Архинаас нь гаргаж чадсан хүмүүс байна уу? /2/

За би түрүүнд нь ийм гарчигтай нийтлэл бичсэн бүсгүй байна. Чин сэтгэлийн зөвлөгөө өгсөн та нартаа бүгдэд нь үнэхээр их талархаж байна. За тэхээр юу болоод байна гэхээр миний амьдрал орвонгоороо эргэчихлээ, гэхдээ миний хувьд харамсаад зовж шаналаад байх юм алга, хүүхдүүдтэйгээ тайван сайхан байна. Харин нөхрийн хувьд мэдээж тун хүнд байгаа. Уг нь түрүүчийн нийтлэлд зөвлөгөө өгсний дагуу тэр спирал гэдгийг нь тавиулъя гэж ярьж тохирсон байсан юм. Энд эмнэлэгт гайгүй үнээр хийдэг гэж дуулаад архиа зогссонийх нь дараа хандая гэж ярилцаж байсан юмаа уг нь. Эртээдийн нийтлэл бичсэнээс хойш тасралтгүй уусаар л байсан, 1 сар гаран уусан гэсэн үг л дээ. Тэгээд өнгөрсөн 1 дэх өдөр ажлаасаа ирсэн чин бас л шал согтуу, би нуугаад ууж байсан архийг нь олоод асгасан чин бөөн уур болж байна, тэгээд надад жаахан гар хүрсэн л дээ. (Уг нь бол тийм аймаар агсан тавьдаггүй, зэрлэг ааш араншин байхгүй л дээ хөөрхий минь). За тэр яахав, би тэгээд за энэнтэй хэрэлдэж байснаас хүүхдүүдтэйгээ жаахан салхинд алхаж байгаад ирье гэж бодоод гарах гэсэн чин гаргадаггүй юм байна, түлхүүр булаацалдаад, энд тэндээс татаж чангаагаад бөөн юм болдог юм байна, би тэгээд жаахан айгаад хөршүүдэд сонсогдохоор чангаар “help me” гэж хашгирсан (энэ хооронд хүүхдүүд маань түрүүлээд гарсан байсан л даа). Тэгээд би гялс цагдаад дуудлага өгсөн, тэд ч дорхноо л ирээд надаас мэдүүлэг аваад нөхрийг минь гавлаад явсан.

Энд хууль нь их чанга юм болхоор эмэгтэй хүнд гар хүрсэн гэхээр жаахан хүнд тусдаг байх, хүүхдүүд бид 3-ийг ерөнхийдөө хамгаалалтанд авсан байгаа. Нөхөр маань шоронд 2 хоноод одоогоор батлан даалтаар гарсан байгаа, тэхдээ гэртээ ирж болохгүй, бидэнтэй уулзах эрхгүй учраас одоо өөр газар амьдарч байгаа. Шоронд орсон хугацаанд нь би гэдэг хүн шаналаад арай ч дэндүүлчив уу, жаахан тэвчдэг байж гэж бодож байлаа. Харин манай хүн шоронгоос гарч ирээд надад баахан гомдоллодог юм байна, би болхоор амьхандаа энэ хугацаанд гэр бүлээ их зовоож байж дээ гэж гэмшиж ухаарах байх гэж бодож байсан чин харин огт өөр тэнэг зүйл урдаас ярьдаг юм байна. Тэхээр нь би бодлоо л доо, би ямарч байсан өөрийгөө хамгаалуулах эрхтэй, тайван амьдрах эрхтэй, би зөв юм хийсэн байна гэдэгтээ улам итгэл төгс болсон л доо. Одоо би хүүхдүүдтэйгээ маш тайван нам жим амьдарч байна, нөхрийгөө үгүйлж санаж байгаа зүйл огт алга сонин юмаа. Адаглаад л би ажлаасаа орж ирэхдээ түлхүүрээ хаана нуухав, түрийвчээ хаана нуунаа гэж шаналахгүй амар л байна. Би нөхрийгөө уусан үед нь байнга л мөнгө төгрөг, машины түлхүүрийг нь нуудаг л даа, тэгсэн хэрнээ л намайг ажилдаа явсан хойгуур ямар нэг аргаар уугаад байдаг, тэгсэн мань хүн балкон дээр тушаах гээд цуглуулж байсан хоосон шил, лаазаа хаа хол байх газарлуу явган нүцгэн явж байж тушаагаад архи болгосон байгаа юм даа. Энд хүний нутагт мөнгө хийх гэж ирсэн улсууд юу л гэж манай хүнийг тоож хамт архидахав, тоох хүн нэг ч алга, гав ганцаараа л уугаад байна.

