Мөнгө хэрэгтэй гээд ороод ирвэл би яаж хандах ёстой вэ?

Сайн байцгаанауу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би одоо 22 настай саяхан сургуулиа төгсөөд монголын олон боловсролтой залуучуудын орохыг хүсдэг газар ажиллаж байгаадаа баяртай байгаа. Миний найз залуу надаас 6 насаар ах би түүнтэй учирсандаа хязгааргүй их баярладаг яагаад бид нэг нэгнээрээ бараг амьсгалдаг учираас бид цуг ажилладаг юм л даа. Мэдээж хүний л амьдрал учираас асуудал гаралгүй л яахав. Манай найз залуу өмнө нь хүнтэй сууж хүүхэдтэй болж байсан. Тэр эмэгтэйг би тийм үзэн ядахыг хүсдэггүй мэдээж хүүхэд өсгөж хүмүүжүүлнэ гэдэг амаргүй даваа учираас. Гэхдээ тэр их аюултай эмэгтэй юм шиг санагдаад байгаа. Нэг удаа надлуу утасдаад чиний сайхан амьдарахыг харнаа гээд их загинасан би айсан. Гэхдээ хэлэх үгээ хэлсэн лдээ чиний үгүй хийх шахсан бүх зүйлийг сэргээх гэж би хичээж байна битгий намайг зовоогооч гэж хэлсэн. Манай найз залуу энэ бүхнээс болоод их шаналдаг их уудаг байсан одоо бол ирээдүйн амьдрал үр хүүхдээ бодоод тийм байхаа больсоон. Би хүүхдээ өсгөж чадахгүй байгаа бол аваад өсгөдөг ч юм билүү гэж бодох юм. Манай хүн болохоор яах гээд байгаа юм бэ чамд л гай болно би чамайг тэгж зовоомооргүй байна гэдэг. Би одоо яах ёстой вэ. Нэг л өдөр хүүхэд сургуулид орлоо мөнгө хэрэгтэй гээд ороод ирвэл би яаж хандах ёстой вэ. Чин сэтгэлийн зөвлөгөө өгөөч.

cekc.mn дээр ирсэн захидал

30 Comments

  1. sarnai says:

    Нийтлэл бичсэн бусгуйд хүмүүс хариулт сайн өгсөн бнаа. Харин сэтгэгдэл бичсэн Бусгуй өгүүлсэн нь -д хэлэхэд 4 хэн настай хуухэд та 2-г тэврэлдэхэд дундуур орж бнаа гээд гомдоод бх ямарч шаардлага бхгуйээ. тэр жаахан хуухэд та 2-г салгах гэсэндээ биш та2-г гурвуулаа юм гэдгийг ойлгуулах гэсэндээ, бас эцэг эхийгээ хайраар бялхаж бхийг хараад өөрөө ч бас тэр хайранд хамт бхийг хүсээд л дунд чин орж бгаан ш дээ. Төрсөн үр хуухэд ч мөн адил эцэг эхийгээ тэврэлдэхийг хараад дундуур ороод ирдэг юм ш дээ. Тэр үед нөхөр бид 2 баярлаад хүүхдээ үнсээд дундаа тэврээд оруулдаг юм.За тгд ийм жаахан зуйл дээрээс харвал хойд эхүүд бол хүүхдийг төрсөн эх шиг нь хайрлаж чаддаггуй л юм бна даа. Нийтлэл бичсэн бүсгүйд хэлэхэд нөхрийнхээ хүүхдийг өөр дээрээ авна гэдэг чин чи өөрийгөө л бодсон юм шиг санагдаад бна, хүүхдийг нь өөр дээрээ авчихвал эхнэрлүүгээ ярихгуй , очихгуй, эхнэр ни мөнгө нэхэж ярихгуй гэсэн хувиа хичээсэн л бодол бна. Хуухдийн төлөө гэсэн юм чамд юу ч алга. Тэр муу хуухэд чиний гараар орвол их зовох юм бнаа, чи ч мөнгө төгрөгөө харамлаад их харамч юм бнаа. Тэр хуухэд ээжтэйгээ хамт байг, аав нь бол мөнгө төгрөгөөр байнга туслах ёстой шүү. Чи үүнийг нь зөвшөөрөх хэрэгтэй, хэрвээ зөвшөөрч чадахгуй бол наад залуугаа эхнэр хуухэдрүү нь явуулаа. Чи нэгэн эмэгтэй болон хүүхдийн зовлонгоор жаргал хийх гээд хичээсний хэрэггүй дээ.

