Бид бүгд л хүнд хайрлагдаж хүндлэгдэж амьдрах эрхтэй шүү дээ

Та бүхэнд энэ өдрийн мэнд. Би энэ сайтаар хаяа зочлох дуртай л да харин анх удаа л бичиж байна. Юуны түрүүнд өөрийгөө товч танилцуулах нь зүйтэй байхаа би 29 настай нэгэн хувийн хэвшилд боломжын ажил хийдэг жирийн л нэг хүмүүжил сайтай бүсгүй гэж өөрийгөө тодорхойлж байна л даа. Нөхөрт гарч байсан салсан нэг хүүтэй гэхдээ салсандаа харамсаж байгаагүй ер нь бол бүх асуудлаа өөрөө шийдэж өөрийн бодол өөртөө зөв гэсэн үзэл баримтлалаар өдийг хүрсэн гэхдээ өөрийхөө бодол санааг бусадтай хуваалцах нь хүмүүн бидний харилцаанд маш чухал байр суурийг эзэлдэг гэж бодоод өөрийн амьдралын хэв маяг авьдралд хандах хандлага одоогын байдлаа та бүхэнтэй зүгээр л хуваалцмаар санагдсан юм л даа. Дэндүү нуршиж байгаа бол хүлцэл өчье. Эмэгтэй хүн болоод эр хүнтэй холбогдож тэрэнтэйгээ хамт амьдарч хүүтэй болоод өөрийгөө энэ хорвоогын хамгын жаргалтай хүнд тооцож явсан үе саяхан л юм шиг санагдаж байна хүүгийхээ ааваас салсан шалтгаан бол архи л да тэр хүн архинд дуртай анхнаас нь би мэдэж байгаад л суусан гэхдээ архи уухаараа эхэндээ бол агсам согтуу тавьдгүй л байсан харин сүүлдээ бол мэдээж өөрчлөгдсөн хүүхэн шууханч байсан гэхдээ уучилж амьдраад тэвчхийг хичээдэг гэвч ямар ч амжилтанд хүрээгүй…

Энэ хугацаанд миний амьралд хандах хандлагт алдаа оноо байсан нь мэдээж одоо тэгээд тэр бүхэн ард хоцорч дээ. Тэрнээсээ салаад 3 жил болж байна тэр хүн нэг газар сайн л яваа байх энэ 3 жилийн хугацаанд ганц нэг хүнтэй холбоо тогтоож байсан гэхдээ амьдрах хэмжээнд бас учиргүй хайр сэтгэл гэж туйлширч байгаагүй харин сүүлийн 3, 4 сар нэг залуутай харьцаж байгаа тэр маань надад бараг 100 хувь таалагдаад байгаа би ч бас таалагдаж байгаа бид маш сайн ойлголцдог гэж би боддог тэрэнтэйгээ анх тэрний найзаар дамжуулж нет-ээр танилцсан одоо бол өдөр болгон нетээр уулздаг учир нь тэр гадаад би монголд та бүхэн гайхаж магадгүй өдийхөн хугацаанд биеэр уулзалгүй холоос харьцчихаад юун хайр сэтгэл энэ тэр яриад байгаа гэж… Би ч гэсэн өөрийгөө эхэндээ гайхаж байсан өөрийн эрхгүй тэрэнтэй харьцаад байгаа гол нь миний сэтгэлд нийцдэг бас хайж явсан эр хүн мөн байсан заримдаа би арай сэрүүн зүүдлээд байгаа болвуу ч гэж боддог энэ тухайгаа хэн нэгэнд ярих гэхээр ойлгох хүн олдохгүй ч юм шиг…

