Эмэгтэй хүн эр хүнээс санхүүгийн болон эд материалын хувьд хараат бус байхыг хичээдэг. Энэ тухай бодлоо эрэгтэй хүнд шууд хэлж чаддаггүй бөгөөд аль болох өөрийнхөөрөө зүтгэдэг.
Харин эрчүүд эмэгтэйчүүдийн энэ байдлыг дотроо бодож үзэхдээ, хэрэв тэр ажиллахыг хүсэх юм бол надаас хараат байхаа больж улмаар хэзээ нэг өдөр надаас салах гэж оролдох болно хэмээн боддог. Энэ бодлоосоо болоод хайртай эмэгтэйгээ алдах бий хэмээн эмээдэг байна.
Бүсгүй та энэ үед яах ёстой вэ?
– Хэзээд би чинийх байх болно, байсаар байна гэдгийг ойлгуулж хэлж өгөх хэрэгтэй,
– Карьерын тухайд бол энэ бол зүгээр л нэг хүсэл төдий зүйл гэж хэлэх,
– Ажил хийж мөнгө олох гэж байгаа нь амьдралынхаа төлөө төдийгүй халаасныхаа мөнгийг өөрөө бие дааж олж байгаа гэдгийг эвтэйхэн хэлэх,
– Энэ нь өөрийн чинь нуруун дээрх ачааг бага ч болов хөнгөлж өгч байгаа юм гэдгийг ойлгуулах хэрэгтэй.
– Ихэнх эрчүүд гэртээ ирэхэд нь цэвэрхэн, тав тухтай гэр орон өмнөөс нь угтаж, эхнэр нь хүүхдүүдтэйгээ хамт байж, хоол ундаа хийгээд бэлдэж байхыг хүсч мөрөөддөг.
– Эхнэр нь ажил хийхгүй, гэрийн эзэгтэйн үүргээ биелүүлж байвал эр хүн санаа амар байдаг ажээ.
– Хэрэв энэ хүсэл мөрөөдөл нь биелэлээ олохгүй байх л юм бол бага зэрэг унтууцдаг гэнэ шүү.
Бүсгүй та яавал дээр вэ?
– Хэрэв та хувь заяагаа иймэрхүү бодолтой хүнтэй холбосон бол түүнд сайтар хэлж ойлгуулах хэрэгтэй,
– Орчин үед дан ганц гэртээ суугаад байна гэдэг хэцүү. Ядаж л орон гэрээ өөд нь татаж, идэж уух юм, хувцас хунар гээд хэрэгцээнийхээ зүйлсдээ зарцуулах мөнгө хангалттай биш байна. Тиймээс би ч гэсэн тодорхой хэмжээгээр ажил хийх хэрэгтэй гэдгээ ойлгуулаарай,
– Би гэр орныхоо ажлыг хажуугаар нь амжуулаад хийгээд яваад байж чадна. Үүнд санаа зовох хэрэггүй гэж хэлэх хэрэгтэй,
– Ээлжийн болон албан томилолтоор их явдаг ажлыг сонгож хэрхэвч болохгүй. Энэ талаар түүнд ам нээсний ч хэрэггүй юм шүү.
/Хань/
3 Comments
дээрх бичсэнтэй санал нийлж байна. Би лав яг л иймэрхүү зүйлд санаа зовж явдаг
íýýðýý òèéì ø¿¿ íýã íü àæèëëààä ãýð á¿ëýý òýæýýíý ãýäýã ìîíãîëä áîëîìæã¿é ç¿éë ø äýý àâ÷ áàéãàà öàëèí, õóäàëäàæ àâ÷ áàéãàà þìíû ¿íý íü ºðòºã ºíäºðòýé áàéãàà ø äýý åð íü ë õýö¿¿ äýý õýö¿¿….
харин ч эсрэгээрээ гэртээ сууна гэж байгаа эмэгтэйг яасан эрхэлчихсэн юм бэ л гэж бодно штэ. монголд нэг гэрийн 2ийн зувхун нэг ни л ажиллаад амидрах боломж бараг угуй шуудээ