Эрчүүд минь дээ, бид ер нь юу л болж байна даа

Аливаа юмны үнэлэмж цаг хугацаагаа даган өөрчлөгдөж байна. Тэр тусмаа эр хүн та бидний үнэлэмж маш түргэн өөрчлөгдөх болжээ. Өвөөгийн маань үед аян дайнд мордох, цэрэгт явах, жин тээх, ан гөрөө хийх, арьс, нэхий сур элдэх, эсгий татах, хадлан бэлтгэх, хашаа хороогоо засах, хангал сургах, эрдэм ном сурах, төрийн алба залгуулах гээд үл хувьчлагдах ажил мэргэжил зөвхөн эр хүнийх байж. Тун саяхан болтол бөх, бокс, хүндийг өргөх, хөл бөмбөг гээд спортын төрөл, жолооч, механик, зоотехникч, геологич, дарга гэх мэт олон төрлийн ажил мэргэжилд зөвхөн эрчүүд хүчээ сорьдог байв.

Өнөөдөр эргэн харвал эр хүнийх гэх тодотголтой байсан бүх юманд эмс охид хошуу дүрж, эхнэр охидоосоо ялгагдах юм бидэнд бараг үгүй болжээ. Зөвхөн ганц жишээ дурдахад л Тив, дэлхий, олон улсын бөх (Монголчууд бидний ганц бахархал болсон )-ийн тэмцээнээс авсан медалийн тоогоор хөвгүүд та нар охидоос хол хоцорчээ. Эр хүний дотор “Эмээлтэй, хазаартай морь багтдаг“ гэдэг шиг хөвгүүд маань цөмөөрөө босс болдоггүй юмаа гэхэд боол болохгүй шүү гэж бодож л байгаа байх. Гэтэл өрх толгойлж, улс удирдаж байх үүрэгтэй хөвгүүд та нар өөрсдийн сайн дураар мэдлэг боловсролоос татгалзаж байгаа чинь гэр орон, гүрэн улсын ирээдүйг улам бүрхэг бүүдгэр болгож байна. Мэдлэг боловсролгүй, наад захын соёл, ёс суртахуунгүй эр хүн, хөнгөлүүлсэн хуц, ухна хоёрын ялгаа юу байна вэ?

Удам залгах үртэй боллоо, улсаа манах хүүтэй боллоо гэж үе үеийнхэн баярлаж бахдаж, бардамнаж байсны учир юусан билээ. Хөвгүүд минь дээ та нар гэр орны багана нь, улс гүрний тулгуур нь болж явах үүрэгтэй, бурхан нь ч байна уу? байгаль нь ч байна уу? тэгж л бүтээсэн ховор эрдэнэ шүү дээ. 21-р зууны Монгол эрчүүд дээд тэнгэрээс заяасан энэ зарлигаас няцвал улс орны тусгаар тогтнол, өрх гэрийн амгалан байдал, эр хүний нэр төр цөмөөрөө сэвтэнэ гэсэн үг.

Охидууд маань үеийнхээ хөвгүүдийг бодвол харьцангуй боловсрол мэргэжилтэй болж байна. Yүнд тэдний сурья гэсэн идэвхи зүтгэл гол үүрэг гүйцэтгэж байгаагаас гадна банди нар яах вэ? ачигч ч болохноо хийгээд амьдарчихна, бүсгүй юм, хүний гар харах юм, муу охиноо л боловсролтой болгоё гэсэн нийгэмд нийтлэг байгаа эцэг эхийн сэтгэлгээ нэрмээс болж байна. Өнөөдөр боловсрол, эрүүл мэнд, хууль хяналтын байгууллагад ажиллагсадын дийлэнх олонх нь эхчүүд, эмэгтэйчүүд байна. 2020 он гэхэд 80.0-90.0 хувь болох биз.

