Би нөхөрөөсөө бүр салсан нь дээр үү?

Би нөхөртэйгөө суугаад 7 жил болоод салсан. Салаад 9 сар болж байна. Бусдын нүдээр харвал би ч тэр ч тийм сайхангүй харагдаж магадгүй гэсэн ч тэрнээс өөр хүнийг сэтгэлдээ багтааж чадахгүй л байна даа. Би анх нөхрөө их голдог байлаа үгүй энэнтэй суугаад байхдаа яахавдээ гээд л. Тэр намайг өглөө хичээлд явахад орцонд хүлээгээд зогсож байдаг тарж ирхэд зогсож байдаг байсан ер нь нилээн араас гүйж байж суусан. Надад их халамжтай би хоол ч хийдэггүй, хувцас ч угаадаггүй бүгдийг өмнүүр ороод л хийчихдэг  байсан. Тэр надад хайртай гэдэгт би маш их итгэлтэй байдаг. Хамт амьдрах хугацаанд бид 2-н хэн нь ч 3 дагч хүний асуудал үүсч байгаагүй, бас их хөгжилтэй байцгаадаг байсан. Би яг л гүнж шиг амьдардаг байлаа. Бид 2 хамт амьдараад  нилээдгүй хугацаа өнгөрсий дараа миний хөл шаржигнаж дуугардаг болоод би өвчтэй /ясны өвчин/ гэдгээ мэдсэн. Ёстой шоконд орсон. Өдөржингөө л уйлна. Нилээн сэтгэлээр унаж энэнээс болж амьдрал минь өөрчлөгдөх болсоон. Би ч хамаг юманд хүлцэнгүй болж эмэгтэй хүний бардам зангаа гээж эхэлсэн. Сүүлдээ ажлаасаа гарч гэртээ суудаг болсон. Өвчнөөсөө болоод хүүхэд гаргаж чаддаггүй байсан. Их ч олон газраар явсаны эцэст Бээжинд хагалгаанд орохоор болсон. Би өвчтэй байхдаа хурдан эдгэрээд  хүүхэд гаргах юмсан гэдэг ганц л мөрөөдөлтэй байлаа. Хагалгаанд орсныхоо дараа за ингээд л болоо “дахиж өвдөхгүй дахиж уйлахгүй, шүү” гэж өөртөө хэлдэг байсан. Нээрээ намайг хагалгаанд орох үеэр хадам ээж надад хагалгаанаас гарч ирээд төрсөн ээж аавындаа байсан нь дээр байх гэж хэлж байсан.

Намайг үхчихнэ гэж бодсон байх. Би чинь тэр айлын бэр болоод /тэднийд амьдраад/  7 жил болсон шүүдээ. Надад ямар хэцүү байсан гэж бодноо. Би гэртээ очмоор байсан ч аав ээжийгээ бодоод тэгж чадаагүйээ сонсоогүй юмшиг л өнгөрөөсөн. Аав ээж маань надаас илүү шанална биз гэж бодоод. Би эхээс 2-лаа. Дүү маань Бээжинд сурдаг юм. Ер нь бол хагалгаанд сэтгэл санааны хувьд их хүнд орсондоо. Хагалгааны орон дээр хэвтэнэ гэхээс, хагалгаа амжилттай болох боловуу нтр гэд л бас хадамын хэлсэн үгэнд маш их гомдож байлаа. Гэвч хагалгаанаас гарч ирээд бие маань сайжирсан ч гэр бүлийн харьцаа маань бүүүүүр дордсон. Би гэж нэг хөөрсөн амьтан хүүхэдтэй болно гээд л нэр мэр битүүхэн хайгаад л, гарын авлага уншаад л. Эмнэлгээс гарсан өдрөөс авхуулаад нөхөр нэг л сонин. Би яахавдээ надад ямар уурлах эрх байх биш, үр хүүхдийг нь ч төрүүлж өгч чадаагүй гээд л дуугай байлаа. Би тэгэхдээ нөхрөө хүнтэй явдаг байсан гэж ерөөсөө ч боддоггүй. Хүн ер нь хүнийг өөртэйгөө зүйрлүүлж боддог гэсэн үнэн байхоо. Надад ямар ч тийм асуудал гарч байгаагүй болохоор. Одооны залуучууд ямар л билээдээ эхнэртэй  нь ч эхнэргүй нь ч ажилтай ажилтай гэж бие биенийгээ уруу татаж баахан шоудсан хүмүүс. Нөхрийн зан улам л дордсоор хэрүүл хийх болгонд “чи үнэн ядаргаатай байна” гэдэг үгийг олон сонсоод  би тэсэлгүй аавындаа ирж амьдрахаар болсон.

