Надад нэг асуух зүйл байна. Өөрт чинь үнэхээр их хайртай, санаа тавьдаг, халамжтай, ухаантай сайн залуу олход хэр хэцүү вэ? Би 24тэй, гадаадад сурдаг, найз залуутайгаа энд нийлээд хамтдаа амьдраад 4 жил болсон. Миний анхны найз залуулдаа. Бид хоёр яг л нэг хүн шиг болчихсон. Нээх их юм яриад ч байх хэрэггүй, хэлсэн хэлээгүй бие биенийхээ юу бодож байгааг мэддэг гэхүүдээ. Бас хадмууд надад их сайн. Над шиг ийм азгүй хүнд ийм сайн хүн олдох гэж дандаа боддог байлаа. Даанч одоо найз залуу маань төгсөөд Монгол буцчихсан. Бид хоёр 2 жилдээ ганц л уулзах боломжтой. Би түүнийгээ нисэх дээр гаргаж өгснөөс хойш уйлахгүй гэж чадлаараа хичээсэн ч нулимс урсаад зогсохгүй байна. Тэр минь ч гэсэн тэнд үхэх гэж байгаа сурагтай. Бид хоёр юм бүрийг хамтдаа хийдэг. Яг л нэг хүн шиг болчихсон. Одоо ингээд ганц ганцаараа болчихсон чинь яг үхмээр байдалд ороод байна. Уг нь би араас нь очиж болно л доо. Гэхдээ нэг оччихсон байхад суух нь ойлгомжтой. Харин очихгүй бол тэгээд аяандаа цагийн аясаар тэгээд бие биенээ удаан харахгүй байсаар байгаад мартаад салах байх. Тийм болхоор л би эргэлзээд байна. Хүмүүс муу аавтай охидууд нөхрийн заяагүй гэдэгдээ. Манай аав их муу хүн байсаан. Их явдалтай. Үр хүүхдээсээ ч ичихгүй өмнө нь өөр хүүхнүүдтэй их арзаганаж сээтгэнэдэг…
Ээжийг минь үг сольсон хүн бүртэй хардаж хүүхдүүдийнхээ өмнө цусыг нь шалаар нилийтэл урстал зоддог хүн байсан. Харин ээж минь аавд үнэхээр их хайртай. Аавыг минь хэзээ ч хуурч байгаагүй. Өдрийн 24 цагийн турш өөртөө ч гаргах завгүй хүүхдүүд, гэр оронтойгоо зууралддаг байсан хүн. Ээж минь хэлэхдээ муу аавтай охидууд сайн нөхөртэй суудаггүй. Хүнтэй суугаад эмэгтэй хүн амьдралгүй болдог гэж байнга хэлдэг юм. Би одоо яах уу? Хүнтэй суувал ээжийнхээ араас орчих байх гэж айгаад байна. Гэхдээ найз залуу маань ааваас минь их өөр хүн л дээ. Ээж хэлэхдээ эр хүн гэрэлснийхээ дараа яаж ч өөрчлөгдөж болно гэх юм. Би яах вэ? Ээжийнхээ үгийн дагаад энд ганцаараа амьдралаа бодвол түүн шиг минь сайн залуу дахиад олдох болов уу? Бас яаж ингэж их хүн санахаа болих вэ? Хааяа энд байгаа бүх юмаа хаяаад шууд л түүнийхээ араас нисчихмээр санагдаад байх юм. Яг галзуурлаа. Надад туслаач…
cekc.mn дээр ирсэн захидал
24 Comments
Uvuu maani ih sain hun baisan gesen eej eejiin duu nar bainga aaviigaa yaridag harin aav bol ih muu hun eejiig mini mun ch ih zovooson doo ur huuhduudee ch gesen odoo ch zovoosoor l baina
SURGULIA ZAAVAL TUGSUH HEREGTEI SHUUU!!!!!!!