Одоо тэгээд яах вэ? Эрчүүд нь гэрээ цэвэрлэж, юмаа угааж, хоол унд бэлтгэж, хүүхдээ цэцэрлэг сургуульд хүргэж, орой тосож авах болж байна уу? Ер тэгээд цаадуул чинь боловсролгүй, мэдлэггүй, соёлгүй бүдүүлэг хар юмнуудтай ханилах ч үгүй байх, нэг бол гадны харчууд дагаад талийх байх, эсвэл охинтойгоо хоёулаа биеэ даагаад амиа бөөцийлөөд явах байх. Алийн болгон орой харих бүрдээ нөгөөдөх чинь архи уугаа болов уу? үгүй болов уу? гэж айж эмээж явах вэ дээ. Ер нь тэдэнд эрчүүд бидний хэрэг гэж юу байгаа юм бэ? Секс шопоор дүүрэн хэрэглэл байна. Сэтгэл байвал хоёр эмэгтэй ч ханьсаад амьдрах эрх нь байна.

Одоо тэгээд эрчүүд бидэнд ямар зам үлдэж байна вэ? Өдөр нь өвгөнтийн хөндийд архи ууж, үдэш нь хогийн сав ухаж, шөнө нь бие биенээ бандидсан “Гон бие гозон толгойт”-нууд болж, муу юм амархан үхэж далд ордоггүй болохоор нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах шиг бүсгүйчүүдэд ад үзэгдсэн хүн дүрстэй адгууснууд болж хувирах болж байна уу? Яасан их бэлэг дэмбэрэлгүй юм ярьдаг хүн бэ гэх байх. Ойр орчноо сайн хараад, ирээдүйгээ төсөөлөөд бод л доо, эрчүүд ээ. Yүнээс өөр сайхан зүйл олж харж чадаж байгаа бол саналаа хуваалц л даа. Өрх гэрээ, улс гүрнээ эзний ёсоор авч явж буй өдрийн од шиг цөөхөн залуучууд үүнд хамааралгүй гэдгийг хэлэх нь зөв байх.

Өрхийн тэргүүн, гэрийн эзэн гэдгээ архи ууж, агсам согтуу тавьж, авгайгаа зодож нүдэж байж илэрхийлдэг ганцхан аргатай бол ядарсан эрчүүд минь ээ! эрх дархыг эрийн хүч, биеийн чадлаар булааж авдаг цаг аль хэдийн улиран өнгөрчээ. “ Орон бүхний пролетари нар нэгдэгтүн“ гэдэг шиг Монголын эрчүүд, хөвгүүд оройтоогүй дээрээ сэрэгтүн. Бидний өвөг дээдэс дэлхийг чичрүүлж явсан түүхтэй. Бид ер нь юу л болж байна даа, эрчүүд минь.

М.ОЛДОХГYЙ ( М.ДАЛАЙХYY )

22 Comments

  1. jile says:

    Эр ни бол хаа газарийн хумуус адилхан л даа.Монгол эрчүүдийн дунд мэдээж эхнэр хуухэддээ халамжтай хумуус байж л байгаа. ТЭрийг бол хэн ч угуй гэж хэлхгүй байх. Гэхэдээ хамгийн гол хэлэх гээд байгаа уг ни зовхон оноодрийг бодож биш ирээдүйгээ бодож, ухамсартай байгаасай монгол эрчүүдээ гэж л хэлэх гэсэн ым биш уу? Миний бодлоор бол монгол залуучуудийн дийлэнх хуви ни арайл будуулэг ым шиг санагддаг ым. Мэдээж эмэгтэй хун амидралдаа бодоод оорийнхоо ирээдүйг бодоод эсвэл чин унэн сэтгэлээсээ (гадаад хунд) сэтгэлтээ болоод амидралаа холбож байгаа гэдэгийг зарим нэг ни ойлгож ухаарахгуй байгаа ым шиг санагдаж байна.

