Ийм амьдралыг би хүсээгүй…

Би одоо 31 настай. Би урид нь хүнтэй сууж байгаагүй. 2 жилийн өмнө 1 залуутай танилцаж бид 2 бие биенээ сайн ойлгодог сайхан байсан. Би хүүхэдтэй болох төлөвлөгөө байгаагүй юм л даа. Гэвч эмээ уухаа мартсанаас болоод жирэмсэн болсон.Нөхөртөө хэлэхэд тэр  их дургүйцээгүй. Одоо хүү маань 8 сартай. Манай нөхөр хөдөө ажил хийдэг болохоор бид 3 одоохондоо дусдаа гарч амжаагүй л байна. Сүүлийн үед бид 2 ойлголцохоо болиллоо. Утсаар ч ярихгүй. Msg бичихгүй. Намайг төрсний дараа ирж өлгий энэ тэр авч өгөөд явсан. Дараа нь би хүүтэйгээ эмнэлэгт хэвтэхэд ажил амжихгүй байна гээд ирэхгүй байхад нь би хэл ам татлаж байж ирээд 30 минут болоод ажил их байна гээд яараад явсан. Одоо хүртэл манай гэрт орохгүй байгаа. Элдэв шалтаг тоочоод эсвэл дараа орно гээд эхэндээ тэгж байгаад болно биздээ хө гээл өнгөрөөдөг байсан. Сүүлйин үед хөдөөнөөс орж ирхээрээ надад хэлэхгүй ирчээд явдаг болсон. Хүмүүсээс янз янзын л юм сонсогдохын өөр хүүхэнтэй уулзаж байгаа гэсэн гэж.Өөрөөс нь асуухаар мэдээж хэрүүл хийж надад тйим юм байхгүй гэнэ. Би хүүхдээ бодоод их тэвчиж байна. Өөрөө 2уулаа гэрлэлтээ батлуулья гэж надаас гуйсаар байгаад батлуулсан.

Гэтэл одоо яагаад ийм сонин зан гаргаж байгааг нь би ойлгохгүй юмаа. Урд нь би хүнтэй суух нь бүү хэл эр хүнтэй 1 сар ч хамт амьдарч үзээгүй. Одоо энэ байдлаа бодоод өөрийнхөө буруу сонголт хийж дээ гэж харамсаж байна. Өөрийхөө төрсөн хүүхдийг ч санахгүй ийм хөндий хүитэн залуу гэж даанч бодсонгүй.Би тйим ч яадгаа алдсан эмэгтэй биш л дээ царай зүс ааш зангаараа хэнд ч гологдохгүй гэж боддог. Одоо би ганц хүүгээ л бодож байна. Нөхөртэйгээ сайхан ярилцах гэхээр ярилцах дургүй байх юмаа би одоо яахаа  мэдхээ болиод байнаа. Хүүхэддээ ганц оймс ч бариад ирээгүйд нь үнэхээр миний дургүй хүрээд байх юм. Үнэхээр амьдрах бодолтой бол ийм зан гаргамааргүй л юм. Хүн гэдэг чинь хэзээ ч танигддаггүй юм байна гэдгийг л сайн ойлгож авлаа.Тэр хэзээ ч миний өөдөөс хатуу үг хэдлэггүй байсан одоо бол шал өөр болсон. Намайг чи өөрөө албаар хүүхэдтэй болчоод одоо юу яриад байгаан салвал сална биз би чамайг хэзээ ч гуйхгүй гэж хамгийн сүүлд хэлсэн би үнэхээр гайхаж гомдсон. Хүн хүнд хэр итгэж хүндлэнэ тэр чинээгээрээ гомддог штэ надад үнэхээр хэлэх үг олдоогүй. Та бүхэн надад туслаач. Анх намайг яаж гуйж ямар сайхан байсныг нь бодхоор итгэмээргүй санагдаад байх юм. Одоо бол би ажилаа тараад хөөрхөн хүү дээрээ очиж л энэ зовлонгоо мартах юм даа. Насаа бодсон ч тэр нөхрөө би ийм хүн гэж бодоогүй хүүхдээ гаргаж гэрлэлтээ батлуулсан. Ийм амьдралыг би хүсээгүй…

