Ганц бие эрх чөлөө

Холливудын  хөөрхөн хүүхнүүд Ким Кардашиан, Дрю Берримор, Холле Берри нар яагаад  ганц бие гэдгээрээ бахархдаг вэ?
Ким Кардашиан, Дрю Берримор болон Холле Берри нарт нийтлэг ямар зүйл байдаг вэ?  Баян, алдартай, үзэсгэлэнтэйгээс гадна эдгээр бүсгүйчүүд гэрлэхгүй байхаар шийдэж, энэ шийдвэртээ сэтгэл хангалуун байдаг аж.

Өнгөрсөн долоо хоногт Life & Style сэтгүүлд өгсөн ярилцлагадаа телевизийн од Ким Кардашиан хайр дурлал болон мөрөөдлөө биелүүлэх  хоёрын аль нэгийг сонгох ацан шалаанд орсон тухайгаа  ний нуугүй ярьсан бол, хоёр ч удаа гэрлэж бүтэлгүйтсэн жүжигчин Дрю Берримор Elle сэтгүүлд “ Би одоо 35-тай, ганц бие. Энэ бол миний л сонголт. Миний бүх зүйл хэвийн” гэж өгүүлжээ.  Харин  сэтгүүлүүд нүүрэндээ зургыг нь тавихаар улайран хөөцөлддөг жүжигчин  Холле Берри хайр сэтгэл нь хэвээрээ ч нөхөртэйгөө хамт амьдарч чадахгүй гэдгээ мэдэгдсэн юм.

2008 оны сүүлээр гарсан Бейонсын “ single ladies” дуу дэлхийн өнцөг булан бүрт ганц бие алдартай, жирийн эмэгтэйчүүдийн  шинэ сүлд дуу нь болсон билээ. Эмэгтэйчүүд ноён сайн залуугаас илүү өөрийгөө хайрлахыг илүүд үзэх болжээ.

Опра Винфригээс авахуулаад саяхан ганц бие болсон Сандра Баллок зэрэг алдартай ганц бие одууд эмэгтэйчүүдийн эрхийн цоо шинэ хандлага болох  ганц бие, жаргалтай байх эрхийг тунхаглаж байна.
Тэд аз жаргалтай, эрх чөлөөтэй байх эрх гээчийг  юу гэж ойлгож байна вэ?

Ганц бие бүсгүйчүүдийн гурван зарчим:

  1. Ганц бие гэдэг нь ганцаараа байна гэсэн үг бишХэн нэгэнтэй гэрлэхгүйгээр болзох хөгжилтэй бас зугаатай.  Таарч тохирох хүнтэй тэр бүр тааралдахгүй ч  төгс биш хүмүүстэй байнга тааралдана. Хэрэв  учирсан хүн чинь таныг ойлгож , мэдэрч чадахгүй бол заавал гэрлэх шаардлагагүй.  Харин болзоонд явж,  бусадтай уулзаж, учир. Эцсийн эцэст та өөрийг чинь ойлгож, хайрлаж, хүндэлж чадах хүнийг  олох нь гарцаагүй.
  2. Хэн ч таныг ганц бие гэж буруутгаж чадахгүйГэрлэлт бол уралдаан биш.  Тиймээс  100 хувь итгэлтэй байж чадах хүнийг олохоос нааш гэрлэх гэж яарах хэрэггүй.  Найз бүсгүйчүүд, гэрийнхэн чинь юу гэж ярих танд хамаатай гэж үү? Зүгээр л амьдар, дурла, хайрла. Харин гэрлэх гэж яарах хэрэггүй.
  3. Өөрийгөө хайрлаНэгдүгээрт  та өөрөө, хоёрдугаарт, гуравдугаарт ч мөн адил байна гэдгийг бүү март.  Ганц бие эмэгтэйд өөрийнхөөрөө амьдрах  туйлын эрх чөлөө байдаг. Та мөрөөдлөө биелүүлж,  амьдралаа хүссэнээрээ өөрчилж болно.  Энэ хорвоо дээр хамгийн аз жаргалтай хүн болох эрх хүн болгонд бий.  Эрх дураараа байхаас  айж,  эрх чөлөөгөө боомилох хэрэггүй.  Өөрийнхөө хувьд  төгс амьдралыг цогцлоо.  Үүнд заавал хуримын бөгж хэрэгтэй гэж  үү?

news.mn

7 Comments

  1. saikhnaa says:

    тийм ээ

  2. hehehe says:

    кккккккккккк

  3. zaluud helehed says:

    чи ууруу авгайдаа хаягдчаад уйлж байж араасн гуйж байж ахин суучаад хутсаад бай за чамайг мэдэхгүй хэн байсан юм. олон юм ярилгуй авгайгаа хангахаа бод

  4. flowersandleaves says:

    би найз залуугаасаа салчиxсан,нэг xууxэдтэй.ганцаараа байx унэнийг xэлэxэд унэxээр сайxан байна.би сурч байна,ажиллаж байна,дэлгүүр xэснэ,дурати зуйлээ авна.толовлогоогоо оортоо л зориулж гаргана.болзоонд явна.найзуудтайгаа оройг зугаатай онгоруулнэ.ганцаараа байx н иxэнx xумууст xэцүү л байдаг байx,надад л лав биш,магадгуй би тэр жааxан асуудалтай xумуусийн нэг ч байж болоx,xун бур адилгуй шуу дээ.гэxдээ л унэxээр аз жаргалтай бна,xуучин найз залуу маани зовоогоод бсан юмгуй л дээ,ноxортэй болоx гэдэг миний амидрал-н толовлогоонд огтxон ч байxгуй.woohoo амидрал сайxан амидраx бур ч сайxан,Ганц бие бусгуйчууд урагшаа

  5. zaluu says:

    unenshdee haraad baihad 30 garch yavaa bas garsan gants bie huuhnuud asuudaltai l baidagshd. zojig esvel oortoo itgelgui zarim n joohon mangarduu

  6. cool says:

    яг шдээ.

  7. handbag says:

    gants mod gal bish shvv dee. Jaahan asuudaltai humuus l gants biye yvdag.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.