Эрчүүд өөрсдөөсөө илүү эмэгтэйчүүдэд дургүй гэж үү?

Үнэнийг хэлэхэд ихэнх эрчүүд бүсгүйчүүдийг ажилдаа амжилт гаргаж, албан тушаал ахихыг нь харахыг хүсдэггүй нь нууц биш юм. Тэгвэл эрчүүд маань юунаас тэгтлээ их эмээдэг юм бол?

  • Хэргийн учир нь өрсөлдөөнд байгаа юм. Эрчүүд бүсгүйчүүд биднээс хамаагүй илүү ухаантай гэдгээ харуулах гэж оролддог. Эрчүүдийн гол түгшүүр нь түүний хайртай эмэгтэй нь өөрөөс нь илүү ухаантай бас аливаад амжилттай байх бий гэдэгт оршдог байна.
  • Найз бүсгүйгээ аль эсвэл эхнэрээ албан ажилдаа амжилт гаргаж, тушаал ахих бүрт өөрийгөө түүнээс тэнэг бас ямар ч арчаагүй дорой нэгэн юм байна хэмээн бодож эхэлдэг.
  • Бүсгүй та нөхрөө найз нөхдийнх нь дэргэд одоо байгаа байр байдлынх нь талаар зэмлэх, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нь бууруулах гэж оролдсоны хэрэггүй юм шүү.
  • Оюун ухааны хувьд өөрөөс нь хамаагүй илүү бүсгүйчүүдээс эрчүүд болгоомжилж зарим тохиолдолд үүнээс болж салах ч тохиолдол цөөнгүй гардаг байна.

Тэгвэл энэ тохиолдолд яах ёстой вэ?

  • Хэрэв та хайртай хүнээ мөн ажлаа алдахыг хүсэхгүй байгаа бол түүнтэй эвтэйхэн ярилцаж, ойлгуулж хэлэх хэрэгтэй.
  • Өөрийгөө түүнээс илүү ухаантай бас амжилттай яваагаа хэзээ ч бүү сануулж хэлж байгаарай.
  • Өөрийнхөө албан тушаалыг хайртай хүнийхтэйгээ харьцуулж бүү ярьж байгаарай.
  • Түүний удирдах чадвар болон, ажлаа гүйцэтгэж байгаа байдлыг нь үнэлж байх хэрэгтэй.
  • Дарга болон хамтран, ажилладаг хүмүүсийнхээ ажлын идэвхгүй байдал, түүний санал санаачилгыг унтраадаг талаар гомдоллоход та түүнийг анхааралтай сонсож, ойлгож байх нь зүйтэй. Учир нь өөрийгөө таниас түр зуурын цаг хугацаанд хоцорч яваа хэмээн бодох төдийгүй санаа сэтгэлээр аль болох бага унах болно.

/Хань/

2 Comments

  1. hey says:

    бүх эрчүүд ийм гэж худлаа шааж болохгүй бас ийм бол тэр тэнэг амьтан бх үүнийг бас төрөлхийн зан гэж онгонтож бас болохгүй бх

  2. dd says:

    ийм эрчүүд миний бодлоор цөөхөн байдаг байх гэж боджийн
    үнэхээр л ханьдаа хайртай бол түүнийхээ сайн яваагаар бахархаж л явах хэрэгтэй шдээ…

    гэхдээ өнөөгийн нийгэмд хүн л бол хүншдээ
    эмэгтэй хүн гэхээрээ л заавал гэр сахиж, хүүхэд асарч суух албагүй.
    ямар ч эр хүнээс амжилттай явж байгаа бүсгүйчүүл зөндөө л байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.