  2. me says:

    сайн уу чи яг л над шиг байдалтай юм байна миний нөхөр бас надаас 6 ах урд н амидралтай байсан 1 хуухэдтэй бид 2 гэр бул болоод 2 жил болж байна хуухэдгүй суухааса өмнө 4 жил үөрхсэн хуучин эхнэр н бас л надру утасдад доромжилж өгсөн байнга мөнгө нэхдэг манай нөхөр ч байнга мөнгө өгдөг хамгийн гомдмоор н тэр хуухэн утасдад намайг доромжилход манай нөхөр намайг өмөөрч юу ч хэлээгүй мэдээж бид 2 муудалцсан гэтэл надад энэ чин миний хуухдийн ээж би юу ч хэлэхгүй гэсэн энэ явдал жилийн өмнө болсон л до гэхдэ би мартаж чадахгуй байна одоо хуртэл би өр н хэн юм бэ гэдэг бодол толгойноос мин салдаггуй юм нэг тийм гацчихсан чамд гэж хэлхэд тэр хунээ сайн судлаарай да эхний 2 жилдэ хуухэд гаргаж хэрхэв ч болохгуй шүү хүн болгон өөр л дө гэхдэ урд н амидралтай байсан гэдэг бол жирийн хунээс илүү их асуудалтай байдаг юм шүү тэр хуухэн ирж мөнгө нэхэх н баталгаатай чи нэг өдөр залхана тийм болхоор сайн бодоорой чин сэтгэлээсээ зөвөлгөө өгсөн шүү сайн бодоорой би яг л чиний эхлэх гээд байгаа амидралийг эхэлчихсэн болхоор хэлж байна сайн бодоорой тэгэд аз жаргал хусэй

  3. m says:

    наад залуу чинь бүтэхгүй ээ. өмнөх амьдралаа бүрэн шийдээгүй байж дараагийнх гэж байхгүй. тэгээд ч та 2 харш жилтэй юм байна 6 насны зөрүүтэй бол. дээрх хүмүүсийн зөвлөлгөөг сайн унш. ялангуя эмэгтэйн өгсөн зөвлөлгөөг. айл гэр үймүүлж хэрэггүй шүү. их юм унш даа. хүн болох болоогүй ээ. их юм мэд. дээд сургууль, том компани нтр бол юу ч биш. амьдралын их сургууль…

  4. kkk says:

    Huuhed ni mah tsysnih ni tasarhai ni shuu dee. Hairtai gej syychaad ur huuhdiig ni hairlahgui yum bol yah gej syysiin. Uhen uhtleel ur huuhedtei ni holbootoi bnashdee. Salsan ehner ni aihtar huuhen bval chamaig jiremsen bolood gedsee chireed yavj bhad chine nuuree ygaagaad nuguu hyvtsasaa umsuud nuhruu bytsaaj avahaar buhsuu durneshdee . Chi bol ter nuhurtuu tui ch holboo bhgui hun shuu dee chamaig dahiad heneer ch solij magad. Tiim bolohoor tsaashid ylam l hetsuu l bnodoo. Emegtei humuus bugd ijil zovlontoi humuus shuu.

  5. sole says:

    эхнээсээ гуравт сэтгэгдэл бичсэн zochin бүгдийг хэлчихсэн байна шүү дээ.тэр эгчийнхээ үгийг ав.