Хүн цагаа тулахаар сонин сонин сонголтуудыг хийж л байдаг шүү дэ тэрний л адил тэр надаас 10 арай хүрэхгүй ах урьд нь амьдралтай байсан одоо салсан гол нь салахдаа хүүхдээ аваад салсан энэ нь надад таалагдаж байгаа бүр маш их хүндлүүштэй санагддаг нөгөө талаасаа миний эр хүнийг өөрийхөөрөө үнэлэх үнлэмжүүдийн нэг юмуу даа. Одоо бидэнд уулзаж хамтдаа амьдрах л үлдээд байна харин хэзээ уулзхыг хэлэхэд хэцүү байна тэр маань монголдоо ир гэхээр одоохондоо арай болоогүй жоохон ажил хийх хэрэгтэй байна гэсэн би очих талаар хөөцөлдөж байгаа юу болохыг сайн мэдэхгүй байна л даа хүн мэдээж сайхан амьрахын төлөө л зүтгэж байдаг шүү дээ бид 2 яг л тэр зүгрүү та нартай л адил хөл нийлүүлээд л алхахыг хичэээж байна. За одоо би 2-биенийхээ зан харьцааны талаар жоохон бичье би ер нь зөөлөн бас нэг их олон юм яриад байдгүй дуугүй талдаа хүн энэ маань зарим хүмүүст таалагддаггүй юм шиг байна лээ тэр залуу маань харин өөр ер нь л шийдэмгий хурц илэн далангүй хүн энэ нь яаг над шиг хүнд таарах байх гэж бодоод байгаа.

Би гэрийхэнтэй нь танилцсан энэ нь тэрний хүсэлтээр л дээ харин манайхан мэдэхгүй энэ ч яахав гол нь одоо бидний харьцаа үүрд байгаасай бас уулзаад зөрөлдөх зүйл бага л гарч ирээсэй л гэж залбирч байна. Та бүхэн ч гэсэн бид 2-т сайн сайхныг бэлэгдээрэй хүмүүн бид бүгд л хүнд хайрлагдаж хүнлэгдэж амьдрах эрхтэй шүү дээ тиймээ. За ингээд үүнийг уншиж санаа бодлоо бичсэн та бүхэнд баяраллаа. Эргээд уулзаад юу болсон тухайгаа бичнээ үргэлжлэл байгаа…

cekc.mn дээр ирсэн захидал

25 Comments

  1. billion says:

    шилний цаанаас хэн ч юу гэж сайн сайхан яриж чадна шүү…сайн бодоорой..сайн ажигла..good luck

  2. smile says:

    Amjilt husey, chinii bichsenees unshwal gaigvi hun bj boloh l ym, ooodrog bgaad chini bayarlaj bna. Turshaad vz bolohgvi bol gadaaddaa ochood tusdaa amidraad owoo mungu hiihiig bodooroi bvsgvi mini

  3. sodoo says:

    huniig yor ni hamt amidarch baij l tanidag yum daa.

  4. m says:

    энэ амар шийдэх асуудал биш. итгэ, хулээ. бардам ам шалдан гуя ч байж болно шдэ. ер ни гадаадад явж ажиллаж байгаа хуний араас очно гэдэг бол худлаа шуу. ямар аргатайдаа л эх нутгаасаа гарч явах вэ дэ. чамайг очий гэвэл тэг л гэх байх л даа нэрэлхсэндээ. амидрал ни хэтсүү л байгаа шдэ. баян тарган даа л гадаад яваагуй байх. енее маргаашаа л гэсэн хун байгаа шдэ. чи очоод хэрэггүй. хулээлт, тэвчээр, итгэл найдвар… бухний хариулт.

  5. uranzurag says:

    дундаа нэгч цэггүй явсаар байгаад дуусчихдаг байна шд. хэ хэ.

  6. gyalbaa says:

    Er ni bolgoomjtoi baihad iluudehgui l baih.Bi Americt baidag,Americ hun geed Mongol hunees yalgagdah zuil baihgui.Endhiin zaluuchuud bas l shalig zavhai,hudlaa yarih durtai.Chamaig iruulj avgaigaa bolgochihood ooriinhoo huuhdiig haruulaad yanz bureer daramtlaad ehelvel hetsuu l baih.

