Хосуудын хооронд ээдрээтэй харьцаа яагаад үүсдэг вэ?

– Ажил хэргийн холбогдолтой найзууд, аль эсвэл хамт ажилладаг эрэгтэй эмэгтэй хүмүүс сексийн харьцаанд орох юм бол үүнийгээ ямар ч эрэгтэй хүн ганц шөнийн зугаа цэнгэл, харин эмэгтэй хүн бол романтик, тачаангуй хайр дурлал хэмээн үздэг байна. Үүнийг ээдрээтэй харьцааны эхлэх цэг хэмээн үздэг ажээ.

– Зарим тохиолдолд бол эсрэгээрээ эмэгтэй нь ямар ч ач холбогдол өгөхгүйгээр зүгээр л тухайн үеийнхээ нөхцөл байдлаасаа болоод сексийн харьцаанд орсон бол харин эрэгтэй нь маш дотны, чин сэтгэлийн харьцаа үүсгэж улмаар энэ харьцаагаа цааш нь үргэлжлүүлэхийг хүсдэг гэнэ.

– Түүнчлэн хэн нэгэн нь энэ харьцаанаасаа залхаж, дуусгах эхлэлийг тавьж өгдөг байна.

– Хэрэв хоёулаа гэр бүлтэй ч юм уу аль эсвэл үерхдэг найз залуу, найз бүсгүйтэй байгаад ийм харьцааг үүсгэх юм бол үнэхээр асуудалтай тулгарч эхлэх нь тэр. Найз бүсгүй, найз залуутай гэхээсээ илүүтэйгээр гэр бүлтэй хүмүүст уг харьцаа нь илүү хүнд байдаг ажээ.

– Байнгын түгшүүртэй бас сэтгэл зүйн дарамттай байх болдог байна. Учир нь ажлын газрынхан нь аль эсвэл төрөл садан, найз нөхдөөс нь хэн нэгэн хүн мэдчихвэл яана гэх мэт.

– Гэхдээ энэ бүхэнд үргэлж сонголт байдаг ажээ. Судалгаанаас үзэхэд:
• Ийм харьцаа байж болно хэмээн итгэдэг болох нь эрэгтэй эмэгтэй хүний 83% нь,
• Энэ харьцаанд ороход эрэгтэй эмэгтэй хүний 94% бэлэн,
• Дотно харьцааг санаачлагч нь ихэнхдээ эрэгтэй хүн байдаг хэмээн 64% нь итгэдэг,
• Нөхөрлөлийн харьцаагаа үгүй хийхгүйн тулд эмэгтэй хүн дотно харьцаа үүсгэхээс шууд татгалзаж чаддаг болох нь 67% -тай байдаг ажээ.

/Хань/

2 Comments

  1. man says:

    админд-д Тэгээд нийтлэл нь хаана байна аа.Хосуудын харьцаа шуналтай хүмүүст бол хөрөнгө мөнгөнөөс, энгийн хүмүүст бол араар тавихаас үүднэ шүү дээ.Үзэл санааны хэт зөрүүтэй байдлаас гээд л зөндөө сэдэв байна.

  2. admind says:

    Doorhi niitleliig oruulah gej zondoo zahidal bichlee niitlegdehgui yma esvel ochihgui bgan boluu yaj oruulah ve please

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.