Би сайн халамжтай сайхан хань нөхөртэй. Гэтэл даанч тэр минь үргүй… Олон жил хичээгээд анагаахаар яваад ч болсонгүй. Миний амьдралд ердөө 2 эр хүн л байсан. Гэтэл жил ирэх тусам би гэдэг хүн анхны хайраа дурсан зовдог болчихлоо. Хамгийн гол нь тэр (анхны бүхнээ өгсөн анхны хайр минь) одоо хүртэл ганц бие. Чамд л ганцхан хайртай байсан гэх атлаа намайг хүнтэй суусан гээд аль болох холбогдохгүй байдаг… Тэгэхдээ намайг бодсондоо гэдэг нь илт байдаг… Би нөхрөө хуурч үзээгүйээ. Нэгэнт эхлүүлсэн амьдрал гээд тууштай дэмжиж бас дэмжүүлж хамт ирсэн. Гэтэл сэтгэл зүрх өөрийн эрхгүй өөр юм хүсээд байх боллоо. Би одоо 34-тэй. Хүүхэд өргөж авая гэхээр нөхөр маань эрс дүргүйцдэг. Ингээд л яваад байх ёстой юм болуу гэхээр зүрх сэтгэл эвлэрч өгөхгүй байх юмаа. Надад зүгээр зөвлөмж өгөөч. Заримдаа энэ бүх амьдралаа хаяад анхны хайр дээрээ гүйгээд очихмоор ч санагдах юм… Би гэдэг хүн эмэгтэй хүн болж төрснийх хүүхэд үнэхээр төрүүлмээр байна. Одоо бол миний байдал өдөр бүхэн алкохол ууж байж тайван унтдаг болчихлоо…
cekc.mn дээр ирсэн захидал
27 Comments
Сайн байна уу?
Та хэрвээ өөрөө үргүй баЙсан бол харин танай нөхөр таныг ойлгохын оронд өөр эмэгтэй бодоод өдөр болгон архи ууж байвал таньд сайхан байх уу? ГАНЦ удаа боловч өөрөөсөө энэ асуултыг асууж үзээрэй
сэтгэлээр унаад хэрэггүй ээ ур хуухэдтэй болож л таараа угуй бол хуухэд өргөөд авахгуй юу сайн хун боговол л болно шуу дээ
би ийм асуудлыг өөртөө тусгаж бодож үзсэн. хэрвээ би үргүй бол гэж. би эхнэрээсээ салахгүй, хүүхэд ч өргөж авахгүй. төрсөн ахтайгаа, эхнэртэйгээ ярилцаж ахынхаа үрийг шилжүүлж суулгана гэж… миний ах бид 2ын биеэр нэг л эх эцгийн цус урсаж байгаа. тийм болхоор өөрийн хүүхэд шигээл хайрлана гэж. гэхдээ бусад хүмүүст утгагүй санагдаж болох л юм…
Хатуу ч гэсэн үнэнийг хэлэхэд нөхөрөөсөө сал,өөр зам ч бхгүй.Хүмүүс чамайг амьдралаа бод битгий сал гэж гэж бгаа ч эцэст нь хүүхэдгүй бол ямар амьдрал бнаа.чамайг өтөлөөд эмгэн болоод үхэх үэд төрсөн хүүхэдээс өөр хэн ч чамайг гэхгүй.Одоо цагт өргөмөл хүүхэд чамайг яг өтлөх үэд чинь өргөж харагдаа ч,эсвэл энэ ,,сайхан,, зөвлөгөө өгөөд бгаа хүмүүс өргөж асрах юм уу…Эртхэн амьдралаа бодож хүүхэд гарга,нөхөртэйгээ ярилцаад сал,салахгүй гэсэн ч сал…
чи нөхөр чинь үргүй байлаа гээд архидаад урдныхаа залууг сонирхоод айхдаа яадын.
би бас чамтай ойролцоо насны хүүхэд тээх гээд чаддаггүй бүсгүй байна. тэгэхэд манай нөхөр чамтай адил урданыхаа хүүхэнг бодох биш юун архи дарс. ажиллаж олсон хамаг мөнгөө миний эмчилгээнд зарцуулж байна.
чи яма тэнэгийн. орой болгон архи дарсны юм уугаад байхаар удахгүй мөөгөнцөр чамааас салахаа болиод зовооход л чи ойлгож болих байх.
хүүхдийн хувьд чи эрүүл саруул юм чинь эх болсон нь зүйтэй. чи зөвшөөрөхгүй бол би ганц бие ч хамаагүй ээж болоё гэж нөхөртөө ойлгуул. нөхөр чинь яагаад хүүхэд өргөж авахгүй байгаан.
ууxаа болиоч ээ. сэтгэл санаа тайван байгаад xүсээд сайн сэкс xийгээд бай. удаxгүй үртэй боломз. тогтсон цаг, нэгэн xэвийн байрлалаар үйлдэx нь үр тогтоxгүй байx бас 1 шалтгаан шүү. ууxаа боль. тэгж байгаад гажигтай xүүxэдтэй болвол яана.