секс.мн дээр ирсэн захидал

17 Comments

  1. erguu says:

    тэнэг дуракийг зугээр л шууд хая мал чини аяандаа ойлгоод гуйгаад ирхээр ни хоогоод явуулаарай

  2. Uka says:

    Хатуухан хэлэхэд бараг л чи өөрөө жирэмсэн болоод хусээгүй хуухдийг нЬ гаргачихсан юм биш уу? Харилцан зөвлөлдөж бж хуухдийг гаргадаг болхоос нэг нөхрийг тогтоохийн тулд хүүхэд олоод л гаргачихдаггуйг одооний хуухнууд ердөө ойлгохгуй юм аа. Гол нЬ хүүхэд хохирч бн шд та нарийн орондоо орж тоглодог тоглоомноос чинь болоод.Мэдээж дургуйд хүчгүй, одоо тэрнээс юу хусээд бгааг чинь] ойлгохгүй бн. Чи дурандаа гаргасан юм чинЬ одоо ганц наад хуухдээ л бодож амидар, чи өөрөө ухаантайхан арчаатайхан бвал үнэн сэтгэлээсээ та 2г хайрлах эр хүн олдож л таараа.

  3. tsatsralaa says:

    сайн у тэр их муу хун б… эртхэн таниж авссан н зув болж….одоо хуугээ л бод тэр хуниг бодох тусам дотор чин уур хурээд хэцүү л бга ойлгож б … одоо зугээрл хау….. хуухэд хэзээ ч чамд илуудэхгүй хани л болох бх…..ажилаа сайн хий тэриг бодоод узэн ядаад ягад ягад гэж битгий бод ухчихлээ гэж бодоодл амидар туунээс ю ч битгий хулээ…ингэвэл дотор чи гайгуй болж улмаар амдрал чин утгатай болох бх бодоодл гашлаадл ягад ингэж бгамбээ гэд л усан нудлэх тусам чи мун хуухэд эд чин муу бх болно…. ууртуу анхаарал тавиж ажилаа сайн хий жаахан том болохоорн таалагдсан залуутайгаа болз амжилт ,,,,, тэриг хулээх хэрэггүй ингэж хаяж явж чадсан хун дахиадч хаяна …

  4. haru says:

    муу залуу байна хөдөө ажилтай гэж байгаа аягүй бол чамайг өөр хүнээс хүүхэдтэй болсон гэж бодож байгаа байхдаа. хардаж чадахгүй тэгээд т1тэж байгаан битгий гуй наад мангараа зүгээр л тоохоо боли ирвэл ирнэ биз байвал байна л биз ийм солиотой эрчүүд хорвоогоор дүүрэн байр юм аа.Гомдох бүр хэрэггүй түүнгүйгээр болж байгаа бүтэж байгаа юм шиг л бай ирэхээр нь тоохоо боли ирэхгүй байлаа гээд шаналах хэрэггүй.Хогийн юмнуудаас болж гунихарч суугаад яахав дээ.Юуг ч буруутгах хэрэггүй. хэнд уурлах хэрэггүй гомдож хэрэггүй.

  5. ХРНМ says:

    баталгаа бол тэр залууд юу ч биш гэхдээ одоо цаг өөр болсон гэрлэлтийн хуулиа унш шийдвэр гаргахад чинь дөхөмтөй болно,зоригтой бай охин минь,

  6. uyanga says:

    love song ii zuwlusun shig bi chamdaa hairtai ene ter gej helj bolohgui shuu. er hun chamaig hairlaj hundlehgui bhad chi ter huniig hairlaad hairtai durtai gej heleh ni utgagui, uuriiguu dord uzsen hereg bolno biz.erchuuded yalanguya naad archaagui nowshdoo chamaig basamjilj doromjilhiig hezee ch buu zuwshuur.uuriiguu urgelj unetei tsenetei terend hereggui ch uur busdad heregtei hun gedgee medruuleh heregtei.yun araas ni guih, huuhed yadag yum eejteigee bhad alzahgui.