би ээжтэй чинь санал нэг байна би ээжийнхээ үгнээс зөрсөн дараа нь надаа тэр яг л аавын минь нэг хувилбар байсан аав яг л дээр бичсэн шиг хүн байдаг ээж ч бас. Би хүнтэй гэрлье гэж огт боддоггүй ээ өөрөө бүхнийг бүтээгээд би болгоод би бардам байдаг зорилгодоо ч амжилттай хүрч явна. Эмэгтэй хүүхэд өөрийн мэдэлгүй аав шигээ хүнд татагдаад байдаг гэсэн энэ ч үнэн гэж боддог хүн гэрлээр бас нэг өөр дүр нь гарч ирдэг юм билээ яг л хар дарсан зүүд шиг….
Ахийн дуу санаа битгий зов. Хүмүүс хол байхаар салдаг гэж ярьдаг л юм. Би ч гэсэн хайртай хүнээсээ хол байгаад 4 жил болж байна , эр хүн болгон тийм муу муухай байдгүй юм. Сайн залуу чамайг хүлээж чаднаа. Хайр сэтгэл итгэл дээр тогтдог юм. Хол байна гэдэг мэдээж маш том хайр сэтгэлийн шалгуур болдог юм уу даа. Одоо миний хайрт бид 2 ийн хамгийн сүүлийн хол байх жил даваад л гарна. Хэцүү зүйлтэй тулгарсан үедээ л алдаж эндэж болохгүй, итгэ тэвч хүлээ. Эр хүн чамайг хүлээж чадаад, гар хүрдгүй бол энэ чинь л сайн хэрэг. Тойроод биш даваад гараагай, зоригтой бай.
Зөндөө их зориг урам авлаа. Ene buhniig bi bicheegui ch eregtei hund ymar ch esdel buu hii, hicheel nomoo sain surch bie daa gej helj bgaa ugnuuded zunduu ih uram orloo. unen shuu~ hunee l sain tanih heregtei baih.Hariutslaga uurch chadahgui er hun daraa ni ch uurne gej bhgui bh, yaah ystoig min ulam ih sanuulj oilguulsand bayarlaa. Todorhoi bolloo
1.Эрэгтэй хүний төлөө ямарч эрсдэл бүү хий!!!Эхлээд өөрийгөө боловсруулж ав.Зорилгодоо хүр.Тэгээд хани нөхрөө сонго.Харин найзалж үерхэх бол чөлөөтэй штээ.
2.Ээжийн хэлсний хувид бол заавал биелэх албагуй.Эх хүн болохоор эцэг эхийн хийсэн үйлийн үр,хүүхдэд тусах вий гэж зовсондоо тэгж хэлсэн байх.
муу аавтай xүн заавал муу xүнтэй сууж амьдраx болно гэдэг арайч үгүй байлгүйдээ.Гэxдээ ээжий чинь xэлдэг уг ортой байж магадгуй эрэгтэй xун xунтэй суугаад үр xүүxэдтэй болоод ирэxээрээ xариуцлагаас зугтаж 2уулаxнаа байсан тэр үө ээ мороодоод эxэлдэг юмшиг санагдсан.xүүxэд гараагуй байxад л оор xүнтэй явж эxлэнэ гэxээр xариуцлага xүлээxгүй оороо л xаламжлуулаx сонирxолтой байгаагийн шинж биздээ? сайн бодсон дээрээ багаасаа ядуу явсан xун xичээвэл сайxан л амьдардаг шигүүдээ муу аавтай байсан гээд xайртай xүнээсээ салана гэдэг…xариуцлага xэр xүлүүж чадаx вэ гэдэгийг л сайн xараx xэрэгтэй гэж бодож байна.аз жаргал xүсэе.
ээж чинь яасан сонин юм ярьдаг хүн бэ. эх хүн үр хүүхэддээ сайн сайханыг хүсдэг байтал чи миний араас орно гэж хэлж л байдаг. ямар амьдрах чинь чамаас л шалтгаална. ээжийн чинь том алдаа бол өөрийгөө мартсан. чи тийм биш байхад л болно. өөртөө арчаатай. ямар ч үед сайхан харагдаж чаддаг, нөхөрөө өөр хүнд дуралхааргүй байлгаж чаддаг байх хэрэгтэй. тэгээд л муу аавтай л бол сайхан амьдардаггүй гэсэн юм байхгүй.