Ойрдоо манай гэр бүлд нэг иймэрхүү л зүйл болох шив дээ, миний бодлоор манай хзн нутагруугаа ачигдах л байхаа даа, эцсийн шүүх хурал нь арай болоогүй л байна. Ингээд би сингл моом боллоо доо, гэхдээ гуньж гутрах зүйл алга тайван байна оо. Магадгүй Бурхан надад шинээр амьдрах боломж өгсөн байж ч болох юм.

Эцсийн бүлэгт эр нь архинд ингэж гүн орсон хүн гарна гэж байдаггүй юм байна аа үнэхээр гардаггүй юм байна, яахав ямар нэг эмчилгээ хийлгэвэл юу юм гэхээс биш зүгээр өөрийн тэвчээрээр гарна гэдэг ёстой үлгэр юм байна. Тэгээд би юу гэж хэлэх гэж байна гэхээр хүүхнүүд минь хүнээ сайн таньж суугаарай, над шиг уугаагүй хэдэн сард нь танилцаад хулхидуулав, за тэгээд тэр эмчилгээ энэ тэр хийлгэх дургүй улсуудын эхнэрүүд амьдралаа эртхэн бодсон нь дээр юм байна. Монгол хүүхнүүд бид нар чин дандаа л үр хүүхдээ бодож байна л гэдэг, харин эсрэгээрээ үр хүүхдүүдээ алж байна, архичин эцэгтэй байснаас байгаагүй нь дээр. Ийм гэр бүлд хүүхэд төлөвшиж сайн хүмүүжинэ гэдэг хэцүү шүү. Хүүхнүүддээ архичин нөхрөөсөө сал гэж зовлох нь хаашаа юм дэ, гэхдээ нэгэнт л зогсож чадахгүй хүнийг хүлээж амьдралаа үрэх хэрэггүй л гэмээр байна. Би өөрийнхөө амьдралд маш том эргэлт хийсэндээ бараг итгэж чадахгүй байна, өөрөөрөө бахархмаар ч юм шиг. Зарим нь намайг дэмжих байх, зарим намайг буруушаах байх, хүний нутагт хань ижлээ хаялаа энэ тэр гэж, гэхдээ би өөрийгөө зөв зүйл хийсэн гэдэгт итгэж байна, нөхрөөсөө саллаа гээд амьдрал сүйрэхгүй, миний хувьд энэ бол дөнгөж эхлэл, амьдрал дөнгөж эхэлж байна шүү гэж өөртөө хэлж байна. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа, хэт нуршуу болсон бол уучлаарай.

cekc.mn дээр ирсэн захидал

12 Comments

  1. otdo says:

    sain bnu. tanid helehed ta zov alham hiijee. yagad geheer ta tsaashid tevcheed bgaad baival hezee neg odor, odoo ene bgaagaasaa ayuld oroh ch yum biluu. tanai ger buliin amidrald… arhi uuhaaraa yu hiij bgaagaa medehgui bolchihdog shde? tegeed buur aimer uudag /tanai nohor/ hun bol hetsuu shde? hunii nutagt ymar negen asuudald orvol yana te. /uuchlaarai, hunii ami ersdeh ch yumu ali esvel ooroo sogtuu holchuu yvj bgaad ynz bur boluul/ tegsen dor eh orondoo achigdaad irsen ni deer shde? hamgiin gol ni ur huuhduud chin aygui sonin zojig oorto itgelgui busdaad aij ichsen sonin setgehuitei bolchuul hetsuu shde? Ta oortoo bitgii buruu ogch amidraarai. tanii ur huuhded bas nhort tani bugded az jargal eruul enhiig chin setgeleesee husie. nohor chin eh orondoo irchuul olon yum uhaarch oilgoj ooriinhoo toloo ur huuhdiinhee toloo archaatai saihan amidrah bhaa.

  2. zochin says:

    arhichin hvn ch hetsvv shvv,yamar ch baisan chi zuw shiidwer gargajee,tsaashdiin chini amidrald az jargal hvsie,,,arhi ih uudag hvmvvs arhinii dew gedeg yum bolchihson baidag gesen,manai neg nagats egch egch arhi uudag hvntei suugaad zasaj awah gej argaa barsan 2 hvvhedtei 20 jil hanilsan,hvvhdvvdee bodood l tesej bn gedeg baij bilee,tegsen harin 1 buu deer ochood arhind dontuulaad baisan zvilees ni salgaad odoo zvgeer bolson gesen,bannii uruun dotroo tolitogoo tulgaad uudag baisan hvn dee kkkk, zuwuur oilgooroi end buu hvniig surtachilah gej orj ireegvi shvv zvgeer l sonirhuulj bn

  3. uka says:

    архичин нөхөртэй байснаас салсан н дээр шүү дээ…зөв алхам хийсэн байна..сэтгэлээр уналгүй урагшаа!

