Амьдрал миний хадмаас шалтгаалах болов уу?

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Би анх удаа л энэ сайтад нийтлэл бичиж байна. Би одоо 24 настай. Миний найз залуу БНСУ-д 3 жилийн гэрээгээр ажиллаж байгаа. Одоо бараг 2 жил болох гэж байна. Бид 2 ирээдүйд гэрлэнэ гэж ярьдаг. Албан ёсоор батлуулаагүй боловч бараг л гэр бүл гэсэн үг. 2 гэрийхэн маань бид 2-ийг сайн мэднэ. Манай гэрийхэн түүнд минь их сайн л даа. Гэвч миний хадам ээж бас хадам эмээ маань тийм ч сайхан ааштай хүмүүс бишээ. Бүхнийг өөрсдийнхөөрөө байлгах гээд сурцан, өөрсдийнхөөрөө зүтгэдэг хүмүүс. Манай хадам ээж хоёр ч удаа намайг би чамайг гуйж авсан биш, ер нь гуйна ч гэж бодохгүй байгаа бас өөр зарим нэг үгээр намайг доромжилсон. Надад буруу хийсэн зүйл байхгүйлдээ. Аль болох хүүд нь сайн эхнэр, хадамдаа сайн бэр байхыг л хичээдэг. Би найз залуугаа явсаны дараа нэг хэсэг хадмындаа очдог байж байгаад хагас жилийн өмнөөс очоогүй. Утсаар яриад л, мэндийг нь мэдээд л явж байгаа. Хадмыгаа сайхан аашилсан үед баярлах шиг. Гэвч ааш нь олддоггүй юм аа. Мөнгөний хэрэг гархаар нь яаж ийгээд л хүн амьтнаас зээлээд өгдөг. Гэвч миний тэр өөрийг нь гэсэн сэтгэлийг ойлгоддоггүй юм шиг. Найз залуу маань сайн хүн болохоор ямар ээжтэй нь суух гэж байгаа биш гэж бодоод тэвчээд л байна. Ер нь хадам ээж ямар байхаас хосуудын ирээдүйн амьдрал шалтгаалах болов уу?

секс.мн дээр ирсэн захидал

13 Comments

  1. zochin says:

    сайн байна уу? ер нъ чамд гэж хэлэхэд алъ болох хадамуудаасаа холхон бай. Ямар ч сайхан ааштай хадмууд байлаа гээд яаж ийж бгаад л нөхөртөигөө хэрэлдэж муудалтсах хэрэг гардагийн. Алъ болох л холхон бай. Нээх их тоогоод уулзаад байх шаардлага байхгуй. Би ч тэгэж амъдардаг нөхөр маанъ миний талд бдаг амар л бна.

  2. Man says:

    Õàäàì ÷èíü çóðãàí äýýðõ àâãàé øèã áîë àéìøèãèéí àìüòàí áàéõ íü ýý

  3. Ramirez Sanchez says:

    Эх нь хээр алаг бол хүүн шийр алга гэж мэдэх үү тэ1ээ???

  4. man75 says:

    Hadam gedeg medeej hunii amidrald ogt hamaagui hun bishee. Ter tusmaa manai Mongolchuudiin amidrald bol nileen oroltsootoi bdag bh. Harin hosuud tusdaa bj oorsniihoo amidraliig hamtdaa hadam talaasaa oroltsooguigeer l bosgoh heregtei tej chadval 1000 shulam shig hadam bsan ch ta 2 iin amidrald noloolj chadahgui. Aa harin hadamuudiihaa gariig harj amidraad bh ym bol hadamtaigaa suusnaas er ylgaagui bh bolno. Bas deer ni naiz zaluugiin chin hun chanar medeh hereg shuu de. Zaaval muu eejees muu huu toroh ystoi gesen durem bhgui shuu de. Gehdee ene ni ogt bas udam sudar hamaagui gesen ug bas bish shuu zarim talaaraa. Er ni bol huvi huniihee suuri humuujilees l buh zuil hamaarna da

  5. gg says:

    эх нь ямар байна хүү нь яаг л тийм байна. эх н онцгүй хүү нь гайгүй гэдэг чинь чи найз залуугаа таниагүй гэсэн үг. Эх нь яахав мангар болхоро нүүрээ харуулчихаж, хүү нь арай л зальтай юм байна. Чи ингээд аяын даах гээд гүйгээд байх юм бол чиний толгойн дээр чинь гархаар шинжтэй байна, чамд эргээд туслана гэж гонжийнжоо. Тэр тусмаа чамд ингэж хандаж байхад туй май та нар шиг юмнуудад над шиг бүсгүй олдсон нь их юм гэжий, өмнө нь хүнтэй амьдарч байгаагүй байнаа даа, эр хүний анхаарал дутагдаад ганц олдсон нь наадах чинь юм шиг байна 🙂