хийгээгүй байж битгий урьдаас ингэж муу юм зөгнөөд бай л даа.
ээж чинь охиндоо яагаад тийм муухай үг хэлдэг байнаа. харин ч аав шигээ хүнтэй биш сайн хүнтэй учраарай гэмээр юм. тэгтэл эсрэгээрээ хүнтэй суувал чи над шиг зовно гэж хэлж байдаг их сонин юм.
хайртай л юм бол хамт бай. гэрлэлтээ батлуулалгүй хамтдаа сайхан амьдарч болно шдээ. үнэхээр л ээжийнхээ хэлээд байгаа шиг суусны дараа хайртай хүнээ өөр болчих вий гэж айгаад байгаа бол эхлээд хамт 2 жил амьдарчих. энэ хугацаанд хүүхэд гэлгүй 2 биендээ таарах эсэхээ шалгаад үз.
цаадахын чинь тар нь танигдаж эхлэх хугацаа 2-3 жил хангалттай байх. Ээжийн чинь муу ёрлоод байгаа шиг зүйл тохиолдохгүй, үнэхээр сайхан амьдрал чамд ирвэл тэр үед ээжийнхээ буруу байсныг батлаад, аав гэдэг хүн чиний амьдралд ямар ч нөлөөгүйг харуулаад жаргалтай амьдар.
Харин залуу чинь муу хүн байвал хүүхэдгүй юм чинь салчихаж болно шүү дээ.
Алимыг дотроо муудаа болов уу үгүй болов уу гэж гаднаас нь харж гайхаж тойрч байхаар зүсээд л үзчих.
тэгээ тэг галзуураач
ЭЭЖ ХУДЛАА ЗӨГНӨЖ БАЙНАА ГЭХДЭЭ ТИЙМ БОЛГОХ ЭСЭХИЙГ ЧИ Л МЭДЭХ БАЙХ САНААД БАЙВАЛ ГҮЙГЭЭД ОЧ ЗАРИМ ЭЦЭГ ЭХЧҮҮД ӨӨРИЙН АМЬДРАЛЫГ ХҮҮХЭД ДЭЭРЭЭ АВААЧИХГААД БАЙХ ЮМАА ТЭГТЭЛ ТЭР ЧИНЬ ШАЛ ӨӨР ЕРТӨНЦТЭЙ ӨӨР ХҮМҮҮС ШҮҮ ДЭЭ МУУ ААВТАЙ ХҮҮХДҮҮД НӨХРИЙН ЗАЯАГҮЙ ГЭДЭГ БОЛ ХАРААЛ ШҮҮ ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ ЭЭЖ ЧИНЬ ЭНЭ ХЭЦҮҮ АМЬДРАЛАА ҮЗЭН ЯДАХААР БАРАХГҮЙ ҮР ХҮҮХДЭЭ Ч ХАРААЖ БАЙНА ГЭЖ ОЙЛГОЖ БАЙНА.ИЙМ ҮГИЙГ ЯМАР ХҮМҮҮС ХЭРЭГЛЭЖ БОЛОХЫГ САЙН БОДОХ ХЭРЭГТЭЙ НААД ҮГ ЧИНЬ СУРГААЛ ЕРӨӨЛ ЗҮЙРЛЭЛ ЧУХАМ ЮУ БОЛОХЫГ ӨӨРӨӨР ТАЙЛЖ МЭДЭХГҮЙ НЬ. ЧАМД ЯМАР Ч ХОРИГ СААД БАЙХГҮЙ ЗАЛУУ ДЭЭРЭЭ ОЧИЖ БОЛНО ШҮҮДЭЭ
manai ehneriin aav ni bagad ni hayad l uur huuhedtei huuhentei suugaad uuriin huuhdeesee iluugeer hunii huuhed hairlaad l yavsan eej ni 4 huuhedteigee haraad l hotsorson 4 huuhdee usguh gej yamar ih achaa nuruundaa uursen bol gej bi boddog, Manai aav namaig gedesend baihad mini ungursun eej mini bas 4 huuhdee udii zeregtei bolgoh gej yasan ch ih zovlon tuulsan boldoo bi gej hun eruusuu tursun etseg, hadam aaviin hair gej yum medehgui, gehdee etsgiin hairaar dutaagaagui usgusun ter aguu eh huniig shutdeg, Bi ger bultei 3 dahi huuhed maani turuh