  7. tuya says:

    ee deer bichsen sain hun gej bodson ch uulzaad uzeheer oor hun bdag gedeg ortoi shuu. nadad ch bas tohioldson yavdal, net-eer haritsaad l durlaad buur gadaad ter ulsad n ochij uulzsan ehendee ch romantik saihan l baisan getel oor busad yavdag huuhnuud n garch ireel, jiremsen en ter geel, ter bugdiig uguisgeed ger bul bolvoo hoorhii, itgej uzlee, baidgui ee, amidraad 3-4 jil bolohod jinhene hunii tar n tanigdaj odoo bur heleh muu ug olddoggui shuu. tiim l hunii adagtai suusandaa mash ih haramsdag. emegtei hun itgej, dasah amarhan yum bilee, bi ter hund mash ih itgej baisan bolohoor teruu 1 aldaa, 2 aldaa, buur 3. 4 deh aldaag n uuchilsan, getel odoo boltol namaig jinhene utgaar hairladaggui bas l oor huuhen panaaldaal showdaad yavdag, odoo harin bi 5 dahia barigdah yum bol salahad belen baigaa. hairan saihan zaluu nas min’ zovlongoor duuren ongorch, bidnii dundaad torson ur min’ onchroh bolsond l tuiliin ih haramsdag daa. tiimees chi uulzaj uchirch baih uedee baingiin setgeliin tenheetei, oort chin taalagdahgui zuiluud garaad ireh yum bol niileh hereg baihgui shuu, PC, utasnii tsaanaas yu ch gej zalilj mehelj chadah erchuud onoodor olon bolsniig bodoj uzeerei, hairan zurh chin sharhlah vii…

  8. zasssss says:

    аа мэдэхгүй уулзаагуй байж……зарим н хэдэн жил амидарчаад занг н таниж чадалгуй хохироод улдэж бн шуу дэ

  9. donna says:

    за юуны өмнө амжилт хүсье би бол хүүгээ аваад нөхөрөөсөө салсныхаа дараа өөрөөсөө 14 насаар ах эхнэр нь нас барсан том болсон 3 хүүхэдтэй хүнтэй нийлсэн сая бидний дундаас хөөрхөн охин төрсөн. Миний нөхөр бид 2 тэр 3 хүүхдүүдээс н тусдаа амьдардаг л даа гэхдээ хүүхдүүддээ байнга анхаарал тавьдаг сайн эцэг. Ингээд юу хэлэх гээд байна вэ гэхээр 2 өөр амьдралын замнал ёс заншил үзэл баримтлалаар амьдарч байсан нийгэмд эзлэх байр сууриа олчихсон бид чинь зөрчил их гарна л даа үүнийг чи ойлгох байлгүй дээ. Энэ бүгдийг чи сайн зохицуулаад яваарай. Болгое гэвэл болохгүй юм гэж байхагүй шүү дээ. Тэгээд хүүхэд гарвал амьдрал чинь бүүр амттай болноо. Миний хань их сайн хүн хүүд минь төрсөн эцэг шиг н л ханддаг. Надад нөхөр маань би алтыг нь аваад авдрыг нь хаядаг хүн биш ээ хүүг нь бас адилхан хайрлана гэж анх хэлж байсан. Би энэ үгэнд нь үнэхээр их баярласан шүү. Чи тэгээд сайн халамжтай байгаарай эр хүн гэдэг чинь анхаарлын төвд байж халамжлуулж байх их дуртай байдаг юм байна лээ. бас хүүхдэд нь их сайн байж миний ханыг дууриасан их ухаантай шүү сайн хүүхэд шүү гэх мэтээр өхөөрдөж бай. их тааламжтай хүлээж авна шүү дээ. найз минь чи тэгээд сайхан амьдралыг босгохын төлөө зүтгэ. Амжилт

  10. Unshigch says:

    Ярьж хийх 2 өөр тэгэхээр түүнийгээ ярьж бичдэг шигээ л бгаасай гж бод бас хэтэрхий сайн сайхан гж бодож уулзахаар урам хугарах тохиолдол бий шүү. Гэхдээ л аз жаргал сайн сайхныг хүсэе.