Би бодохдоо хадамууд маань надад дургүй болхоороо /би өвддөг/ нөхөрт маань сал гэж хэлдэг байсан байх. нөхрийн гэрийнхэн гайгүй амьдралтай хүмүүс байдаг юм. Нөхөр гэрийхнээсээ мөнгө болон бусад дэмжлэг авдаг болхоор үгэнд нь орох нь элбэг байдаглдаа. Уг нь ч манай нөхөр намайг нэг их тэжээгээд хүссэн зүйлийг авч өгөөд байдаг ажил төрөлтэй хүн биш лдээ. Гэсэн ч тэр хамаагүйээ хамт байхад болоод явчихдаг юм. Амьдралаа хүүхэдтэйгээр бас тэр хүнтэйгээр дандаа төсөөлж мөрөөддөг байсан болохоор энэ салалт надад маш хүнд туссан. сэтгэл хов хоосон болчихсон мэт. Дахиад л нулимс.. Салснаас хойш нөхөр маань манайд архи уучихаараа л ирдэг болсон. Тэгээд би чамаас салж чадахгүй надтай буцаад суугаач гээд л ярина, тэгсэн мөртлөө маргааш нь таг сураггүй. Тэр манайд ирээгүй 1 сар болж байна. Надтай утсаар ярьдаг. Ярих болгондоо нөхөр чинь сайн уу? гэх юм би олон удаа надад нөхөр байхгүй, би хүнтэй суугаагүй гэж хэлэх боловч нэг найз нь намайг хүнтэй явдаг гэж хэлсэн гэнээ. Надтай хардаад байгаа залуу нь намайг 1 удаа гэрт хүргэж өгсөн тэгээд одоо хүртэл утсаар яриад уулзая гэдэг юм.

Нөхөр найзынхаа үгэнд  бүр итгэчихээд уурлаад, сүүлдээ надруу ярихаа байсан. Тэр найзруу нь яриад хэлсэн чинь тэгээ л биздээ гэж хэлж тасалчихаад утасаа авахаа байсан. Эсвэл тэр хүргэж өгсөн залуу худлаа яриад явдаг юм болов уу? Бүүр гайхаад л байна. уг нь бие биенийгээ огт танихгүй хүмүүс. Ер нь бодоод байхад нөхөр маань намайг эдгэрчихээр салъя гэсэн бодолтой байсан юм болов уу ч гэж бодогдох юма. Хэрэв тийм бол хүн яаж ийм аймаар байж чаддаг байнаа.  Би түүнээс уучлалт гуймаар санагддаг ч би ямар буруу зүйл хийснээ мэдэхгүй байна. Надад ямар ч нууц амраг байгаагүй, гэрээ цэвэрлээд, хоол хийгээд суудаг байлаа. /ер нь тэгээд эрүүл л болохыг бодохоос биш энэ тэр мөнгө төгрөг, хувцас хунар санаанд ордоггүй байсан/  Та бүхэн надад зөвлөөч би нөхөрөөсөө бүр салсан нь дээр үү? Эсвэл тэрний ирэхийг хүлээх үү? Хэрэв та надад туслахаас татгалзахгүй бол би нэг хаяг нээсэн энэ хаягаар холбогдоорой. tuugii0101@yahoo.com