    Энэ сэдэвний хамгийн гол хэлэх гээд байгаа зуйл ни бол монгол эрчүүдээ ухаараачээ гэсэн болхоос биш яг ч монгол эрчүүдийгээ доош ни хийнэ гэсэн зорилогоггуй байсан байхаа. 🙂

  2. Deedee says:

    yoooy. yamar zahmaar um be? mongol erchuud mya arhichin l geed bhiin. zarim neg mongol erchuud gewel taariishdee. amidralaa henees ch dutahgui hangaluun saihan awaad yawj bgaa uhaantai zaluus mongoloor duuren bn. nudee neegeed haraach. yasan uhchihsen bodoltoi um be? yagaad saihan uhaantai mongol er huniig magtaad niitlel bichij boldguin be? ehner huuhdee jargaaj bgaa erchuud zahaas awaad l bn tsaana chin. horwoo ertuntsuu saihan ajilgla!!! daraa ni olon um jawi jawi hii.

  3. jargal says:

    сайнуу ДЭРМЭЭ яаасан их ууралдаг юм бэдээ?
    мэдээж монгол эрчүүд мин сэтгэл уужим,ухаан саруул шүүдээ.Гэхдээ Монголын ихэнх мэдлэгтэй , ажиллах хүчтэй залуус гадагшаа явсан залуусаа хүлээсээр байгаад бид мэтийн нонж дорой эмэгтэйчүүд зүтгэсээр байгаад элэгдэж дууслаашдээ. Хөх толбот Монгол эрсүүд мин хурдан эх нутагтаа ирж өрх гэрээ авч яваачээ.

  4. Dermee says:

    Юу хуцаад байгаа новш бэ!!!!! Монгол эрчүүд арай ч ихэнх нь тийм болоогүй!!Болох ч үгүй !!!!!!! Тэр эрчүүдээ голоод байгаа хачин ихэмсэг яндагар хүүхнүүд нь зайл аач дээ !!!! Гадныханы эрчүүдтэй суугаад тэднийхаа баастай бөгсийг очиж долооно л биз дээ!!!!! Гадныхан гээд үхээд байдагын яс юман дээр Монгол эр шиг эр хүн олдохгуй л болов уу!!! Тэр гадныхан чинь хэрэггүй болоод ирэхийн цагт жинхэнэ багаа тайлаад та нарыг нохойноосоо доор үздэг юм билээ. Эмэгтэйчүүд хүчтэй болоод байна ч гэх шиг битгий горьдоо за!!!!!!!!!!!!!!! Та нар Монгол эрийн толгой дээр баастай бөгсөө хэзээ ч тавьж чадахгуй наад чинь том эндүүрэл!!!!! Монголын ихэнх мэдлэгтэй , ажиллах хүчтэй залуус гадагшаа явсан. Тэд хүний газар ажиллаж амьдархын зэрэгцээ их юм үзэж , нүд тайлж, хэрсүүжиж, ирээдүйд ихийг хийхээр төлөвлөж байгаа. Хөх толбот Монгол эрсийг ингэж доошино хийж басаж болдоггүйг түүх болон бидний дотор байгаа омголон, эрэлхэг, тэсвэртэй цус хэлээд өгнөө харж байгаарай зарим нэг хүмүүсээ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  5. boogii13 says:

    гэхэдээ миний АД -ыг латин үсгээр бичиж орохыг сануулах юун.

  6. boogii13 says:

    ******Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ ***-тэй танилцахыг хүсэж бна. чиний үлдээсэн сэтгэгдэлүүдийн унших дуртай.амьдралын гаргалгаа,амьдралын гүн ухааны сэтгэлгээ сайтай бусгүй бна.танилцахых хүсвэл% сүболд-мсиэс гээд ороод ирээрэй.гүнээ хүндэтгэсэн боогий13.

  7. boogii13 says:

    Ц ЭЛГЭМСЭНГҮЙЭНЭРЭЛЭНГҮЙ-тэй санал нэг бна. бүх эрчүүдийг хамаруулж хэлэх нь логикийн алдаатай бна. гэхэдээ эцсийн эцэс үе үеийн зуун, цаг үед эрчүүд л эр хүн, гэрийн тэргүүн, эх орны хамгаалагч гэдэгээрээ хохирч , золиослогдож явсаныг эрхэм бусгүйчүүд ойлгоно биздээ. энэ зах зээлийн ороо бусгаа цаг үед бас эмэгтэйчүүдээ сайн явуулах гэж эрчүүд эрдэм боловсролоо огоорч хунд муу хэлэгдэж яваа шуу дээ. энэ явдал түр зуурийн нийгмийн үзэгдэл аж бдал гэдгийн монголжингоо нар минь ухаарч эрчүүдээ хайрлаж яваарай,цагтаа тэд нар чинь дэлхийг чичирүүлж явсан цуутай эрчүүд явсан юм шүү. ок?