gej bna. Uuriinhuu ur huuhduudiig etsgiin hairaar dutaahgui yum shuu gej ih hicheej uhuurdum byatshan ursee enhriilj iheer hairladag, Halamjit hania eej shig ni zovlontoi amidralaar yavuulahgui ee gej mash ih meriideg. Ter maani ch uuniig mash sain oilgodog bolood l bid 2 udii 8 jil hanilahdaa 1 ch am zurj uzeegui, amidraldaa ezen ni baij sain etseg sain eh bolj tuluvshij bgaadaa. muu etsegiin ohin muu hanitai taarna gesen zuil baihgui dee hania l zuv songodoo
*Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ-д
чи Монголд ирээд лавлаx товчоо,эсвэл зовсон шаналсан xүмүүсд зөвөлгөө өгдөг төрийн бус байгуулга байгуулаx юмуу xамтарч ажиллана шүү.
Гялс баригдаад xүрээд ирээ
сургуулиа тугсууд л эх орондоо ирэхэд чин бух зуйл ямар болсон байх ни мэдэгдэнэ.хайртай бол хулээх л байх.
Тэвч тэгээд эрэгцүүлэн сайн бод!!! Гэхдээ эрүүл ухаанаар сэтглийн хөөрлөөр биш!
заавал аавын чинь байдлаас чиний ирээдүй шалтгаална гэж юу байхав дээ.
хувь тохиолоор учирсан хань чинь мөн бол та 2
нийлэх болноо.
хэтэрхүү сайн аавтай хунд нохор олддоггуй гэж дуучин сараа нэг ярилзлагандаа хрлсэн бсн даа. ямартай ч эр нохроос илуу эрдэм ном чухал шуу сургуулиа тогсож бж очооройдоо
Ээж чини чааваас аймаар хуний гарт орзон болхоор зовлон ни буур зурхэнд ни орчиж. Байнгийн дарамтанд амидардаг эрүүл сэтгэх чадвараа их бага хэмжээгээр алддаг. Миний дуу айх хэрэггүй муу хунтэй учрах вий гэж айх хэрэггүй. Ямар ч хунтэй учирсан чамайг зовоогоод эхэлбэл салж чадах, хаяад явж чадах зориг сэтгэлийн тэнхээтэй л бай. Чи туунд хайртай байх ни гол биш, тэр чамд ухэн хатан хайртай, чамтай хамт байхийн тулд бухнийг зохизуулж гуйдэг тийм залууг сонгоорой. Энэ бол харин ч туунийг хэн бэ гэдгийг таних шалгуур. Муу аавтай бусгуй хунд муу нохор таардаг юм биш. ХАРИН эр хунд итгэж чадахгуй муу санаад бдг юм билээ, бас аавдаа гомдсон хуухэд насний гомдлоо нохортоо гаргах гээд бдг. Тэрийг ойлгож, дааж, аргадаж тайвшруулж, зохизуулж, жинхэнээсээ хайрлаж чаддаг ноён нуруутай хунийг таниж суугаарай. НАЙЗ залуугаасаа хуухэд насний амидрал, зовлон жаргалаа нуух хэрэггүй. АНХ суусний дараа аашлаад л уйлаад л нохроо зовоодог л юм. УНЭХЭЭР хайртай хун бол аргадаж хайрлаж тайвшруулсаар байгаад хэсэг хугазааний дараа чи сэтгэл чини онгойгоод, амар амгалан, хайр хамгаалалт мэдрээд тайван болноо. ГАНЗХАН оорт чини сэтгэлээсээ 2 гуй хайраар хайрлаж чадах, хугарахгуй ноён нуруу эр хунийг сонгох хэрэгтэй. УХААНТАЙ хунийг сонгоорой