  6. uranzurag says:

    юун мөнгө олж өгдөг гэж???
    чамд, та 2т амьдралаа төвхнүүлэхэд мөнгө хэрэгтэй биз дээ.
    наад мөнгөө жоорло за юу.
    хадмуудаасаа холхон л амьдраарай.
    чиний зөв гэж боддог чиний зан хөндлөнгийн хүнд таалагдахгүй байж болно шүү дээ.
    тиймээс хадмыгаа битгий муугаар бод мөн хадамдаа сайн бэр болох гэж хуурамч ааш бүү гарга. хүүг нь охиныг нь сайн сайхнаар хайрладаг хүргэн бэр онц дүнтэй болчихдог юмаа. залуудаа хайртай бол хүлээж байгаад л гэрлэ. болж өгвөл тусдаа байгаарай. нээх хутгалдаад байх дэмий байдаг юм.

  7. fsfrerf says:

    хол бай, хол бай тийм хумуусээс

  8. kitty says:

    нөхөртэйгөө суух гэж байгаа болохоос ямар хадамтай суух гэж байгаа биш гэж ярьдаг ч амьдрал дээр хоёуулантай нь л суудаг юм байна лээ дээ

  9. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ*** says:

    XАДМААСАА ТУСДАА БАЙ ТЭГВЭЛ ЗҮГЭЭР

  10. galoo44@yahoo.com says:

    тэнэг авгай бэ наад хадам ээж чини.тоохгуй очихгуй ярихгуй уулзахгуй л байлда. Лалар авгайнууд бдг юмаа насаараа нохорийнхоо гарийг харсаар бгад суртсн.

  11. Hongoroo says:

    1. Хосууд 2 гэрээрээ ороод ээж аавтай нь танилцана гэдэг чинь заавал гэрлэнэ гэсэн үг биш. Энэ бол зүгээр л хосуудын үерхэл, хамт амьдрах, бие биенийгээ таних боломж.
    2.Хэдийгээр чи тэр залуугийн (одоохондоо гэрлээгүй байгаа учраас хадмууд чинь гэж хэлмээргүй байна) ээж, эмээтэй нь хамт амьдрах эсвэл гэрлэх гээгүй ч найз чинь тэдний үгийг харанхуйгаар дагадаг, тэрэнд их нөлөөлдөг бол тэд нараас амьдрал чинь их бага хэмжээгээр шалтгаална. Тиймээс найз залуугаа өөрийг нь илүү таньж мэд, хэр зэрэг тэднээсээ хараат бусаар амьдарч чадах вэ гэдгийг нь.
    3. 2 жил гэдэг бага хугацаа биш хүн өөрчлөгдөж болно, ирсэн хойно нь ч гэсэн би энэ хүнтэй гэрлэх ёстой эсвэл гэрлэнэ гээд амалчихсан гэж өөрийгөө битгий албадаарай. Гэрлээд үр хүүхэдтэй болсоны дараа сайн таниагүйгээсээ болж харамсаж байснаас гэрлэнэ гэсэн үгнээсээ буцсан нь хамаагүй дээр гэж бодож байна.

    Эцэст нь товчхондоо, найз залуугаа сайн тань шинж. Тэр эмээгээс нь чиний амьдрал шалтгаалах нь гол нь тэр залуугаас хамаарна.

  12. Asiana.asie says:

    Чиний амьдрал бол чиний л амьдрал. Чи өөрийнхөө амьдралыг өөрийнхөөрөө л зохиох нь чиний л эрх. Иймд чиний эрхэнд халдах эрх хэнд ч байхгүй. Тэгэхээр өөртөө зоригтой байж сур. ЯЯмар чи тэр хүний амьдралаар амьдрах гэж байгаа биш. Авч гээхийн ухааныг сур. Ялгаа заагийн зөвийг мэдэрч сур, ялгаж сур тэгээд харилцаанд ор гэх л байна даа.

  13. tuya says:

    shaltgaalalgui yahav eregtei hun ehiinhee ugeer baidag hezee ch ooriin gesen uhaan baisan ch eej n ugleed baival bodoj uzdeg l baihgui yu, hetsuu dee “eh n’ heer alag bol huu n’ shiir alag” gedeg dee, eh n yamar hun baina ternees huugiin humuujil uhaan er n haragdana da

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.