  6. busgui says:

    bich gesen ah huuhedtei huntei suusan ehner ni ungurtsun huuhed ni irj ochin bdag amraltaaraa eejiinh ni emee ni hardag ungurhuur ni bid 2 avna ter ehneriinh ni hadam eej ni bainga tiim mongo iim mongo negj yvuul geed l bainga l nehdeg bi yuch heldeggui uul ni huuhdiig ni neg musun uur deeree avchie geheer emee ni ugduggui namaig uhheer av geed tegeed l huuhed ni nadad ovoo tasaad naddeer bid 2deer ireh uedee saihan aashtai bdag tegeed l emeedeeree ochchood irheeree sonin boltson nadaa durgui boltson ted nar ni ug zaadag bh hetsuu shuu hunii amidral ter tusmaa buur joohon uhaan oroogui bhad ni l eej gej duuduulj usguhgui bol uhaan ortson yum meddeg huuhed estoi aimar yum bnalee bi hunii huuhed muulj bgaan bish hunii hun bol huniih l bdag yum bnalee bi ter huuhdiig zagnaj muuhai harhaasch aidag hunii huuhed ad uzsen yum bolno gej bodood 4hon nastain murtluu namaig hun chinee boddoggui yum hum avhuulah nadtai uldheeree eej geed aaviigaa ajilaa taraad irheer ni namaig eruusuu toodoggui hun bainch gej boddoggui aav ni namaig unsheer uilaad l teverheer dunduur orj ireed hevtchine bi toodoggui toohgui huuhed yum chini gej bodhiig hicheedeg teghed ter huuhed minii ene bodliig uguisgeh yum 4hun nastai chi minii eej bish gej nadad helsen bodvol ter taliigaachiin ger buliinh ni humuus zaaj ugdiin bailguideee esvel ter huuhed tiim muuhai bodol aashtai yumuu bi baga bagaar aavaas ni zaigaa barij bgaa neg l udur ter huuhdees bolj bid 2 hereldej salna bich tevchihgui bh zaluu hun uchiraas erthen amidralaa bodie ter huuhed ch uur hoid ehiin gar haraad namaig uurt ni ymar sain eej bh bsaniig haraasaa oilgoosoo gej boddog aav ni ch bas medereg bi unheer sain hun bsan etsesd ni ter hunii huuhdees bolj muu hun bolj bna aliin bolgon ter huuhed aavd ni taalagdah gej hicheeh yum zalhaj bna

  7. Ramirez Sanchez says:

    Чам дээр тэгэж орж ирэхгүй л дээ!!!

  8. aagii says:

    чи ч бутэхгүй хуухэн бн даа наад хар юм чини ч гэсэн бутэхгүй дуурчихсэн гар бн шд ээ хүүхдээ авчирч осгий гэж байхад чамд гай болно гэж хэлсэн ч гэх шиг үр хүүхдээ тэгэж хэлж байгаа гар бол чамайг хаяад явахаасаа сийхгүйл гар бн одооний энэ хүүхнүүд ямар аймар болчихсон юм бэ дандаал оороосоо ах гэр бүлтэй хүнийг үүймүүлж явахийн монго нэхвэл яанаа ч гэх шиг нэхэж л таараа шд тэр чини нэхэх эрхтэй мэдэв үү үр хүүхэдийг н төрүүлчихсэн эхнэр н юм чиниэнэ мангар хүүхнүүдэдхэлхэд ингэж бэлэн юмхайж гэр бүл үймүүлэхээ болимоор юмаа

