Ядаж нэг төв энээ тэрээ байдаг болов уу?

Би 17н настай. 2 жил үерхэсэн найз бандитайгаа 7 хоногийн өмнө анх дотно харьцаанд орсон. Анхны удаад бэлгэвч хэрэггүй байдаг юм гэсэн эгчийн яриаг сонсоод хамгаалаагүй юм. Гэтэл мөөгөнцөр тусчихлаа, ёстой балай юм. Манай хамаатныхан ихэнхи нь эмнэлгийн хүмүүс байдаг болохоор хүссэн эмнэлэгтээ очоод үзүүлж болохгүй, дээрээс нь өөрөө санаа зовоод яаж ч чаддаггүй ээ.
2, 3 н хоногийн өмнөөс л илт бэлгийн уруул загатнаат, цагаан өнгөтэй, бөөгнөрсөн юм ялгараад эхэлсэн, өчигдөр бэлгийн уруулаа хүчтэй маажчихсан чинь цус гарсан.
Тэгээд нэтээр хайсан чинь яах аргагүй мөөгөнцөр юм байна.
Эмчийн жоргүйгээр, за бүр байяа гэхэд англи хэл дээр эсвэл монгол хэл дээр заавартай эм, тосон түрхлэг ч юм уу байдаг болов уу.
Бас архагшуулчихвий гэж их айж байна.
Хэдэн сарын өмнө миний найз би өөр хүнтэй унтчихсан уучлаарай гээд үнэнээ хэлж байсан юм. Бид 2 салсан ч буцаад нийлсэн л дээ.
Одоо яавал дээр вэ, би найздаа хэлчихсэн. Шинжилгээ өгье гэж л байна лээ. Угаасаа ойлгомжтой л байна л даа, мөөгөнцөр гэдэг нь. Тэр эм нь хэд гэдэг бол, заавал эмчид үзүүлэх шаардлагатай бол хаана үзүүлсэн нь дээр бол, өсвөр үеийнхэнд зориулсан эмнэлэг, ядаж нэг төв энээ тэрээ байдаг болов уу?

cekc.mn дээр ирсэн захидал

24 Comments

  1. Batuk says:

    вргви болж вxээсээ садар эм

  2. Batuk says:

    xоxичино

  3. sainuu says:

    мөөгөнцөр БЗХӨ биш ш дээ.

  4. medehgui yum daa says:

    энээ тэрээ гэдэг чин майр сонссон юм шиг санагдчлаа хнн

  5. өа says:

    нистатин мөөгөнцрийн эсрэг эм мөн.Дээрхи нэг гар харшилийн эм гэж авсан, хахаха.Өөрөө мэдэхгүй байж хүн загнаад….

  6. Зочин says:

    Ха ха ха татаж унах нь ээ. Мөөгөнцрийг БЗХӨ гэж бодоод чамайг хуурсан байна энэ тэр гээд байгаа хүмүүс ичсэндээ авсандаа орж хэвтээсэй. Эмэгтэй хүний үтрээнд мөөгөнцөр байж байдаг байхгүй юу. Дархлаа сулрах, антибиотикын замбараагүй хэрэглээ, бохирдол зэргээс үүдээд хэмжээ нь байх ёстой хэмжээнээсээ хэтрэхээр л илэрч гардаг болохоос. Энэ хүмүүс юу ч мэдэхгүй байж юун ч мэдэмхийрэх дуртай юм

  7. 22zaluu says:

    дох аваагвуй н ямаадай ккккккккккккк явал гж анхний овчин тэгж бгад арилчдийн
    ккк татаж уналаа

  8. MONGOLIA says:

    ирээдүйн босго төвд хандаа, өсвөр насныханд тусалдаг эрүүл мэндийн байгууллага

  9. sujina says:

    балиар замбраагуй гэдэг н 17хан настай байж моогонтсор туслаа гээд бичиж байдаг. бас яасан ч сайн мэддэг юм. бэлгийн уруул энэ тэр гээд..чи ч нэлээн замбраагуй охин бна даа. доодхоо хогжуулж явахийн оронд хичээлээ хийж тологойгоо хогжуул айн,

  10. asdasd says:

    би 20той уурийгуу хуухэд гэж боддог эрэгтэй….арай ч дээ ийм жаахан бж.,заваан ым хийнээ одооний хуухдууд.их захаа алдсан бузар булай новшнууд ухвэл таарна

  11. zahidliin ezen says:

    Ойлголоо.