  7. uyanga says:

    ertnees chamd zangaa taniulj bhgui yu. zugeer l salchihgui yu, ternees sanhuugiin haraat bish l yum bol. gerleltee batluultsan bol salaad huuhdiin tetgewer togtoolgood sar bolgon mungu awahgui yu. iimerhuu nowshiin araas huutsulduud yah yum, ulam l zugtana.yamar ch hariutslaga huleeh chadwargui, archaagui iimerhuu yumnuud olshirch bga ni haramsaltai.busgui mini sal naad uruwdultei yumnaasaa.

  8. darjaa says:

    хүүхэд л хөөрхий. Та 2 ыг юу ч гэхэв дээ. Ялангуяа нөхөршүү юмыг чинь.

  9. namjii says:

    чи өөрөө сайхан амъдраад, гялалзаад ирэх цагт тэр мангуу чиний араас нусаа гоожуулаад ирнэ. тэр болтол чи их л хичээх хэрэгтэй болж дээ. араас н битгий царай алд. хорвоо нэг л өдөр эргэнэ.

  10. Lovesong says:

    Анхнаасаа чамтай сууя гэж бодоогуй бхад ни чи тэрнээс хуухэдтэй болчихсон болохоор аргагуй эрхэнд чамтай холбогдсон бна. Та 2ийг баримт бичиг, хуухэд 2л холбож, хамгийн чухал ни сэтгэлийн холбоо алга. Ийм тохиолдолд хоюулаа мөр мөрөө хууе дуу, сэтгэлгүй бхад чини чамайг хучилсэнд уучлаарай. би чамдаа хайртай тэглээ гээд цаашид ингэж амидрахийг тэвчихгүй гэдгээ ойлгуул! 3-6 сарийн дараа энэ бдал чини сайн тал руугаа эргэх учиртай.тэр болтол тэвчээртэй байж, өөртөө болон хуудээ анхаарал тавиарай. Амидрал бол эргэлтийн хучний зуй тогтол, Амжилт!

  11. ОД says:

    БАРИГДАХГҮЙ БАЙГАА ХҮНИЙГ ОДОО ЯАЛТАЙ БИЛЭЭ БАРИХ ГЭЭД Ч ЯАХ ЮМ БЭ. ТОГТООЖ БАРАХУУ .ТИЙМЭЭС ЭРТНЭЭС ӨӨР ЗҮЙЛ БОДДОО

  12. bvsgvi says:

    sain u,ger bvl er ni tusdaa baiwal ontsgvi shvv,mongold ch ter gadaadad ch ter,huduunuu l neg yumtai bolson bhaa daa,tegeed l tolgoi ni ergej baihgvi yu,chinii huwid ger bvlee hamgaalj awch vldehiin tuld ih hicheel zvtgel shaardagdah ni dee gehdee bitgii shantraarai,buu-d itgedeg bol sain buud neg ochood vzvvlsen ni deer baihaa daa odoo ved gaigvi zaluug uurtuu urwuulj hows hiilgedeg ohid hvvhnvvd ih bolson baina lee,,,hvvgiin chini zaya tvshij amidral chini sanasanaar tani saihan bolnoo,amjilt hvsie,

  13. Kakashi says:

    сонин юм яахаараа ийм хумуус байдаг юм болоо. нэг л бууж өгөхгүй юм. хуухдээ тоохгуй байна гэхээр.

  14. uranzurag says:

    чи зоригтой бас байдлыг өөрчилж чадах алхамууд түрүүлээд хийгээд үзээ.
    нойтон хамуунд ямарч эр хүн дургүй гэдгийг санаарай.
    би эмэгтэй, элдэв санаа агуулсангүй.
    чамд бас хүүд чинь тус болох гээд хичээж болох юм.
    uranzurag11@yahoo.com

  15. саlchihuu sanaa amar amidar svvld ni haramsah tsag irj l taaraashdee

  16. sainaa says:

    угаасаа эцэг ни өөр хүнтэй явалдвал хүүхэд өвчин ороогоод салдаггүй гэдэг шдээ. Би ч яахав нөхрөөсөө салчихсан. Хосуудийг харахаар атаархах л юм. Сайн бодож байж шийдээрэй. Хүн нэг л амидардаг ш дээ.

  17. Narnaa says:

    Тэр чинэ нугуу гэрлэлтийн 500 ч билуу тийм мунгэ авах гэж л батлуулсан нухур байхаадаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.