сургуулиа төгсөөд л араас нь оч л доо, заавал ийм үгэнд итгээд яарч буруу шийдвэр гаргах юм уу эсвэл насан туршдаа хүнтэй суухгүй гэсэн юм юу байдаг юм, аав ер нь ямар хүнтэй суухад ямар ч хамаагүй
тийм зуйл байxгуй биз дээ..Xум гэдэг дотоод сэтгэлийн xучээр амидардаг биз дээ
муу аавтай бол муу нөхөртэй болно гээл бодоод байвал тэр чинь далд ухамсарт чинь хоногшоод чамайг хүссэн хүсээгүй тийм амьдралтай учруулах болно. тиймээс яг одооноос иймэрхүү ирээдүйгээ баллах юм бодох хэрэггүй ээ
Буруу зөвийг нь мэдэхгүй, чиний оронд байсан бол ямар ч байсан сургуулиа төгсөөд Монголдоо очиноо. Үнэхээр хайртай бол байж л байна штээ, ХАРИН ч ЭНЭ Нь ЖИНХЭНЭ шалгуур болно та 2-ийн хувьд. ямар 10, 20 жилээр салгаж байгаа биш. Хэрэв чи тэр хүнийг бүрэн мэдээгүй бол хэдэн жилийн дараа нэг монгол эр хүнийг үзэн ядсан эцэггүй хүүхэд тэврээд зогсож байх ч юм билүү.
Тэгэхээр сургуулиа төгс, эмэгтэй хүн биеэ даах чадалтай болсон байхад болнооо.
ҮГҮЙ ДЭЭ ХҮН ХҮНИЙ ЗАЯА ТӨӨРӨГ ТАВИЛАН ӨӨР АДИЛ БИШ ХАЙРТАЙ ХОСУУД ХОЛ БАЙХ ДЭМИЙ БОЛЖ Л ӨГВӨЛ ХАМТДАА БАЙГААРАЙ УДАЛГҮЙ ЧИ ТҮҮНДЭЭ ХАЙРТАЙ Л БОЛ ЭРГЭЛЗЭЛГҮЙГЭЭР ТҮҮНИЙХЭЭ АРААС ОЧ …ХҮН АЗ ЖАРГАЛЫНХАА ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ ЗҮТГЭЖ ОЛЖ АВДАГ ЮМ…2- БИЕНДЭЭ Л ХАМГААС ХАЙРТАЙ БОЛ ТА 2- ХЭЗЭЭД ЖАРГАЛТАЙ БАЙХ БОЛНО БУСДЫН ҮЭГЭЭР ҮГ ХИЙХ БИШ ЗӨВХӨН ӨӨРИЙН ДОТОР ХҮНИЙ УХААНААР АСУУДЛЫГ ШИЙДЭЭРЭЙ АМЖИЛТ АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ
eejiig chin muulah geegui shuu ghde yasan sonin ym heldeg eej be…muu aabtai emegtei hun sain hanitai boldoggui gj haana bichsen huuli be harin chig esergere gj bi boddog….sain aabiin ohiduud chin er hun bolgoniig aab shigee sain hun gej boddogtoo bolod diilhenh n tiim sain huntei suuj chaddagui l gj medhin bn gehde ohiduud hersuu deern hunee sain tanij chadaj bbl terend chini sain muu aabtai bh n chuhal bish…hunee l sain tani…er hun bolgon tiim muu hun bish gagtshuu chamd taarah zohitsoh eseh n yu bdgin ghes