  8. hatan haan says:

    яаг л хэллээ дээ

  9. hatan haan says:

    болороо сн бна

  10. boloroo says:

    zugeer unuudriig xarii l daa xumuusee. Erchuud arxi uuj baina, xuuxen erguulej baina, ajilgui yawj baina, exnereree tejeelgej baina. Ingje yawaa erchuudiin too udruus udurt nemegdej bna. Er n arxi uuj ajil xiij chadaxgui bolson bolxoor yalt ch ugui amdralaa awch garaxiin tuld, ur xuuxdee ulsguxguin tuld, amdralaa awch garaxiin tuld emegtei xun busee changalaj baina (zarim xeseg emegteichuud). Ter busee changlaj udurjin shunjin ajillaj yawj baina. XArin zarim xeseg n iim er xuneer yax we geed salaad yawj baina, xuuxddee uuriiguu l bolgii geed. Tegeed gantsaaraa uldsen er n buur arxi uuj buur xesej zambaraagaa aldaj bainaa. Niigem xetsuu baigaa maan unen gexdee neg yumiig bid oilgox xeregtei. Yu gexeer niigemdee buruu uguud ene tsag muchid tursunduu xaramsaxgui xarin tuunii orond ger buliin jargaliig olox xeregtei baidag. Ger bul dotroo jargaltai baixad tuxain ger bul ulam ungu orj ulam ajil torol n butej ulam olz omog n nemegdej yawna. Ezen xxicheewel zayaa n zaawal xicheedeg gej uwgud maan demii neg xeleegui bolow uu. Mungu tengerees unaj irexgui, neg l udur az jargal tolgoi deer chin buuxgui. Xun uuruu tuuniigee buteej yawdag yum, exleed ger bul dotroosoo bas ooroosoo exlex xeregtei. Ger bul dotroo jargaltai baixad yaamr ch er xun ger luugee yarna, yamar ch em xun bayartai n argagui nuxur xuuxeddee saixan xool xiigeed ugnu. Setgel taiwan bxad xen n xenteiee xereldex we dee. Xaraaliin ug bie biendee xaramgui xelj baina. Unuudur xelsne ug amrgaashiin setgeliin sharx bolj uldedgiig anzaardaggui. Margaash gej udur bxgui yum shig bie bieniixee setgel yum xiij baina. Unen biz dee? Tiim bolxoor er em gexguigeer asuudliig dor doroosoo xaigaad exlex xeregtei. Ger dotorxi asuudlaa shiideegui baij aaw eejinxee ax egch duugiinxee ger dotorxi asuudal, ajil torol, uls ornii asuudliig shiidej chadna. Setgeleer unalaa er emgui showdaj baina. Mungugui gesen xirnee xunees zeeleed ch uuj baina. Medeej niigem xetsuu bgaa bolxoor stress-tei amdral bailgui yaxaw. Stress-ee tailaj bgaa xereg bx. GExdee oor argara tailax bolomj bxgui yu? Arxi uusan xun chin yamarch xunigi saixna bolgoj xaragduulaj untaj xewteed tsaashlaad aywdag. Xar arxi gedeg chin xar mortei baidag, enger xormoin buzar gedeg chin xuuxdiin chin tolgoi deer buudag. Ooriigoo, ardaa uldeex max tsusnii dusal – ur sadaa, chamd itgeed xairlaad suusan xani ijlee xairlaad exlexed ayandaa tus nemer boloj mungu olmoor, ajil xiimeer, arxinaas xolxon nuguu xed ruugee yaran xarix geed l shine amdraliin zam exlene. Er n sul em n xuchtei bgaadaa asuudal bishee. Exleed uursdiinxuu l tolgoig ugaax xeregtei. Tegexgui bol uls oron maan boloxoo blaa shuu zaluusaa xuuxnuudee. negiig bodoj xoyoriig tungaagaarai. Amjilt