cekc.mn дээр ирсэн захидал

23 Comments

  1. MAN says:

    Юу ч гэмээр юум бэ дээ? Сайхан эрүүл саруул явахад хайртай гэж эргүүлж гүйж гүйж авч суучхаад бие нь өвдөхөөр хаяж зугатаж байдаг яасан арчаагүй ЗАЛУУ ВЭ. Яасан хүний үнэргүй залуу вэ. Миний наад залуугаасаа салаа. Чиний өмнө өшөө сайхан амьдрал алтан боломж бий. Ийм хүний үнэргүй хүн хажууд чинь байгааг бурхан мэдээд чиний замыг засаж өгөх гэж түр өвдүүлсэн байх. Иймхэн жиижигхэн юман дээр ийм зан гаргаж байгаа хүн ИРЭЭДҮЙН ХАНЬ гэхэд ч хэцүү юм байна. ОХИД минь хүний мөнгийг сайхныг биш СЭТГЭЛИЙН САЙХАН ИТГЭЛИЙГ НЬ ХАРЖ ХАНИЛДЖ БАЙГАА Ч

  2. huslee says:

    тэр дээр сэтгэгдэл үлдээсэн залуу бусгүйд хэлхэд чи өөрөө эмэгтэй хүн байж хэзэээч битгий эмэгтэй хүнийг үрийн заяагүй гэж д0р0мжил!!!!!!!! энэ б0л хамгийн муухай үг гэдгийг мэдхүүүү? эм сүвтэйл амьтан юм б0л чи!

  3. mask says:

    Unendee chi davarsan huuhen bna. Uy gej er huneer uym humaa ugaalgaj archuuldag bna aa. Chi davarsan l bna shd ee urgelj iim baih uym shig haritsaj baisan baih. Ingehed chi hairtai hunteigee suugaagui jaahan ix zantai davarsan gar baij shuu. Er huniig bitgii gomdoo.

  4. ondor bolovsrol says:

    hadam ene ter geed l hudlaa uymnuud bainga amidrald saad boldog. nohroosoo salsan ni deer biz dee. yadaj bas hunii bardam zan gej baina. nohor chin oor huntai gedeg ni todorhoi. erchuud salahaasaa omno ugaasaa dahin dahin ergej butsaad l hetsuu. Zugeer l ooriigoo chamd heregtei esehiig medeh gej baihgui yu chamaig bodsondoo bish ooriigoo l bodoj baigaa ni ter. Tegeed ch ooroo ooriinhoo amidraliig ooroo shiidej chaddaggui archaagui erees hol bai. Er hun chuhal ued uhaalag alham hiideg baih estoi. Chi zugeer l dassan amidralaasaa salaj chadahgui ooriigoo zowooj baina. Amidral iluu bayalag uym shuu. Ajil hiij saihan huntei suuj huuhed gargaj tsaashdiin amidralaa ooroor tosoolson ni deer shuu. tuunguigeer.

  5. СЕО says:

    Хайран залуу гэж хэлмээр байна даа.Чааваас чамайг гэж их л явж дээ.Чи наасаараа хоол хийхгүй гэр цэвэрлэхгүй гэж юу гэж байхавдээ. Нөхөр чинь ч гэсэн өвчтэй хүүхэд гаргаж чаддаггүй гэхээр бас л . Сайхан хүүхэд өргөж аваач Монголчууд минь бидний л мах цусны тасархайнууд шүү дээ. эрэгтэй хүн гэдэг чинь жоохон юманд гомддог шт. Сайн ярилцаад үзкүү юу доо. хадам чинь чиний эцэг эхээс дуткуул хүмүүс шт.Чи ээжийг нь бас тэгэж болкуул дээ.За за амжилт салах хэрэг байнуу даа

  6. bvsgvi says:

    ooriigoo oorchil oor yu ch xelxeb deee

  7. xexe says:

    1 эрэгтэй хүнд 9 эмэгтэй ноогдож байхад олдохгүй ээ сайн нь аль хэдийнээ борлогдчихсон

  8. asuult says:

    би ч гэсэн гунж шиг амидраад 12 жил болж байна. болоод л байна даг. нохор чини насаараа овчинтэй хун асрахку гэж бодж л дээ, новш чини. сал сал. дахайд гунж шиг амидруулах залуу гараад л ирнэ. угаасаа эрчүүд дуурэн байнадаг. сонгоод суудаг газар.

