13 настай охиныг сургуулийнх нь жорлонд хүчирхийлсэн хэрэг гарлаа

-Цагдаа нар хэрэгтнийг эрэн сурвалжилж байна-

13 настай охиныг сургуулийнх нь бие засах газарт хүчирхийлсэн жигшүүрт хэрэг өнгөрсөн даваа гаригт гарчээ. Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороо буюу бидний нэрлэж заншсанаар Баянхошууны автобусны эцсийн буудлын ойролцоох Ерөнхий боловсролын 105 дугаар дунд сургуульд энэ хэрэг гарчээ.

Энэ талаар сурвалжлахаар тус сургуулийг зорилоо. Сургуулийн хашаанд 3-4 давхар ахлах болон бага сургуулийн бололтой хичээлийн хоёр байр зэрэгцэн байрладаг аж. Хичээлийн цаг болоод ч тэр үү сургуулийн хонгилд жижүүр багшаас өөр холхих хүнгүй нам гүм байлаа. 105 дугаар сургууль үүсэн байгуулагдаад 12 жил болж байгаа бөгөөд 2500 гаруй сурагчтай юм байна. Хэрэг ахлах сургуулийн гадна байрлах бие засах газарт гарчээ.

Тодруулбал, 8а ангийн сурагч Д өнгөрсөн даваа гаригийн 14.00 цагийн үед бие засахаар сургуулиасаа гадагш гарсан байна. Түүнийг энэ үед харсан үл таних нэгэн бие засах газар хүртэл дагаж, улмаар араас нь орсон байна. Хэрэгтэн охины хоолойг боон, амыг нь таглан хүчирхийлжээ. Хохирогчийн биеийн байдал сайнгүй, гэртээ эмчлүүлж байгаа гэдгийг ангийнх нь хүүхдүүд хэлж байлаа.

Хохирогчийн өгсөн аман зургаар хэрэгтэн 40 орчим насны, махлаг, сахалтай нэгэн байсан бөгөөд цагаан малгай өмссөн байжээ. Хэрэг явдлын үед биеийн тамирын багш сургуулиас гарч ирж таарсан ч хэрэгтнийг барьж чадалгүй алдсан аж. Энэ талаар тус дүүргийн цагдаагийн ажилтнаас тодруулахад “Хэрэгтэнг эрэн сурвалжилж байна. Хохирогчийн мэдүүлгээр хүчирхийлсэн болох нь тогтоогдсон” гэв. Харин тус сургуулийн захирал, гавъяат багш Р.Дүгэрсүрэнгээс тодруулахад тэрээр өөр бодолтой буюу хэрэг гарсныг няцаах гэж оролдов.

-Танай сургуулийн гаднах бие засах газарт өсвөр насны охиныг хүчирхийлсэн хэрэг гарсан байна. Сургуулийн орчинд гэмт хэрэг яагаад гарав?
-Манай сургууль дотроо бие засах газартай. Харин тухайн өдөр охины сарын тэмдэг ирж таарсан юм билээ. Тэгээд ичимхий зангаасаа болоод ч тэр юм уу, гадна бие засах газар руу ганцаараа явсан юм гэсэн. Гэтэл ийм хэрэг гарчихсан. Охины ярьж байгаагаар хэрэгтэн араас нь дагаж ороод сүрдүүлж, хүчирхийлсэн байна лээ. Гэхдээ бид хүчирхийлсэн гэж үзэхгүй байна. Зүгээр завдсан байх. Ээж, аав нь ч гэсэн тэгж хэлж байна лээ.

-Хүчирхийлсэн эсэхийг шүүх эмнэлэг тогтооно шүү дээ?
-Охины ар гэрийнхэн энэ тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ярихгүй байхыг надад захисан юм. Тэгээд ч шүүх эмнэлгийн дүгнэлтээр охины биед ямар нэгэн хохирол учруулаагүй байна гэж гарсан тухай ар гэрийнхэн хэлсэн. Хохирогч охин хичээлдээ сайн, даруу төлөв зантай, айлын таван хүүхдийн нэг. Түүний ах дүү нь ч гэсэн манай сургуульд сурдаг. Тийм болохоор энэ талаар яримааргүй байна.