    Маргааш л эмчид очиж үзүүлье.
    Олон юм нуршихаа болъё дөө,тайлбар тавья гэвэл хэн ч тавих л байх.

    Ээж дэргэд минь байхгүй ээ,ойлгоно биз.

  12. eej dee helj uz, tsug emneleg yv aa!!! says:

    Охин мини чамд ээж гэж сайхан хун байгаа биздээ…юу болсоноо ээждээ унэн зовоор ни хэлээд али эмнэлэгт очихоо ээжтэйгээ зовлолдоод дариу эмчид оч. Эмч аяндаа шинжилгээ хийгээд чамд ямар эм эмчилгээ, турхлэг хэрэгтэйг хэлээд ог. Эмэгтэй хун биеэ яаж зов авч явж, алхаагаа зов тавихгуй бол ямар ур дагавар чирддэгийг ойлгож ав даа. Эмэгтэй хунд эрүүл мэнд, цэвэр нэр хунд хамгийн чухал байдаг юм шуу!! овчноо хурдан эдгэрүүлээрэй!!

  13. бүгдийг мэдэгч says:

    мөөгөнцөрч нээх тийм сүртэй бэлгийн замын өвчин биш л дээ.хүчтэй антибиотек их хэрэглэхээр бас тусдаг.тийм болохоор дур мэдэж эм уугаад хэрэггүй болов уу наадахь чинь үнэртэй болоод өнгө ороод ирвэл л аюултай

  14. bbb says:

    17 гэдэг эрт биш ээ. харин ч яг л таардаг нас бн. харин найз залуу чин дэмий хун бж дээ миний дуу охин биеэ сайн хайлаж оор сайн залууд анх огсон бол илуу дээр бдг юм одоо эмчид хандаарай тэгээд дахиж битгий унтаарай наад залуутайгаа өөр залуутай болтлоо бэлгийн харицаанд орохгуй бвл бараг бузаад онгон болдог тэгээд наад явдлаа мартаад бүхнийг шинээр сайкхан эхлэ

  15. Жагаа says:

    аан тийм, дүүргийн эмнэлэгүүд дээр Ирээдүйн босго өсвөр үеийн эрүүл мэндийн төв гэж байх ёстой. Тэнд мазокын шинжилгээ, ДОХ-ын шинжилгээг үнэгүй хийж, өсвөр насныханд зөвлөгөө өгдөг. Харин цусны шинжилгээ хийдэггүй.

  16. Жагаа says:

    хм, 17-хон настайгаасаа бэлгийн харьцаанд ороод бүр болоогүй элдэв өвчин аваад эхэлчихдэг. Бэлгийн замын зарим өвчин үргүйдэлд хүргэхээс гадна үр хүүхдэд чинь хүртэл удамшдаг юм шүү дээ. Мазокын шинжилгээ, цусны шинжилгээ хоёрыг хийлгэхэд ерөнхийдөө ямар өвчин болох нь тодорхой болно. Тэгэж байж л ямар эмчилгээ хийлгэх нь тодорно шүү дээ

  17. sanaa says:

    yunt bilee olon emch hamaatantai bilee,iim yuman deer tusluulj zuvluguu avdiin bg biz de,negent hiicheed odoo yundaa ichij zovdiin,ert l belgiin haritsaand orson bn,emchlegdehgui bol nasnii ovchin bolno shyy

