Манай Монголын эрчүүд маань яагаа вэ…

Манай монголын эрчүүүд маань яагаа вэ. Арай л амьдралыг хэтэрхий хялбараар төсөөлөөд тийм биш болонгуут нь гутарч архинд орж авгайгаа гомдоож энэ бүхнээс зугтаах хандлаг их ажиглагдах болжээ. Би Монгол улсын нэгэн сайхан гэр бүлийн өрхийн тэргүүн хүн 2 хөөрхөн охинтой, одоо хүүгээ төрөхийг хүлээгээд сууж байгаа тэр нэгэн эцэг өөрийгөө тэгж хэлж гэр бүлээрээ тэгэж хүндлүүлж явдагтай омог бардам сайхан амьдарч байгаа тэр нэг залуу. Өөрийгөө засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэгдээ тэр зарчмаар л яваа аз жаргалтай гэр бүлээ өөрийнхөө чадлаар сайхан л авч яваа гэж бодож байгаа, удахгүй төр засах ажилд оролцоход бэлэн болно. Би өөрийнхөө амьдралын нэгэн сайхан түүхээс энд хуваалцах гэсэн юм аа монголын залуусдаа! Анх эхнэртэйгээ 2001 онд их сургуульд байхдаа үерхээд 2003 онд төгссөн жилдээ цугтаа манайд амьдрах боллоо. Анхны охин маань төд удалгүй олдлоо бид 2 ямар их аз жаргалар дүүрэн байсан ч надад нэг л цаашдын амьдралаа бодоход ерөөсөө санаанд минь буухгүй байлаа. 2-уулаа ажилгүй хүүхэд гараад ирнэ хаашаа харж үхнэ дээ л гэж бодогдсон.

Гэхдээ үүнийг би шалтгаан болгохгүй хайртай түүндээ ч ийм бодолоо аль болох мэдүүлэхгүйн тулд түүндээ 2-уулаа хүүхдээ төрүүлээд сайхан амьдарнаа гэж ам өгч билээ. 2005 он охин маань ч төрлөө яг тэр мөчөөс л амьдралыг өөрөөр харж өөрөөр сэтгэж өөрөөр ухамсарлаж эхэлсэн дээ. Амьдралын төлөө халамжит хань өхөөрдөм охиныхоо төлөө ажлын боол болон мал шиг зүтгэлээ тэгсэнийхээ хүчинд 1 байртай боллоо.

Анх байрандаа ороод л ямар сайхан сэтгэгдэл төрсөн гээч нэгч тавилга байхгүй 1 гудас хөнжилтэй л орсондоо тэгээд л явцдаа бүх хэрэгцээтэй зүйлсээ аван амьрдал жигдрээд үнэхээр сайхан болж эхэлсэн дээ ажилаа тараад л шууд гэртээ харимаар гэрээс минь 1 юм өөрийн эрхгүй намайг татах соронздон татах шиг. Ингэж явсаар тун удалгүй 2006 онд эхнэр маань би жирэмсэн болсон гэж хэлдэгийн би бүүр их баярлаж 2-уулаа хүүхдээ заавал төрүүлнэ гээд л зүтгэчихлээ эхнэр би хүүхэд хараад гэртээ байхаар хэцүү байна ажил хиймээр байна хамт олонтоо болмоор байна гэлээ… Би ч тас зөрлөө тэгээд л 2007 онд 2 дахь охин маань гарсан даа ингээд л би амь шигээ хайрлах 2 хөөрхөн охинтой болоод амьдрал маань үргэлжилсэн дээ, ажилаа л байлаа ажилаа л байлаа муу байшин маань өдөр ирэх тусам өнгө засаад л засаад л удалгүй тушаал ч дэвшлээ нэг томоохон компанийн Албаний дарга боллоо.

Удалгүй охин маань ч 2 хүрлээ эхнэр маань ч хүссэн ажилдаа орлоо амьдрал үргэлжилсээр л хэхэ бас л удсангүй 2010 онд 2 сард эхнэр маань жирэмсэн гэж хэллээ би ч яахав баярлаад л хүүхдээ гарганаа эхнэр маань ч дуртай байна одоо миний хайртын маань гэдэс нь томорсоор л хөөрхөн бяцхан хүү маань тэнд ээж аавдаа ирж баярлуулах өдрөө хүлээсээр л байна даа. Удахгүй бүл нэмэх гэж байгаа болохоор бид 2 байраа томруулж 4 өрөө болгох санаатай байгаа. Амьдрал маань сайхан үргэлжилсээр л байна эргээд бодоход энэ их хугацаа яасан ч хурдан өнгөрөвдөө ч гэж бодох юм. Ажилдаа ч нэр хүндтэй гэр бүлдээ ч нэр хүндтэй энэ амьдралдаа эзэн нь болж амьдрах хичнээн сайхныг мэдрээсээ л гэж өөрийн түүхээс бичлээ. Амьдралд юм юм тохиолдоноо залуусаа битгий л бууж өгөөрэй надад ч мөн ч их саад бэрхшээл гардаг байсан даваад л туулах хэрэгтэй. Зовох цаг байхад жаргах цаг ирнээ өөдрөгөөр сэтгэж өөдрөгөөр амьдарцгаая.

