыг давж чадахгүй байх нь бий. Харин эх хүн хүүгээ мөнгөтэй эсэхээс үл хамааран бүхнээ зориулдаг тул ямагт тэргүүнд тавигдана. Хэрэв бүсгүй хайртай хүнийхээ сонирхлыг хуваалцаж чаддаг, элдэв янзын ааш гаргадаггүй бол цаг хугацааны явцад эхтэй нь адил дотных нь хүн болно.
Гурав дахь ангилал нь:
Энэ ангилалд ээжийн жинхэнэ эрх танхил хөвгүүн багтана. Эхийн хайраар жаргал хийдэг эрчүүд л дээ. Найз эмэгтэй шиг нь янз бүрийн юм шаардахгүйгээр эх нь түүнийг тэжээнэ, хувцсыг нь угаана, бүрэн , арчилгаа тордлогыг хангана. Ийм эрчүүдтэй амьдрах хэцүү л дээ. Ээжийн эрх хөвгүүд эх нь нас барсан эсхүл хүнд өвдсөн, өөрөөр хэлбэл ар гэрийн ачааг түүнээс өөр үүрэх хүнгүй болсон тохиолдолд түшиг тулгуур болж чадна. Түүнийг эх шиг нь хайрлаж чадах эмэгтэйтэй л аз жаргалтай, тогтвортой гэр бүл зохионо.
/Хань/
3 Comments
ёооё тэгээд хаашаа юм хүлцэнгүй байвал сайхан амьдрах ёстой юмуу яг ш дээ наад бичсэн юмаа арай нэг хүний эрх ашигт нийцүүлж бичвэл таарна
ээжийгээ хайрладаг л хүн байгаа биз яхав дээ. бас чиний ээжийг ч гэсэн хайрланаш дээ.
манай нөхөр яг нэгдэх ни байна. Би лав уудаан тэсэхгүй б,х.