  9. uranzurag says:

    яанаа бүсгүй1 чи тэгээд өвдөөгүй байсан бол нөхрөө ингэж харамлаж бас хайрлах байсан уу?
    эх;лээд чи тэрийг яг л зарц шигээ байлгаад дээр нь ийм юмтай суух гэж үү гэж боддог байсан байна шд.
    хүн эрүүл өвчтэй, баян ядуу аль ч байсан сайхан сэтгэл зөв бодолтой хүн чанартай байх ёстой гэж би боддог, бас тийм ч байж чаддаг.

  10. wgfwefg says:

    Нөхөрт нь зөвлөхөд иймэрхүү авгайгаас эртхэн салсан нь дээр байсан юмдоо, юун ч тэвцчээртэй 7 жилийг үдсэн юм…

  11. olgio says:

    за юун суртэй юм. суржигнээд байлгуй, нөхөртөгээ сайн ярилцаад учраа ололцоx гээд уздээ. болоxгуй бол толгой дээгүүр амидраx гээд зутгээч.

  12. hi says:

    ккжкддд

  13. Urlee says:

    чиний дэргэд хун битгий хэл чотгор тогтоход хэцүү ум байна даа. Би уаг гунж шиг байсан гэнээ хэхэхэ. хэн ийм хунтэй ур хуухдээ насаа бараасаа гэж бодох бэдээ. харин хадмууд чини чамайг 7 жил тэжээсэн байна. Хуний хайрийг дааж сур хуухэн мини.

  14. tuulmaa says:

    nohor chin chamaas salii gej bodoj bgaa boltoi.oor huntei hardaj bgaa n zugeer l shaltag.geriinhen n iim bie muutai ovchtei huuhneer yahiin gee biz dee. chi harin ooriigo 100% oorchil.nohroo yav gej hel.biee sain tordood ajil torol olj hii.terentei terengui amidarch chadna gedgee haruul.zaluu hun baij.nohor chin yavbal yavna l biz.bitgii tsarai ald.

  15. bbb says:

    yamartai ch eruul bolson ni chuhal eruul saruul bhd ter nohor suuder bol yah ve boloh bol bolood bolohgui bol ter l biz dee. tegeed odoo nohroosoo salah uguigee bodhoos omno neg ajil hii dee. ovchtei bailaa geed ch hun orondoo uilj hevteh muu yor gedeg shuu dee

  16. naraa says:

    deerh zarim hymyysiin bichij bga setgegdeliig yamar muuhai umbe bid nar chin tsuuhun mongolchuud baij bie biendee tuslaj demjij bh heregtei bizde ta naraas yamar mungu guisan bishde. bi ene uvchinii talaar sain medne minii aav uvduj bsan. tegeed ch edgerehgyu gesen onoshtoi hynii setgel sanaa yamar baidagiig bi oilgoj bna. emjchlyylsen chin sain hereg boljee. minii dyy taivan bai nuhuruu l hyleesen ni deer baih muugyi zaluu bololtoi.