  11. caruul says:

    ойлгож байна.би бас нэг залуутай чам шиг харьцаад уулзаж байсан.эм хүн нь илүү дасчихсан бас мөрөөдцөн байдаг юм бна лээ.эр хүн бол арай өөр шүү.эм хүний хувьд гэр бүл хайр дурлал бүхнээс чухал.бид өөрийгө ажилаа золиосолж чадна.харин эр хүний хувьд энэ бол амьдралын нэг хэсэг байдаг.хүн гар утас болон комьпютерийн цаанаас юуг бол юуг л хэлж чаддаг юм байна лээ.яг амьдрал др өөр.гэхдээ та 2 бүтээсэй гэж би хүсэж байна

  12. Dermee says:

    Болохгуй юу байхав дээ хайрынхаа төлөө тэмцээрэй сайн сайхныг хүсий.

  13. baagii says:

    дахиад жаахан харахгуй юу да. удах тусамаа ааш ни тодорхой болно

  14. lilo says:

    харсан чини таалагдахгүй бол яах вэ?

  15. MY says:

    сайн судал омнох амидралаасаа яагаад салснийг ни мэдэх хэрэгтэй,насний зуруу гардаг шуууу

  16. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ **** says:

    Өнөөдөр өглөөний 07 цаг 22 минутын үед БНСУ-ын Чоннам Нажу дүүрэгт амьдардаг Монгол улсын иргэн К хамаатныхаа эмэгтэйн Солонгос нөхөрт хутгалуулан амиа алдлаа.

    Түүний хамаатны эмэгтэй Х нь 21 настай зуучлах товчоогоор дамжуулан Солонгосын иргэн Янг-тай гэр бүл болж, 2009 оны 12 сард Солонгос улсад ирсэн байна. Х-ийн Солонгос нөхөр байнга архи ууж эхнэрээ зоддог байсан тул тэрээр 3 хоногийн өмнө нөхрөөсөө зугтаан хамаатныдаа очсон байжээ.

    Х-ийн солонгос нөхөр өнөөдөр өглөө түүнийг хайн хамаатны эгчийнд нь очин эхнэрээ нэхэхэд “архиа гаргаад эрүүл болсон хойноо ирж эхнэрээ ав” гэж хэлсэний төлөө урьдчилан бэлдэж ирсэн хутгаараа Монгол эмэгтэй К-г 6-7 удаа хутгалан амь насыг нь хөнөөсөн байна. Түүнээс хутгыг салгаж авах гэсэн К-ийн Солонгос нөхөр Ха-г мөн гар хоолой зэрэгт нь хутгалж бэртээжээ.

    Солонгос хүний гарт амиа алдсан К нь 6 сартай хөхүүл хүүхэдтэй юм байна. 2009 оны 12 сард Солонгос хүнтэй гэр бүл болж ирсэн байжээ. Согтуугаар Монгол эмэгтэйг хутгалан амь насыг нь хөнөөсөн Янг хэргийн газраас зугтаасан ба түүнийг одоо цагдаагийнхан эрэн сурвалжилж байна

  17. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ **** says:

