Үртэй бүхний зүрхийг түгшээсэн өнөөх аймшигт хэрэг дахиад л гарлаа. Өнгөрсөн долоо хоногт 13 настай охин сургуулийнхаа бие засах өрөөнд хүчиндүүлсэн нь ийм төрлийн хэрэг хяналтаас гарч хэрээс хэтэрснийг батлав.
Монголд хүүхдийн эрх зөрчигдөх явдал “SOS” зарлаж байгаад анхаарал хандуулах цаг болсныг “Охидоо хаана нуух вэ?” нийтлэлээрээ бид өмнө нь сануулж байсан. Гэтэл төр засаг, хууль хяналтын болон хүүхдийн гэх тодотголтой олон байгууллага чимээгүй суусаар, цэцэг шиг охид хүчирхийлэлд өртсөөр байна. Эрх мэдэл, мөнгө үнэртсэн харгис нийгэмд Монголын ирээдүй, хойч үеийн нүд нулимстай өдрийг өнгөрөөх болов.
Томчууд бидэнд цалин нэмүүлэх, хувь хишиг авах, сонгуульд ялах, албан тушаал дэвших л эн тэргүүний асуудал юм бол энхрий үр минь хэддүгээрт эрэмбэлэгдэх гэж. Өөрийгөө хамгаалах чадваргүй бяцхан үрсийнхээ эрхийг хамгаалахын төлөө яагаад хэн ч, юу ч хийхгүй байна вэ. Гаж донтны савар хүрээгүй, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин гэж Монголд алга. Эхийнхээ энгэрт эрхлэх бяцхан охидыг ч гаж донтнууд харж суугаа гэж бодохоос айдас төрнө. Энэ хэвээр айдас үргэлжилбэл охидынхоо үсийг хусч, өмд өмсгөн, охин зүсийг нь хувиргаж, олны нүднээс нууж амьдрахаас өөр аргагүй болжээ.
ХАРАА ХЯНАЛТГҮЙ ХҮҮХДҮҮД Л ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТДӨГ
Хилийн чанадад ойролцоогоор 160 гаруй мянган монгол залуус ажиллаж, амьдарч байгаа гэдэг албан бус тоо бий. Нарийн тоо баримт гаргасан нэг ч байгууллага алга. Хэдэн долларын илүүг харж хүний нутагт боолын хөдөлмөр эрхлэх тэд эрүүл саруул, ид хийж бүтээх насныхан билээ.
Тэдний ард аав, ээжийнхээ барааг харалгүй өсч торниж буй 15-аас доош насны хүүхдүүд хайр халамж үгүйлэн суугаа. Эмээ өвөө, ах эгчтэйгээ амьдардаг хүүхдүүдтэйгээ утсаар ярьж, интернэтээр харилцаж, хэрэгцээнийх нь мөнгийг явуулах үүргийг л аав, ээж хүлээдэг. Нутаг алгасан хөврөх нүүдэл дотооддоо ч мөн өрнөж байна. Залуус итгэл өвөрлөн Өмнөговийг зорьж эхэллээ. Олборлолтоо эхлээгүй Оюутолгойд гэхэд өнөөдрийн байдлаар 18000- 20000 хүн бусад аймаг, сумаас ирж ажиллаж байна.
Тэнд бусад уул уурхайн компаниуд болон нүүрс тээвэрлэлтийн 18 компанийн 3000 гаруй жолооч, “Цагаан хад” дахь гаалийн хяналтын 11 бүсийн 10 мянга гаруй хүний ард хүүхдүүд хараа хяналтгүй үлдэж байгаа дүр зураг бий. Ач зээгээ, ах, эгч, дүүгийнхээ хүүхдийг өөрийн мэт харж өгдөг сайхан сэтгэл, уламжлал орхигдоогүй учраас өнөөдөр хүмүүс хүүхдээ хэн нэгэнд даатгаж үлдээгээд ийн ажиллаж байгаа юм. Гэвч эдгээр хүүхдүүд хүчирхийлэлд өртөх өндөр эрсдэлтэй байна.
АМЕРИКТ НИЙГМИЙН АЖИЛТАН ХАМГИЙН ЭРХ МЭДЭЛТЭЙ ХҮМҮҮС
Ардчилсан нийгэмд шилжээд 20 жилийн нүүрийг үзэж буй Монгол Улсад хүүхдийн эрхийг хамгаалах систем, зөв тогтолцоо байхгүй нь гаж донтныг өөгшүүлж, гэмт хэрэг гарах нөхцөл боломжийг нэмэгдүүлж байгаа юм. Бусад оронд хүүхэд хамгаалах тогтолцоо маш нарийн байдаг ажээ. Тухайлбал, Америкт нийгмийн ажилтан гэдэг хамгийн эрх мэдэлтэй, чухал хүмүүс байдаг. Тэнд нийгмийн ажилтан болон сэтгэлзүйчийн дүгнэлт ямар ч хэргийг шийдэхэд эцсийн үг болдог.