  11. altmaa says:

    Нийтлэл бичсэн хүн унэн бичжээ.Өнөөдөр яг л ийм байдал үүсчихээд бна.Эрчүүд боловсролдоо эхлээд анхаар.Боловсролтой хүн хариуцлага гэдгийг ухамсаралана.Нийгэмд ажил төрөлтэй,тодорхой байр сууритай хун архи уух завгүй,орлого мөхгөтэй ,гэр булээ аваад явж чадна.Бүх эрчүүд ингэж чадвал улс хөгжинө,ядуу гэр бүл ,гудамжны хуухэд үгүй болно.Үнэхээр эрчүүд гуйцэд боловсроогүйгээс ганц бие өрх толгойлсон эмэгтэй,траншэйний хүүхдүүдээр момгол орон дүүрчээ.Анхаарах цаг болсон бна.

  12. MISHKA says:

    ardchilsan niigem baigaagui bolohoor shu 😛 balai ym alddin be

  13. MISHKA says:

    buh erchuud emegteichudes muu yavaad bn u? ert tsagt ardchilsan niigem baisan bolohoor l buh ymand emegtei hun hoshuga durdeggui bsan gj bodoj bn. odoo harin erh durara bolohor hun gdg uidamhai bolohor emegtei humuus ym buhniig hiij uzser l tgj bga bh. gehdee yahav deer durdsan buhen unen l ym. bas arai buh eregteichuudig myarch bga gj helj bolku shd. ar geree aytaihan avch yavaa, nuruun deere uurch yavaa ger bule gsn setgeltei saihan halh zaluus bga shd mongold. nudend haragdaj baigaagara l amidralig tosoolj bolohgui biz de? tegvel bidni zarimin huvid dalai gj ugui bolno tmu? erchud yagad alinga aldad bga n bas oron toogos bolj bj boloh l ym, zaaza bi sain medeh bish dee demii balai ym bichij suuhaar yavj heregtei ym hiiy daa… 🙁

  14. setgegdel says:

    залуучууд гологддог болчихсон юм бишүү.

  15. Baganaa says:

    Нэмж хэлхэд яаг онгорсон 2009 оний 10 сараас оноодор болтол тоолоод узсэн чин жилд бид нар 3-4 хон удаа л бааранд орсон бна.

  16. Baganaa says:

    Хаа газрийн хуухнууд бугд адилхан. Бугд эрчүүдээ муулна. Би гадаадад олон орний хумуустэй ажилж, сурж амидардаг. Дан ганц монгол эрчүүд архичид биш.

    2-рт би эр хун олон монгол залуутай найзалдаг бид нар архи уудаггуй хаа ганз (торсон одор, баяраар л жаахан пиво уудаг). Найз охидууд хуухнууд маани лав бид нарийг та нарийн ууж идэх чин их бна боли энэ тэр гэж хэнийх н ч найз хуухэн хэлж бгаагуй.
    Харин ч оноодор баярийн одор миний найз уулдаа л гэдэг.

    Монголийн ёс болхоор баяраар 1 юм задална. Шуугээгээр дуурэн задалсан архи л бна.

    Бидэн шиг залуус олон л бдаг байх.

  17. zaluu says:

    erchuud maani iim baidaltai baigaa ni uneneen gehdee iim emegtei chuud ta nariin zolios bolson l humuus shuu de
    manai etseg ehchuud emegteichuud ta nariig hunii gar harj amidrah bolhoor yadaj neg bolobsroltoi bolgoy geed deed surguulid yabuuldag ni unen shuu de erchuud bidniig bol har bol ajil hiigeed amidraad yabaad baina gej boddog bolhoor ter zolios ni odoo ter muulaad baigaa erchuud bid nar yum
    erchuud bid bolobsrol ezemshisen bol odoo arai oor baih baisan da.
    minii hubid gadaad dotoodod sain bolobsrol ezemshij absan bolhoor sain ajiltai saihan amidraad l yabj baina