  17. эмэгтэй says:

    залуу бүсгүй гуай чи дээр үед юмыг ингэж хайрцаглаж өөрийнхөөрөө дүгнэж болохгүй гэж нэг их сүрхий коммент бичээгүй билүү гэтэл дээр бичсэн комментдоо энэ хүний зовлонг яаж тавлаж байгаан. Захидлын эзэнд хэлэхэд Бүтэн сайн өдөр болгон Диковери Монголиа-д өглөө 10 цагаас болдог Мөнх нар ээжийн сургаальд суугаарай. Чиний хүсэл бүхэн биелэнээ залбирал хийгээд.Үр хүүхэдтэй болно нөхрөө ч буцааж авна.Чи надтай адилхан юм байна. Би бас олон жил өвдөөд өдий хүртэл хүүхэд гаргаж чадаагүй л байна.Гэхдээ энэ залбиралд суугаад цоо эрүүл болсон.Энэ өвлөөс хүүхэдтэй болъё гээд төлөвлөөд л байгаа. Хүмүүс ийм залбирал бясалгал худлаа энэ тэр гэж магадгүй. Уншиж үзээгүй номоо онцгүй ном гэж хэлж байгаатай адилхан.Тийм болохоор заавал оролдоод үзээрэй.Чамд амжилт хүсье.Хүсэл бүхэн чинь биелэх болтугай.

  18. zaluu busgui says:

    хэхэ, ар тал нь гайгүйм болохоор чамайг өрөвдөөд гүнж шиг байлгаж хэсэг зуур жаргал хайрлаж дээ. огт тийм юм үзээгүй улсуудаас дээр л юм байна даг. учиргүй зодож нүдсэн биш, 7 жил орох оронтой, элдэв дарамтгүй сайхан амьдруулж ирж дээ, сайхан л хадмууд байна даг. эцэг эхээсээ илүү хадмуудтайгаа амьдрах гэж зүтгэдэг сонин л санагдчихлаа. чи тэр хүмүүсийг зөндөө л сайхан сэтгэл гаргаад байхад нь ганц ч үнэлдэггүй, өөрөөсөө өөр юуг ч боддоггүй, онцгүй л хүн шиг санагдлаа. хадам талынхан чинь чааваас уул нь сайн л хүмүүс юм, хүний хүүхэнд байдгаараа л сайн хандаж дээ, тэгээд дэмий хүүхэн гэдгийг чинь мэдтэлээ л тэссэн байна. эрүүл бус, үрийн заяагүй, дээр нь ганц би л гэсэн байртай байнга уйлж унжиж, өрөвдүүлэх гэж явдаг, сонин юмаа. гэтэл тэнд эрүүл чийрэг, өчнөөн үржлийн боломжтой хүүхнүүд архичин хар юмнуудаас болоод байр сав ч гүй, зодуулаад л, гүрийтлээ ажиллаж хэдэн хүүхдээ, новшын хар юмнуудтайгаа чирээд л явдаг, чам шиг ингэж уйлж улцайж сүйд болохгүй л харагдахын, тэр байтугай л өвчинг шүд зуугаад л даваад, зарим нь мөнгөний боломжгүй тэгээд л тэсэж тэвчээд л гүрийгээд л явдаг. чи сайн хүмүүсийг анзаарахгүй, харалган хандсанаас болоод заяа чинь гомдцын байлгүй, тэр сайхан эр хүнийг дээдэлж хүндэлж амьдрахгүй, дээрэлхэж тэнэгтсээр байгаад бараг хөөгдцийм бишүү?

  19. Цэцэг says:

    Сална гэдэг буруу байх оо. Сайхан ярьж ойлголц. Амьдралыг битгий хар гашуунаар бодож, уйл. Бас түүнийгээ битгий буруутга, зэмлэ. Харин түүнийхээ оронд ойлголцохыг хичээгээрэй. Юу юунаас илүү өөдрөг байгаарай.