Учир нь хууль гэдэг хуурай зүйл. Хуулийг хэрэглэх, хэрэгжүүлэх нөхцөлийг бүрд үүлээгүй байж гэмт хэргийг бууруулж чадахгүй гэж үздэг байна. Хөгжсөн орон бүрт хүүхдийн сайн сайхны байгууллагууд ажилладаг. Тэд цагдаа, шүүх, өмгөөлөгч, эмнэлэгтэй нягт хамтран ажиллана. Гэр бүл гэдэг хаана ч хамгийн хаалттай орчин байдаг. Гэр бүлд болж байгаа асуудлыг хүүхдээс өөр үнэн зөвөөр гаргаж хэлэх хүн үгүй.
Тиймээс хүүхдийн хэлсэн үг бүр үнэтэй. АНУ-ын 50 мужид хүүхдийг хүчирхийлсэн, хайхрамжг үй хандсан тохиолдлыг илтгэх үүргийг хуулийн дагуу хүлээдэг хэд хэдэн байгууллага, мэргэжлийн хүмүүс байдаг. Тэд хүүхдийн эрх зөрчигдсөн байх магадлалтай, сэжигтэй тохиолдлыг хүүхэд хамгааллын байгууллагад мэдэгдэх үүрэгтэй. Үүнд, эрүүл мэндийн ажилтан, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэгч, багш, сургуулийн ажилтан, нийгмийн ажилтан, цагдаагийн ажилтан, түр асрамжлагч, асрамжийн газрын ажилтнууд ордог. Бүх мэдээллийн гуравны хоёрыг мөрдөн байцааж, зохих шийтгэлийг өгдөг байна. Гэтэл манайд эсрэгээрээ.
“Олгой хагаравч ходоодондоо”, “Эр эмийн хооронд илжиг бүү жороол” гэх мэтийн үгсээр халхавч хийж хүчирхийллийг улам өөгшүүлсээр. Мөн эргэн тойрныхон, хөршүүд, найз нөхөд нь бусдын амьдралд оролцохгүй гэхдээ цагдаа сэргийлэхэд мэдэгдэх нь цөөн. Хэлсэн нэг нь ч олон дахин дуудагдаж хамаг ажлаа алддаг тул дахин “илүү хошуулах”-ыг хүсдэггүй. Энэ мэт олон шалтгаан манайд хүний эрх, хүүхдийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг ажиллах зөв тогтолцоо бүрдээгүйг харуулна.
МОНГОЛ УЛС ХҮҮХДИЙН ЭРХИЙН 20 ГАРУЙ КОНВЕНЦИД НЭГДЖЭЭ
Хүний эрхийн холбогдолтой 20 гаруй Конвенцид нэгдэн орсноороо Монгол улс хүмүүнлэг улсын тоонд зайлшгүй багтах ёстой. Тэр дундаа Хүүхдийн эрхийн конвенци болон хүүхдийг садар самуунаас хамгаалах нэмэлт протоколд орсон ч энэ төрлийн гэмт хэрэг буурахг үй байгаа нь хүүхэд хамгаалах гэж цаасан дээр л бичигддэгийг илтгэнэ. Эдгээр Конвенцийн хэрэгжилтийг Монгол Улсын Засгийн газар цаашаа илтгэдэг байж таарна.
Гэхдээ хүүхдийн хүчирхийлэл, бага насны охидыг хүчиндэх гэмт хэрэг сүүлийн жилүүдэд газар авч байгаа тухай мэдээ мэдээллийг үнэнээр нь гаргаж өгдөг болов уу. 1990 онд долоо дахь улс нь болж Хүүхдийн эрхийн Конвенцид нэгдэн орсон Монгол улс энэ 20 жилийн хугацаанд хүүхдийнхээ хамгаалалд өөрчлөлт авчирч чадаагүй л байна. Том нэр хаягийн дор, том санхүүжүүлэгчийн мөнгөөр, том албан тушаалтны далбаан дор хүүхдийн эрх гэсэн асуудлаар олон хурал, семинар болдог. Хүүхдийн эрхийн, хөгжлийн, хамгааллын асуудлаар гадаад дотоодын хурал зөвлөгөөнд Монголын олон мянган багачуудад тулгамдаж буй асуудлыг хэлэлцүүлэхээр томилогдсон ах эгч нар нь хүүхдийн зовлонг нимгэлэх юу хийсэн бэ.
