Сайн байцгаана уу энэ сайтаар би хааяа шагайж чадах мэдэх юм байвал сэтгэгдэл зөвлөгөө үлдээдэг юм. Надад ч бас асуудал байна, Би нөхөртэйгээ гэрлээд нээх удаагүй байхдаа амьдралын эрхээр тэр гадагшаа ажиллахаар явсан юм. Би хүүхдээ тэврээд үлдсэн. Толгой хорогдох 1 өрөө байртай болох бидний хүсэл байлаа. Тэр явахдаа бүх зүйл сайн сайхан болно гээд намайг тайтгаруулаад явсан. 3 жил болсон. Маш их хичээж хөдөлмөрлөсөн. Би түүнийгээ хүлээгээд энэ их олны дунд хөлөө олох гэж их ч хичээсэн дээ. Хэмнэж хурааж, явуулсан мөнгийг нь байрны зээлэндээ төлөөд л юухан хээхнээр хүүтэйгээ болчихдог байлаа. Заримдаа хүүдээ байгаагаа өгчихөөд өөрөө бүсээ чангалах ч үе байсан. Дэндүү их хичээж зүтгэж амьдарч байсан тэр ч би ч . бид бие биедээ үнэхээр хайртай байсан. Хэн хэн нь сэтгэлээ хууралгүй явж ирсэн. Худлаа гэж зарим нэг нь хэлэх л байх. Цэвэр ариухан нандин байх тусам хүний сэтгэл эмзэгхэн гомдомхой байх юм даа. Одоо бид алсаас бие биедээ сураг тавиад л , сайн сайхныг хүсээд л явж байна даа.
Энэ бүх хугацаанд бүх зүйл орвонгоороо эргэж 2 талынхан маань бидний эсрэг зогссон ч түүнийхээ намайг гэх сэтгэлийг би мэдэрдэг юм. Гадна талдаа би бүхнийг мартсан шиг байдаг ч үүнээс илүү цааш би тэсч чадах эсэхээ мэдэхгүй юм. Хүний амьдралд хайр ганц л байдаг юм уу Дахин хэн нэгэнд түүн шигээ элгэмсэж чадна гэдэгт би итгэхгүй байна.
Эрэгтэй хүүхэдтэй зүрхэндээ шархтай 30 настай бүсгүйд дахин эхлэх боломж бий болов уу.
Эрхэм найзууд минь зөвлөөч . Хуучин бүхнийг би таягдан хаяж шинээр дахин төрмөөр байна.
Эсвэл түүнийгээ алдсандаа насан туршдаа шаналах юм бол уу?
cekc.mn дээр ирсэн захидал
9 Comments
би жирийн монгол эр хун. гадагшаа явж байгаа залуучуудийг зевтгеж чаддаггуй. би ч гадаадад хэдэн жил сураад ирсэн. гстар чи их зев бодолтой залуу байнаа. чамд их баярлалаа. ийм бодолтой залуус олон болоосой. монгол улсийн телее зутгэе. харид яваа залуусийнхаа хийхгуй байгааг чадлаараа хийе ээ залуусаа…али алийг ни?!
hoooe chi chin harin uudgui muu gar bn daaa. uchnuun jil hunii mahiig idcheed odoo hayahnuu? yasan nuhur chin co-s biegui bolood irsnuu? odoo chamd mungu olj ugch chadku bolsnuu? yasan muuhai huuhen be chi chin? och dee naizaa.
Ёох дахиж энэ сайтад орохоо байнга орнооо хаха. Дөнгөж 30тай юм байж дахиад эхлэ дээ найзаа. Би бас эхнэр авч энэ хавийн хүмүүсийг гялайлгах юмсан.
чи ч хогийн хүүхэн байна даа.хүний махийг идэж идэж байртай болонгута шуууд өөр амдрал зохиох талаар яиад….чамд ахиад ийм хайр олдохгүйэ шулам мин
сайxан дурсамж л улдэнэ шуу дээ. насан туршдаа xарамсаxгуй байxоо. юм дандаа муу болно гэж у байxав. гэxдээ эргэж нийлэxэд болоxгуй юм байxгуй шиг. болоxоо болицон бол зоригтой бай даа.
хайр ганц бишээ, ахин хайрлаж дурласан ч харин анхных шиг хэзээ ч тийм гэгээхнээр
гэннээр байдгүй.
хүн хэдэн наснаасаа ч амьдралаа эхлэж болно. гагчүү эзэн хичээвэл шүү дээ.
bie holdvol setgel holdonoo gej unen ugee gehdee ta 2-iin setgel yamariig sain medehgui yum minii bodloor chinii bichseneer bol salsan yum ajiglagdahgui l baihiin. Bolj l ugvul hairtai hosuud minee tsugtaa l baigaarai bi ch gadagshaagaa garch ajilah huselgui yadagch baisan mongoldoo l mongol ulsiinhaa hugjild huvi nemer oruulan hugjij devshihiig ni uzeed l tsugtaa yavna daa l gej boddog. Ur huuhduudee harin gadnii bolovsrol ezemshuulj tend ni shingeehguigeer zuv humuujild surgan Aavaa huuhduud chini taniihaa hairtai eh orond chini heregtei hun bolj,sain suran tugsuud ochinoo gej heleesee l gej husej bna daa. Amidral saihan saihan haayaa neg setgegdelee soliltsoh hun baival goldenstar@chinggis.com mail bicheerei
Эргээд нийлэх гээд їзсэн дээр байхаа яагаад салсан нь тодорхойгїй юм. та 2 л бие бие гэдэг бол 2 талыхан хамаагїй нийлэх гээд їз дараа нь харамсахгїйгээр хийгээд їз дэ
ГЭР БҮЛИЙН ХОС ХОЛ БАЙХ ШИГ ДЭМИЙ ЗҮЙЛ БАЙХГҮЙ БИЕ ХОЛДВОЛ СЭТГЭЛ ХОЛДОНО ГЭЖ…БОЛОМЖ Л ОЛДВОЛ ХАМТДАА Л БАЙВАЛ САЙХАН ШҮҮ ТҮҮНТЭЙГЭЭ ИЛЭН ДАЛАНГҮЙ СЭТГЭЛЭЭ ХУВААЛЦААРАЙ НАЙДВАР БИЙ ТЭГВЭЛ ЧИ ТАЙВШИРНА