  18. bi bol bi says:

    бэлгэвч ч хэрэглэж мэдэхгүй хэвтэж байж юун дур мэдэн өөртөө онош тавьж, өөрийгөө эмчлэх дуртай юм бэ дээ.
    дураараа элдэв эм уугаад хордож үхэв дээ хүүхдээ. наанадаж өвчин чинь даамжирч үргүйдэлд хүрнэ, цаашлаад үхэж ч мэднэ. хамаатнууд эмч нтр гээд олон юм донгосоод байлгүй өөр хүнд өвчин халдаахаасаа өмнө мэргэжлийн эмчид үзүүлж эмчил. давхар ДОХ-ын шинжилгээ өгөөрэй, юмыг яаж мэдэхэв, сүүлийн үед вирус тээгчээр өсвөр настнууд их илрээд байгаа. тэгээд тэр шалиг, завхай залуугаасаа ч хурдан сал. заваан хог вэ, айлын охин хүүхдэд өвчин авчирч халдаачихаад хэнэг ч үгүй хамт шинжилгээ өгье гээд сууж байдаг. тэр муу өвчтэй гэдгээ мэдсэн л байж таарна, БЗХӨ чинь эмэгтэйгээ бодвол эрэгтэйд нь илүү эрт, илүү зовиуртайгаар илэрдэг шд. ДОХ-ын шинжилгээ заавал өгөөрэй дөө…

  19. wow says:

    нистатин чн харшлийн эсрэг эм шдээ .өөр эмтэй хавсарч хэрэглэдэг.битгий мэдэхгүй бж буруу юм зааж өгөөд бай.эмнэлэгт оч

  20. gunig says:

    тэгээд найз залуугаасаа салйя гэж бодку байна уу чамайг хуурсан л байнашдэээ

  21. gunig says:

    нистатин гээд эм бгаа тэрийг уу бас лаа ч бгаа 2ланг ни хэргэлээрэй бас бэлгийн харицаанд орж болохгуй шуу эм ууж бхаа
    бас найз залуудаа бас эмээ уулгаарай

  22. . says:

    13-р хороололд байдаг халварт-д улаан тууз гээд эмнэлэг байгаа тэнд үнэгүй мозок дохын шинжилгээ авч байгаа. хүнтэй унтахдаа ичээгүй юм байж дараагийн үүрэг хариуцлагаасаа ичээд байгаа юмуу. мөөгөнцөр гэж яаж мэдэж байгаан. битгий мэдэмхийрээд бай. өөр төрлийн өвчин ч юм билүү яаж мэдэж байгаан. зарим бэлгийн замын өвчинүүд хоорондоо ялгагдахгүй адил шинж илэрдэг ш дээ. ичиж зоволгүй эмэгтэйчүүдэд үзүүл. эмчийин заавраар л эмчилгээ хийнэ үү л гэхээс дур мэдэн буруу эмчилбэл ирээдүйд хор хөнөөл их гэдэгийг мэдэх үү чи. үргүй болох ч магадлал бий шүү хүүхээ

  23. asdf@adf.com says:

    yu ch bolj bsan emnelegt ochoo hu!

  24. zochin says:

    миний дүү дөнгөж 17-той арай эрт байж дээ жоохон хүлээгхүй ясан юм бэ? хүүхэд нас чини дуусаагүй байна шүү дээ, за за одоо нэгэнт ийм юм болчихсон юм чини эртхэн эмчилэх аргаа олсон ни дээр.миний бодолоор лав өөрөө дур мэдэж эмчилсэнээс яж ийж байгаад хамаатан садан танил хүн байхгүй эмнэлэг эмч олж байгаад үзүүлж эмчийн хэлсэний дагуу эмчилсэн ни дээр байхаа.яахав уншиж судалсан ч гэсэн эмч эмнэлэг ни илүү найдвартай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.