Монголын маань нэгч гэсэн гэр бүл аз жаргалаар дүүрэн байж Монголын маань үрс маш олон болтугай. Энэ нутагтаа эзэн нь сууж Эх орноо азийн тавцанд гаргахын төлөө урагшаа залуусаа бид чадна шүүдээ юуны төлөө чинггисийн үр сад болж хөх толботой төрсөн билээдээ.

cekc.mn дээр ирсэн захидал

26 Comments

  1. sarnai says:

    сайхан нийтлэл бна би уншаад уйлах шахлаа дандаа хар бараан зуйл уншаар бгаад амидралийн гэрэл гэгээг марчихсан бна миний нохор ийм л хун бгаасайдаа эмэгтэй хуний аз жаргал эр нохроос их шалтгаалдаг бхдаа

  2. uhaalag baigaarai says:

    байраа яаж авсан гэсэн бэ

  3. mashaa says:

    үнэн л болтугай.

  4. Deedee says:

    chinii setgel hangaluun saihan amidarch bgaad uhaantai ehneriin chin uureg ih bgaa sanagdlaa. sain busguitei uchirsan er jargadgiin ulger bn. tanai ger buld tsaashd ulam ih az jargal eruuye.

  5. Сайн эхнэртэй эрчүүд ингэж амьдрал тэгш сайхан байдаг юмаа. Амьдрал юун дээр тогтдог вэ гэвэл ИТГЭЛ дээр тогтдог. Гэтэл саар, завхай эхнэртэй эрчүүд ингэж жаргаж чаддаггүй юмдаа. Эр хүн гэрийн ноён нуруу боловч Эхнэр бол бас нэг тулгуур нь шүү дээ. Иймээс САЙН ЭХНЭР ОЛЖ АВСАН ЖАРГААД СААР ЭХНЭРТЭЙ НЬ ЗОВДОГ хорвоо юм даа. Одоо САЙН ХҮҮХЭН ХОВОР БОЛЖ ДЭЭ. Ихэнх Завхай, Эдийн шуналтай, Мөнгөний төлөө Юугаа ч өгөхөөс буцахгүй ийм ХҮҮХНҮҮД, ЖОМБОГОУУД олширч дээ.

  6. zaluu says:

    пиздаа амидарлийг узэн ядаж бна ганцаараа зутгэx xэцүү бна xэнч туслаxгуй xэнч дэмжиxгүй ямарч урамгуй ажлаад ажлаад xариxад урам цэргээxч уг урдаастосоxгуй уур уцаар л тосно ийм бxад яx юм бээээээээ!!!!

  7. Zaluu28 says:

    хэхэ шаандаг гар вэ…

  8. Naiz says:

    Нээрээ л ингэж эхэлдэг. Айлин хашаанд гэр бариад гарч бсан маани санагдаж бна. зутгэвэл болдог юм шу. би 3 хуухэдтэй сайхан эхнэртэй хивийн компанитай тогтсон орлоготой уур ю хэрэгтэй юм бэ энэ амидралд хун сайн сайхан амидрахад уг ни их бага юм хэрэгтэй шу залуусаа

  9. gloveo says:

    ГЭР БҮЛД НЬ АЗ ЖАРГАЛ, ХАЙРААР БЯЛХАЖ, ҮР ХҮҮХДЭД НЬ ЭРҮҮЛ ЭНХ, САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ… МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ ГЭРЭЛТЭЙ, МОНГОЛЫН ҮРС ЖАРГАЛТАЙ. МОНГОЛ ЭХЧҮҮД БАХАРХАЛТАЙ. МОНГОЛ ЭРС СҮР ХҮЧТЭЙ БАЙХ НЬ УДАХГҮЙ…

  10. life says:

    Амидрал аяандаа зов явж чадвал оорийн зов голдрогтоо ороод явдаг ум. Бид 2 бас л ингэж эхэлж байлаа одоо сайхан амидарч байна аа. Айл орхийн эр хун гэр булдээ тушигтэй байх их чухал. Манай нохор амидралаа болон бид хэдүүгээ хэнээч доор оруулахгуй абч явч байгаад би их сэтгэл хангалуун жаргалтай байдаг. Би бас ажил хийж нохортоо тусалдаг. Бид 2 хуухэдтэй. Амидрал сайхан байна даа. Монголийн бух гэр булдээ сайн сайхнийг хусэн эрөөэ. Санаа сайн бол заяа сайн.