Эмэгтэй хун сэкс хийлгуй удахаар бараг битуурсэн юм шиг болдог.Тэгээд харитсаанд ороход анх удаа харитсаанд орж бгаа юм шиг люм болдог,увдуну,бараг л тсоолуулж бгаа юм шиг.Сонсож бхад ийм эмэгтэйтэй унтах ни эрчүүдэд их хуурай ч гэнэ уу,онтсгуй байдаг гэж сонссон.Эрчүүд хариулаач унэхээр тийм хуурай,онтсгуй байдагуу?
Таны БНХАУ-аас хайж буй бараа бүтээгдхүүн,тоног төхөөрөмжийн судалгааг
ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ажлын 2оос 3н өдөрт судалж туслахад бэлэн.
И-мэйл хаяг :TT_MON@yahoo.com
elgemsvv ene tert bigtii itgee naidwartai yum hiih heregtei shdee. bolohgui bol anhnii hairluuga yawsan n deeer dee
битгий уу чамд мэдээж зөндөө зовлон байгаа гэхдээ л архи хэрэггүй ээ Хэтрүүлбэл улам л дордуулах идээ шүү дээ
alkoxoliin nairlagtai noirnii em bdag shde bi gadaadad bdag end bvr haniadnii em ni hvrtel alkoxoliin holitstoi bdag
алкохол гэдэг чинь спирт. Цэвэр спирт ууна ч гэж юу байхав, түлэгдэж үхнэ. Тэгэхээр спиртийн хольцтой ундаа ууж унтдаг бүсгүй байна гэж ойлгоод байгаа. Спиртийн хольцтой ундааг монголоор архи, дарс гэдгийм шүү дээ.
Алкохол гэдгийг нойрны эм гэж ойлгох нь том эндүүрэл.
энэ Со-д тэгж амар эмчлэхгүй ээ,дор хаяж 6 сар эмнэлгийн хяналтанд бж эцсийн ур дүнг хэлнэ гэдэг бололтой юм бналээ тэгээд 2-уулаа заавал бх шаардлагатай гэх,үнэ өртөг ни ч тэгэхээр талийж өгнө ойлгомжтой.тэгж элдэв дээдийн юм бодож бхаар 2-уулаа хөдөө эрүүл агаарт гарч хоол хүнсээ өөрсдөө хийж,ногоогоо өөрсдөө тариж эрүүл тайван амидравал үр хүүхэдтэй болно,тэр их бохир агаар,утаа тортог,гялгар уут гэх мэт та 2-г хордуулах бухимдуулах орчин мундахгуй л бгаа даа.энэ яриад бгаа зүйл хөгжилтөи оронд өдөр ирэх тусам батлагдаад бна даа
за бүр болохгүй бол анхныхруугаа явахгүй юу даа. гэхдээ энэ хүүхэн архи биш эм ууж унтдаг юм биш үү. архи гэж бичээгүй л байна ш дээ. эсвэл ийм нэртэй архи байдаг юмуу. би нойрны эм гэж ойлгоод байгаа ш дээ.
Манай нөхөр бас шинжилгээ өгөөд огт өндгөн эс боловсруулж чадахгүй бол ямар ч аргагүй гэж байна. Бид солонгосын том эмнэлэгт шинжилгээ өгч байгаа. Одоо хаашаа хандахаа мэдэхгүй байна.
зовлон бэрхшээлгүй тогтсон амдрал тамхи архи уруу татаж байна шуу дээ. Хуухэд ажил ихтэй, байнга санаа зовуулна юун архи уух. Та 2-н харилцаа хэндийрсэн юм шиг байна. 34 тэй гэдэг чин залуу биш гэсэн уг. дахин амидрал зохиогоод улам долоон орох ч юум бил уу. одоо байгаагаа ууд ни татаад, хуухэд урчлэх талаар сайн дахин авч узэхгүй ю даа. олон жил ханилсан юм бол хани чини чамайг ойлгоноо.
элгэмсүүгийн хэлдэг үнэн шүү корэад эмнэлэгийн аргаар найдвартай 100% үр суулгаж бгаа шдээ ирж буцах зардалтайгаа 15 сая болох бх сэтгэлээр унаж уудаг чин буруу бн даа бүсгүй мин тэгээд амжилт хүсч бн шүү болохгүй бүтэхгүй зүйл энэ хорвоод байдаггүй юм шүү сэтгэлээр унаад байвал бүх юм болж бүтэхгүй шдээ сэтгэл гундуу үэд сэкс ч гэсэн сайхан болдоггүй юм
энэ элгэмсүү солонгост иймэрхүү бэрхшээл тохиолдсон хумууст тусалж бна гэдл жоохон ажиллиж гуйдийн бхдаа зайлуул
Huuhed hunii amidrald hedii chuhal ch chamaig arhind oruulaad, uur er husuuleed baigaa shaltgaan ni ene bish shig l haragdaj bn chinii bichsenees. Nuhur chini bish chi urgui baigaad huuhed gargadagguigees chini bolood tanai nuhur uur huuhen erguuleed, oroi bolgon dampuuraad baival chamd saihan baih uu? Chi oroi bolgon arhi hanhluulaad uur er husemjleed baidag bolhoor hunii uriig urchilj avchihaad iim ehnertei yaj ch zovoochih yum bilee geed huuhed urguj avhaas aidag ch yum biluu nuhur chini. Chi uuruu uurtuu sain dugnelt hiigeed, amidralaa avch uldehiig hicheevel yasan yum be? Chi tegeed amidraliig ih amarhanaar setgedeg huuhen bn aa. Nuhur chini sallaa gevel chi shuud nuguu zaluugiinhaa uvurt guigeed orchih yum bn l daa tee? Chi iim uchraas burhan chamaig shiitgeed ch bgaa yum biluu? Er nuhruu hundelj,dotor setgelee uudlaltsaj, ehner huniihee uuregiig uhamsarla aa huuheen.
