Интернэт болон мэдээллийн технологийн давуу талаас болоод дэлхий хүртэл хавтгай болж байна гэж ирээд л шуугих болж. Хэрэв та хүүхэдтэй бол доорх зүйлсийг заавал мэдэх хэрэгтэй. Яагаад гэвэл интернэт нь бүгдэд нээлттэй болсон учраас хүүхдийн цав цагаан цаас шиг сэтгэхүйд юу ч санал болгож мэднэ шүү дээ. Иймээс таны хүүхэд гэртээ, сургууль дээрээ интернэт хэрэглэдэг бол та дараах зүйлсийг анхаар.
1. Юуны түрүүнд хүүхдийнхээ интернэт хэрэглэх эрхийг шууд хасч хэрхэвч болохгүй. Хүүхэд хориглосон ч яаж ийгээд л интернэт ашиглах бөгөөд бүр муугаар бодлоо гэхэд таныг үзэн ядаж магадгүй шүү.
2. Хяналт тавьдаг програмуудыг боломжоороо хэрэглэ. Жишээ нь Спикер Группийн бүтээсэн Bossblock програм нь тухайн компьютерийг ашиглах хугацаанд 10 минут тутамд дэлгэцийн зургийг авч хадгалдаг тул таны хүүхэд тэр болгон аймшгийн сайтуудаар тэнээд байж чадахгүй. Гэхдээ ямар ч сайн хяналтын програм байлаа гэсэн 100% итгэх арга байхгүй. Харин ажилладаггүй ч хамаагүй ийм програм тавьсан шүү гэхэд л байгууллагын ажилтнуудын хэтэрхий замбараагүй байдал шууд алга болж байсан туршлага бий. Тэгэхээр хүүхдэд сайнаар нөлөөлөх нь тодорхой.
3. Орчин үеийн техник технологийн талаар та өөрөө сайн мэдлэгтэй, мэдээлэлтэй бол. Тэгэхгүй бол хүүхдэдээ мад тавиулах болно. Тэр тусмаа интернэтийн тухай сайн мэдэж авах нь зайлшгүй. Үүний тулд та өөрөө боломжийн хирээр интернэт ашигла. Хэрвээ та интернэтийн талаар хангалттай мэдлэгтэй бол хүүхдэд сайн муу талыг нь хэлж өгвөл тун сайн.
4. Гэрийн болон хүүхдийн компьютерийг харж, хянаж байх газар байрлуулбал сайн. Хэрвээ хүүхэд өрөөндөө компьютерийнхаа ард хаалга руу харан суудаг бол түүний дэлгэцэн дээр юу байгааг ёстой чөтгөр л мэдэх байх. Таныг очиж харах гэсээр байтал тэр бүхнийг зохицуулчихдаг болно.
5. Танайх гэртээ компьютергүй ч гэсэн хүүхдийн чинь найз нь гэртээ компьютертэй л байж таараа. Тэгэхээр боломжтой бол хүүхдийнхээ найзын эцэг эхтэй нь зөвлөлдвөл зүгээр.
6. Блог гэх мэтээс авахуулаад л хэн дуртай нь уншиж, мэдээллээ үлдээх хэрэгсэл түгээмэл болчихсон. Гэвч хувийн амьдралынхаа талаар хамаагүй бичиж болохгүй. Тэр тусмаа хүүхдүүд. Юу бичиж болох, юу болохгүй талаар сайн зөвлөж, ярилцах хэрэгтэй.
7. Элдэв төрлийн сэтгэгдэл, блог, уруу татсан мэйл, мессэж зэргийг үл ойшоох, үл хэрэгсэх, алгасах сэтгэхүйг суулгаж өгвөл хамгийн сайн. Энэ бол хэрэгжүүлэхэд хамгийн хэцүү заалт боловч хэрэгжүүлж чадвал хамгийн үр дүнтэй заалт юм шүү. Энэ бол зөвхөн интернэт хэрэглээтэй ч холбоотой биш, бүхэл бүтэн хүмүүжлийн асуудал яригдах болно. Үл ойшоох гэдэг нь чухал үг юм шүү. Тэрнээс хэт үзэн ядах, эсвэл хэт дурлах зэрэг нь аль аль нь зохимжгүй. Зүгээр л орхичих хэрэгтэй. Албаны овчарка нохойг сургахдаа танихгүй хүнийг үл ойшоох гэсэн командыг сургах гэж үйлээ үздэг юм. Танихгүй хүнээс идэх юм авахгүй, эрхлэхгүй, дагаж явахгүй бас шууд дайрахгүй, архирахгүй. Зөвхөн өөрийн эзний командаар л үйлдлийг гүйцэтгэнэ. Бусад үед тайван, энгийн байх ёстой.
8. Хүүхэд тань буруу чиглэлийн агуулга, сайт руу орсон бол танд мэдэгдэж байхыг зөвлөөрэй.
9. Хүүхэд тань нэгэнт буруу нөлөөнд ороод байгаа эсэхийг ажиглаж байх хэрэгтэй. Өрөөнд нь гэнэт ороход интернэт броузераа унагах, компьютераа шууд унтраах, дэлгэцээ хаах, нөүтбүүкээ далд хийх, байнга ийш тийшээ хялам хялам хийж байгаа бол гарцаагүй л ямар нэгэн юм болоод байна. Энэ чигээр нь орхих, тохирсон арга хэмжээ авах эсэхээ та л мэдэж дээ.
10. Нэгэнт таны болон бусад хүүхдүүд дийлдэхээ болиод “буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу” гэдгийг үзүүлээд байгаа бол эрх баригчид болон интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компани, эсвэл хүүхдийн хүмүүжлээр дагнан ажилладаг байгууллагад хандан тусламж үсээрэй.
Компьютер Таймс
8 Comments
Huuhdinhe messejiig yu hiidgiig geh met huvin asuudald ni oroltsohgui bh ni zuitei esvel huuhdedee yu hiidge mun huuhed chin yu hiidgee shalguulj bh huvaaritai bai. Etseg eh blaa ges huuhdiinhe haan ni bhgui shde
Eooo tgd huuhdiinhe yu hiidgiig bnga shalgaal te huuhdiinhe yu hiidgiig shalgah erh bhgu zuvhun tarhi tolgoi ni mangt boltloo ih ashiglahgui gesnii uudnees internet ashiglahltiin hugatsaand l hyazgar tavih heregtei
huuhed tom bol ymar 1n proggramm ashiglaad ymarch nmer bhgui gj bdoj bna odoo uyiin proggramuudiig hraad bhad hynaltiin programmiig madand oruulah ochnoon programm bna tm uchraas yor huuhdees ooroos ni shaltgaalna t1 huuhed bl gaj donton uhaantai huuhed bol internetiig zov l hreglene
шал балай юм аа. ХАХА интэрнетийн хураа нтр гэн үү ХАХАХ ЛОЛ
ТОНИЛ ЦААШАА… ПИ*ДА МИНЬ !!!!
Таны БНХАУ-аас хайж буй бараа бүтээгдхүүн,тоног төхөөрөмжийн судалгааг
ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ажлын 2оос 3н өдөрт судалж туслахад бэлэн.
И-мэйл хаяг :TT_MON@yahoo.com
Zaa neg 10’aas doosh nasniihniig bol programaar hynaj bolno, deeshleed irvel nuguu programaar chn aygui bol etseg ehiigee hynana shdee hahaha.
1ст унэн шуу