  4. jargal says:

    Би бас чам шиг архичин нөхөртэй хүндээ. Мөн л архинаас гарах болвуу гээд л хүлээж суудаг нэгэн. Гэхдээ би монголд өөрөө гадаад улсад байдгаараа өөр байсан юм байна.Хичнээн хэцүү байснийг ойлгож байнаа.Нутагтаа байгаа би л энд ямар зовлонтой байдаг билээдээ. чамайг ийм шийдвэр гаргасанд би хувьдаа их баяртай байна. Нөхөр чин өөрийн нутагтаа хүрээд ирвэл алзахгүй дээ харамсалтай нь бас л уусаарар байх байхдаа. Одоо юунд ч бүү санаа зовдоорой. Нэг ч гэсэн хүн үр хүүхдүүдтэйгээ сэтгэл амар тайван амьдрана гэдэг жаргал шүүдээ. Цаашдын чин амдралд аз жаргалыг хүсэн ерөөедөө.

  5. zochin says:

    Зөв шийдвэр гаргажээ. Би ч бас яг ийм хүнтэй амьдарч байсан, гэрээ цэвэрлэж явахдаа сандал, диваны араас архины хоосон шил олж авдаг байж билээ. Өдөр болгон архи үнэртүүлсэн согтуу хүн хажууд байгаад байхаар сүүлдээ ой гутаад, юун хайр манатай л болно. Архинаас нь гаргах гэж өөрийн мэдэх чадах бүх л аргаар үзээд, сүүлдээ салсан. одоо сэтгэл амар охинтойгоо сайхан амьдарч байна. Салсны дараа нуруун дээрээс нэг их хүнд ачаа аваад тавьчихсан юм шиг л болдог юм байна лэ. Хүүхдүүдийнхээ төлөө зоригтой, сайхан амьдраарай, чамд сайн хань таарнаа. Аз жаргал хүсье.

  6. anu says:

    та зөв бас зоригтой алхам хийжээ,уудаг хүн ч хэцүү ш дээ.

  7. Assa says:

    Архи бол санаанийх гэж хүмүү ярьдаг л юм. Харин их уудаг хүнд бол тэр шал худал зүйл байдаг даа,
    Архинаас гарах хамгийн сайн арга бол орчноо өөрчлөх цуг нийлж уудаг хүрээлээсээ салах
    Хамт архидах хүнгүй бие биенээ уруу татахгүй, байнга завгүй байх
    гэх мэт

  8. xyn says:

    за тэвчээр мэднэ шуу дээ..Би уудаг байсан..Одоо ууxгуй болоод л байна ..ямар нэг эмчилгээ xийлгээгүй..оороо л болисон xун xориогуй..

  9. . says:

    хөөрхөн юмаа. чи чадлаа. чиний зөв. өөр яах байсийн. өөр арга байгаагүй шүү дээ. удах тусам аюултай болох байсан. үр хүүхэд эрхэм шүү дээ. зоргийг чинь үнэлж байна. амьдралд чинь аз жаргал хүсий.

  10. Naiz says:

    Архи ууна гэдэг сэтгэлийнх байдаг. 3 дурмийг баримталбал та хаана ч хэзээ ч асуудалд орохгуй. 1. Хэнтэй уух вэ? 2. Хаана уух вэ? 3. Ю уух вэ? Туунээс биш хэн таарсантай ни ю таарсана хаа газраа уугаад байвал унэхээр архичин болож бна гэж болно. Энэ миний ч зохиосон дурэм биш их уудаг оросууд ингэж яридаг юм. Нухур чини эрүүл саруул сэтгэх ухаантай бол ууруу л уухаа болиж зохитсуулж чадна тэгж чадахгуй бол ямарч эм тан лам хувраг бөө тус болохгуйэ. эр хуний ноэн нуруу гэж байдаг да уг ни

  11. Emegtei Borhon says:

    Архичин хунд буу итгэ!!!!!. Тэд уугаагуй едээ ч оортой итгалгуй овчтэй хумуус. Одоо цаашид оорийгоо болон хуухдуудээ бод. Наад нохор чини муудаал ачигдаад эх орондоо ирнэ биз. Санаа зоволтгуй ээ. Амжилт. Зов шийдвэр хийсэн байна.

  12. aaa says:

    Tsaashdaa huuhduuddee l anhaaral sain tawiaraa da. Etseggui huuhduud bas l oor boldiishu.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.