  20. saran says:

    бүсгүй мини тэвчээртэй амидрал сайхан шүүдээ.аз жаргал баяр баясгалан гэж хаана бдг юм юу бдг вэ гэвэл хүний сэтгэл ямар бна амидрал тийм л бна тийм болохоор мянга баян мөнгөтэй төгрөгтэй бгаад сэтгэл булингартай бол аз жаргал биш өвчтэй зовлонтой бсн ч сэтгэл сайхан бол аз жаргал.нэг л амидрах хорвоод ухаантай бгд хани ижилдээ,халамжтай аав ээждээ түшигтэй,анд нзддаа алт шиг нз бх шиг шн юм юу бхавдээ.амидралийн бэрхшээл бүхэнийг даван туулах сэтгэлийн тэнхээтэй байгаарай.хүн бүр адилхан л амидралийг сөрөн амидарч бгаа.за тэгээд амжилт хүсие!хүнд хүний амидрал заана гэж юу бхав.өөрөө сайн тунгааж бодоорой ололт амжилт бүхэн бий хаана ч…

  21. jeki says:

    их гутранга үзэлтэй хүүхэн бна даа иймэрхүү гутранга үзэлтэй хүнтэй байх их хэцүү байдаг засаж авах гэж бөөн юм болно доо

  22. Gstar says:

    Minii l bodol

    Chi ter saihan zaluug ter saihan er huniig evdejee chi gunj bolood tuuniigee zarts met avch uzsen busuu tuund hugtsaa unguruh tusam tegej bodogdson baih, amidralaasaa chamaas uidsan baih bas ch nileen udaan hugtsaand ta 2 huuhedgui baijee gehdee uund ali ali niih ni buruu baigaa baih l daa. Bas yun zaluu garch ireed tanihgui baij chamaig hurgeed yavaad baidag yum bdee ene chini er hund hund tsohilt ugnu ter tusmaa naizaasaa uuniig sonsson bol mash iheer doromjluulsan gej bodoj baigaa baihdaa.
    Nuhur chini uur huntei bolson gesen ta 2 cekc iin asuudal yadag baisan be, chinii bie uvduud hiij chaddaggui baisan yum bish bizdee tegvel todorhoi shuu dee,
    Mun er nuhuriinhuu etseg ehiig hundleh heregtei shuu erni yamar ch er hun etseg ehiig ni yamar baisan hundlehgui bgaa hund ih durgui ta tuunii shuteeniig hundlehgui bna gesen ug zaza medehgui yum doo hun hunii amidraliig uuruu tuulj baij l tuunii orond l baij baij l medrene uu gehees hundluguus bid chini yaj ch zuvluud sain medehgui yum doo tsaashdiin amidral chini yaj ch ergesen chamd ajilt husii doo busgui mini setgeliin tenheetei baij ireeduin hanidaa halamjtai uvur duuren huuhedtei unur bul bolooroi

  23. ОД says:

    ХҮҮХЭН МИНЬ ЯГ ҮНЭНИЙГ ХЭЛЭХЭД ЧИ ХҮҮХЭД ХҮСЧ БАЙГААТАЙ АДИЛ НӨХӨР ЧИНЬ ХҮСЧ БАЙГАА ХҮҮХЭД ГАРГАХГҮЙ БОЛ ХИЧНЭЭН ХАЙРТАЙ БАЙГААД ТЭР ХАЙР ХӨРНӨ. ХИЧНЭЭН ХАЙРТАЙ ДУРТАЙ БАЙГААД БАЛ БУРАМ БАЙГААД ЯАХ ЮМ БЭ ШҮД ӨВДӨНӨ ХОРХОЙТНО. УГААСААЛ ТЭГНЭ. ХАРИН ӨӨРИЙН ЧИНЬ ХУВЬД ӨӨРИЙГӨӨ Ч БОДООД ТЭР ЭКС НӨХРӨӨ БОДОД 2 ТИЙШЭЭ БОЛДОО. МАГАДГҮЙ ЧИ ӨӨР ХҮНЭЭС ХҮСЭЖ МӨРӨӨДДӨГ АМЬДРАЛАА ОЛНО. НӨХРИЙН ЧИНЬ ХУУРСАН ЯВДАЛ БОЛ БУРУУЛДАА ГЭХДЭЭ ТЭР ХҮН ҮХЭТЛЭЭ ШАНАЛЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ. ЗА АМЖИЛТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.