  9. Ganbaa says:

    сайн бн уу?
    чи сэтгэлээр унэх хэрэггүй дээ, нухруу сайн ойлгох хэрэгтэй тэр шаналж л байга чамайг гомдоомооргуй уурийнхээ хийсэн балагт хутгахгуй гэж тэр бухнээс чамайг харамлаж л байга чи нухруу ойлгоод энэ бухнийн хамтдаа ярилтсах ни зуйтэй байхаа( 2тийшээ болхийг л чин сэтгэлэсэ хусэхгүй байга бол ярилц яах талаар хэлэлц) хуухэд гэдэг чини нандин эрдэнэ чамайг хайралдаг шиг туунийгээ ч бас хайралдаг сандаг л байга. хуухдийн мунг тугруг янзан бурийн асуудал бол одоо дуурсэн хэрэг хайртай л бол би чамайг ойлогноо гэсэн угтэй агаар нэг, тэр жаахан амитаний сэтгэлийг бодоод унчун биш бутэн байх сэтгэлийн бодоод уурийгоо бодолгуй бусдийг бодоод уулзуулхал хэрэг авсан юмий чини угух л хэрэгтэй. юл шалиаа аж дээ байр савийг чини авий гээгүй л бол чамаас мунг нэхээгүй л бол яахавдээ авийн цалин чини цалин нийлхээр болж л бга блгуй дэ гайгуй ажил хийж л бга бол болхол асуудал тэрэнд санаа зовох хэрэггүй би хуншдээ гэдэг бодлоо би гэдэг бодлоо хае, гол ни оюн ухаантай хун л юми чини сайн муу бичсэн энэ хумуусийг уунийг бичэж буй намайг тоолгуй уурийгоо л чаган чи бол чи шуудээ дун гаргах хун чи л ууруу хайртай л бол энэ бугдэд санаа зовох хэрэггүй одон харваж шоо цайгаагуй бол болж л таараа. тэр хуухэд л урувдултэй шуудээ одоо чи л энэ бухэнд зохитсуулалт хийн. амиаа хучээлгүй би гэсэн бодлоо хаеж байж л сайхан амидрах юм шуу,

  10. zochin says:

    Дөнгөж 22 хон настай юм байж хүний нөхөр булааж ,алаг баячан үрийг нЬ өнчрүүлчихээд ичих ч үгүй нэхээгүй асуугаагүй аваагүй ирээдүйн мөнгөний төлөө үхчих гээд энд ингэж бичиж суудаг чи ч естой нөгөө амилсан шулмас ньбайнадаа! Чам шиг ийм эргүү хүн чанараа алдсан хормойн донтой эргүү малнуудаас болж хичнээн гэр бүл салж, хичнээн үрс өнчирч байгааг мэдхүү? энгэртээ сүүтэй эх хүнийг, хэнд ч гэмгүй нялх үрийг гомдоосныхоо хариуг чи хангалттай амсах болноо.тэр эмэгтэй зөв хэлсэн байна чи хэзээч сайхан амьдрахгүй.одоо ч болтугай алдаагаа засаж зөвөөр амьдар эргүү мал минь! чамд хэлэх муу үг үнэхээр алга хорон санаатай шулмас минь! чи заавал хариугаа хүртэнэдээ!

  11. Tushig says:

    Чи найз залуутайгаа харш жилтэй юм байна.
    Одоо ингэж бодож байгаа юм чинь чи наад асууж байгаа зүйлээ хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн үг.
    Хуулийн дагуу хүүхдийн тэтгэвэр тогтоолгосон нь дээр. Хувиа хичээхгүй амьдарч чадвал болох л байх, чадахгүй бол залуу байна ярах юу байна.

  12. altmaa says:

    уучлаарай ,энэ комэнт нийтлэл андуурч,ууг ни Дэрэмд бичсэн юм.

  13. altmaa says:

    Зочинд хэлэхэд Элгэмсүүд Боогий 13 танилцах хүсэлт тависан бна лээ.Нээрээ энэ сайт-с хос төрөх байхаа.Надад сайхан л санагдаж байна.Ягаад нээрээ болохгүй гэж.
    Харин нийтлэлийн эзэнд хэлэхэд хэцүүл залуу байж.Гээд одоо жинхэнэ амидрал,хайа хайж бгаа бол сайхан л хэрэг.Эрэгтэй ххүний амидрал 40 насанд эхэлдэг юм бишүү.Тэгэхээр болоогуй бнаа.Тэгээд ч чи олон орноор явж бсан бол амидрал уугаасаа эрт зохиохгүй бгаа биз дээ.Эдийн засгийн болон,сэтгэл санааны хувид тогтоод ирэхээрээ 30 нилээн гарч бай эр эмгүй амидрал зохиодог штээ.Энэ бол нэг талаасаа их зөв санагддаг.
    Тийм болохоор өөдрөг бай.Одоохондоо чи унэхээр хайрын эзэн болох бусгуйтэйгээ учраагүй л яваа юм бна.Уугаасаа хүнээ олохоор их амархан шийдэгдэг юм бишүү.Тэр болтол хүлээж,найдах хэрэгтэй