Үүнээс гарсан үр дүнг нь сонирхсон, судалсан, хүүхдийн амьд байх, хамгаалуулах эрхэнд хэрхэн нөлөөлснийг хэлэх хүн алга байна уу. Тэдний зардалд гадаад, дотоодын байгууллагаас зарцуулсан хөрөнгийг тооцож үзвэл хэдэн эмнэлэг, сургууль, асрамжийн газар байгуулж болох мөнгөний тооцоо гарна. Хүүхдэд хайрг үй хэн ч байхгүй мөртлөө тэднийг найдвартай хамгаалчих хүүхэд хамгааллын байгууллагыг жинхэнэ утгаар нь санаачилсан хүн алга. Тус тусдаа хуулиар олгогдсон үүрэгтэй олон байгууллага хүүхдээ хамгаалсан, урьдчилан сэргийлсэн, нөхөн сэргээсэн цэгт хэзээ төвлөрч хамтрах юм бол гээд олон асуулт хариулт нэхэж байна.
ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГЫН СУРАГ Ч АЛГА
Хүүхдийн эрхийн зөрчлийг мэдэгдэлгүй өнгөрөөсөн байгууллага, хүмүүст хариуцлага тооцдог журам өөр оронд бол бий. Тэндхийн хүүхэд хамгааллын байгууллага нь хариуцлагаа үүрээгүй эцэг эхээс, эцэг эх байх эрхийг нь хүртэл хураан авдаг нэр хүндтэй, найдвартай байгууллага.
Манайд тийм байгууллагын нэр битгий хэл сураг ч алга. Тэмцээн, уралдаан, шоу зэрэг ТББ-ын хийдэг аахар, шаахар ажлаар өдөр хоногийг төөрүүлж төрийн цалин цохисон төв, орон нутгийн хүүхдийн байгууллага хэдий хүртэл оршин тогтносоор байх юм бол. Хүүхдийн төлөө нэртэй боловч дотор нь ажилладаг хэдэн хүнийхээ төлөө оршин тогтнож буй энэ байгууллагуудыг хэн өөгшүүлээд, байлгаад байна вэ гэдэг асуултууд амь бөхтэй оршсоор байна. Манай хэдэн хүүхэд хүчирхийлэлд өртсөн, хохирсныг мэдээлэх нэгдсэн тогтолцоо үгүй.
Хүссэн хүн цагдаа, прокурор, шүүхээс тус тусад нь хэдэн тоо авч магадгүй ч түүгээр алаг үрс минь хэчнээн аюултай тулгарч буйг дүгнэх боломжг үй. Нэг сая хүүхдэдээ 10000 төгрөг тарааж суухын оронд орон гэртээ, сургууль дээрээ, ах дүүс, найз нөхдийн хамгаалалд байгаа ч хүчирхийлэлд өртсөөр байгаа хүүхдүүдийнхээ эрхийг нь хамгаалах, хамгааллын үр дүнтэй бүтцийг бий болгоод, хянаж болохгүй юу гэдгийг холбогдох байгууллага, хариуцсан албан тушаалтнаас асуумаар байна. Ой зургаан сартай нялзрайг, үг зөөж, өгүүлбэр холбож ядах 4-8-хан настай жаахныг, үеийнхэнтэйгээ тоглон гүйх охидыг эмэгтэй хүн, сексийн хэрэгсэл болгон харж буй гаж донтнуудаас нийгмээ цэвэрлэх төрийн зөв бодлого, системтэй ажлууд үгүйлэгдсээр.
Эцэст нь дахин хэлэхэд хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг тэр дундаа бага насны хүүхдийг хүчинддэг байж боломгүй хэргийг таслан зогсооход чиглэсэн дорвитой арга хэмжээ авахгүй бол хүн дүрст араатнуудад охидоо бузарлуулсаар байх нь. Хайртаа охидоо хаана нуух болж байна вэ?
Х.Монголхатан
2 Comments
Энэ дээрх нийтлэл үнэхээр оновчтой нийтлэл гэж бодож байна. Аль 3 жилийн өмнө бичсэн ч одоо ч гэсэн энэ асуудал манай оронд тулгамдсан хэвээр байна. Төр засаг, ялангуяа холбогдох эрх бүхий байгууллага, Хууль зүйн яам, шүүх, цагдаа, хүүхдийн төлөө Төрийн болон Төрийн бус байгууллагууд бүгдээрээ одоо зөв сэтгэж, зөв оновчтой зүйлийг хийх цаг болсон. Энэ бол зөвхөн хүүхдүүд ийн тухай биш, ирээдүйн Монголыг бас хэлж байгаа шүү. Ирээдүйн Монгол орондоо бүгдээрээ хамтдаа зөв хөрөнгө оруулцгаая таминь ээ.
ÿìàð õýö¿¿ þì áý. îõèíîî òýãýýä ÿààõ âý. ÿìàð áàëèàð íîâøèéí îð÷ëîíãèéí õîã øààðíóóä âý. èéì ìóóñàéí õ¿íèé àäàã øààðóóäûã øóóä ë ýðõòíèéã íü òàñäàæ áàéâàë òààðíà. ìóóñàéí ãàæ äîíòíóóä.