• Бага зэргийн хэтрүүлэгтэй ч гэмээр уран сэтгэмжтэй гайхалтай санаа нь сексийн амьдралд хэзээ ч саад болдоггүй. Харин ч улам сонирхолтой болгож өгдөг.
• Урьд өмнө нь хэзээ ч идэж байгаагүй гайхалтай сайхан амттай хоолыг ресторанд идээд гарахдаа сэтгэл хангалуун байж чаддаг шиг сексийн хэзээ ч мартагдахааргүй тэрхүү сайхан мэдрэмжийг хэн нэгэнд яагаад төрүүлж болохгүй гэж.
• Сексийн гал халуун учрал нь машин, ойн цоорхой, бяцхан вандан сандал, голын эрэг дээр илүү өвөрмөц болж өнгөрдөг байна. Хэрэв та өөрөө хүсэх л юм бол энэ бүхнийг амьдралдаа ганц удаа ч гэсэн яагаад туршаад үзэж болохгүй гэж. Хамгийн гол нь зоригтой байх хэрэгтэй бүсгүй минь.
• Шинэ санаа, шинэлэг бүхэн сексийн амьдралыг илүү сонирхолтой болгож өгдөг.
• Хэрэв нөхөр тань ажлын дараа хэт их ядарснаасаа болоод сексийн тухай бодох нь битгий хэл таны дур хүслийг ч гэсэн үл ойшоох гээд байвал түүнийг халуун газар аваачиж секс адал явдлыг өрнүүлээрэй.
• “Бүгдийг туршаад үзэх хэрэгтэй” гэсэн уриа нь нэн ялангуяа залуу дурлалт хосуудын дунд нэлээд идэвхтэй хэрэгждэг.
• Эрэгтэй хүн оргилж буй гормоноороо бүрэн таашаал эдэлж жаргахын тулд толгой дотроо ямар нэгэн жагсаалт гаргаж, түүнийгээ заавал туршиж үзэх гэж оролддог байна.
• Өдөр эсвэл шөнө ямар байвал илүү аятайхан байж болдгийг эр хүнд мэдрүүлэх хэрэгтэй. Гэхдээ энэ бүхнээс эрэгтэй хүн үргэлж шинэ бүхнийг мэдэрч, түүнд эерэг сэтгэл хөдлөлийг бий болгож. өгөх нь чухал байдаг.
• Сонин сэтгүүлээс секстэй холбоотой сонирхолтой материалуудаас санаа авч өөрийн амьдралдаа жор болгон ашиглахад гэмгүй шүү.
/Хань/
1 Comment
ХЖХИЙММ