  11. ..@@***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ *** says:

    ок АМЖИЛТ

  12. goy says:

    Тэнгэр ивээг танай сайхан гэр бүлийг!!!!Монголын үрс маш олон болтугай!!!Монгол орон аз жаргалтай гэр бүлүүдтэй хүчирхэг эдийн засагтай болноо!!Өвөг дээдсийн минь ариунаас ариухан сүнснүүд баярлаг бас биднийгээ ивээг!!!!!!

  13. cor says:

    эхнэр тани сайн ханитай
    хүүхдүүд тани сайхан аавтай азтай юмаа.

    монголчууд ухаалаг төрийн түшээтэйдээ баярлах үе удахгүй ирэг.

  14. жирийн бүсгүй says:

    Энэ нийтлэлд бүсгүй хүн анхаармаар өгүүлбэр байна. Эр хүн гэр бүлдээ хүндлүүлж амьдрах их чухал гэдэгийг сайхан ойлгогдохоор бичжээ. Яваад ороход нь дулаан уур амьсгалтай гэр бүлээс эр хүн хэзээ ч зугтдаггүй юм даа

  15. Tj.mgl6 says:

    САЙХААН сайхан. САЙХАН бншуу анд минь. за тгд амидраад байждээ. НАДАД ч мөн урам зориг өглөө. чамаас улгэр дуурайл авч амьдралдаа дагаж мөрдөх болноо.

  16. sa says:

    Монголын нэг ч гэсэн бїсгїй сайхан ханьтай сайхан амьдраж байгаад баяртай байна

  17. Man says:

    Их сайхан нийтлэл байна гэж хүн бүр амандаа магтаж ерөөж байна.Ерөөл дээр нь дахиад ерөөл нэмье. Үүнийг даан ч нөгөө хүнд гарууд нь унших завгүй дадаж заншсан ажлаа хийгээд л явж байгаа даа.

  18. Hope says:

    манай залуучууд бүгд ийм сэтгэлтэй,зорилогтой, хариуцлагтай байдаг бол манай орон нүд ирэмхийн зуур л хөгжинө дө(бага зэрэг харамсах сэтгэл төрлөө xxx).
    Гэхдээ үүнийг уншаад сэтгэл нэг л гоe болчлоо танай гэр бүлд хамгийн сайн сайхнийг хүсэe.Ам бүл нэмж бгаад чин бс баяр хүргэe.

  19. Er hun says:

    Сайхан байна . Чиний амидрал минийхдээ их төстэй юм би 39 настай 2хөөрхөн охинтой эхнэр мини одоо бас жирэмсэн энэ оны эцэс гэхэд төрчихнө дөө. Чамаас ялгаатай ни манай эхнэр ажил хийж эхлээгүй ажил хийх хугацааг би гаргаж өгөөгүй гэхүү дээ кэкэ . Би ч хувийн байгууллагад ажилладаг бас ч үгүй томоохон албан тушаалтай. Байраа банкний урт хугацаатай зээлээр авсан 2 идэхгүй хоосон хонохгүй л амидарч байна. Монголийн залуучууддаа хэлэхэд гэр бүлтэй болчихоод тэднийхээ төлөө ажиллаж хийсэн хөдөлмөрийнхөө ур шимээр амидрах шиг аз жаргал байдаггуй юм шуу гэж хэльэ дээ. За залуу мини амжилт…

  20. aagii says:

    танай гэр бүлд аз жаргал хүсэн éрөөé би бас 2 охинтой одоо эхнэр маани жирэмсэн би хүү байгасай гэж бодоод л….

  21. Az jargaltai ger bul says:

    сайхан бна

  22. asdf@adf.com says:

    аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

  23. Hongoroo says:

    Залуу минь чамд болон танай гэр бүлд хамгийн сайн сайхныг хүсье. Монголд ийм гэр бүл, ийм өрхийн тэргүүн маш олон болоосой.

  24. zul says:

    миний амидарал ч бас ийм байгаасай миний нөхөр ч бас ингэж боддог байгаасай.

  25. angel says:

    Өөдрөг сайхан нийтлэл унших ямар гоё юм бэ ккк. Бүх залуучууд маань энэ гэр бүл шиг бат бэх, аз жаргалтай байгаасай.амжилт хүсье!

  26. Итгэл says:

    🙂 Аж жаргал хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.