-Хэрэгтнийг танай сургуулийн биеийн тамирын багш харсан гэх юм билээ?
-Тийм. Хүн орилох чимээнээр багшийг гарахад бие засах газраас 40 орчим насны хүн гарч ирээд таксинд суугаад явчихсан гэсэн. Багш араас нь хөөсөн ч хараахан барьж чадаагүй. Гэхдээ цагдаагийн байгууллагад тусалж байгаа.

-Сургуулийн орчинд гэмт хэрэг гарна гэдэг хүүхдүүдийн аюулгүй байдал алдагдаж байна гэдгийг та хүлээн зөвшөөрөх үү?
-Сурагчдын аюулгүй орчинд сурч боловсрох эрхийн үүднээс бид энэ жил сургуулийнхаа дотор бие засах газартай болсон. УИХ-ын гишүүн Д.Батбаярын тусламжтайгаар. Уг нь гаднах бие засах газрыг лацдаад хаачихсан байсан юм. Гэтэл нээгдчихсэн байх юм. Яагаад нээгдснийг мэдэхгүй байна. Охины биеийн байдал одоо сайжирч байгаа гэсэн. Хэрэгтнийг цагдаагийнхан эрэн сурвалжилж байгаа учраас өөр зүйл ярих боломжгүй” гэлээ. Дунд сургуулийн охин сургуулийн орчинд хүчирхийлэлд өртсөн хэрэг өнгөрсөн жил ч мөн гарч байв.

Д.Болор

9 Comments

  1. Saikhnaa says:

    ийм юмнуудиг зугээр л тайраад xаяx xэрэгтэй ш дэ

  2. Hun says:

    ene zahiral almas odoo yu we? zailaach hvvr chin… uuruu ohin hvvhedgvin bhdaa.

  3. hha says:

    yor ni bol ichimhii zan hniig aldag bhgu yu mnai angiin bagsh hurtel tiim ymnii tlaar 1neesee btii ich gsen ym yrisan trnees hoish mnaihan zgr bolson eregtei emegteigui sn nzuud bolson bi lav 1 emegtei nzdaa zovlogoo ogson untahad tgdeg ingedeg geed l bi eregteildee bas nz ohintoi 1 udaa mnai emegtei angiin dargiin tsunh ni unaad ariun tseveriin heregsel ni unasa angiihan maani tgoochgui harin dal hiij oghod ni tuslasan iim mteer zov oilguulahgui ym ch blno shuu

  4. Ramirez Sanchez says:

    Яаг ийм хэрэг гараагүй л гэсэн дээ. Сонин юмдаа хүмүүс дэвэргэдэг юм уу айл эсвэл.

  5. boloroo says:

    xuuxdee surguuldaa yawuulaxaas xurtel aij bainaa. Mongol xun mongoldoo taiwan baij boloxgui yasan xetsuu yum be! Bi 3n xuuxedtei, 2 n surguuld surdag. Unexeer sanaa zowj aij baina. Ailaa geed surguuld yawuulaxgui xuuxdee yum emdexgui bolowsrolgui bolgoltoi bish. Unendee mash xetsuu baina. Mongol xun Mongolinxoo nutag dewsgert, ter tusmaa surj xumuujdeg surguul deeree iim baidald orno gej yamar uiliin ur geech n we xumuusee!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Muusain nowshnuudiig alwal taarnaa.

  6. mangar setguulch says:

    Zahiral ni nyatsaaj ohinii ireeduig avrahgui bol tiin huchinduultsen geed zogsoj baiwal ireedui ni ugui bolno biz dee. Odoonoos huulindaa huchin hiisen huniig tusgai shiitgel huleelgej baiwal taarahiin

  7. Би байна says:

    Буудаад яах вэ хүний эрх тэрэн дорхноо хөнгөлчихвөл зүгээр. Ернө тийм хуультай болмоор юм.

  8. zasssss says:

    муу гаж донтой новш.иймэрхүү юмнууд ухэх хэрэгтэйшд.хоорхий охин том шархтай улдлээ дэ.энэ сургуули бас буруутай яахаара хамагуй тануйхгуй хун оруулж бдийн хариуцлага тооцох хэрэгтэй.гэрийнхэн н яахавдэ хуухдээ шоглуулж эвгүй бдалд оруулахгуй гэсэндэ л нууцлаад бгаа биз

  9. cakmotop says:

    Олох юм бол шууд буудаж ал.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.