  14. saraa says:

    Umnu amidral zohioj bsan huntei syynaa gedeg chine iimerhuu asyydal uusehgui geh batalgaa bhguishdee. Syrgaltin tulbur, hicheeliin heregsel, Uvduj zovoh bolgond aaviig ni dyydna, Udur dytmin idej yyh yumiig ni hurtel avhyylah heregteishdee.Tegeed tomorson hoino ni mashin tereg bair hurtel avch uguud tysad ni gargaj ugnushdee. Negent l etseg ni unenees hoish ytasdaal mungu tugrug neheh heregtei uur yamar ch zam bhguishdee. Aavtai ni oir dotno blgaj, amraltin udruur ni aavryy ni yavyylna geed l etses tugsgulgui urgeljleed bnadaa hu. Iimerhuu yumand yyjyy handahgui bsan yum bol yah gej syysiin. Odoo jinhene chini hair ilerch garnadaa.

  15. altmaa says:

    Гэр бүл салалтаас болж өчнөөн хүүхэд өнчин хоцорч,гудамжинд гарч,бусдын дарамтанд орж,өлсөж цангаж,хог мэт үзэгдэж бгаа ни өмөөдрийн мгл-н эмгэнэл.
    Иймд чи эхлээд хүн гэдэг талаасаа,эмэгтэй хүн талаасаа маш ухаалаг байж ,тэр хүүхдийг эцгийн зугээс санхүүгийн болон сэтгэл санааны,эцгийн хайраар бүрэн бүтэн байлгаж анхааруулах тал дээр чи голлох үүрэгтэй гэдгээ хэзээ ч битгий мартаарай.
    Албан ёсоор өгөх ёстой бүх юмыг хуулиар тогтоолгон өгөхөөс гадна ,тэр хуухдийг эцэгтэй ни сайн уулзуулж учруулж байх хэрэгтэй.Үндсэндээ чи тэр хүүхдийн эхээс ни өөрцгүй эх ни болж чадах хэрэгтэй.
    Харин хүүхдийг өөр дэээрээ авна гэдэг дэмий биз.Эцгээс ни салгаад бас эхээс ни салгаж болохгүй.Ер ни бол хүний амидралд бусдын жаргалыг булааж,өөрөө жаргана гэж хэзээ ч байдаггүй юм билээ.

  16. avatar says:

    deer neg hun helsen bn shdee. uridah amidralaa shiidej chadahgui baigaa hun yaj shine amidral ehluuleh ve gej. ene dund chi l hohirno. erthen zamaa bodson deer baihaa.

  17. Цэцэг says:

    Чи хэтэрхий юм үзээгүй, зөвхөн хар амиа бодсон хүн санагдлаа. Тэр эмэгтэйг буруутгах шалтаг чамд лав байхгүй. Магадгүй танай нөхөрт бол байгаа л байлгүй. Арай уужуу хандсан нь дээр байх аа.

  18. angel says:

    Гэхдээ тэр их аюултай эмэгтэй юм шиг санагдаад байгаа… гэнүү харин чи өөрөө ингээд муу санаалаад сууж байдаг их аюултай хүүхэн байна даа. Төрсөн үр нь юм чинь мөнгө өгөлгүй яадийн эмэгтэй хүн ганцаараа хүүхэд өсгөнө гэдэг угаасаа хэцүү. Та 2 ч бас амьдрах гэж байгаалдаа гэхдээ тэр хүний чинь төрсөн үр нь л юм чинь мөнгө харамлаж болохгүй ээ. Чам шиг ийм санаатай хүн хүүхдийг нь аваад бүүүүүр ч хэрэггүй нялх амьтныг насаар нь зовоох гээ юу. Чи харж хандаж, өсгөж үнэхэээр чадахгүй. Зүгээр л хуулийн дагуу ном журмаар нь тэтгэлэг нтрийг нь өгөөд явж байсан нь дээр.