Элгэмсүү эгч дээр очоод л үргүйдлээ нам эмчлүүлж дээ, Сайхан санаанаасаа авах юм аа. Ямар ч ужиг,учир шалтгаантай бсн үргүйдлийг нам эмчлээд л бгаа юм гэнэ дээ. хэ хэ
яанаа ургуйдэлийг эмчилдэг болсон юмуу? корэа ч лаг юмаа,
хуухэд гдг чини хөөрхөн шудэ, гараад ирхэд ни амидарлийн мини утга учир , хуухэдгүй хумуус ч ойлгохгуй л дээ, ямар эрхэм нандин ариухан булбарайхан… хэлээд ойлгуулхад ч уг дутагдаж бна л даа, дэлхий дээрх ганц утга учир ни л болдог юм,
2хон минут орхиод 00 орчихоод ирхэд л хараад унэн сэтгэлээсээ баярладаг хун гээд бод л доо,
http://chamc.co.kr/html/main.aspx
СОЛОНГОСТ НААШАА ХҮРЭЭД ИРВЭЛ ШИЙДВЭРЛЭХЭД ИХ БОЛОМЖТОЙ …ЭНЭ ТИЙМ ИХ СЭТГЭЛ ЗОВООСОН АСУУДАЛ БИШ ШҮҮ ДЭЭ !!! .СОЛОНГОСТ ЭНД ШИЙДЭХЭД ИХ АМАРХАН ТУСГАЙ ЭМНЭЛЭГТ ТОДОРХОЙ ХУГАЦААНД ЭМЧЛҮҮЛЭЭД Л ХҮССЭН ҮРТЭЙ БОЛОХ ИХ ӨНДӨР ХУВИЙН МАГАДЛАЛТАЙ ЖААХАН ҮНЭТЭЙ .ГЭХДЭЭ ҮРТЭЙ БОЛСНЫ ДАРАА МӨНГӨ ОЛДОНО МӨНГӨ ҮРЭЭС ИЛҮҮ ЧУХАЛ БИШ ..ХАМГИЙН ГОЛ НЬ ЭМЧИЛГЭЭНИЙ ЯВЦАД ХАНЬТАЙГАА ЦУГТАА ХАНДАНА ТУУШТАЙ ГАМ БАРИНА..
Нөхөр чинь үргүйдэлтэй гэдэг шалтгаанаар бүсгүй та өдөр бүр архи зооглож, урьд өмнөх өнгөрсөн баларсан хайраа санагалзах болсон юм биз дээ. Шулуухан хэлэхэд та тэвчээргүй, сэтгэлийн хат муутай хүн юм. Танд л гэж хэлэхэд асуудалгүй амьдрал гэж байхгүй.
Танд л хэлэхгүй байгаа болохоос биш нөхөр чинь танаас илүү шаналж яваа. Та ингэж байхаар архи ууж, өөр эр мөрөөдөхөө боливол яасын?
Ном унш, кино үз, хүмүүсийн амЬдралийг сайин хар л даа. үнэхээр асуудалгүй газар асуудал гаргаад л. үнэхээр хэцүү байвал тэр залуу руугаа гүйлдээ. амЬдрал үргэлжилдэгээрээ л үргэлжилнэ. энд сэтгэгдэл бичсэн, уншсан хүмүүс ч гэсэн амЬдардагаараа амЬдрана.
Yasan ch hetsv ym dee amidral gdg chini….yamarch bsan tanid az jargal hvsie. Harin ter untahda uudag chin ih hetsv asuudal bnada.
аль 15 жилийн өмнөх тэр хөвгүүн тэр зангаараа тэр хэвээрээ байгаа гэж бодож болохгүй. Түр зуурын сэтгэл хөрөлт, ганцаардал байхаа. Үргүйдлийг солонгост нам эмчилдэг гээ биз дээ. Эцэст нь ЧИНИЙ өөрийн сэтгэл чинь хувирсан бол, бас хэн хэнд нь адилхан хайртай ч юм шиг санагдаад байгаа бол хэн хэнтэй нь л хамт бай. Өдий насны хүүхэн ойлгох л байлгүй