    http://www.mglradio.com/forum/?document_srl=375224 ЛИНК ДАРААД ОРООРОЙ ӨНӨӨДӨР СОЛОНГОСТ СОТОЙ СУУСАН НЭГЭН МОНГОЛ БҮСГҮЙ ХАРАМСАЛТАЙГААР АМИА АЛДЛАА ..ХҮМҮҮСЭЭ БИТГИЙ СОТОЙ СУУГААРАЙ ЯМАР АЙМААР ХАРАМСАЛТАЙ………………… ИЙМ САЙХАН БҮСГҮЙ ЯАХ ГЭЖ ӨМХИЙ БУЛАЙТАЙ СУУВАА..ЭД ХҮН БИШЭЭ ХҮН АДГУУС МАЛУУД …СОТОЙ СУУСАН ХҮҮХНҮҮД 100% — 60% НЬ ЗОВЛОН БЭРХШЭЭЛ 30% – СЭТГЭЛИЙН ТҮГШҮҮР ДӨНГӨЖ 10% – НЬ Л ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ХАРАГДАЖ БАЙГАА ГЭРЛИЙН ЗҮГ ТЭМҮҮЛЭГЧИД..СОТОЙ ЯАХ ГЭЖ СУУДАГ ЮМ БЭ ???? АМИА ЗОЛИОСЛОХ ГЭЖ СУУДАГ ХЭРЭГ ҮҮ????????? ЭД ХҮН БИШЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭ СОЛОНГОСТ БҮСГҮЙ ХҮНИЙГ НОХОЙН ГӨЛӨГНӨӨС Ч ДОЛООН ДОР ҮЗДЭГ ..АЖИЛ ХИЙХЭД ХҮРТЭЛ ЯГ АДИЛХАН АЖИЛ ХИЙХЭД ЗААВАЛ БАГА ЦАЛИН АВНА БИД БИЕНДЭЭ ХАЙРТАЙ БОЛ БИТГИЙ СО ХҮНТЭЙ СУУГААРАЙ ХЭЛЭЭРЭЙ ДАМЖУУЛААРАЙ ДЭЛХИЙН ХАМГИЙН ХОГИЙН МУУХАЙ ХҮМҮҮС ШҮҮ ХҮМҮҮСЭЭ

  18. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ **** says:

    http://www.mglradio.com/forum/?document_srl=375224 — ЛИНК ДАРААД ОРООРОЙ ӨНӨӨДӨР СОТОЙ СУУСАН НЭГЭН МОНГОЛ БҮСГҮЙ ХАРАМСАЛТАЙГААР АМИА АЛДЛАА

  19. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ **** says:

    АЗ ЖАРГАЛ..ХАЙРАА ҮРГЭЛЖ ХАЙРЛААРАЙ ГАМНААРАЙ

  20. darjaa says:

    Зан зангаа мэдэхгүй мөртлөө хүмүүсийн сэтгэл
    Заяа заяагаа гэж ханиа эрдэг юмуу даа…

    Бүсгүй заяа

  21. bayaraa says:

    би ч чиний адил ганц бие нас чацуу эмэгтэй байна. гэхдээ л чамтай адил сайхан хайртай учирна гэдэгтээ итгэлтэй байгаа. чамаас бүх зүйл шалтгаална. чи өөрөө хамтын амьдралдаа ухаалаг хандаарай бас ганц нэг удаагийн алдааг уучилна бизээ. чиний хувьд бас түүний хувьд та 2-ийн амьдрал бол үнэтэй шүү дээ. сайн сайхныг хүсье

  22. altmaa says:

    Мэдээж сайн сайхныг хүсэхийг маш их хүсч бна
    Гэхдээ чиний нас,үзсэн амидрал чини юмыг бодитоор харж,үнэлж дүгнэж чадах л нас бна.
    Хажуудаа бгаа хүнээ танилгуй суучаад дараа ни харамсах тохиолдол бишгүй л байдаг.Тийм болохоор их л нухацтай ханд гэж зөблөмөөр бна.Амжилт!

  23. aaya says:

    тэнэг юм бичих юааа…… хэзээч бутэхгүй наадах чин

  24. teru teru says:

    сайн уу наадах чинь их л хэцүү асуудал юм шиг байна да би ч бас нэг тиймэрхүү зүйлтэй учираад дурлаад сүйд л болж байсан нэг их сайн хүн яг миний хүсэж явсан хүн гэж бодсон уулзаад ирсэн тйим биш өөр хүн шиг л байсан. сайн бодож шийднэ биз дэ яааран хөөрөөд бх хэрэггүй бх аа эхний ээлжинд уулзаад үз чиний бодсон шиг бвал сууна л биз ахиад алдав да

  25. ariukaa says:

    аз жаргал!!! сайхан гэр бүл болоорой!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.