  19. uranzurag says:

    үнэн шүү,, чи тэр эмэгтэйг дүгнэх бас үзэн ядах шүүх эрх байхгүй.
    та 2 ярилцаж байгаад хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нь маш зөв, та 2т ч дарамт багатай.
    тэр хүүхдэд идэх хоол өмсөх хувцас гээд бүхийл зүйлээр нь хангахгүй ч шүүхээр тогтоох мөнгийг сар сард нь өгөөд явбал аль аль талдаа амар. харин ээж нь хүүхдээсээ татгалзаагүй тохиолдолд та 2 өөр дээрээ аваад дэмий зүйл.
    хүүхэд буруугүй учираас аавтай нь уулзуулах тал дээр битгий хориг тавиарай.

  20. usukh says:

    чи салаа наад банзал 6 ах юмний хөрөнгө хогшилд бүү шунаа

  21. эмэгтэй says:

    УРЬД ӨМНӨХ АМЬДРАЛАА ШИЙДЭЖ ЧАДААГҮЙ ШИЙДЭЭ Ч ҮГҮЙ БАЙГАА ХҮНТЭЙ ЦААШИД ЯАЖ АМЬДРАХ ЮМ БЭ.БАС Л БӨӨН АСУУДАЛ ГАРААД Л БАЙНА ГАРААД Л БАЙНА ГЭСЭН ҮГ ШД.БИ ЛАВ СЭТГЭЛЭЭ ТАТАЖ АВААД САЛНА.ТЭР 6 АХ ХҮНЭЭР ЕР НЬ ЯАХ ЮМБЭ.САЛААД ӨӨР ЗАМ СОНГООЧ.ЮУН ГЭНЭН ЦАЙЛГАН ЮМ БЭ ХҮНИЙ ХҮҮХЭД ӨСГӨНӨ Ч ГЭХ ШИГ.АМЬДРАЛД ЖААХАН БОДОЛТОЙ ХАНД

  22. tsashan says:

    овоо муу гар уу чи аан чи нэг хуухэдтэй улдээд бух зуйлийг чи уурээд амидраад уз дээ авахгуй байхийг чини харий чамайг гээвэл таарна

  23. Hi says:

    Huuhed buruugui e , gehdee etseg n uguh yumaa uguh l uuregtei, chamd ter hamaagui ,huuhedtei huntei suusan n chinii buruu bsh/ gehdee chamtai suuhdaa saltsan bsan bol/ gehdee naiz zaluudaa ter huuhded uguh estoig n uguuleh tal deer n horilgui demjih heregtei, huuhed n uulzay gesen bol uulzuuleh heregtei ternees ter eej yamarch zan ashtai bsan huuhded ter n hamaagui shuu

  24. hn says:

    ой чи би их айсан ч гэх шиг их эрх танхи амитан болтой
    хуний тогооруу хуний оүөрлүү онгийсон чи
    сайханаа узэхгүй ээ
    удахгуйц хамайг ч бас хаяд оор хуухэнрүү ыүнаа наадах чин

  25. sar says:

    harin ingeedl uridn ger bultei baisan huntei amidrah hetsuu baidag yumhdee ur huuhedd enee teree geed nasan turshdaa holbootoi baina odoo yaahav anhnaasal medeed amidarsan yum chine oorool shiiddee

  26. azuu says:

    монго нэхэх ч яамай байнаа. 1 л одор аабийгаа нэхээд алдаж оносон бух амидарлаа нэхээд ороод ирбэл яанаааа. монго бол огох хэрэгтэй али болох сайхан хандах хэрэгтэй. тэр эмэгтэйг битгий узэн яд. унэхээрийн аргаа барсандаа л чам руу тэгж яриж байгаа шдээ