  18. WARWAR says:

    HUUHNUUD NI ONDOR SHAARDLAGATAI BOLOOD BGN BISH UU TGD JAAHAN YMTAI L BOL TER NI HOGSHIN EHNERTEI HUUHEDTEI BAIH NI HMAAAGUI SHUUD L ERHTENIIG NI HOHOOD CH BOLOW NUUTSAAR AMIDRAAD TETGUULEH SANAATAI BOLTSON BG SH DEE BAS BOLOOGUI BAAHAN KOREA HUJAA OWGON DAGAAD IH SAWSAGNAAD L BUUR EHNER NI BOLJ GADAGSHAA DAGAJ OCHOOD ODOO ZARIM NI ALUULAAD L CH BAIH SHG HUUHNUUD OORSDOO BOLOHGUI BNAA

  19. эмэгтэй says:

    Сүүлийн үед Монгол залуучууд гэж их бичдэг болж.Үнэхээр болохгүй болоод бичээд байна уу.Эсвэл хүүхнүүд хүчтэй болоод ирэхээр харьцуулахад тийм болоод байна уу. Ер нь эрчүүдийн архидалт, ажилгүйдэл энэ тэрийн статистик тоо нь урьдынхаасаа ямар үзүүлэлттэй байгаан болоо.Бас гэр бүл салалт, боловсролын түвшин энэ тэр нь яаж өөрчлөгдчихөөд байгаа юм.ДОХ,Бэлгийн замын өвчтэй хүмүүсийн хэдэн хувийг эрчүүд эзэлж байна энэ талаар өнгөрсөн , одоо ирээдүйтэй нь биччих хүн байна уу.Тэгэж байж л хэлэхгүй бол гудамжинд архи уугаад тасарчихсан нэг хүнийг хараад л бүх эрчүүд гээд бичээд байж болохгүй.Мэддэг хүн байвал оруулаарай.

  20. JAM says:

    2020 он гэхэд 80-90 хувь гэж арай худлаа байхаа. үнэнийг хэлхэд монгол залуучуудын ихэнх нь сул дорой өөрийгөө голсон, эрдэм боловсролгүй, залхуу гэдэгтэй санал нийлж бна.гэсэн хэдий боловч яг нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлээд явахад эмэгтэйчүүдээс илүү эрчүүд нь илүү амжилтанд хүрдэгийг бодох хэрэгтэй.. монголын эрчүүд эмэгтэйчүүдээ голох цаг удахгүй ирнэ гэдэгт итгэж байна. урагшаа залуучуудаа ……….

  21. lena says:

    сайн уу залуусаа. Энэ иx үнэн үг байна шүү. Манай ээж битгий монголд ирээ, ирж арxичин тэжээхийг xүсээд байгаа юмуу гэдэг болсон бна лээ. Гэрлэx нас болчиxоод байxад xариж xалxын сайxан залуутай суумаар байдаг гэтэл үргэлж л бүтэлгүй юм сонсогдоx юм. Өөдрөг амидралаа аваад явчиx чадалтай болбол эрчүүд мин сайxан л бна.

  22. ******Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ **** says:

    ямар нэгэн нийтлэл орохоороо эр хүн л болохгүй болохоо байчихсан юм шиг..бүсгүйчүүд нь ямар ч алдаа оноогүй өөгүй гэмгүй шиг…заавал хүйсээр нь ялгаварлаж сайн муу энэ тэр гэж талцах ямар хэрэг байгаа юм…хэн хэн нь адилхан ш дээ ..хэсэг бүлэг тиймэрхүү хүмүүсээр бүгдийг нь ийм тийм гээд хамруулаад байх ямар болоо…саараасаа сайн сайхан нь илүү байгаа ш дээ ..ганц нэгхэн тохиолдлоор бүгдийг харлуулж боломгүй …миний монгол эрчүүд минь ухаалаг бай л даа..хүний амьдрал богинохон..хэдхэн бүсгүйчүүдээ хайрлаад халамжлаад байвал болоо ш дээ ..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.