  27. vr xvvxed ni l yum chini ogox l eostoish dee.. chi yasan aimar xvvxen be? mongo nexeed orood irvel yaana ch gex shig surguulid orox ni ch envvhend bna a omsox xuwtsas ene teriig ni bvgdiig ni l awj ogox xeregteish de? ta nz zaluu chini tiim gaigvi baiguulagt ajildag l yum bol gants xvvxdee yu gaarch dutaxgvi bailgaj boldogvin mu dawartsan xar nowshsoos ter bitgiil yum awax xereteish de? chamd l gej xelxed nz zalugin chini xuuchin exnert chini xvvxde gantsara osgox gej shar maxtaiga xataj l bga bx da xarin chi odoo yu be xvnii noxor salgaj suuchaad nz zaluginha omnoos mongo togrogig ni xaramlad suuj bdag ideeche icheech t1 xvvxen mini

  28. zochin says:

    нэг л өдөр угаасаа тэгж орж ирнэ. чи арай хэзээ ч битгий орж ирээсэй гэж бодож байгаа бол тэр өдөр тун удахгүй гэж би батлая.

    би бас хүүхэдтэй салсан хүнтэй суусан хүн. сургуульд ороход хичээлийн бүх бэлтгэл шинэ хувцаснуудыг нь авч өгнө. хувийн сургуулийн төлбөр бол яаж ийгээд бас төлнө.

    нэгэнт аавнь төлж байгаа болохоор та хоёр ийм үнэтэй сургууль бол төлж чадахгүй эсэл талыг нь чи төл гэж ээжид нь хэлж болно.

    за тэгээд авлийн хувцас, зуслан явах мөнгө, унааг дугау писи , одоо гар утас юу юу байдыг бүгдийг нь авч өгнө дөө.

    танай нөхөр аав нь болхоор хариуцлагаа хүлээж л таарна. хүүхэд бий болголцсон хүн байна.

    гадаа тоглож байгаад алга болсон байна гэж залгах, писиний газар цоожтой тоглоод хонож байх шиг байна гэсэн дуудлага ирэх болгонд танай нөхөр чамайг ямар ч өвчтэй байсан орхиод хүүхдээ хайхаас өөр аргагүй.

    энэ бол хэсэг нь

    чи тэвчинэ гэвал сууж болно, эсвэл заавал хүүхэд гаргаж суулгүй хэсэг хамтран амьдраад тэсч чадах эсэхээ хараарай. хамаагүй гэж суучаад дараа нь энэнээс болоод байнгын хэрүүлтэй айл болов.

    би өнгөрсөн хойно бодохдоо … сонгох минь яав гэж бодож байсанудаа цөөнгүй. гэтэл би сайхан сэтгэлтэй тэвчээртэй хүн.

    тэвчинээ гэвэл суугаарай, сайхам амьдралыг чин сэтгэлээсээ хүсэе

  29. Battsooj says:

    Чи ийм юм болно гэж бодож байвал сэтгэл зүйн бэлэн байдалтай байх хэрэгтэй. Хуулиар бол хүүхдийн эцэг нь хүүхдийн мөнгө гэж өгөх ёстой. Гэхдээ орлогын 50% гэдэг нь худлаа. Арай өөр дүнтэй байдаг юм.

    За тэгээд чи эхлээд хуулийн талаас энийг судлах хэрэгтэй байх. Хуулийн зөвлөх дээр оч. Энэ чинь гэр бүл салалт, хүүхэд гээд хууль талаас шийдвэрлэх зүйл байгаа. Хуулийн зөвлөх чамд юу гэж хэлснээс хамаарч чи юуг яаж, хэзээ, хэрхэн хийхээ тодорхойлох хэрэгтэй.

    Тэгээд нөхцөл байдлыг хэрхэн шийдэх боломжтой вэ гэдгийг нөхөртэйгээ ярилц. Нөхрийн чинь урьдын амьдралд байсан хүн. Тэр хүнийг ямар ааш зантай, ямар хүн гэдгийг нөхөр чинь мэдэж байгаа. Энд хамгийн гол нөлөө, үүрэг гүйцэтгэх хүн нь чиний нөхөр болох хүн байна шүү.

    Тодруулах зүйл байвал xxx.sss55 хаягаар холбогдоорой.

  30. Narnaa says:

    чи тэр залуудаа хайртай байгаа шиг турууний эхнэр ни бас чамаас дутахгуй хайртай байвал яхуу чи салгасан бол хуухэд унчруулсэн бол дэмий л ым хийж дээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.